Пёнчаны өвлийн олимпийн хаалтын ёслол энэ сарын 25-нд болно. Тус ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка оролцоно гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ. Д.Трампын зөвлөхүүдийн нэг Иванка болон Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны ерөнхий нарийн бичгийн дарга Сара Сандерс тэргүүтэй АНУ-ын албаны хүмүүс “Пёнчан-2018” олимпийн хаалтын ёслолд оролцох аж. Иванка Трамп мэдэгдэл хийхдээ “АНУ-ыг төлөөлөн олимпийн хаалтын ёслолд оролцох нь миний хувьд …
Мэдээ мэдээлэл
February, 2018
-
23 February
Дуучин А.Түмэн-Өлзий 10-н жилийн ойдоо тоглолтоороо бэлэг барина
Арван жилийн өмнө буюу 2008 онд нэгэн уянгалаг хоолойтой дуучин бүсгүй “Сэтэрт тал” хэмээх дууг уртын дууны өнгө аястайгаар нийтийн дууны жанраар чадварлаг дуулж, дуунд дуртай дуучин ард түмний сонирхлыг татаж эхэлсэн. Өдгөө тэр дуучин бүсгүй “МУСТА А.Түмэн-Өлзий” хэмээх нэр алдрын эзэн болж, түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн. Ийнхүү дуучин А.Түмэн-Өлзий сүүлийн арван жил уран бүтээлээ туурвихдаа 2013 онд анхны уран бүтээлийн тайлан тоглолтоо “Баясгалантай сайхан” хэмээн нэрийдэж Монгол бөхийн …
-
23 February
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2018 оны 02 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Увс нуурын …
-
22 February
Г.Бясман: Гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татсан ч ирэхгүй байна
Сүүлийн үед олны анхаарал татсан зарим хэргүүд шийдвэрлэгдэхгүй удаж байна. Энэ хэргүүд ямар шатандаа явж байгаа талаар Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясмангаас тодрууллаа. -УИХ-ын гишүүний холбогдсон хүчингийн хэрэг яагаад Нийслэлийн прокурорын хяналтад орсон юм бэ? -2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр иргэн Н нь бусдад хүчиндүүлсэн талаарх гомдолд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр хэрэг …
-
22 February
АСЕМ-д зориулан авч байсан автобуснуудаас “Сити-тур” аялалд явуулна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяраар ахлуулсан Ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. Хурлаар “Сити-тур” хот болон хот орчмын автобустай аялал …
-
22 February
Автомашины татвар, төлбөрийг цахимаар төлөх боломжтой
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил явагдсаар байна. Хэрвээ таны эзэмшдэг автомашины улсын дугаар 2 буюу 7 тоогоор төгссөн бол татвар төлөх сүүлийн 7 хоног тул та амжиж татвараа төлнө. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харъяалалын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн …
-
22 February
Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сард явагдана
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын комиссын анхдугаар хурал өнөөдөр боллоо. Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх даргаллаа. Хурлаар “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулах тооллогын Улсын комиссын үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталж, Улсын комисст мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангахыг Үндэсний статистикийн хороонд үүрэг болголоо. Мөн аймаг, нийслэлийн тооллогын комисс байгуулах, түүний …
-
22 February
Улаан тэнгист сүйрсэн хөлөг онгоцонд юу ачсан байв?
Германы зурагчин Тобиас Фрэдрикийн авсан Дэлхийн II-р дайны үед Улаан тэнгист живсэн Английн байлдааны хөлөг онгоцны ачаанд авч явсан мотоциклуудын зураг 2018 оны Underwater Photographer of the Year (UPY) гэрэл зургийн уралдааны тэргүүн байрт шалгарчээ. 1941 оны 10 сарын 6-нд Германы сөнөөгч онгоцны бөмбөгөнд өртөж сүйрсэн тус хөлөг онгоц нэг минутын дотор живсэн байдаг. Norton 16H мотоциклуудын зураг олон улсын гэрэл зурагчдын …
-
22 February
Яллагдагчаар татагдсан Д.Гантулга гишүүн байцаалт өгөхөөс зугтсаар байна
УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Мөн түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар мөрдөгч болон прокурорын газраас хэд хэдэн удаа дуудсан боловч ирээгүй гэж Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман ярилцлагадаа дурджээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга нь 2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр иргэн Н-г хүчирхийлсэн гэх хэргээр ийнхүү яллагдагчаар татагдаад байгаа юм. Гэвч …
-
22 February
Олимпийн тэнгэрт гялалзсан шинэ од
Өвлийн олимпийн наадам сүр дуулиан ихтэйгээр үргэлжилж байна. Пёнчаны наадмын шинэ одоор олимпийн далбаан дор жагссан Оросын уран гулгагч Алина Загитова тодорлоо. Уг нь Оросын уран гулгагч Евгения Мэдведева уран гулгалтын богино хөтөлбөрт оноо авч, дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байсан юм. Гэвч хэдхэн минутын дараа нутаг нэгт уран гулгагч, 15 настай Алина Загитова дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 82.92 оноогоор …
-
22 February
Германий ирээдүйн бодлогын заримыг тольдох нь
“Кристийн ардчилсан холбоо” намын дарга бөгөөд Германий Канцлер Ангела Меркел, “Кристийн нийгмийн холбоо” намын дарга Хорст Зеехопер, Социал демократ намын дарга Мартин Шульц нар эвслийн засгийн газар байгуулах шийдвэрт хүрсэнээ 2018 оны 2 дугаар сарын эхээр зарлалаа. Үүнийг “Их эвсэл” гэж нэрлэх нь бий. Герман улсын төр, засгийг ээлжлэн барьж ирсэн баруун, зүүний хөгжлийн баримжаа, загвараараа сонгуульд өрсөлддөг хоёр том …
-
22 February
“Саусгоби сэндс” компани улсад төлөх 35 тэрбумын төлбөрөө барагдуулжээ
“Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнтэй уулзахдаа “Саусгоби сэндс” компани шүүхийн шийдвэрийн дагуу 35.3 тэрбум төгрөгийн өрөө бүрэн төлж барагдуулсан тухайгаа танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас 2016 онд “Саусгоби сэндс” ХХК-ийн улсын төсөвт төлөх 35.5 тэрбум төгрөгийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолд улсад төлөх 35.3 тэрбум төгрөгөөс …
-
22 February
Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажил эхлэхэд бэлэн болсон гэлээ
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Оюутолгой төслийн цахилгаан станц барих гэрээг цуцлав” гэсэн мэдээлэл үндэсгүй болохыг мэдэгдлээ. “Оюутолгой” ХХК нь 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр 2017 оны долдугаар сараас өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүргийг хүлээсэн. Энэ гэрээний 7.3-т хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа …
-
22 February
Нийслэлийн “Цасны баяр”-аар автобус 35 минутын зайтай үйлчилнэ
“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын “Цасны баяр” арга хэмжээг энэ сарын 24-ний өдөр Хандгайтын Янзага зусланд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Тээврийн газраас “Бага баян-Санзай-Тэнгис кино театр” чиглэлд нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Тус үйлчилгээнд их багтаамжийн таван автобус 35 минутын зайтай Тэнгис кино театрын автобусны зогсоолоос өглөөний 08:00-22:30 хүртэл үйлчлэх болно. Үйлчилгээний цагийн хуваарь, болон …
-
22 February
А.Батбаяр: Сэтгүүлчдийн дунд хот, хөдөө гэсэн ялгаа байх ёсгүй
МСНЭ-ийн удирдлагууд 21 аймагт хүрч ажиллахаар болжээ. Энэ талаар МСНЭ-ийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч А.Батбаяртай ярилцлаа. -Та МСНЭ-ийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байна. Ажилтайгаа танилцаж амжив уу? -Юуны өмнө үзэг нэгт нийт нөхдөдөө сар шинийн мэнд хүргэе. Нохой жил маань хийморьлог сайхан эхэлж байна. Миний бие гал тахиа жилийн төгсгөлд орон нутгийн сэтгүүлч нөхдийнхөө итгэл, дэмжлэгээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл