Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 24 August

    УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг дахин шалгах үүрэг өгчээ

    УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар хэвлэлээр мэдээлсэн. Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалыг иргэн Ч.Наранзаяагийн гомдлоор хянажээ. Улмаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын шийдвэрийг хүчингүй болгон хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж, хэргийг хүргүүлсэн байна.

  • 24 August

    Иргэдэд газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг зохион байгуулна

    Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг зохион байгуулах гэж буй талаараа өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, 2017 оны есдүгээр сарын 4-нөөс 3 сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын суурьшлын 1, 2 дугаар бүсэд хамаарах 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний, ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх …

  • 24 August

    Цэрэндоржийн гудамж Улаанбаатар хотын амин сүнс бид түүх рүүгээ нулимах гээд байна гэв

    Өнөөдөр буюу энэ сарын 24-ны өдөр хичээнгүй Сайд Б.Цэрэндоржийн гудамжны талаарх асуудлаар “Улаанбаатар Иргэдийн Форум” болон оршин суугчид хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь Сүхбаатар дүүрэгт байрлах Улсын их дэлгүүрийн өмнөх хэсэг газрыг хэвээр нь авч үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэд хэвлэлийн  хурлын үеэрээ хэлэхдээ: “Улаанбаатар Иргэдийн Форум”-ын гишүүн н.Цэрэнжав “Наймдугаар сарын эхээр гэнэтхэн Улсын Их дэлгүүрийн …

  • 24 August

    Байгаль хамгаалагчид мэргэжлийн дронтой болов

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас байгаль хамгаалагчдад мэргэжлийн дрон, байршил тодорхойлон мэдээлэл дамжуулах хяналтын систем, төхөөрөмжүүд, моторт хөрөө, үүргийн гал унтраагуур, түймэрт тэсвэртэй ажлын хувцас зэргийг өнөөдөр гардуулан өглөө. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан журмын дагуу байгаль хамгаалагчдын хувцас, таних тэмдгийг шинэчилсэн хүрээнд  Нийслэлийн Байгаль хамгаалагчдын шинэ дүрэмт хувцсыг танилцуулжээ. Нийслэл хотын захиргаа байгаль орчныг орон нутгийн иргэдийн …

  • 24 August

    Туркийн анхны Дэлхийн аварга дэвжээн дээр гэрлэх санал хүлээн авчээ

    Парист болж буй чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 75 кг-д Туркийн Яасмин Адар дэлхийн дэвжээнээс гурван хүрэл медаль хүртсэн Беларусийн Василиса Марзалиуктай аваргын төлөө хүч үзсэн юм. Энэ барилдаан тун сонирхолтой өрнөж, эцсийн мөч хүртлээ тэмцэлдсээр 5:4-өөр турк эмэгтэй ялж, тус улсаас тодорсон анхны эмэгтэй дэлхийн аварга болсон юм.Түүнийг медалиа гардаж авсны дараа найз залуу нь болох клубийнх нь өсвөрийн …

  • 24 August

    Шинээр баригдах Төв цэвэрлэх байгууламжийг Нийслэлд хариуцуулах нь зүйтэй гэв

    НИТХ дахь Ардчилсан намын бүлэг сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалт, засвар, шинэчлэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой цаг үеийн асуудлаар Нийслэлийн зарим удирдлага, холбогдох байгууллагуудыг байлцуулан хуралдаж, харьяа газар, агентлагуудад ажил сайжруулах үүрэг чиглэл өглөө. УИХ-аар 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль баталсан боловч холбогдож гарах Ус бохирдуулсан иргэн аж ахуй нэгжтэй хариуцлага тооцох журам нь одоог хүртэл гараагүй байгаад …

  • 24 August

    Хайгуулын тусгай зөвшөөрлийн цахим дугаар олгох туршилтыг өнөөдөр хийнэ

    Энэ сарын дундуур ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг хүчингүй болгосон билээ. Техникийн саатлын шалтгааныг тогтоохоор гүйцэтгэгч компани үүрэг өгч дугаар олгох үйл ажиллагааг түр хугацаагаар хойшлуулсан юм. Цахим дугаар олголтын системийг хэвийн ажиллагаанд орсон даруйд нь дугаар олголтын үйл ажиллагааг өнөөдөр 16.00 цагаас 16.10 цагийн хооронд ээлжит нээлттэй туршилтыг хийхээр болжээ. Энэхүү нээлттэй …

  • 24 August

    Бас нэгэн “Топор”

    Шадар сайд асан У.Хүрэлсүхийн буянаар Топор гэж шинэ үг моодонд орж  урвагч, бусдын гар хөл бологсдыг ийн нэрийдэх болсон. Ямартай ч Монголд ард түмний эрх ашгийн төлөө өөрийгөө умартсан “тэмцэгч” цөөнгүй бий. Тэд мэдэгдэл гаргана, суулт зарлана, жагсаал хийнэ, аймшиггүй зоригт лоозонгууд дэвшүүлнэ. Тэгээд ч гуравхан сая хүнд танигдах шиг хялбар зүйл үгүй тул төр рүү дайралтаа хийж, хэвлэлийнхнээр бүчүүлсээр …

  • 24 August

    Эрээнд монгол эмэгтэйг 100 юаниас болж зоджээ

    Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт буюу наймдугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн орчимд Эрээний “Жу гуайн хоёр юанийн өдөр тутмын бараа” нэртэй дэлгүүрийн худалдагч хятад эр монгол эмэгтэйг зодсон хэрэг гарчээ. Энэхүү хэрэг 100 юаниас болж гарсан байна. Монгол Улсын иргэн, Дархан хотын харъяат Т гэх бүсгүй хамт яваа хоёр эмэгтэйн хамт тус дэлгүүрээр үйлчлүүлэхээр очжээ. Бараа сонирхож явахдаа мөнгөө …

  • 24 August

    Явж буйг бүү саатуул, ирж буйг бүү хөө!

    Нэгэнт л явах нь тодорхой, байр, байрандаа буцаж очих хүмүүсийг хоргоож, чаргууцалдаж, цаг барж яах нь вэ дээ. Намынхаа нэрийг уландаа гишгэж төрийн нүүр “улайлгасан” М.Энхболдтонгуудыг илүү гай чирээгүй дээр нь буулгах нь зөв. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс харсан ч тэр ард иргэдийн үзэл бодлыг сонссон ч тэр яах аргагүй тэд өндрөөс буух ёстой. Ер нь М.Энхболд уур уцаараа төмбийтөл …

  • 24 August

    Баянзүрх дүүргийн иргэдийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ

    Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг хууль бусаар томилсонтой холбоотойгоор тус албаны үйл ажиллагаа зогсонги байдалд орж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын асуудлыг шийдвэрлэж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Дүүргийн Газрын албанаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлдэг төрийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх үүднээс  барьцаанд бүртгэх, барьцаанаас чөлөөлөх, кадастрын зурагт өөрчлөлт оруулах зэрэг үйлчилгээг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан түргэн шуурхай …

  • 24 August

    Нийгмийн даатгалын сайн дурын даатгалын гэрээ шинэчлэгджээ

    Нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр даатгуулах иргэд, даатгуулагчдад үйлчилгээний илүү таатай, уян хатан нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ”-г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлуулсан байна. Гэрээнд даатгуулагчийн тухайн сарын шимтгэлийг хөдөлмөрийн хөлс, орлогоос тооцож бүрэн төлүүлэх зохицуулалтыг тусгаснаар даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг саадгүй үзүүлэх, даатгуулагч нийгмийн даатгалын сангаас холбогдох хуулиудаар тогтоосон нөхцөл болзлын дагуу тэтгэвэр, …

  • 24 August

    Д.Ганбаяр: Бид эх орондоо хайртай

    Монголын рок попын анхдагчдын нэгэн хүнд метал рок “Хурд” хамтлагийн санаачлагаар рок попынхон нэгдэж Онцгой байдлын ерөнхий газрын гал сөнөөгч, аврагчдад туслах зорилготой “Бид эх орондоо хайртай” нэгдсэн тоглолтыг ирэх есдүгээр сарын 2-ны 18:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Монголын рок попын бүх одод оролцохоо мэдэгдээд байгаа энэ том тоглолтын талаар “Хурд” хамтлагийн ахлагч Монгол …

  • 24 August

    Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2017 оны эхний хагас жилд гарсан гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшуулшгүй сэргээн босгох, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагч, иргэдийн томилолт, урамшууллын зардал, улсын нөөцөөс гаргах гэр, автомашиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрлөө. 2017 наймдугаар сарын 22-ны байдлаар …

  • 24 August

    Соёлын өвийг хамгаалах тухай журам баталлаа

     Засгийн газрын хуралдаанаар “Соёлын биет өвийн үзлэг тооллого хийх журам”, “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх” журмыг баталлаа.  Эдгээр журмыг баталснаар шинээр орон тоо нэмэгдэхгүй, улсын төсөвт санхүүгийн ачаалал үүсэхгүй бөгөөд соёлын биет өвийн үзлэг, тооллого хийх, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаа улам боловсронгуй болж түүнд оролцогч талуудын эрх, үүрэг тодорхой болох юм. …