Мэдээ мэдээлэл

November, 2016

  • 14 November

    Антибиотикийг хариуцлагатай хэрэглэхийг уриалж байна

    Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Антибиотикийн мэдлэг, хандлагыг сайжруулах хүрээнд “АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЬЕ” долоо хоногийг 11 сарын 14-20-ны өдрүүдэд дэлхий нийтээрээ тэмдэглэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн дарга, эм зүйн алба, эм хангамжийн байгууллага, МХЕГ  төлөөлөгчид цуглан Антибиотик эмийг хариуцлагатай хэрэглэнэ гэдгээ мэдэгдэж гарын үсэг зуран дурсгалын зураг авахууллаа. Нянгийн эсрэг эм, түүний дотор …

  • 14 November

    Цас хайлуулах 85 тн бодис цацлаа

    Сүүлийн өдрүүдэд цас үргэлжлэн орж, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ амралтын өдрүүдэд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал 2016 оны 11 сарын 12-ны өдөр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Моносын уулзвараас 22-н товчоо, Зуслангийн чиглэлийн зам, Нарангийн төвлөрсөн хогийн цэгийн өгсүүр зам, Нарны зам, Нарны гүүр, Сансрын тунель, нүхэн гарцууд, Сөүл, Цэрэндорж, Зориг, Юнеско, Намьянжү, Чагдаржав, Олимп, Их монгол, …

  • 14 November

    Нийслэлийн спортын V их наадамд Чингэлтэй дүүрэг тэргүүн байр эзэллээ

    Нийслэлийн спортын тавдугаар их  наадам спортын 7 төрлөөр зохион байгуулагдлаа.  Сагсан бөмбөгийн төрөлд Чингэлтэй дүүргийн эмэгтэй баг тамирчид ХҮРЭЛ, волейболын төрөлд эрэгтэй баг тамирчид АЛТ, ахмадын хийн дасгалд ХҮРЭЛ, залуучууд АЛТ, ахмадын аэробикын төрөлд МӨНГӨ, залуучууд ХҮРЭЛ, ширээний шагайн төрөлд эрэгтэй АЛТ, эмэгтэй ХҮРЭЛ, явган аялалд МӨНГӨН медаль тус тус хүртэж багийн нэгдсэн дүнгээр ТЭРГҮҮН БАЙРАНД шалгарлаа.

  • 14 November

    Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн төв Диабетийн төвийг шинээр нээн тусламж үйлчилгээгээ өргөжүүллээ

    Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн төв нийслэлийн хэмжээнд анх удаа Диабетийн төвийг өнгөрөгч баасан гаригт шинээр нээн, тусламж үйлчилгээгээ өргөжүүллээ. Тус төвийг нээхэд Дани улсын Ново Нордиск компани санхүүгийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлсэн байна. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Диабетийн эмч нарын холбооны тэргүүн, Дани улсын Ново Нордиск компанийн төлөөлөгч, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн дарга, удирдлага, дотоод шүүрэл …

  • 14 November

    Хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурчээ

    Насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэгт холбогдсон болон хүүхдийн эрх ашиг хохирсон гэмт хэрэг буурсан үзүүлэлт 2016 оны эхний есөн сарын дүн мэдээнээс харагдаж байна. 2016 оны эхний есөн сарын байдлаар 1016 хүүхэд ямар нэгэн гэмт хэрэг, халдлагад өртөж хохирсон тоо баримт байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлт. Гэвч эдгээр хүүхдийн 3.9 хувь буюу 25 нь нас барж, …

  • 14 November

    Сансар орчимд нийт 69 баар цэнгээний газар ажиллаж байна

    Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын гаргасан захирамжийн дагуу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар цэнгээний газруудад мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалтыг хийж эхлээд байна. Уг шалгалтаар Монгол Улсын Гэмт хэргээс урдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн биелэлт, хууль, тогтоомжийн хэрэгжилт бодит байдал дээр ямар түвшинд байгаатай танилцаж,  хэрэгжилтийг хангуулах, зөрчилийг арилгуулах зорилготой юм. Баянзүрх дүүрэг дэх …

  • 14 November

    Нүүрэн дээрх мэнгээр шинжихүй

    Хүн болгон янз бүрийн мэнгэтэй байдаг. Зарим мэнгэ нь тэр хүнийг чимж байхад зарим нь таагүй харагдах нь бий. Гэвч мэнгэ бүхэн утга учиртай гэнэ ээ. Гэхдээ энэхүү утга учрыг та л тайлж чадна. Иймээс зурган дээрх тооны дагуу та өөрийгөө болон дотны хүмүүсээ сонжоорой.  Байрлал 1-3 Та багадаа эрх дураараа, сахилгагүй талдаа хүүхэд байсан. Та төрөлхийн бүтээлч сэтгэхүйтэй. Амьдралаа …

  • 14 November

    Улсын хэмжээнд 70 гаруй иргэний амь насыг авран хамгааллаа

    Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурсан бол 13-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар цас орж, 14-16 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурсан. Цаг агаарын энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа …

  • 14 November

    УИХ-ын Тамгын газар Ерөнхийлөгчийн нэрэмжит футзалын цомын эзэн боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит цомын төлөөх танхимын хөлбөмбөг /футзал/-ын тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монголын хөлбөмбөгийн холбооны зааланд зохион байгуулагдаж, амжилттай өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн 114 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдраа хөгжүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэгсдийн тоог …

  • 14 November

    Ахмадын шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо

    Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нэрэмжит ахмадын “Шатар”-ын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Нээлтэд дүүргийн БТСХ-ны дарга Р.Очирпүрэв, дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зул, Нийгмийн ажилтан Д.Баянжаргал, хорооны Ахмадын зөвлөлийн дарга Ц.Хүрэлсүх нар оролцож үг хэлж, тамирчдад амжилт хүслээ.  Урилгаар хорооны иргэн Н.Сайзмаа, Б.Батжаргал нар ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. Эрэгтэй: 1 дүгээр байр – Ц.Зундуй /3-р хороо/ 2 дугаар байр – …

  • 14 November

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан сарын аян зохион байгуулна

    НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.  Чингэлтэй дүүрэгт 4159 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 564 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьдарч байгаа бөгөөд Дүүргийн Засаг дарга, Тамгын газрын зүгээс ажлын байр гаргаж өгөх, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь зах зээлд зарж борлуулахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр тэднийг дэмжсэн …

  • 14 November

    Ш.Батболд: Шүүхийн сэтгэлзүйчтэй иргэд хүлээлттэй харьцдаг

    Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд сэтгэлзүйч оролцоод жил гаруй хугацаа өнгөрч байна. Сэтгэлзүйч Ш.Батболдтой гэр бүлийн маргаантай асуудлаар шүүхэд хандсан иргэдтэй хэрхэн ажилладаг талаар ярилцлаа. – Шүүхэд хандаж буй иргэд сэтгэлзүйчийн зөвлөгөөг хэр сонсдог бол? -Нийслэлийн зургаан дүүргийн шүүх дээрх эвлэрүүлэн зуучлагчдын дэргэд 2015 оны тавдугаар сараас ажиллаж, гэр бүлийн маргааны талуудад сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна. Тухайн хүн гэр …

  • 14 November

    Хятадын Өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй хамтран ажиллахаар болов

    Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар 2016 оны 10 сарын 17-20-ны өдрүүдэд Шанхай хотноо болсон Олон улсын нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн чуулганы үеэр БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй (China CDC)хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийг байгуулсанаар ирэх таван жилийн хугацаанд Монгол, Хятадын хоорондын нийгмийн эрүүл мэндийн чиглэлээрх хамтын ажиллагаа улам сайжирч, байгууллагын хөгжил, халдварт бус өвчнөөс …

  • 14 November

    Цасан шуурганд төөрсөн таван иргэнийг эсэн мэнд оллоо

    Нийслэлийн Онцгой байдлын газарт цаг агаарын нөхцөл байдлын улмаас эрэн хайх, аврах ажиллагааны 3 дуудлага ирж албан хаагчид шуурхай ажиллалаа. Тухайлбал Багахангай дүүргийн 1 дүгээр хороо,  дүүргийн төвөөс 5 км зайтай Алсын худаг гэдэг газар иргэн 45 настай, эрэгтэй   малдаа яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 16:02 цагт өгснөөр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан …

  • 14 November

    Амжилттай хүмүүс өглөөг хэрхэн угтдаг вэ

    1. Өглөө эртлэн бос. Өглөөгүүр хүний тархи толгой хамгийн сийрэг байдаг тул бодож тунгаах чухал зүйлсээ өглөө эртлэн амжуулах хэрэгтэй. Тиймээс л ихэнх ажил хэргийн чухал уулзалтууд өглөөгүүр төлөвлөгдсөн байдаг. Үдийн цайнаас өмнө ажлынхаа дийлэнхи хэсгийг амжуулах нь амжилтанд хүрсэн хүмүүсийн зуршил юм. Тэгээд ч “Амжилт” гэдэг нь “Амжуулахын” нэр юм. 2. Өглөө бүр төлөвлөгөөтэйгээ танилцан хамгийн чухлаас нь эхэлж …