Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 31 July

    Өнөөдөр үс засуулбал нас уртасна

    Өнөөдөр зуны адаг улаагчин хонь сарын зургаан цагаан мэнгэтэй, шарагчин хонь өдөр.Аргын тооллын долдугаар сарын 21, сумъяа гариг. Билгийн тооллын найман, хонгорцог одтой шарагчин хонь өдөр. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг өлгөхөд …

  • 29 July

    70 хэлтийдсэн насандаа ч дарагдаа нь үгүй найрагч

    Бямбажав гуайн хавь ойрын хамаг юм, эргэн тойрны бүх юм эртнийх. Насан ч намтар нь ч мэргэжил нь ч тэр байтугай эдний өвөлжөө бууц нь эртнийх. Хүннүй, Хануй, Баруун цүүрт түүнийг нэрээр нь дуудах эрхтэн дархтан үгүй. Бүгд л ахайлах. Бямбажав гуайгаас хүй цөглөсөн олныг асуувал тэгэхээс тэгэх гэж зөрүүдлэх мэт “За даа 1937 оны их хэлмэгдүүлтээс хэдэн жилийн өмнөх …

  • 29 July

    Булган аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ

    Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дуганы горхи” буюу сумын төвөөс хойд зүгт 25 км-т гарсан ойн түймрийг өчигдөр бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ. Түймэр гарсан дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын арван алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 26 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цурманд оруулсан байна. Одоогийн …

  • 29 July

    Дорнод Төв аймагт шүлхий өвчин гарчээ

    Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар шүлхий өвчин гарчээ. Уг газар нь сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т байх бөгөөд малчин Б-гийн нэг үхэрт мал, амьтны гоц халдварт дээрх өвчний шинж тэмдэг илэрчээ. Иймээс өвчилсөн малаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд шүлхий өвчин болохыг тогтоосон байна. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын …

  • 29 July

    Ерөнхийлөгч Батлан хамгаалах яаманд ажиллалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллах үеэрээ тус яамны удирдлагуудтай батлан хамгаалах салбарын үйл ажиллагааны талаар санал солилцон ярилцсан юм. Уулзалтад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо. Энэ үеэр Батлан …

  • 29 July

    Хүүхдийн спортын VII наадам ирэх сард болно

    Олон Улсын Хүүхдийн Спортын 7 дугаар наадам энэ оны 8 сарын 12-17-ны өдрүүдэд Найрамдал Олон Улсын хүүхдийн зусланд явагдахааар товлогдоод байгаа билээ. Энэ жилийн хувьд 7 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд спортын 11 төрлөөр зохиогдох юм байна. Наадамд Монгол Улс, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ы 1000 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж. Өнгөрсөн  жилүүдээс хамрах хүрээгээ тэлж, спортын шинэ …

  • 29 July

    Зам тээврийн осол 15.9 хувиар өсчээ

    ЗТХЯ, АТҮТ болон Замын цагдаагийн алба хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн замд гарч буй осол, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх  чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Энэ онд зам тээврийн ослын улмаас 5374 иргэн хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан нь өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар өссөн үзүүлэлт байна. Тиймээс дээрх гурван байгууллага хамтран зам тээврийн ослын гарч буй шалтгаан …

  • 29 July

    Үер ус аюулаас сэргийлэхийг анхааруулж байна

    Энэ сарын сүүлээр ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, хүчтэй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас урьдчилан сэргийлэхийг УСУОХ-ээс малчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна. Энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороотой.Мөн долдугаар сарын 30-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо, …

  • 29 July

    Монгол анхны сумогийн дэвжээг нээв

    Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, Японы Мияконожёо хоттой холбоо тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Тус хотын иргэдийн хандиваар Яармагт байрлах “Мөнххада” компанийн гадаа талбайд Монгол дахь мэргэжлийн сумогийн дэвжээг барьж дуусгажээ. Энэхүү дэвжээг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын нээж байгаа аж. …

  • 29 July

    29,773 иргэнд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих смарт картыг олгожээ

    Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн хүрээнд 2017 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны долоодугаар сарын 26-ны өдөр хүртэл Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болон дүүргүүдээс 18,870 ахмад настан, 10,903 хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийт 29,773 иргэнд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих смарт картыг олгоод байна. Мөн Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картын хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг …

  • 29 July

    “ДЦС IV” ТӨХК-ийн зуны ээлжит засварын зогсолтын ажил хийгдэж байна

    Өвлийн бэлтгэл хангах  ажлын хүрээнд “ДЦС IV” ТӨХК зуны ээлжит засварын зогсолтыг 2017 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 00.00 цагаас эхлүүлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит засвартай зэрэгцүүлэн хийж байгаа уг засварын зогсолт долоодугаар сарын 31-ний өдрийн 10.00 цаг хүртэл үргэлжилнэ. Засварын зогсолтын энэ хугацаанд “ДЦС IV” ТӨХК нэг зуух, нэг турбингенератортой /70 МВт ачаалалтай/ ажиллаж байгаа бөгөөд  72 цагийн дотор …

  • 29 July

    Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг  бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 07 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун …

  • 29 July

    Үнэгүй үзлэг, оношлогоонд 500 гаруй иргэн хамрагджээ

    Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан өчигдөр Тусгаар тогтнолын талбайд “Вируст хепатитын тархалтыг зогсооё” өдөрлөгийг зохион байгуулсан. Өдөрлөгт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг оролцож,  иргэдэд үнэ төлбөргүй дотор, ЭХО, хоол боловсруулах эрхтэн, элэгний В,С вирүсын хурдавчилсан оношилгоо, ясны сийрэгжилт тодорхойлох, шүдний нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийн, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлсэн. Мөн амин үзүүлэлт …

  • 29 July

    Үс засуулбал өнгө зүс сайжирна

    Өнөөдөр зуны адаг улаагчин хонь сарын найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр. Нар 05:24 цагт ургаж, 20:31 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун …

  • 28 July

    Налайх дүүргийн “Сайн Номуун” хийдэд бумбын тахилга болж байна

      Налайх дүүргийн бурхан шашны “Сайн Номуун” хийд 2013 оноос эхлэн жил бүр уламжлал болгон “Түмэн” бумбаны тахилгыг зохион байгуулж ирсэн. 3 хоногийн турш үргэлжлэх тус тахилгад Налайх дүүргийн “Сайн Номуун” хийдийн лам нараас гадна Энэтхэг улсын Гоман дацангийн Ринбүчи Күндэлин, лам нар сүсэгтэн олондоо зориулан түмэн бумбаны тахилга хурах юм. Энэ жил “Сайн Номуун” хийд “Түмэн” бумбын тахилгыг 07-р …