Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 17 October

    Прокурорууд “Шүүх хуралдааны мэтгэлцээн”сэдэвт сургалтад хамрагджээ

    УЕПГ болон АНУ-ын Техас мужийн Хуулийн сургууль хооронд байгуулсан “Санамж бичиг”-ийн дагуу тус сургуулийн профессор, шүүгч JOE SPURLOCK нь прокурорын байгууллагад сургалт явуулах,прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзоригийн хамт Орхон аймагт хүрэлцэн ирж “Шүүх хуралдааны мэтгэлцээн” сэдэвт …

  • 17 October

    Дахин төлөвлөлтөд хамрагдсан айлуудад орон сууцны түлхүүр гардуулан өглөө

    “Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ-аас хотын даргатай уулзах үеэрээ дахин төлөвлөлтөд хамрагдаж, газраа чөлөөлсөн иргэдтэй гэрээ хийсэн компаниуд орон сууцаа барьж өгөхгүй байгаагаас иргэд хохирч байгаа талаар дуулгасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболд дахин төлөвлөлтийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгээс иргэдтэй уулзаж, дахин төлөвлөлтийн орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүйгээс 400 гаруй …

  • 17 October

    Сайд А.Цогцэцэг Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Ноён Жеймс Андерсон, Ахлах эдийн засагч Апарнаа Соманатан болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч Ноён Жеймс Андерсон Сайд А.Цогцэцэгт хүлээн авч уулзаж байгаад талархаад, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа Цахим эрүүл мэнд төслийн хэрэгжилтийг үнэлэх Дэлхийн банкны баг Монгол …

  • 17 October

    УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гэрээний талаар мэдээлэл хийлээ

    УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр /2016.10.16/ Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК Хөтөлийн “Цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ХК-тай хийсэн гэрээний талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэвлэлийн бага хурлын эхэнд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Цемент шохой” ХК-тай шохой худалдах, худалдах авах гэрээ байгуулжээ. Уг гэрээнд 2016-2021 онуудад жил бүр …

  • 17 October

    Иргэд заавал гадагш явж шинжилгээ хийлгэх шаардлагагүй боллоо

    Улсын нэгдүгээр төв эмнэлэг БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн дэмжлэгтэйгээр “Зайнаас оношлох цахим амбулатар”-той болж, өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү төвийг нээхийн тулд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн Ерөнхий захирал Чи Ченг нар  хоёр сарын өмнө  Монгол улсын эрүүл мэндийн салбартай танилцах үеэр цаашид хамтран ажиллах чиглэлээр уулзаж ярилцсаны үр дүнд БНХАУ-ын Хэн Хэ эмнэлгийн 100 хувийн …

  • 17 October

    Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурал болов

    2016 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хуралдсан Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурлаар  “Олно” ХХК Техникийн хяналтын байгууллага болон “Эрдэнэт үйлдэр” ХХК-ийн Техник  хяналтын албаны итгэмжлэлийн үнэлгээнийн ажлын хэсгийн тайланг авч хэлэлцлээ.  Тус хурлаар   “Олно” ХХК Техникийн хяналтын байгууллагыг 2 жилээр, “Эрдэнэт үйлдэр” ХХК-ийн Техник  хяналтын албыг 4 жилээр итгэмжлэхийг гишүүд 100 %-ийн саналаар дэмжив. “Олно” ХХК-ийн …

  • 17 October

    Монголын урлагийн арга хэмжээ Москвад зохиогдлоо

    Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-аас Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Найрамдлын сар”-ын цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд  Москва хотын  “Лотте плаза”-дМонгол Улсын урлагийн мастеруудын концерт болон “Шилмэл загвар” төвийн хувцас загварын үзүүлбэрийг 2016.10.10-ныөдөр зохион байгуулав. Баярын арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …

  • 17 October

    Бизнес эрхлэгчид цахим хяналтын системд нэгдлээ

    МХЕГ-аас Засгийн газрын 100 хоногийн хүрээнд “Аж ахуйн нэгж байгууллагыг шилэн хяналтын цахим системд нэгтгэх, цахим системийг сурталчлах” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл 1000 орчим хүнийг хамруулж, шилэн хяналтын цахим системийн зорилго, ач холбогдлын талаар мэдээлэл авсан юм. Мөн аж ахуйн нэгжүүд шилэн хяналтын цахим системд хэрхэн нэгдэх, яаж ашиглах зөвлөмжтэй танилцсаны …

  • 17 October

    Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 24 иргэний мэдүүлгийг буцаажээ

    Авлигатай тэмцэх газар 2016 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 326 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 631 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна. Өнгөрсөн долоо хоногт 310 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 265 нь зөрчилгүй байсан бол 24-ийг нь буцааж, 21-ийг нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 321 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж …

  • 17 October

    УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Олон улсын зайн оношилгоо бүхий цахим амбулатори”-ийн нээлтэд оролцов

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, М.Билэгт нар өнөөдөр /2016.10.17/ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Олон Улсын зайн оношилгоо бүхий цахим амбулатори”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ, “Хоёр сарын өмнө БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн Ерөнхий захирал Чи Ченг Монгол Улсын эрүүл мэндийн салбартай танилцаж, бид цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж байсан. Өнөөдөр …

  • 17 October

    Дуучин Баярын Болд чадварлаг продюссер гэдгээ баталлаа

    МУГЖ, дуучин Д.Энхзулын хүү дуучин Э.Чинбаяр  “Аз жаргалын цэцэг” нэртэй  анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо Монгол бөхийн өргөөний тайзнаа нэгэн орой эгшиглүүлж, сонсогч түмнээ баясгалаа. Түүний хувьд өмнө нь ээжтэйгээ хамтран дөрвөн ч удаа уран бүтээлийн тоглолтоо толилуулж байсан бөгөөд энэ удаад түүний тав дах удаагийн тоглолт болж өнгөрсөн гэдгээрээ  онцлог юм. Тоглолтын гэнэтийн бэлэг Өмнө нь дөрвөн ч удаа …

  • 17 October

    Төрийн банкны салбарын эрхлэгч ажилтнаа зодож танхайрчээ

    Төрийн банкны салбарын эрхлэгч Л.Жаргалтулга гэгч танхайрч, доод ажилтнаа зодсон гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тодруулбал, Налайх хотын Төрийн банкны ажилтан байгууллагынхаа тэмцээнд оролцохоор очих үед салбарын эрхлэгч Л.Жаргалтулга хөөж, улмаар биед нь халдсан тухай бичлэгт тодорхой дурдагджээ. Л.Жаргалтулга нь Налайх хотын Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн. Мөн дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн албан тушаалтай нэгэн аж. Магадгүй энэ албан тушаалдаа эрдсэн үү. …

  • 17 October

    Хуульчдын ээлжит бус Их хурал амжилттай болж өндөрлөлөө

    Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурал 2016 оны 10-р сарын 14-ны өдөр Төрийн ордны “Их танхим”-д боллоо. Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон 485 хуульч оролцсон бөгөөд нээлтийн ёслолд Засгийн газар, УИХ, Хууль зүйн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл зэрэг төрийн байгууллагын төлөөлөл болон гадны зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч …

  • 17 October

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас 140 айлыг түр оршин суух байранд оруулахаар боллоо

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хөрөнгө бүртгэж авах тухай, Ази-Европын чуулга уулзалтын дурсгалд зориулсан “Тэнгэрийн өрх” хөшөө байршуулах тухай зэрэг хоёр асуудлыг хэлэлцэж, баталлаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “Хямд өртөгтэй орон сууц”-ны барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Баярс констракшн” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэрээ байгуулан ажилласан. Өнөөдөр “Баярс констракшн” ХХК барилгын ажлыг …