Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 22 December

    Өнөөдөр болох үйл явдлууд

      ШУТИС-ИЙН НОМЫН САН 10.00 цагт:Дээд боловсролын хөгжлийн бодлогыг танилцуулж, чиг хандлагыг тодорхойлох, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн үйл ажиллагаа, үр дүнг танилцуулах, сурталчлах, туршлага солилцох зорилготой “Дээд Боловсролын Шинэчлэл– 2016” өдөрлөг, үзэсгэлэн ШУТИС-ийн Номын сангийн байранд нээлтээ хийнэ. Арга хэмжээг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан үг хэлэх бөгөөд холбогдох албаны хүмүүс, их дээд сургууль, оюутан залуусын төлөөлөл оролцоно. …

  • 21 December

    Нисэхийн салбарын сургалтын үйл ажиллагаанд шинэ хөгжлийг эхлүүллээ

    Иргэний нисэхийн ерөнхий газрын Сургалтын төв олон улсын иргэний нисэхийн мэргэжлийн сургалтуудыг эх орондоо зохион байгуулах, нутагшуулах зорилтыг энэ онд дэвшүүлэн ажилласан. Дээрх зорилгынхоо хүрээнд Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албатай хамтран нисэхийн мэдээллийн менежментийн мэргэжилтэн бэлтгэх “Aeronautical information management specialist-021/122/AIS AIM SPC” стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрийг боловсруулж Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-аар албан ёсоор баталгаажууллаа. Ингэснээр Монгол Улсын Иргэний нисэхийн салбар …

  • 21 December

    УИХ-ын гишүүн Г.Занданшатар Швейцарын Ардчилал судлалын хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    УИХ-ын гишүүн Г.Занданшатар өнөөдөр /2016.12.21/ Швейцарын Ардчилал судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, профессор Андреас Ауэр болон Цюрихийн их сургуулийн профессор Корзин Бисаз нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Монголд нүүрлээд буй хамгийн том асуудал бол хариуцлага. Энэ хүрээнд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг санаачилж байна. Уг хуулинд төрийн бүх шийдвэрийг ард түмэнтэй зөвлөлдөж, тэдний санаа бодлыг хэлэлцдэг ийм …

  • 21 December

    Кувейтийн Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ өдрийн үдээс хойш Кувейт Улсын Үндэсний Ассамблейн (парламент) дарга Марзук Али Аль-Ганимтай уулзлаа. Эрхэмсэг ноён Марзук Али Аль-Ганим Кувейтийн Үндэсний Ассамблей, тус Ассамблейн гишүүдийн нэрийн өмнөөс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, тавтай морилохыг хүсэв. “Монгол Улс хүнд хэцүү цагт ямагт бидэнтэй хамт байсан. Иракийн дайны үеэр хамгийн түрүүн …

  • 21 December

    УИХ-ын дарга М.Энхболд Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байна

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Кувейт Улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг Эль-Кувейт хотын нисэх буудалд Кувейтийн Үндэсний Ассамблейн (парламент) дарга, Эрхэмсэг ноён Марзук Али Аль-Ганим угтан авч хүндэтгэл илэрхийллээ. “Кувейтийн сан”-гийн Ерөнхий захирал бараалхав Айлчлалын эхний өдөр УИХ-ын дарга М.Энхболдод Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Ахмед Аль-Бадер бараалхлаа. Эрхэмсэг ноён …

  • 21 December

    “Хууль тогтоомжийг сурталчлах жил” болгох зорилт дэвшүүллээ

    Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабуудын 2016 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. 2016 оныг “Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг сурталчлах – Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх жил” болгох зорилгыг дэвшүүлэн, хэрхэн ажилласан ажлаа дүгнэж, ирэх онд ямар чиглэлээр ажиллах талаар энэ хурлаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, …

  • 21 December

    Цөмийн болон цацрагийн хяналтын улсын алба 40 нас хүрлээ

    Монгол Улсад цөмийн болон цацрагийн хяналтын улсын алба үүсч хөгжсөний 40 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. МХЕГ, НМХГ, Цөмийн энергийн газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, Цацрагийн хяналтын лаборатри, Цөмийн физикийн судалгааны төвийн төлөөлөл оролцсон уг арга хэмжээг нээж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү үг хэлэв. Тэрбээр “Одоогоос 40 …

  • 21 December

    “Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

    Монгол улсад Хууль зүйн алба байгуулагдсаны 105 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан ХЗДХЯ-тай хамтран Архивын ерөнхий газраас “Хууль зүйн албаны түүхэн замнал” сэдэвт архивын баримт бичиг, гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр буюу 12 дугаар сарын 20-ны өдөр “Монголын үндэсний музей”-д нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд ХЗДХЯ-ны удирдлагууд, тус яамны харьяа агентлаг, байгууллагын дарга нар оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн …

  • 21 December

    ОХУ-ын элчин сайд А.Карловын цогцсыг Москвад авчирчээ

    Туркийн Анкара хотод  амиа алдсан Оросын Элчин сайдын цогцсыг өчигдөр орой  Москва хотод авчирчээ. А. Карловын шарилыг Турк улсын хүндэт харуул хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн байна. А. Карловын шарилыг угтан авах ёслолд ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров оролцжээ. Андрей Карлов нь 1954 онд төрсөн. 1976 оноос эхлэн Оросын дипломат албанд зүтгэж эхэлжээ. Харин  2013 оны долдугаар сард Карлов Анкарад суух ОХУ-ын элчин …

  • 21 December

    Өрхийн эмнэлгүүд өглөө 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ажиллаж эхэлжээ

    Нийслэлийн хэмжээнд нийт Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 08.00-20.00 хүртэл, бямба гарагт 10.00-14.00 хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын “Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” 03 тоот албан даалгаврын хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрх хувиараар ажиллаж байгаа юм байна. Үүнээс гадна өрхийн эмнэлгүүдэд цаашид нийслэлийн хэмжээнд 880 резидент эмч, мэргэжил дээшлүүлж буй …

  • 21 December

    “Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой” сэдэвт маркийн нээлт боллоо

    Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан маркийг Монгол Улсын Засгийн газрын захиалгаар хийж гүйлгээнд өнөөдрөөс гаргаж байна. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Ю.Цэдэнбалын дүү Ю.Жавзан, Юмжаагийн …

  • 21 December

    “Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болов

    Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан “Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Уг бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалах яам хамтран зохион байгуулж байгаа юм. Хурлыг Монгол Улсын баатар, сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүүрагчаа даргалж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн …

  • 21 December

    Ц.Элбэгдорж Монгол Улсад Олимпийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүлэв

    Монгол Улсад Олимпийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал өнөөдөр “Корпорейт Конвейшн” төвд боллоо. Тус хуралд оролцогсдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд уншиж сонордуулав. Тус мэндчилгээнд “Монголын спортыг дэлхийд төлөөлдөг итгэмжит элч, Олон улсын олимпийн хөдөлгөөний үзэл санааг эх орондоо түгээн дэлгэрүүлэгч Монголын Үндэсний …

  • 21 December

    Хальтиргаатай замуудад 45,5 тн бодис цацлаа

    2016 оны 12 сарын 20-ны өдөр “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын  зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн 317 ажилтан хариуцсан зам талбайнхаа автобусны буудал болон явган хүний замын цасыг цэвэрлэж ажиллалаа. Ингэхдээ шүүр, цас үлээгч болон явган хүний замын цас цэвэрлэгч төхөөрөмжүүдийг ашиглаж, явган хүний замын цасыг түргэн шуурхай цэвэрлэж байна. Мөн Энхтайваны өргөн чөлөө, “Макс молл”-н уулзвараас Саппорогийн уулзвар, Магсаржав, Маршлын …

  • 21 December

    Шинэ жилийн баярын чимэглэл болгон ойгоос зулзаган мод тайрч ашигласан зөрчил илэрчээ

    Сүүлийн үед Ойн тухай хууль, тогтоомжийг санаатай болон санамсаргүйгээр зөрчих явдал нэмэгдэж байна. Ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэх, самар түүх, шинэ жилийн баярын чимэглэл болгон зулзаган мод тайрч ашигласан зөрчлүүд цөөнгүй шалгагдаж байна. Ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод, ойн дагалт баялаг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол экологи эдийн засгийн үнэлгээ тогтоож, авто тээврийн хэрэгслийг улсын орлого болгон зөрчил гаргасан иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэхээргүй бол …