Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 02 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун …
Мэдээ мэдээлэл
February, 2018
-
24 February
Цагдаагийн байгууллагаас анх удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцсон эмэгтэй алба хаагч
Цагдаагийн Ерөнхий Газрын ахисан шатны боловсролын сургуулийн Гадаад хэлний сургалтын багийн ахлагч, цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал Бүгд Найрамдах Судан Улсын Засгийн газар болон зэвсэгт бүлэглэлийн хоорондох зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоох зорилгоор энхийг сахиулах ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгээд эх орондоо иржээ. Цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал Монгол Улсын цагдаагийн байгууллагаас анх удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа эмэгтэй алба хаагч юм. Тэрбээр …
-
24 February
О.Баасанхүү АН-д харьяалагдана
Хууль бусаар хуралдаж, намын удирдах эрхийг авсан. Мөн намаа хагалан бутаргасан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас хөөгөөд байгаа билээ. Түүнээс гадна Улсын дээд шүүх О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан. Ингээд О.Баасанхүү очих хаяггүй нэгэн болоод байгаа юм. Тэгвэл түүнийг Ардчилсан намд элсэхээр тохиролцсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. О.Баасанхүүг намдаа авах эсэх асуудлыг АН-ын удирдлагуудын түвшинд яригдаж байгаа …
-
24 February
Японы сэтгүүл Чингис хааныг доромжилсондоо уучлалт хүсэв
Япон улсын Корокоро сар тутмын хүүхдийн комик сэтгүүл Чингис хааны хөрөг зургийг доромжилсон дүрстэй зургийг нийтэлжээ. Тус зурагны асуудлаар Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Д. Батжаргал Японы гадаад харилцааны яаманд албан ёсны мэдэгдэл хүргүүлжээ. Тэрээр мэдэгдэлдээ “Корокоро сар тутмын сэтгүүл дээр Монголын түүх соёлыг төдийгүй Японы төр засаг, ард түмний Монгол улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх гэсэн …
-
24 February
Нийслэлчүүд Хандгайтад “Цасны баяр” тэмдэглэж байна
Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа хийдэг уламжлалтай. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдах нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” өнөөдөр Хандгайтын Янзага зусланд болж байна. Тус баярт нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, НӨҮГ-ын нийт албан хаагчид оролцох юм. Харин “Цасны баяр”-т оролцох хүсэлтэй иргэдэд зориулан “Бага баян-Санзай-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн …
-
24 February
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн байна
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, …
-
23 February
Мөнгө банкинд биш Дулмаад байдаг
Өнгөрсөн 27 жил бидний тархинд хүчээр суулгаж өгсөн нэг буруу ойлголт бол мөнгө банкинд байдаг гэдэг ойлголт юм. Компаниудад хэрвээ мөнгөний хэрэг гарвал банк руу явдаг. Өөр тийшээ явахыг “төрийн бодлогоор” дефакто хаасан байлаа. Харин ашгүй Олон улсын валютын сан шаардлага болгосны дагуу Монголын бүх банкуудад шалгалт оруулснаар бодит байдал нь ил болов. AQR шалгалтын эхний шатанд Монголын бараг бүх …
-
23 February
Олон Улсын майхант зусланд урьж байна
Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын 40 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд тус цогцолборын хамт олон ирэх долдугаар сард “НАЙРАМДАЛ – 40” олон улсын майхант зуслан цугларалтыг зохион байгуулахаар болжээ. “НАЙРАМДАЛ -40 “Олон Улсын майхант зуслан цугларалтад оролцсоноор богино хугацаанд олон сонирхолтой хөтөлбөрт хамрагдаж , найзын хүрээгээ тэлж, ур чадвар, оюун ухаанаа сорьж, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцан, хөгжилдөж …
-
23 February
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд “Мэдрэл уламжлалт сэргээн засах тасаг” шинээр байгуулагдлаа
Амьдралын буруу хэвшил, хөдөлгөөн дутагдал нийгмийн сөрөг нөлөөлөл зэргээс үүдэлтэй мэдрэлийн гаралтай өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Үүний зэрэгцээ хүн амын дунд ихээхэн тохиолддог өвчлөлөөр тархины цус харвалт нэрлэгдэж байна. Иймд иргэдийг өвдөж эхэлсэн даруйд нь уламжлалт анагаах ухаанаар эмчлэн эрүүлжүүлэх зорилгоор Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд өчигдөр (2018.02.22) “Мэдрэл уламжлалт сэргээн засах тасаг” шинээр байгуулагдаж үүд хаалгаа нээлээ. Ингэснээр …
-
23 February
СЭМҮТ:Өсвөр үеийнхний 70.6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн
Өсвөр үе, залуучууд хорт зуршлын нөлөөнд автах нь нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залуучуудад зориулж, согтууруулах ундаа хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар нөлөөллийн ажил зохион байгуулахаар төлөвлөсөний дагуу Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвтэй 2018 онд …
-
23 February
“ХАВРЫН БҮРГЭДИЙН БАЯР” нийслэлд болно
Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг болох бүргэдийн баярыг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар иржээ. Тус арга хэмжээний гол зорилго Монгол Улсын Үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчилж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэгдсэн. Бүргэдээр ан хийх уламжлалыг төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 …
-
23 February
“Хурд” хамтлаг эмэгтэйчүүдийн баяраар “Бүсгүй” тоглолтоороо бэлэг барина
Монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлаг удахгүй болох “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” буюу 3 дугаар сарын 8-нд Монголын бүх сайхан эмэгтэйчүүддээ “Бүсгүй” тоглолтоороо бэлэг барих гэж байна. Энэ жилийн тоглолт жинхэнэ доргио үдшийг мэдрүүлэх үүднээс чөлөөтэй бүжиглэх боломжийг бий болгосноороо онцлог юм. “Мишээл экспо” төвтэй хамтран зохион байгуулж байгаа уг тоглолтын тасалбар маргаашаас эхлэн www.ticket.mn …
-
23 February
“DICK TRACY” Тусгай ажиллагаа
Дэлхийн хоёрдугаар дайн дуусах дөхөж, фашист герман ялагдах нь тодорхой болсон үед АНУ/Английн цэргүүд хамтран германы нисэх хүчин Люфтваффын авч цуглуулсан гэрэл зургийн архивыг хайж олох зорилгоор маш нууц “Dick Tracy” нэртэй тусгай ажиллагаа явуулжээ. Тухайн үед герман улс технологийн хувьд илт давуу байсан нь олон зүйл дээр харагддаг. Түүний нэг нь нисэх онгоцноос гэрэл зураг буулгах арга техник, зургийн …
-
23 February
Нийслэлийн төр, захиргааны болон харьяа байгууллагуудыг Яармаг орчимд шилжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар НИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр /Яармаг шинэ төв/-т шилжүүлэн байршуулах бэлтгэлээ шуурхай хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав. Энэ нь хотын төвийн хэт төвлөрөл, автомашины түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахаас гадна хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх, бизнесийн таатай …
-
23 February
Монгол даяараа авлигад живж, бид ядуурч байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзаж, үдээс хойш Дархан-Уул аймгийг зорилоо. Дархан хотын удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтаж, аймаг орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн байдлын талаар товч мэдээлэл өгсөн юм. Тус аймгийн Залуучууд театрт иргэдтэй уулзах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийг түлхүү сонсож, иргэдийн үг, санал хүсэлт, шүүмжлэл, санаа бодлыг УИХ, Засгийн газарт хүргэх, мөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл