Мэдээ мэдээлэл

May, 2017

  • 4 May

    БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсад 2017 оны тавдугаар сарын 7-10-ны өдрүүдэд албан ёсоор айлчилна. БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийнэ. Айлчлалын үеэр талууд Монгол, Вьетнамын найрсаг харилцааг бэхжүүлэх, дээд, …

  • 4 May

    С.Батболд: Инновацийн бүс нутаг, дагуул хотыг үүсгэн байгуулах том зорилт тавиад байна

    “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” олон улсын бага хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хотын хөгжил, хөрөнгө оруулалтын бодлого” сэдвээр илтгэл тавилаа. Уг илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улаанбаатар хотын харилцаат, хамтын ажиллагаатай хотууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид аа, Эрхэм Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч өө, Эрхэмсэг хатагтай, …

  • 4 May

    Ц.Сандуй: Хотын эрх зүйн орчны шинэчлэл хийх шаардлага байна

    НИТХ, НЗДТГ болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, Монголын хотуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хуралд НИТХ-ын дарга, Монголын Хотуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй “Хотын хөгжлийн өнөөгийн байдал, тогтолцооны болон эрх зүйн шинэчлэлт” сэдвээр илтгэл тавилаа. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм ноёд, хатагтай нар аа, Эрхэмсэг зочид оо, “Хотын …

  • 4 May

    БНХАУ-ын мужийн захирагч асан авлигын хэргээр намаасаа хөөгджээ

    БНХАУ-ын Аньхой мужийн захирагч асан Чэнь Шулун зөрчил гаргасны улмаас албан тушаалаасаа огцорч, намаасаа хөөгдсөн гэж Коммунист намын Сахилга бат шалгах хороо болон Хяналтын яамнаас хамтарч гаргасан мэдэгдэлд дурджээ. Чэнь Шулунтай холбоотой асуудлыг шалгах ажлыг намын дотоод хяналт шалгалтын газар өнгөрсөн оноос эхэлжээ. Шалгалтаар тэр албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож байсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн намын Сахилга …

  • 4 May

    Ж.Эрдэнэбат: Улаанбаатар хотыг технологийн хот болгон хөгжүүлэх ёстой

    “Хотын хөгжил–Шинжлэх ухаан-Технологи” сэдэвт олон улсын бага хурлын нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улс нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд эрчимтэй шилжиж байна. Энэхүү соёл иргэншлийн гол жишээ нь Улаанбаатар хот юм. Тиймээс бид өнөөдөр Улаанбаатар хотыг шинжлэх ухааны үндэстэй орчин цагийн технологийн хот болгон хөгжүүлэх ёстой. …

  • 4 May

    Найз залуутай болох гэж төрсөн охиноо төөрүүлж хаясан ээжийг саатууллаа

    “Бөмбөгөр” худалдааны төвд харгалзах хүнгүйгээр ганцаараа явж буй бага насны охины зураг өнгөрсөн сард олон нийтийн сүлжээгээр тарсан билээ. Тэгвэл уг мэдээллийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, охиныг ээж нь санаатай төөрүүлсэн болохыг тогтоожээ. Охины ээж 24 настай Ч нь нэгэн залуутай хамт амьдрахын тулд охиноо төөрүүлж хаяжээ. Ч мэдүүлэгтээ “Охиноо ээждээ өгөх гэсэн боловч авахгүй гэсэн. Тэгээд Бөмбөгөр …

  • 4 May

    “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурал эхэллээ

    НИТХ, НЗДТГ болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, Монголын хотуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурал Шангри Ла зочид буудлын их танхимд өнөөдөр эхэллээ. Энэхүү бага хурлыг анх 2009 онд Монголын хотуудын холбоо ШУА-тай хамтран хотын хөгжлийн талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан байдаг. Хурлаар хотын хөгжил, төлөвлөлт, хот байгуулалтыг …

  • 4 May

    Х.Амгаланбаатар:Бид нар хэлэлцээрийг эргэн авч үзэх бүрэн боломж байна гэж үзэж байна

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагаас бүрдсэн төлөөллийг  хүлээн авч уулзлаа. Тавдугаар сарын 1-нд болсон МҮЭХ-ны тайван жагсаалд сайд Н.Номтойбаяр Засгийн газрыг төлөөлж оролцохдоо хэлэлцээрийн ширээнд урьсан нь энэ уулзалт юм. МҮЭХ-ны төлөөллүүд гурван сарын өмнө баталсан хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт тусгасан зорилт, заалтууд хэрэгжилтийн тухай саналаа хэлсэн. Мөн тэтгэврийн нас, татвар, нийгмийн даатгалын …

  • 4 May

    Ш.Анхмаа:Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асарч байгаа эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдэх нь чухал байна

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Австралийн  эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан сайд хатагтай Шаром Стоуныг  хүлээн авч уулзлаа.  Уулзалтад Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд John Langtry, Австралийн Гадаад хэрэг худалдааны яамны Жендерийн газрын дарга Amy Haddad, Улаанбаатар хотоос  нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Төсөл хөтөлбөр хамтын ажилгааны тасгийн дарга И.Батхүү …

  • 4 May

    БНХАУ-ын Нинбо хотын дарга Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг Нинбод айлчлахыг урив

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНХАУ-ын Нинбо хотын дарга Чү Дуняо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэд хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноос гадна худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, хот байгуулалт, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулан, гарын үсэг зурлаа. БНХАУ-ын Жежань мужийн Нинбо нь 9800 км …

  • 4 May

    Нийслэлийн Засаг дарга цусаа хандивлах уриалга гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр  Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд болон компани, аж ахуйн нэгж, ТББ-ын ажилтан, албан хаагчид, нийслэлийн ард иргэд, оюутан залуусыг цусаа хандивлаж эрдэнэт хүний амийг аврах уриалга гаргалаа. Уриалгын дагуу ирэх сарын 14-нийг хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагууд цусаа хандивлах болжээ гэж нийслэлийн …

  • 4 May

    Ц.Элбэгдорж:Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг зохистой шийдэх боломж бий гэж би боддог

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод ажиллав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Орхон аймгийн иргэдэд танилцуулах уулзалт “Уурхайчин” соёлын ордонд болсон юм. Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, …

  • 4 May

    АН-аас Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвшихээр боллоо

    2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль /6 сарын 26/ дөхөж, хуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой УИХ-д суудалтай намууд өөрсдийн нэр дэвшигчдээ тодрууллаа. Өчигдөр эрх баригч МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээрээ УИХ-ын дарга М.Энхболдыг сонгосон бол АН Х.Баттулгыг сонгожээ. Харин УИХ-д нэг суудалтай МАХН нэр дэвшигчээ хараахан тодруулаагүй байна. Тус намаас экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр зүтгүүлсэн ч ялтайд тооцох хугацаа нь …

  • 4 May

    “УИХ-ын шийдвэр тодорхой болвол ОУВС, Дэлхийн банк шийдвэрээ богино хугацаанд гаргахад бэлэн”

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр Дэлхийн банкны бүлгийн Монголыг хариуцсан гүйцэтгэх захирал Жейсон Алфорд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Ж.Мөнхбат хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах нь манай Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг юм гэдгийг онцлоод Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан ажиллаж буйгаа …

  • 4 May

    Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай, бүх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. 2017 оны 05 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур …