Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 16 September

    Туранхай харагдах арга

    1. Хэрэв та ташаа хэсгээрээ тарган бол өнгөөр тоглохыг зөвлөж байна. Цээжин хэсэгтээ цагаан, цайвар өнгийн хувцас өмсөөд, доогуураа шулуун хар юбка өмсвөл “асуудалтай” хэсгээс тань хүмүүсийн анхаарлыг холдуулах болно. 2. Бүсгүйчүүдийн хувцаслахдаа гаргадаг нэг том алдаа бол хөхний даруулгаа буруу сонгох явдал юм. Өргөгчгүй даруулга таны цээжийг хэвлийтэй “наалдуулж”, мяраа нэмж харагдуулна. Тиймээс гэдэснээсээ хөхөө аль болох зайтай харагдахаар …

  • 16 September

    Ж.Намсрай: Эрх мэдэлд бялуурсан хэдэн нөхөр АН-ыг дампуурлын ирмэгт авчирсан

    -АН-ын даргын төлөөх “алаан”-аас болоод ҮЗХ хуралдаж чадахгүй байна- АН-ын ҮЗХ-ны хуралдаан өнөөдөр болох товтой байсан ч дахин хойшиллоо. Харин энэ намыг үүсгэн байгуулсан ахмад гишүүд үүний шалтгааныг намын даргын төлөөх сунгаа, фракц хоорондын зөрчилтэй холбон тайлбарлаж байна. Түүнчлэн АН-ын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа гажуудсан. Ялангуяа намын дотор шударга ёс байхгүй болсон учраас АН-ыг үүсгэн байгуулагчид анхдугаар зөвлөгөөнөө хийжээ. …

  • 16 September

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд эрдэмтэн, судлаачдын зөвлөл байгуулагдана

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар  орон тооны бус  3 зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.  Хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх  үүрэг бүхий  Зөвлөх зөвлөл,  Эрдэмтэдийн зөвлөл, Экспертийн зөвлөл байгуулах   тогтоолын төслийг тэргүүлэгчид  100 хувийн саналаар дэмжлээ. Дээрх зөвлөлүүдийг байгуулсанаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг  тодорхойлохдоо шинжлэх ухаан, судалгаанд тулгуурлан, салбартаа тэргүүлэгч эрдэмтдийн санал санаачлагыг  сонсож, төрийн ажлын дадлага туршлагатай  эрхэмүүдийн зөвлөгөөнд  …

  • 16 September

    Нийслэлийн удирдлагууд НИТХ-ын төлөөлөгчидтэй зөвлөлдөх уулзалт хийлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачлагаар хотын удирдлагууд нийслэлээс УИХ-д сонгогдсон төрийн түшээдтэй “Зөвлөлдөх уулзалт” хийсэн. Харин өчигдөр НИТХ-ын төлөөлөгчидтэй хотын удирдлагууд уулзаж, нийслэлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн гарцын талаар болон ирэх 4 жилд ямар зарчмаар ажиллах вэ гэдгийг ярилцлаа. НИТХ-д 45 төлөөлөгч ажиллаж байна. Улс төрийн нам, эвсэл үл хамааран Улаанбаатар хотоо хөгжүүлэх нэг зорилготой. Тиймээс …

  • 16 September

    Ховд аймгийн 3-р цэцэрлэг нээлтээ хийлээ

     Ховд аймагт Германы “Эрчим хүчний үр ашиг” төслийн хүрээнд дулааны алдагдал бууруулах засварыг зургадугаар сарын 25-наас есдүгээр сарын 15-ны хооронд хийсэн 3-р цэцэрлэг нээлтээ хийлээ. Уг нээлтийн үйл ажиллагаанд  тус аймгийн Засаг дарга Д.Галсандондог, БСГ-ын дарга М.Пүрэвхүү, ИТХ-ын төлөөлөгч Б.Болорцэцэг, 3-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Ганцэцэг, “Хатан түнгэл” ХХК-ийн захирал Д.Энхжаргал болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Анх 1989 онд нээлтээ хийж …

  • 16 September

    Секунд тутамд өсч буй Монголын өр айдас төрүүлж байна

    Юуны өмнө, Та ЭНЭ холбоосоор орж Монгол Улсын ДНБ болон Үндэсний өрийн бодит мэдээлэлтэй танилцаарай. Он сар өдөр, цаг минут секундтэйгээ бүх зүйл тов тодорхой байгаа. Эндээс Монгол Улсын өртэй холбоотой бодит мэдээллийг цаг алдалгүй мэдэж болох бөгөөд Үндэсний өрийн хэмжээ, ДНБ-ийн хэмжээ хоёрын зохистой харьцаа хэрхэн алдагдсаныг харж болно. Монгол Улс ДНБ болон Үндэсний өр   GDP this year …

  • 16 September

    Ерөнхий сайд Ерөө голын гүүрний нээлтэд оролцлоо

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллах үеэрээ Ерөө голын төмөр бетон гүүрийг ашиглалтад хүлээн авах ёслолд оролцлоо. Хаврын тариалалт, намрын ургац хураалтын цагаар тариа будаа тээвэрлэсэн том оврын машин тасралтгүй зорчдог энэ гүүр Ерөө, Сэлэнгэ нутгийнхан төдийгүй манай улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой гэж хэлж болно. 2005 онд гүүр шатсаны дараа мэргэжлийн байгууллага “Шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлт …

  • 16 September

    Айл өрхүүдийн халаалтыг өгч эхэллээ

    2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨКХ  2016 оны 09 дүгээр сарын 15-ны байдлаар 890 орон сууцны барилга, 24 цэцэрлэг, 14 сургууль, 13 эмнэлэг, 140 аж ахуйн нэгжид халаалт өгөөд байна. Харин Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар 1801 орон сууцны барилга,  38 цэцэрлэг, 19 сургууль,140 аж ахуйн нэгжид халаалт өгсөн бол Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах …

  • 16 September

    Яармагийн гүүрнээс 3-р цахилгаан станц хүртэлх замыг хаана

    2016 оны 9-р сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 9-р сарын 18-ны өдрийн 07:00 цагийн хооронд зам засварын ажил хийгдэхтэй холбоотой Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг Чингисийн өргөн чөлөө буюу Яармагийн гүүрний хойд уулзвараас Дулааны 3-р цахилгаан станцын уулзвар хүртэлх зам түр хугацаагаар хаагдах тул жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

  • 16 September

    Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

    Шадар сайдын ахалдаг “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн гуравдугаар хуралдаан боллоо. Засгийн газар шинээр байгуулагдсантай холбогдуулан зөвлөлийн бүрэлдэхүүн, Ажлын албыг хуралдаанаас шинэчлэн баталсан байна. Манай орны хот, суурин газрын 80 орчим хувь нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарагддаг. Энэ бүс нутагт нийт хүн амын 80 орчим хувь нь амьдардаг байна. Оны эхний найман сарын байдлаар улсын …

  • 16 September

    “Итгэлийн зээл” олгож, үрийн аж ахуй байгуулахыг дэмжинэ

    Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Атар трейд”, “Гацуурт”, “Гэгээлэг трейд” компанийн тариалангийн талбайд зочилж, үр тариа, хүнсний ногооны хураалт, хадгалалтын байдалтай танилцан тариаланчидтай уулзлаа. Шаамар сумын ногоочин Ц.Нацагдоржийн ногооны талбайд болсон уулзалтад нутгийн иргэд, ногоочид оролцон санал бодлоо солилцов. Тэд ногоогоо нийслэлд хүргэж нэг кг-ийг нь 200 төгрөгөөр ченжүүдэд …

  • 16 September

    “Улсын нэр томъёоны комисс”-ыг сэргээн байгуулав

    Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд Орон тооны бус салбар зөвлөл болон “Улсын нэр томъёоны комисс”-ыг сэргээн байгуулах болсон талаар 9-р сарын 15-ны өдөр  Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга бөгөөд БСШУС-ын сайд Ж.Батсуурь,МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Л.Жумдаан нарын холбогдох албаны хүмүүс оролцов. Монгол хэлний хуулийн …

  • 16 September

    Г.Мандахнарангийн гомдол дээр Голланд улсын өмгөөлөгч ажиллаж байна

    “Рио 2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд барилдсан Г.Мандахнаран дасгалжуулагч, Б.Баяраа, Ц.Цогбаяр нар спортын арбитрийн шүүхэд хандахаар болсон тухай мэдээлж байсан. Тэгвэл Монгол Үндэсний олимпийн хорооны хурлаар Г.Мандахнарантай холбоотой асуудлаар Спортын арбитрийн шүүхэд хандсан. Тус гомдол дээр Голланд улсын өмгөөлөгчийг хөлслөн ажиллуулж байгаа тухай мэдэгдсэн байна.  

  • 16 September

    Уран зургийг, яруу найрагтай хослуулсан утга уянга, ухаарлын үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайханы “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн ном, зураач Г.Цэнгүнжавын “Ур” уран зургийн үзэсгэлэнгийн хамтарсан нээлт өчигдөр Чин Ван М.Ханддоржийн өргөөнд болов. Уран зургийг, яруу найрагтай хослуулсан уг үзэсгэлэн яг л ус загас мэт эв найртай элгэмсэг дотно, нэг л тийм яруухан харагдана. Шүлгэнд тохируулж зурсан зургийн хажууд жаазанд яруу найрагчийн шүлгийг бичээд зүүсэн нь их гоё …