Мэдээ мэдээлэл

August, 2017

  • 10 August

    Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаснаа гэрчилсэн залуусын ар гэрийнхэн мэдээлэл хийнэ

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн тавдугаар сард 10 орчим хоног дагаж, тагнасан гэдгээ нэр бүхий залуус сошиал орчноор дамжуулан мэдэгдсэн билээ. Өчигдөр  өмгөөлөгч, хуульч, Ц.Баасандорж хэвлэлийн хурал хийхдээ гэрчийн аюулгүй байдлыг хангах шаардлагыг тавьсан. Харин өнөөдөр үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаар, гэрч Ч.Батболдын гэрт үүрийн 05:00 …

  • 10 August

    ОБЕГ:Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 10-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11,12-нд нутгийн зүүн хагаст бороо, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-11-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч …

  • 10 August

    Дүүргийн эмнэлгүүд ирэх сарын 1-нээс иргэдэд заслын үйлчилгээ үзүүлнэ

    Дүүргүүдийн эмнэлэг хоёрдугаар шатлалын буюу иргэдэд долоон үндсэн тусламж үзүүлэх ёстой ч ингэж чаддаггүй. Тиймээс Эрүүл мэндийн сайд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлэх хуваарийг шинэчлэн баталсан. Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэдэд энэ төрлийн тусламж, үйлчилгээг хувийн гурван эмнэлэг үзүүлж байна.Тухайлбал, “Мөнгөн гүүр” эмнэлэг тус дүүргийн орон сууц бүхий 10 хорооны иргэдэд үйлчилж байна. Харин “Намуун” эмнэлэг “Салбар амбулатори-3”-т кабинет нээж, …

  • 10 August

    “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг баталлаа

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөр баталж, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, мэргэжил арга зүйн удирдлага зохицуулалтаар ханган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа. Манай орны нутаг дэвсгэрт 60 гаруй төрлийн жимс, жимсгэнэ ургадаг, эрдэмтэн судлаачид олон төрлийн жимс жимсгэнийг тариалж нутагшуулах, үржүүлэх, агротехникийг боловсруулан шинэ сорт гаргах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологийг …

  • 10 August

    В,С вирусын шинжилгээнд хамрагдсан иргэдийн 17,5 хувь нь вирусын халдвартай гарчээ

    “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор санхүүжилтийг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарт даалгав.  “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжээд гурван сар болж байна. 2017 онд эрсдэлт бүлэг болох 40-65 насны 510 мянга гаруй иргэдийг …

  • 10 August

    Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засварын ажлыг есдүгээр сарын 1-н гэхэд бүрэн дуусгах үүрэг өгөв

    Засгийн газрын хуралдаанаар 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар холбогдох сайд нарын танилцуулгыг сонсч Монгол Улсын Ерөнхий сайд дараахь үүргийг өглөө. -Бүх шатны сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засварын ажлыг есдүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгахыг БСШУС-ын сайдад, -Эрчим хүчний засвар үйлчилгээг дуусгаж, эрчим хүч, дулааны доголдолгүй ажиллах бэлтгэлийг хангахыг Эрчим хүчний сайдад,  -Ургацын урьдчилсан балансыг зөв гаргаж, түүн …

  • 10 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 10-нs Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: УСУГ-ын худгууд, БАЯНГОЛ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: 6-р хороо 10-р хороолол 12А, Б, 13, 15, И31-р байр болон эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: 11-р хороо ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги болон Зайсан орчмоор. Цахилгаан …

  • 10 August

    Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ

    Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг 2017 оны 7-р сарын 19-нөөс 8-р сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны 5-р сарын 24-ний өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийсэн. Ажлын хэсгийн үнэлгээний үр дүн эерег гарсан тул хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд болон хөгжлийн түнш орнуудаас батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дараагийн шатны …

  • 9 August

    Х.Баттулга: Монголчуудыг баян орны баян иргэд болгох зорилтыг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа чухал

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Шизүока мужийн Засаг дарга Х.Кавакацү тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Япон Улсын Шизүока мужийн Засаг дарга Х.Кавакацү Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өөрийн мужийн 3 сая 700 мянган иргэний өмнөөс баяр хүргэлээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол …

  • 9 August

    Х.Кавакацү:Сэлэнгэ нутагт аялал жуулчлал хөгжүүлэх боломж дүүрэн байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсын Шизүока мужийн захирагч Х.Кавакацүг хүлээн авч уулзаж, Монгол Япон улсын орон нутгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд энэхүү хамтын ажиллагаанд Шизүока мужийн захирагч бусдыгаа хошуучлан оролцож байгаад баяр хүргэлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг 2016 оны намар Япон улсад айлчлал хийх үеэр Шизүока муж, Сэлэнгэ аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдсан …

  • 9 August

    Г.Ариунбуян: Эх орныхоо төлөө эвлэлдэн нэгдэж чадсан монголчууддаа баярлалаа

    Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай ярилцлаа. -Монголчууд зовсон цагтаа эвлэлдэн нэгдэж чаддаг ард түмэн гэдгээ Бат­сүмбэрт гарсан ой, хээ­рийн түймрийн үеэр харуулж чадлаа. Он гар­саар улсын хэмжээнд 179 ой, хээрийн түймэр гарч, үүнийг унтраахын төлөө залуус сайн дураараа нэгдэж, гар бие оролцож бас хандив цуглуулсан. Та­най байгууллагын авраг­чид энэ үйл явдлыг хэрхэн хүлээж авсан бэ …

  • 9 August

    Д. Мөнхбаатарын гэр бүлийн амь насыг аварсан эмч Б.Түмэнбаярыг шагнав

    Жил бүрийн наймдугаар сард уламжлал болгон тэмдэглэдэг эрүүл мэндийн салбарын ажилтны баярыг тохиолдуулан өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 67 эмч тангараг өргөлөө.Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тэд амлалаа. Тус ёслолын арга хэмжээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр болон Нийслэлийн түргэн тусламжийн …

  • 9 August

    Өгийнуурт живсэн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

    Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Архангай аймгийн Өгийнуурт энэ сарын 6-нд нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин сууж байсан Б живсэн харамсалтай осол болжээ. Өнгөрсөн өдрүүдэд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа ч цогцсыг олоогүй аж. Тиймээс эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй юм байна.  Мөн ОХУ-ын харьяат иргэн А аяллаар явж байгаад Завхан аймгийн Сантмаргац суманд Баяннуурт осолдож, амиа …

  • 9 August

    НҮБ-ын цагдаа болсон манай офицерууд тушаал дэвшжээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, НЦГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Бат-Оргил нар цагдаагийн алба хаагчдаас анх удаа НҮБ-ын Цагдаагийн албанд тэнцэн, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өмнөд Судан улсыг зорьсон билээ.Тэд саяхан албан тушаал дэвшсэн байна. Дээрх хоёр алба хаагч Өмнөд Суданы нийслэл Жуба хот дахь UNMISS ажиллагааны төв штабт …

  • 9 August

    С.Баяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад харилцааны яаманд хүргүүлжээ

    Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр 2016 оны УИХ-ын сонгуулиар эрх баригч намын сонгуулийн штабыг ахлан ажилласан. Үүнийхээ дараа тэрээр Монгол Улсаас Их Британи Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон явсан билээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр УИХ-ын даргад албан тоот хүргүүлсэн ч саналаас татгалзсан. Харин  Монгол Улсаас Их Британи улсад суугаа Онц …