Үндэсний соёл амралтын хүрээлэн “Шөнийн парк” хөтөлбөрийг өнөөдөр болон маргааш хоёр өдөр зохион байгуулагдана. “Шөнийн парк” хөтөлбөр оройн 21.00-02.00 цагийн хооронд болно. Энэхүү “Шөнийн парк” ирсэн хүн бүр 20 мянган төгрөгийн тасалбар авч үйлчлүүлэх ёстой. Ингэснээр шөнийн 02.00 цаг хүртэл хүссэн тоглоом дээр хязгааргүй тоглох боломжтой юм байна.Мөн энэ үеэр цирк, иог, илбийн үзүүлбэр үзүүлэхээс гадна дуучин Маралжингоо, “Мөнгөн бүрээ”, …
Мэдээ мэдээлэл
July, 2017
-
28 July
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан иргэдийг нүүлгэжээ
Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, холбогдох улсын ахлах байцаагчид, Газрын алба, Дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэс ,Цагдаагийн 2 дугаар хэлтэс, хороодын Засаг дарга нараас бүрдсэн ажлын хэсэг 10 болон 14 дүгээр хорооны зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд адууны чанасан мах, айраг худалдаалж байсан иргэдэд шалгалт явууллаа. Энэхүү шалгалтаар нийтийн,эзэмшлийн зам талбайд үйлчилгээ эрхэлж буй иргэд зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн …
-
28 July
Г.Aмарсанаа: Байгалиа зохистой ашигласны ачаар хэдхэн жилийн дараа Европын улсуудтай адил ашиг олдог болно
БОАЖЯ-ны дэргэдэх “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн Үндэсний зохицуулах зөвлөл”-ийн гишүүн Г.Амарсанаатай ярилцлаа. -Зөвлөлийнхөө талаар танилцуулахгүй юу? –“Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци буюу CITES-ын гэгддэг Үндэсний зохицуулах зөвлөл нь орон тооны бус зөвлөл юм. Зорилго нь энэ конвенцийг өөрийн улсад хэрэгжүүлж олон улсын жишгээр амьтан, …
-
28 July
Үер буусан хэсгийг ариутгаж эхэлжээ
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 25-ны өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас үер буусны бууж, иргэд багагүй хохирол амссан билээ. Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан баг өчигдөр буюу энэ сарын 27-нд тус бүс нутагт ажилласан байна. Үерийн улмаас орон гэргүй болсон 12 өрхөд гэр олгох ажлыг Нийслэлийн онцгой комиссоос шуурхай шийдвэрлэсэн байна. Мөн Улаанзагалмайн …
-
28 July
“Өгий” нуурт бэлтгэл сургуулилт хийгдэж байна
Усчин аврагчид болон шүхэрчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ОБЕГ-ын харьяа, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай ангийн аврагчид Архангай аймгийн Өгий нуурт уснаас болон агаараас эрэн хайх, аврах ажиллагааны бэлтгэл сургуулилтыг хийж байна. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг нар тус сургуулилтын …
-
28 July
Билл Гэйтс дэлхийн хамгийн баян хүний титмээ алдав
2017 оны 07 дугаар сарын 27-ны пүрэв гариг Амазон компанийнхны хувьд гайхалтай өдөр байлаа. Энэ өдрийн арилжаа эхлэхэд Амазоны хувьцааны үнэ нэмэгдэж, үүсгэн байгуулагч Гүйцэтгэх захирал Жеф Бэзосын 80 сая гаруй хувьцааны үнэ 90 тэрбум ам.доллар давснаар тэрээр манай гаригийн хамгийн баян хүн болсон юм. Сүүлийн 18 жил дэлхийн хамгийн баян хүний титмийг зүүж байгаа Майкрасофтын Билл Гэйтс энэ өдөр жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн юм. Гэвч Жеф Бэзос титмийг удаан өмсч чадсангүй. Өөрөөр хэлбэл орой арилжаа хаагдах үеэр Амазоны нэг хувьцааны …
-
28 July
Налайхын уурхайн гүнээс хоёр хүн нас барсан байдалтай олджээ
Энэ сарын 27-ны өдөр буюу өчигдөр Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрсний бичил уурхайгаас хоёр хүн нас барсан байдалтай олджээ. Энэ тухай дуудлага өчигдөр 15:51 цагт иржээ. Уг дуудлагын дагуу ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн таван алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр хэргийн газарт очиж ажиллажээ. Аврагчид тус уурхайн хоёр метрийн гүнээс Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат …
-
28 July
Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болов
Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өнөөдөр болов. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн элч төлөөлөгчдийг томилон илгээсэн юм. Төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн томилогдож, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн С.Жавхлан, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, дэслэгч …
-
28 July
89 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аяныг ирэх есдүгээр сарын 1 хүртэл зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд дүүргийн зуслангийн бүсэд хоггүй, цэвэр цэмцгэр байхыг оршин суугч, аялагч, амрагчдад уриалж байгаа юм. Тэгвэл дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс өнгөрөгч лхагва гаригт хог хаягдлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран зуслангийн 15, 19, 20 дугаар хороодод их …
-
28 July
Нийслэлийн Онцгой байдлын газарт тусгай зориулалтын Volkswagen машиныг хүлээлгэн өглөө
Онцгой байдлын ерөнхий газраас гал унтраах болон аврах ажиллагааны тусгай зориулалтын Volkswagen загварын автомашиныг нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус автомашин нь Австри Улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд усны зарцуулалтыг эрс багасгасан CAFS системээр тоноглогдсон байна. Уг CAFS систем нь даралт хөөсөөр унтраах систем төдийгүй олон улсын стандартад нийцсэн гал унтраах тоног төхөөрөмж юм. Үүнээс гадна тус автомашин нь гал унтраах …
-
28 July
Тэр намар /дурсамж/
2002 оны тэр намар манайх гэдэг айл захын хорооллоос хотын төв рүү шинэ байрандаа нүүж орохоор боллоо. Аав ээж дүү гурав минь их л баяртай байж билээ. Харин би сэтгэл дундуурхан байсан юм. Учир нь ижил дасал болсон анги хамт олон, найз нөхөд, ачит багш нараасаа холдож, өөр сургууль руу шилжинэ гэдэг миний хувьд тун таагүй мэдээ байлаа. Гэсэн хэдий …
-
28 July
Засгийн газар ирэх сарын нэгэнд 18 тэрбум төгрөгийн бонд арилжина
Засгийн газар ирэх сарын нэгэнд 18 тэрбум төгрөгийн, гурван төрлийн үнэт цаас арилжина. Тус бондын хоёр нь хямдарсан, нэг нь үндсэн үнээрээ арилжаалагдах юм байна. Эхнийх нь гурван сарын хугацаатай, зургаан тэрбум төгрөгийн үнэтэй бонд байх юм. Үүний хямдарсан үнэ нь 97.400 төгрөг бөгөөд 11.6 хувийн хүүтэй юм байна. Харин 39 долоо хоногийн хугацаатай бонд мөн адил 100 мянган төгрөгийн …
-
28 July
Ерөнхийлөгч Х.Баттулга Игорь Николаевич Аржаевыг “Найрамдал” медалиар шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Игорь Николаевич Аржаевыг “Найрамдал” медалиар шагналаа. Шагналыг өнөөдөр гардуулан өгөв.
-
28 July
Г.Нямдаваа:Байгальдаа хэр сэтгэл гаргана, тэр хэмжээгээр хишгийг нь хүртдэг
БОАЖЯ–ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, доктор, профессор Г.Нямдаваатай ярилцлаа. 1980 онд МУИС–ийн газар зүйн ангид элсэж, байгаль орчны салбартай холбогдсоноос нь хойш 37 жил өнгөрчээ. Өдгөө Монгол орны байгаль орчны төлөв байдлын сүүлийн 30 жилийн хувьслыг цогцоор нь дүгнэн гаргахаар ажиллаж буй тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмын босгон дээр Байгаль орчны гавьяат ажилтан цол …
-
28 July
Хоёр аймаг тог цахилгаангүй байна
Өчигдөр оройноос эхлэн Өвөрхангай, Архангай аймгууд тог цахилгаангүй болжээ. Учир нь өнгөрсөн зургадугаар сард Архангай, Булган зэрэг зургаан аймгийн 125 суманд гэмтэл гарсны улмаас тог цахилгаангүй болж, Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг түргэн шуурхай ажиллан засварласан. Гэвч энэхүү засварын үед тулгуур багануудад холболт хийхдээ алдаа гаргаснаас дахин гэмтэл гарсан аж. Иймээс өчигдөр оройноос эхлэж гэмтлийг засварлахаар ажиллаж эхэлсэн байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл