Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Нийслэлийн удирдлагууд энэхүү өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн гурван үеийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэт ерөнхийлөгч, ахмад сэтгүүлч Ц.Дашдондовыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасан юм.Ахмад сэтгүүлч Ц.Дашдондов нийслэлийн дээд одонгоор шагнагдсан хамгийн анхны сэтгүүлч болж байгаа …
Мэдээ мэдээлэл
May, 2017
-
3 May
Э.Бат-Үүл АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй байхыг уриална
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗД асан, Улсын баатар Э.Бат-Үүл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй байхыг АН-ын удирдлагуудаас уриалах болсон талаар өнөөдөр мэдээлэл хийв. Тэрбээр, “Нөгөө талаас сонгуулийг луйвардах, иргэдийн саналыг худалдаж авах бэлтгэлээ хангасан байна. Миний хийсэн судалгаанд хамарсан бага орлоготой иргэдийн 70 орчим хувь нь “Мөнгөөр санал өгнө” гэсэн байна. Тиймээс энэ удаагийн сонгуулийн үеэр санал худалдан авах хамгийн том ажиллагаа …
-
3 May
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг гардуулав
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга болж, уг санал асуулгаас гарсан зөвлөмжийг Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр (2017.05.03) гардуулав. Энэ арга хэмжээнд Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, Н.Жанцанноров болон бүх гишүүд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг …
-
3 May
МАН-аас М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр сонгогдлоо
МАН-ын VIII Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Хурлаар тус намынхан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ тодруулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ гэдгийг МАН-ын генсек Д.Амарбаягалан мэдэгдсэн. Тэгвэл МАН Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээрээ намынхаа дарга, УИХ-ын дарга М.Энхболдыг сонгожээ. М.Энхболдтой Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өрсөлдсөн бөгөөд Бага хурлын гишүүдийн нууц …
-
3 May
МАН-ын Бага хурал түр завсарлалаа
МАН-ын VIII Бага хурлыг түр завсарлууллаа. Учир нь Бага хурлаар хэлэлцэх эхний асуудлаа эцэслэсэн байна. Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Бага хуралд оруулсан юм. Ингэснээр Бага хурлын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулсан бөгөөд дөнгөж сая дуусчээ. Харин одоо саналыг тоолж байгаа бөгөөд дүн гарахаар хуралдаан үргэлжилж, хоёр дахь асуудлаа хэлэлцэх юм …
-
3 May
Хотын дарга Цусны төвийн үйл ажиллагаатай танилцаж, цусаа хандивлалаа
Манай улс 2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгосон. Энэ сарын цусаа бэлэглэх өдрийг нийслэлийн Засаг даргын нэрэмжит болгон НЗДТГ, МУЗН-тэй хамтран тэмдэглэхээр болсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр хотын дарга болон НЗДТГ-ын удирдлагууд …
-
3 May
Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт үргэлжилж байна
Нийслэлийн Налайх дүүргийн ногоон бүсэд аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад гамшгаас хамгаалах болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөөт шалгалтыг хийж байна. Хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж буй уг шалгалтаар аж ахуйн нэгж байгууллагуудад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх …
-
3 May
БНХАУ-ын Дээд шүүх хууль сахиулах салбар дахь авлигачидтай тэмцэнэ
Өнгөрсөн лхагва гарагт кампанит ажил явуулж, хууль сахиулах салбар дахь авлигын болон бусад төрлийн зөрчлийг илрүүлэхээ БНХАУ-ын Дээд шүүх мэдэгдсэн байна. Энэхүү кампанит ажлаа тэд 11-р сар хүртэл явуулж, иргэдийн шүүх засаглалд итгэх итгэлийг алдагдуулж буй авлигын хүчин зүйлсийг олж, илрүүлэхэд чиглүүлнэ гэж Дээд шүүхийн хууль сахиулах байгууллагын газрын орлогч дарга Ву Чаожун мэдэгджээ. Түүнчлэн тэрээр нийгэмд тулгамдаж буй онц …
-
3 May
Цээжиндээ хутганы дөрвөн шархтай ирсэн эр эмнэлгийн цонхоор үсэрч амиа хорложээ
Өчигдөр өдрийн 16:00 цагийн орчимд Цэргийн клиникийн төв эмнэлгийн зургаан давхраас 54 настай эрэгтэй хүн үсэрч амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Эх сурвалжуудын мэдээллээр 54 настай талийгаач М нь эхнэртэйгээ муудалцсаны улмаас ийнхүү амиа хорлосон бололтой. Тэрээр цэргийн төв эмнэлэгт ирэхдээ цээжин тус газраа дөрвөн удаа хутгалсан хутганы шархтай ирсэн байна. Талийгаач М түргэний тэргээр тус эмнэлэгт хүргэгдэн ирсэн бөгөөд эмч нар …
-
3 May
ГХ-ны сайд Ц.Мөнх-оргил Европын холбоонд айлчлав
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Европын Холбоонд албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Фредерика Могеринитэй уулзаж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхав. Түүнчлэн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Парламент дахь Төв Ази, Монголын бүлгийн тэргүүн Ивета Григуле болон …
-
3 May
Цэргээс халагдсан дайчид ажлын байртай болж байна
Нийслэлд цэргийн албаны хугацаа дуусган халагдсан дайчдыг хүлээн авч, ажлын байранд зуучлах ажлыг энэ сарын 1, 2-нд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, ажил олгогч байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Уг үйл ажиллагаагаар 800 гаруй ажлын байр санал болгосноор цэргээс халагдсан дайчдын 37 хувь нь ажлын байртай болж, шинээр батлагдсан Цэргийн албаны тухай хуулийн 7.5 дах …
-
3 May
Хүчтэй салхи шуургатай үед замд гарахгүй байхыг анхааруулж байна
Энэ сарын эхний хагасын дунд үеэр ихэнх нутгаар салхи 18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ. Манай орны гол мөрний хаврын шар усны үерийн оргил үе гол төлөв 5 дугаар сарын эх ба дунд үеэр ажиглагддаг. Энэ жил ихэнх гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх …
-
3 May
180 сая төгрөгөөр та юу хийх вэ
“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард томилогдон очсоныхоо сарын дараа 180 сая төгрөгийн тавилга худалдан авсан билээ. Худалдан авах тавилгын жагсаалтад унтлагын өрөөний иж бүрдэл тус бүр гурав багтсанаас хоёр нь 9.999.000 төгрөгийн үнэтэй, нэг нь 25,499.000 төгрөгийн үнэтэй байх аж. Тэрчлэн гал тогооны иж бүрдэл 21.999.000 төгрөг, зочны өрөөний иж бүрдэл 19.999.000 төгрөг, дивааны иж бүрдэл …
-
3 May
Олон жил гацсан Түлэнхийн төвийн ажил эхэллээ
2009 оноос МХЕГ-ын дүгнэлтээр тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон байсан ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтэд Кувейтийн Засгийн газраас 8 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор болж, зогсонг байсан ажил урагшиллаа. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Кувейтийн сангаас олгож буй 8 сая ам.долларыг Түлэнхийн төвийн барилгын ажилд үр дүнтэй зарцуулахаар болж байна. Бид 6,8 сая ам.долларыг барилгадаа, 1,2 сая ам.долларыг …
-
3 May
Э.Бат-Үүлийн хүүгийн тарьсан “балаг”-ийг “Бэрэн” групп хариуцах уу?!
Өчигдөр Ардчилсан намынхан Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ бүртгэх үеэр Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орон гэргүй болсон иргэд хотын дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай нараас хариуцлага нэхэж “Амьдралаа буцааж авмаар байна”, “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай гэрээний үүргээ биелүүл” хэмээн эсэргүүцэж жагсаал хийлээ. Энэ үеэр тус намын нарийн бичгийн дарга О.Магнай иргэдтэй уулзаж санаа бодлоо илэрхийлэх гэсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл