Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 30 November

    Төмөр замын салбарын талаар чиглэл өгөх тухай эдийн засгийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв

    Эдийн засгийн байнгын хороо төмөр замын салбарын талаар чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. УИХ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.5 хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос төмөр замын салбарын талаар чиглэл өгөх ажлын хэсгийг 2016 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдөр байгуулсан билээ. Энэхүү ажлын хэсгээс гаргасан тогтоолын төслийн талаар ажлын …

  • 30 November

    Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар мэдээлэл хийв

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 11-р сарын 29-ны өдрийн  хуралдаан 10.11 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт эрчим хүчний чиглэлээр туссан зорилт, арга хэмжээний бэлтгэл ажлын явц байдал, тулгамдсан асуудлын талаархи Эрчим хүчний сайдын мэдээллийг эхэлж …

  • 30 November

    Хордлогын голомтод ажилласан багт талархал илэрхийлээ

    ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Дорнод аймгийн хордлогын голомтод ажиллаж, голомтыг таслан зогсоох арга хэмжээг мэргэжил аргазүйн удирдлагаар ханган, олон хүний амь насыг аврах ажилд  цаг наргүй зүтгэсэн  эмч нартаа ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.   ЭМЯ

  • 30 November

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 30-ны өдөр нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 …

  • 29 November

    Баянзүрх дүүргийн АН-аас ИТХ-д нэр дэвшигчид мөнгө тараасан тухай баримтат нэвтрүүлэг /видео/

    Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшсэн нэр бүхий 6 дэвшигч Сонгуулийн хууль зөрчиж, сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл энэ удаа эдгээр дэвшигчид хэрхэн мөнгө тараасан байж болох тухай баримтат мэдээллийг уншигчиддаа хүргэе. Дашрамд хэлэхэд дүүргийн ИТХ-д 5-р хорооноос нэр дэвшсэн боловч мөнгө тараасан гэдгээр төлөөлөгчийн түр үнэмлэхээ аваагүй, цагдаагийн байгууллагад шалгагдаж …

  • 29 November

    “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв үүд хаалгаа нээлээ

    “Алтан боломж” хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв нь 2011 оны 11 сарын 26 нд үүсгэн байгуулагдаж хөдөлмөр зуучлал, сургалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн 3 төвтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж 2013 2014 оны шилдэгийн шилдэг хөдөлмөрийн хувийн биржээр шалгарсан байгууллага билээ. Тус байгууллага нь үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 2000 гаруй ААН байгууллагуудтай хамтран ажиллаж нийт 6785 ажил хайгч иргэдийг ажлын …

  • 29 November

    “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах зорилгоор салбар бүрийн бодлогын уялдааг хангаж, үйл ажиллагааг нь боловсронгуй болгож үргэлжлүүлэх болон “Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлэх зорилт тусгагдсан. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд,  нийслэлийн хүн амын эрэлт хэрэгцээ, орчин үеийн шаардлагад нийцсэн  Ахуйн үйлчилгээний салбар /үсчин, гоо …

  • 29 November

    Дорнод аймагт ажилласан эмч нарын баг мэдээлэл хийлээ

    Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Зөв боломж” ХХК-ийн  ажилтнууд Үл мэдэгдэх шингэн зүйлийг архи гэж уусны улмаас хордон 23 хүн эмчлүүлж, ЭМЯ-наас мэргэжлийн эмч нарын баг томилон явуулсан талаар мэдээлсэн. Тэгвэл тус аймагт ажиллаад ирсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнөөдөр Эрүүл мэндийн яаманд нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЭТГ-ын дарга …

  • 29 November

    Нийслэлийн Засаг дарга иргэдийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдийг хүлээн авч уулзсаар байгаа юм. Энэ удаагийн ээлжит уулзалтаа Дүнжингарав дахь нийслэлийн  үйлчилгээний нэгдсэн төвд хийлээ. Уулзалтанд нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн “Дестинейшнь Монголиа” компанийн захирал Ц.Отгонбат оролцлоо. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай болгох, авто замын түгжрэлийг бууруулах талаар санал дэвшүүлж хамтран ажиллах санал тавьж байв. Тэрээр “Канад улсын хөрөнгө оруулалттай нийтийн …

  • 29 November

    Шадар сайд У.Хүрэлсүх Элчин сайд Т.Шимизүд талархал илэрхийлэв

    Шадар сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Элчин сайд Т.Шимизүг манай улсад албан үүргээ гүйцэтгэх хугацаанд нь хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжсөнд сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийллээ. Харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, соёлын солилцоо нэвтрүүлэх чиглэлээр 40 орчим жилийг зарцуулсан нэрт дипломатч …

  • 29 November

    Монголд анх удаа Хасбанк  картын үйлчилгээнээс  шимтгэл авдаггүй болжээ

      Арилжааны банкууд өөрийн банкны үйлчлүүлэгч, карт эзэмшигчдээ АТМ-аар үйлчлүүлэх бүрд  100-200 төгрөгийн шимтгэл авдаг. Энэ нь банкаар үйллүүлэгчдийн дургүйцлийг төрүүлдэг. Учир нь тухайн банкаар цалин болон бусад чиглэлээр орлого оруулсныхаа төлөө зарлага гаргах бүрд 100-200 төгрөгийн хураамт татах нь шударга бус гэж үзэж болно. Тэгвэл Хасбанкны хувьд  Монгол Улсад анх удаа өөрийн банкны үйлчлүүлэгчдээсээ картаар зарлага гаргахад шимтгэл хураамж …

  • 29 November

    ХХААХҮЯ-ны хамт олон сайн санааны аянд нэгдэж нэг өдрийнхөө цалинг хандивлалаа

    ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлж байна. Монгол Улсын эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдэлээс урьтаж, байгаль, цаг уурын хүндрэлийг малчид даван туулахад туслах нь энэхүү аяны зорилго юм.  Улс орон даяар өрнөж буй сайн санааны аяныг дэмжих хамт олон байгууллагын давлагаа үргэлжилсээр байна. Тодруулбал, “Малчдад туслах сайн санааны аян”-нд …

  • 29 November

    Хүүхдийн спорт авиралтын анхдугаар тэмцээн болж өндөрлөлөө

    Өнгөрсөн амралтын өдөр Зайсангийн “URSA SPORT CLUB” – д спорт авиралт сонирхогч хүүхдүүдийн дунд анхдугаар тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь 4-6 насны эрэгтэй, эмэгтэй 7-9 насны эрэгтэй, эмэгтэй  гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд 30 гаруй хүүхэд ур чадвараа сорьжээ.  Энэ жилийн тэмцээн олон улсын тэмцээнд ашиглагддаг Олон улсын спорт авиралтын холбооноос баталгаажсан хурдны хоёр замтай цагаар хэмжих болсон …

  • 29 November

    Хэнийг ч орхигдуулахгүй байх нь сэдэвт сургалт болж байна

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  зохион байгуулж буй орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд “Хэнийг ч орхигдуулахгүй байх нь” сэдэвт сургалт болж байна. Сургалтад  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, хороодын Засаг дарга нар,  Өрхийн эрүүл мэндийн төвүүд …

  • 29 November

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан сарын аян үргэлжилж байна

    Чингэлтэй дүүргийн 7дугаар хороо, “Таны итгэл” ӨЭМТөв эмч, сувилагч нар дөрвөн хэсэгт хуваагдан  хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 44 хүүхдэд гэрийн нөхцөл байдал, амьдрах орчинд дүгнэлт хийж асаргаа сувилгааны талаар зөвлөгөө өглөө.  5 дугаар хорооноос  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Үлэг гүрвэлийн музейтэй хамтран 2016 оны 11 сарын 18-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдийг, ээж аавын хамт үнэ төлбөргүй …