Монгол иргэд БНХАУ-аар дамжин өнгөрөхөд заавал дамжин өнгөрөх виз авах журам гарсан гэх мэдээлэл сүүлийн үед иргэдийн дунд гарч байна.Монгол Улсын иргэд Монгол, Хятадын хооронд 1989 онд байгуулсан Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хэлэлцээрийн дагуу 30 хүртэл хоног БНХАУ-д визгүйгээр зорчих буюу дамжин өнгөрөх боломжтой байдаг.Дээрх журам нь монгол иргэдэд хамаарахгүй бөгөөд зөвхөн БНХАУ-д визтэй зорчдог орнуудын иргэд хятадын хоёр …
Мэдээ мэдээлэл
September, 2017
-
5 September
Эмэгтэй хүн Энэтхэгийн батлан хамгаалахын сайд болов
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Батлан хамгаалахын сайдаар Нирмала Ситараманыг томилжээ. Тэрбээр Энэтхэгийн батлан хамгаалах яамыг удирдах анхны эмэгтэй хүн болж байна. Энэтхэгийн Засгийн газарт түүнээс гадна таван эмэгтэй сайд багтдаг аж. Энэтхэг нь Хятад болон Пакистан улстай хилийн маргаантай байгаа. Хилийн маргааны улмаас хоёр улсын цэргийн хооронд мөргөлдөөн гарах шахсаныг харилцан зөвшилцсөнөөр зогсоосон билээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн наймдугаар сард …
-
5 September
Нийтийн тээврийн хэрэгслийн гаралтын тоог 10 хувиар нэмэгдүүлжээ
Хичээлийн шинэ жил эхлэхэд нийтийн тээврийн ачаалал ихэсдэг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн тээврийн газраас зарим зохицуулалт хийснийг хүргэж байна. Тээврийн хэрэгслийн тоог зуны цагийн хуваариас ачаалалтай горимд шилжүүлсэн Нийтийн тээврийн хэрэгслийн гаралтын тоог 10 хувиар нэмэгдүүлсэн Иргэдээс ирсэн санал, хүсэлтийн мөрөөр зохих судалгааг хийж хот орчмын болон алслагдсан зарим чиглэлүүдэд өглөөний эх авалтын цагийг урагшлуулах, оройн буултын цагийг хойшлуулах графикийн зохицуулалт зэргийг хийжээ. …
-
5 September
214 орчим ерөнхий боловсролын сургуулиас зөвхөн 44 нь “Хүүхдийн автобус”-тай байна
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх автобусны стандартын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автобусаар тав тухтай аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт” шалгалтыг зохион байгуулсан билээ. Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 214 орчим ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаа үүнээс шалгалтанд 44 сургууль, 1 цэцэрлэг, 1 …
-
5 September
Дональд Трамп хувиасаа нэг сая доллар хандивлана
АНУ-ын Техас мужид өнгөрсөн долоо хоногт нүүрлэсэн Харви хар салхины улмаас 44 хүн амиа алджээ. Мөн 100 мянга гаруй хүн орон гэргүй болсон байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс гамшигт хохирсон иргэдэд туслахыг уриалжээ. Энэ үйл явдалд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Харви хар салхины хохирлыг барагдуулахад хувиасаа нэг сая ам доллар хандивлахаа мэдэгдсэн байна. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр буяны үйлсэд …
-
5 September
113 дугаар цэцэрлэгийн хашаанд олгосон газрыг хүчингүй болгожээ
Нийслэлээс нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрт шинээр газар олгохыг хориглосон захирамж гарсан. Уг захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах 113 дүгээр цэцэрлэгийн эзэмшлийн газраас бусдад олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/489 дугаар захирамжаар хүчингүй болгож, газрыг буцаан цэцэрлэгийн эзэмшилд шилжүүлжээ. Өмнө нь Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг …
-
5 September
Д.Отгонтуяа: Хоёр дахь хагалгаанд орсны дараа нүд нь юм харахаа болчихсон
Хугацаанд цэргийн албанд явсан хүү нь цэргийн эмчийн буруугаас болж хараагүй болсон учраас хүүгийн ээж хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Хүү нь хараагүй болсон ч одоо хүртэл Батлан хамгаалах яамнаас ямар ч хүн уулзаагүй бөгөөд яамны зүгээс “хуулийн байгууллагад ханд” гэсэн хариу өгсөн байна. Хэвлэлийн хурлын үеэр хүүгийн ээж Д.Отгонтуяа хэлэхдээ: “Миний хүү Б.Ихбаяр 2016 оны 10 дугаар сарын 22-нд цэргийн комиссоор орж Дорнод …
-
5 September
Леонардо Ди Каприо Жокерын дүр бүтээнэ
Оскарын шагналт жүжигчин Леонардо Ди Каприо Жокерын тухай өгүүлэх бүрэн хэмжээний кинонд гол дүр бүтээхээр болжээ. Тэрээр хамгийн сүүлд Оскарын шагнал хүртсэнээс хойш амралтын байдалтай амьдарч, дэлхийн дулаарлын эсрэг дуу хоолойгоо өргөж явсан ч саяхнаас шинэ уран бүтээлдээ шамдан оржээ. Тухайлбал Warner Bros кино компани DC Comics-ийн гол хорон санаатнуудын нэг болох Жокерын тухай бүрэн хэмжээний кино хийхээр төлөвлөсөн байна. Киноны ерөнхий …
-
5 September
Хүүхдийн урлан бүтээх төвд үнэ төлбөргүй дугуйлангууд хичээллэнэ
Монголын хүүхдийн урлан бүтээх төв хичээлийн шинэ жилийн элсэлт есдүгээр сарын 1-нд эхэлсэн. Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл явагдана. Тус төв нь уран зураг, уран сийлбэр, сүрлэн наамал, сийлбэр, уран хайчилбар, хүүхэлдэй, бэлэг дурсгал, арьс, шүрэн урлал, автомашин, онгоцны загвар зохион бүтээх зэрэг ангиудад 2-12 дугаар ангийнхан суралцах боломжтой аж. Сурагчид ерөнхий боловсролын хичээлийнхээ хажуугаар бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, чөлөөт цагаа …
-
5 September
Хоёр хүүхэд газ үнэрлэж амиа алджээ
Ахуйн газ үнэртсэний улмаас хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн бямба гаригт Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд “14 настай эрэгтэй хүүхэд татаж унаад, нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.Мэдээллийн дагуу шалгахад тус дүүргийн 26-р хороонд суух, 15 настай эрэгтэй Ө нь ахуйн хэрэглээний газ үнэртэж байгаад ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан аж. Хэргийг Сонгинохайрхан …
-
5 September
Гадаадын хөрөнгө оруулагч нэрээр залилан хийсэн этгээдэд ял оноожээ
Монгол дахь ашигт малтмалын орд газрын лицензийг ашиглан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, нээлттэй арилжаална хэмээн ихээхэн хэмжээний мөнгө босгосон гадаад иргэнд ял оноожээ.Тодруулбал Монголд урт хугацаагаар оршин сууж байгаа Австрали болон Англи улсын иргэн Мохаммед Ибрахим Муншиг гэгч тэрбээр дээрх хэргийг үйлдээд хариуцлага хүлээхгүй зугтсаныг Монголын цагдаа, прокурорын байгууллага баривчилж, залилангийн хэргээр хоёр …
-
5 September
Зүүн Азийн жүдочид Монголд өрсөлдөнө
Дэлхийн цэргийн спортын холбооны жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 8-наас 9-нд Улаанбаатар хотод болох гэж байна. Дэлхийн 138 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн цэргийн спортын холбоо (CISM)-нд Монгол Улс 1992 онд гишүүнээр элсэж, 2012 оноос хойш хамтран ажиллаж байгаа билээ. Тус холбооны удирдлагууд манай улсын тамирчдын амжилтыг харгалзан үзэж жүдо бөхийн анхны тэмцээнээ зохион байгуулах саналыг …
-
5 September
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путинтай эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөж магадгүй
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны 3-р сард болно. Тус сонгуульд одоогийн ерөнхийлөгч Владимир Путин дөрөв дэх удаагаа өрсөлдөхөөр болсон. Харин түүнтэй хэн хэн нэр дэвшиж өрсөлдөх нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ зарим эх сурвалжууд Путинтай дан эмэгтэйчүүд өрсөлдөж магадгүй гэж ярьж байна. Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнхийг шинээр байгуулагдсан Шударга Орос намын гишүүд эзлэх бололтой. Тухайлбал, Оросын Парис Хилтон гэгдэх Ксения Собчак, болон Наталья Великая нарын …
-
5 September
Бичлэг үнэн гэдгийг ярьсан хүмүүс нь хүлээн зөвшөөрчихсөн байхад прокурор эвлүүлэг гэж зарлах шалтгаан юу байв
Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн биеэр өгсөн. Энэ нь өнөөх алдарт 60 тэрбумтай холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Үндсэндээ Ц.Сандуй тийм бичлэг бий гэдгийг хоёр ч удаа хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Мөн түүний найз гэгдэх А.Ганбаатар Ц.Сандуй нарыг өөрийнх нь ресторанд ирж уулзалт, ярилцлага хийж байсан тухай баримттай мэдээллийг дэлгэсэн. Түүнээс гадна МАН-ын нэр бүхий гишүүд, удирдлагууд …
-
5 September
Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн I хорооны Нарангийн гол “Халзангийн ам”-д оршин суугч иргэн М-ийн үхэр сүрэгт өвчний шинж тэмдэг илэрч, Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн хийсэн шинжилгээгээр долдугаар сарын 27-ны өдөр шүлхий болох нь тогтоогдсон. Дүүргийн Засаг даргын долдугаар сарын 30-ны өдрийн А/368 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, нийт 68 үхрийг устгасан байна. Одоогоор шүлхийн голомтод дүүргийн онцгой …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл