УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Агаарын бохирдолтой холбогдуулан авах арга хэмжээний тухай хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:Миний бие ханиад хүрсэн гэж хэдэн жилийн өмнө их удаан эм тариа хэрэглэсэн. Тэгээд шинжлүүлсэн чинь утааны харшил болж, астмаас арай өмнө аврагдсан. Над дээр ингэж тусч байгаа юм чинь жижиг хүүхдүүдэд бүр аюултай. Утааны хор уршгийг …
Мэдээ мэдээлэл
January, 2018
-
5 January
МАХН-ын даргыг бүртгэх шүүх хурал хойшлогдлоо
Өнгөрсөн 12 дугаар сард УИХ-гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд Төрийн ордонд Их хурлаа хийж, намын дүрмийг өөрчилж, намын дарга Н.Энхбаярыг огцруулж, О.Баасанхүүг намын даргаар сонгосон. УИХ-гишүүн О.Баасанхүү МАХН-ын намын дүрмийг шинэчилсэн болон намын даргыг шинээр бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан юм. Уг хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдөр болох ёстой. Гэвч Н.Энхбаяр болон О.Баасанхүүгийн талаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Ингээд …
-
5 January
Нийслэлийн иргэдийн газрын албатай холбоотой санал гомдлыг 1 сарын 18-ны өдөр хүртэл авна
Нийслэлийн иргэд оршин суугчид газрын албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал гомдлыг НИТХ-ын ажлын алба болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс 2018 оны 1 сарын 18-ны өдөр хүртэл хүлээн авч, эдгээр санал гомдолд үндэслэн Олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах захирамжийг НИТХ-ын дарга С.Амарсайхан гаргажээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн иргэд, оршин суугчид та 2018 …
-
5 January
Чингис бондын эхний өрийг барагдууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Чингис бондын эхний өр болох 500 сая ам.долларын өрийг хугацаанд нь барагдууллаа. Монгол Улсын Засгийн газар Чингис бондын эхний өр болох 500 сая ам.долларын өрийг барагдуулж байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчидийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх“Засгийн газар байгуулагдаад тодорхой хугацаа өнгөрлөө. Эдийн засаг, нийгмийн асуудалд анхаарч ажиллалаа.2015 онд 1.5 тэрбум ам.долларын үнэт …
-
5 January
Б.Мандахбилэг: “Хар жагсаалт”-д удах тусам манай өрсөлдөх чадвар муудна
Европын холбооны төв Брюссель хотод болсон Европын холбооны Сангийн сайд нарын хурлаас манай улсыг ‘Татварын мэдээлэл нь ил moд биш, татвараас зайлсхийх боломж олгодог” гэсэн шалтгаанаар “Хар жагсаалт”-д оруулаад байгаа. Энэ үйл явдал яг сарын өмнө болсон. Тухайн үед Засгийн газар яаралтай хуралдаж, “Хар жагсаалт”-аас аль болох хурдан гарах арга замуудыг тодорхойлж, холбогдох яамдуудад үүрэг, чиглэл өгсөн юм. Гадаад харилцааны …
-
5 January
Бээжингийн агаарын бохирдлоосоо салсан туршлагыг Улаанбаатарт нутагшуулъя
Нийт таван жил агаарын бохирдолтой тэмцсэний үр дүнд Бээжинчүүд цэвэр агаараар амьсгалах боллоо гэж “Шиньхуа” агентлаг мэдээллээ. Өнгөрөгч онд Бээжин болон тус хотын ойр орчмын суурин газруудын иргэд 2016 онтой харьцуулбал 28 хоногоор илүү буюу 226 хоног цэвэр агаараар амьсгалсан гэсэн үзүүлэлт гарлаа. Бээжингээс холгүй орших Хөбэй мужийн агаарын чанар энэ өвөл өмнөх онтой харьцуулбал 66 хувиар сайжраад байна. Хоёр …
-
5 January
Элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнд иргэдийг хамруулах төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өргөн мэдүүллээ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ Хуулийн төсөлд Монгол Улсын иргэнийг элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх …
-
5 January
Хойд Солонгосын харвасан пуужин 240 мянган хүн амтай хотод унасныг нууцалжээ
Өнгөрсөн онд Хойд Солонгосын туршсан тив хоорондын баллистик пуужингийн сэгүүд тус улсын хотод унасан болохыг нууцалжээ. Тодруулбал дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хийсэн “Хвасон-12” пуужингийн туршилт байндаа хүрч чадалгүй замдаа сүйрсэн бөгөөд зарим хэлтэрхий нь Өмнөд Пёнань аймгийн 240,000 хүн амтай Токчон хотын үйлдвэрийн хэсэгт унасан бөгөөд золоор хүний амь нас эрстээгүй ч аж үйлдвэр, хөдөө аж ахуйн барилга байгууламж сүйрсэн …
-
5 January
Чингис бондын эхний төлбөрийг төлнө
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр 10.00 цагт Сангийн яамнаас Чингис бондын төлбөр болох шилжүүлгийг өөрийн биеэр очиж хийх юм байна. Монгол Улсын нийт өр 24 орчим тэрбум ам.доллар, Засгийн газрын өр 23,8 орчим их наяд төгрөг болжээ. Эхний ээлжид Чингис бондын 500 сая ам.долларыг төлөх хуваарийн дагуу ийнхүү өнөөдөр төлбөрийг нь хийхээр болжээ.
-
5 January
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явагдаж байна
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл өчигдрөөс эхэллээ. Бүртгэл 2018 оны нэгдүгээр сарын 4-20-ны хооронд явагдана. Бүртгэлийн ажлыг хороодын Засаг даргын Тамгын газарт ажлын өдрүүдэд 8.30-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна. Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна. Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ. Цэрэгт бүртгэлтэй …
-
5 January
Дипломат төлөөлөгчийн газрууд гадаад паспортын хугацааг сунгахгүй
Засгийн газрын 2017 оны 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосныг мэдэгдэж байна. Гадаад паспортад сунгалт хийхгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй …
-
5 January
Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун …
-
4 January
“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авлаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 4-нд боллоо. Тус хуралдаанаас УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргалаа. Монгол Улсын Хөгжлийн банк, “Кью Эс Си” ХХК хооронд 2014 оны 12 дугаар сарын 1-ний …
-
4 January
Д.Трамп хэнд гомдолдог вэ?
Дональд Трампын АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойшхи амьдралыг нь хүүрнэсэн зохиолч Майкл Вүлфийн “Fire and Fury: inside the Trump White House” ном олны дунд ихээхэн хүлээлт үүсгэсэн. Уг номонд нь зөвлөх Стив Баннонтай ойр дотно байдаг байсан талаар дурдсан аж. Тэд оройн хоолоо бараг байнга хамт иддэг байжээ. dailymail-д бичсэнээр “Хэрвээ Д.Трамп оройн хоолоо зөвлөхтэйгөө хамт иддэггүй байсан бол Цагаан Ордонд …
-
4 January
Харумафүжид 500 мянган иений торгууль оногдуулжээ
Нутаг нэгт монгол сүмочийг зодож, танхайрсан хэрэгт нэр холбогдсон ёкозуна Харумафүжид Д.Бямбадоржид Тоттори хотын шүүхээс 500 мянган иений торгууль ногдуулсан байна. 500 мянган иен нь өнөөгийн ханшаар 10.7 сая орчим төгрөгтэй тэнцэх юм.Харумафүжид зодуулсан гэх сүмоч Таканоива А.Баасандоржийн дэвжээний багш Таканоханагийн гомдлын дагуу Тоттори хотын цагдаа хэргийг шалгаж, улмаар шүүх өнөөдөр шийдвэрээ гаргажээ. Харумафүжи өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29 ны өдөр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл