Мэдээ мэдээлэл
October, 2016
-
11 October
Массачусетс технологийн их сургууль хот төлөвлөлтийн тал дээр хамтран ажиллах санал тавьлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Английн Массачусетс технологийн их сургуулийн /MIT/ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Массачусетс технологийн их сургуулийн гадаад харилцааны асуудал хариуцсан захирал Бернд Виддинг “Бид Монголын их, дээд сургуулиудтай хамтран багш, судлаачдыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хоттой хот төлөвлөлт дээр хамтран ажиллах саналтай байгаа юм. Ирэх оны хоёрдугаар сард …
-
11 October
Улаанбаатар хот Конрад-Аденауэр сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгч Др.Даниел Шмюкингийг хүлээн авч уулзлаа. ХБНГУ-ын Конрад-Аденауэр сан нь Монгол Улсын Засгийн газрын урилгаар 1993 онд Суурин төлөөлөгчийн газраа албан ёсоор нээж, өнөөдрийг хүртэл ардчиллыг хөгжүүлэн, бэхжүүлэх зорилгоор тогвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Сангийн үйл ажиллагааны гол зорилго нь ардчилсан төрийн болон нийгмийн байгууллагыг хөгжүүлэх, шилжилтийн …
-
11 October
Зэвсэгт этгээдүүдийн дээрэмдсэн эд зүйлсийг улсын орлого болгох уу
Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 10-ны шөнийн 02:00-03:00 цагийн үед галт зэвсэг болон хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээдүүд их хэмжээний мөнгө дээрэмдэн 30 гаруй иргэнийг шархдуулсан ноцтой хэрэг гарсан. Энэ тухай мэдээлэл өчигдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж багагүй дуулиан тарьсан. Тэгвэл дээрх хэргийг А, Б нар удирдан зохион байгуулжээ. Цагдаагийн алба хаагчид дээрх этгээдүүдийг баривчилж, эрүүгийн хуулийн 147.3 заалтаар …
-
11 October
Ажлын байран дахь бэлгийн дарамтанд гурван эмэгтэй тутмын нэг нь өртөж байна
Өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/, Монголын эмэгтэйчүүдийн сан /МЭС/, Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх төрийн бус байгууллага /“АББДТ” ТББ/ болон Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо /МЭХДХ/-той хамтран “Ажлын байран дахь бэлгийн дарамтыг хориглох, эрх зүйн орчинг сайжруулах асуудал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд хэвлэл мэдээллийн байгуулгын 20 гаруй сэтгүүлчид хамрагдлаа. “АББДТ” ТББ нь 2015 оны 11 сараас 2016 …
-
11 October
Мазаалайн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана
БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар хэрэгжих “Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны ажлын уулзалтын протоколд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирлагын газрын дарга Д.Даваасамба болон БНХАУ-ын Элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичиг Лю Жиэфэн нар оролцлоо. Монголд төдийгүй дэлхийд ховордоод …
-
11 October
Хувьцаат компаниуд шинэ журмаар ажиллана
Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлд мөрдөгдөж буй зарим журамд өөрчлөлт оруулсантай холбогдуулан хувьцаат компаниудын ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нар, Монголын хөрөнгийн бирж, үнэт цаасны компаниудын мэргэжилтнүүдэд шинэчлэгдсэн журам болон зарим журмын өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцуулах сургалт зохион байгууллаа. Улаанбаатар хотод 78 хувьцаат компани, үнэт цаасны 62 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн төлөөллийг уг сургалтад хамрууллаа. …
-
11 October
Торгоны замын хуралд гадны 150 орчим төлөөлөгч оролцоно
НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/, Монгол Улсын БОАЖЯ хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил”сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Анх 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Сиань хотод хийсэн уулзалтын үеэр НҮБ-ын ДАЖБ /UNWTO/-ынЕрөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифаигаас Монгол Улсын …
-
11 October
“GPS-ын цаг дамжууллын олон улсын лаборатори хоорондын харьцуулалт болон шалгалт тохируулгын аргачлал“ сэдэвт сургалтад оролцов
Ази номхон далайн хэмжил зүйн бага хурлын дэргэдэх MEDEA /Азийн хөгжиж буй орнуудад хэмжил зүйд дэмжлэг үзүүлэх/ төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй“GPS-ын цаг дамжууллын олон улсын лаборатори хоорондын харьцуулалт болон шалгалт тохируулгын аргачлал“ сэдэвт сургалт семинарт Стандартчилал, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн цаг, давтамж, уртын нэгдсэн лабораторийн ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг, мэргэжилтэн Г.Батзаяа нар 2016 оны 9 дүгээр сарын 25-30 …
-
11 October
Тариалан эрхлэгчдийн ашиглаж буй жин хэмжүүрийг улсын баталгаажуулалтад үнэгүй хамруулж байна
2016 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн “Хэрэглэгчийн жил”-ийн ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар Шадар сайдын ажлын албатай хамтран эдийн засаг хямралтай байгаа өнөө үед жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Төв, Ховд зэрэг орон нутгийн тариалан эрхлэгчдийн худалдаа үйлчилгээний мөнгөн тооцоонд ашигладаг жин хэмжүүрт үнэ төлбөргүй баталгаажуулалт хийх ажлыг зохион байгуулж байна.. Баталгаажуулалтын ажлын явцад орон …
-
11 October
УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамж гаргалаа
УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн 2016 оны аравдугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, төсөлтэй холбоотой санал хүсэлтийг сонсох зорилгоор УИХ-ын намрын ээлжит чуулганыг 2016 оны 10 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд түр завсарлуулах захирамжид УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр гарын үсэг зурлаа. Чуулган 10 дугаар сарын 20-ны өдрөөс тогтсон хуваарь, горимын …
-
11 October
Баянголын засаг даргаар С.Одонтуяа СОНГОГДОНО гэж мөрийцөх үү?
УИХ-ын гишүүн С.Эрдэнийн шинэхэн нүүдэл Баянгол дүүргийн хэмжээнд сонгогчдын саналыг Ардчилсан нам руу эргүүлж, улс төрчдийн харааг эрхгүй булааж байна. Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам олонхи болбол тус дүүргээс хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан, дүүргийнхээ онцлогийг хамгийн сайн мэддэг, туршлагатай, нэр цэвэр улс төрч Салдангийн Одонтуяаг засаг даргаар сонгон ажиллуулахаар шийдвэрлэсэн гэдгээ С.Эрдэнэ гишүүн гэнэт зарласан нь Баянголчуудын …
-
11 October
Ж.Батсайханы хонзон МАН-ыг ялагдуулахыг хүсэмжилсээр байна уу
УИХ-ын сонгуульд ялсан намаа орон нутгийн сонгуульд ялагдаасай гэж хүсч, эсрэг ажиллаж эхэлсэн МАН-ын гишүүд бий болжээ. Тэдний нэг нь Соёлын гавъяат зүтгэлтэн, МАН-ын гишүүн, ахмад зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьян гуай болж таарсан нь олны анхаарлыг чамгүй татсан юм. Тэрээр “Орон нутгийн сонгуульд МАН-аас өөр нам бол аль ч нам хамаагүй ялаасай, Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдоос өөр хүн бол хэн нь ч …
-
11 October
Томоохон зах, худалдааны төвүүдэд нийгмийн даатгалын байцаагчид ажиллаж байна
Нийгмийн даатгалын бодлого, чиглэл, үйлчилгээ, үйл ажиллагааны үр дүнг иргэд, даатгуулагчдад таниулах зорилгоор “Засгийн газар 100 хоног” арга хэмжээг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд зохион байгуулж байна. Өчигдөр Нарантуул зах, Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр, “BSB” худалааны төвийн урд талбай, “Саруул худалдааны төв”, “Бэлх Плаза” худалдааны төв, “Буян налайх” худалдааны төв, Өлзийт хороолол зэрэг нийт 40 гаруй байршилд …
-
11 October
Журам зөрчсөн тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрэл дохиог хураалаа
Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Замын цагдаагийн газар, Лицензийн төвтэй хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Аяны хүрээнд нийт 183 зөрчил илрүүлсэн байна. Үүнд зөвшөөрлийн хугацаа дууссан ч замын хөдөлгөөнд оролцож байсан 95, өөр өнгийн гэрлэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл