Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 6 September

    Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдтэй уулзлаа

    Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2016.09.06/ БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Сол Хүн, Чү Хэ Сон нартай уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг Монгол оронд айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд “гуравдагч …

  • 6 September

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү олимпын медальт тамирчид, багш дасгалжуулагч нарыг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.09.06/ “Рио-2016” зуны олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт, жудо бөхийн тамирчин, Олон Улсын хэмжээний мастер Г.Отгонцэцэг болон Олон Улсын жудо бөхийн холбооны гишүүн, Азийн жудо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, сахилгын хорооны дарга, Зүүн Азийн жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Пагваа, …

  • 6 September

    МЗЭ-ийн гишүүн сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан болон зураач Г.Цэнгүүнжав нарын “Ур” уран зургийн үзэсгэлэнгийн хамтарсан нээлт 15-нд болно

    Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, сэтгүүлч, яруу найрагч Ундраагийн Баярсайханы “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн ном, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Гүржавын Цэнгүүнжавын “Ур” уран зургийн үзэсгэлэнгийн хамтарсан нээлт энэ сарын 15-ны үд дунд Чин Ван Ханддоржийн өргөөнд болох гэж буй юм. Яруу найрагч, зураач хоёр хамтарч ажиллан шинэ бүтээл гаргаж буйгаараа онцлогтой. Найрагч залуу У.Баярсайханы 10 шүлэгт зураач Г.Цэнгүнжав …

  • 6 September

    ОУВС Монголд туслахад бэлэн байна

    Олон улсын валютын сангийн /ОУВС/ хэвлэлийн төлөөлөгч Герри Райс пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газрыг өнгөрсөн наймдугаар сарын дундуур Улаанбаатар хотод байгуулсан. ОУВС Монголд тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “ОУВС-гийн ажилтнууд Монголын шинэ Засгийн газрын албаны хүмүүстэй уулзаж, өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцсэн. Бид тус улсын нөхцөл байдлыг нухацтай ажиглаж байна. Тулгарсан сорилтуудыг даван туулахаар ажиллаж байгаа …

  • 6 September

    Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны наймдугаар чуулга уулзалт боллоо

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 9 дүгээр сарын 2-4-нд БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулагдсан Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны VIII чуулга уулзалтанд оролцов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Шадар сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан, Шадар сайдын Ажлын албаны зөвлөх Р.Алтангэрэл, Монголын үндэсний худалдаа, Аж үйлдвэрийн танхимын …

  • 6 September

    Амьдрал дээрээ гэр бүл болсон 12 хосуудын тоглосон киноны дүр

    Angelina Jolie & Brad Pitt – Mr. and Mrs. Smith Kristen Stewart & Robert Pattinson – Twilight Ryan Gosling & Eva Mendes – The Place Beyond The Pines Ben Affleck & Jennifer Garner – Daredevil Alicia Vikander & Michael Fassbender – The Light Between Oceans Kurt Russell & Goldie Hawn – Swing Shift Heath Ledger & Michelle Williams – Brokeback …

  • 6 September

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн орон нутагт ажиллалаа

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн Баруун, Зүүн Цанхийн нүүрсний уурхай, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худгийн нүүрсний уурхай, баяжуулах үйлдвэр, “Таван толгой” ХК-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ. Мөн Гашуун сухайтын хилийн боомт болон …

  • 6 September

    Хүссэн хайраа олохын тулд одооноос өөрийгөө бэлтгэ бүсгүй минь

    Бүсгүй хүн бүр мундаг залуутай гэрлэхийг хүсдэг. Ар гэрээ асуудалгүй аваад явчихдаг, буурь суурьтай жинхэнэ эр хүн. Харин ганц бие бүсгүй минь маргааш гэхэд л чиний хүссэн тэр залуу яг тэр чигээрээ дэргэд чинь гараад ирвэл чи яах вэ? Чи гайхалтай хайрыг бүтээж, энэ миний хайртай хүн гээд бусдад бардам танилцуулахдаа итгэлтэй байж чадах уу? Чи түүний дэргэд өөрийнхөөрөө байж …

  • 6 September

    Эрчүүдийн сэтгэлийг татдаг бүсгүйчүүдийн 15 үйлдэл

    Орчлон ертөнцийг эмэгтэй хүн ялдам сайхан инээмсэглэл, гоолиг сайхан биеэрээ чимж байдаг нь нууц биш юм. Тэр ч үүднээсээ эрчүүдийн хувьд хамгийн эхэлж эмэгтэй хүний гоолиг сайхан бие, царай төрхийг нь түрүүлж хардаг гэлтэй. Гэвч тэдний хувьд дээр дурдсанаас гадна өөр олон зүйлийг харж, заяаныхаа ханийг сонгодог ажээ. Ингээд хамтдаа эрчүүдийн охид бүсгүйчүүдээс юуг нь чухам онцлож хардаг болохыг сонирхоцгооё. …

  • 6 September

    Аврагчид 26 иргэний амийг аварлаа

    Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 54-р байрны 1 дүгээр орцны хогын сувагт хог шатаж байна гэсэн дуудлага шөнийн 01 цаг 38 минутад ирсэн байна. Нийслэлийн онцгой байдлын газар , Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай  ажиллаж утаажилтын бүсээс гарч амжаагүй, угаартах эрсдэлд ороод байсан 26  иргэний  амь насыг  авран хамгааллаа.   Гал …

  • 6 September

    Жимс, хүнсний ногоог нийслэлийн 43 байршилд үнийн нэмэгдэлгүй борлуулна

    Иргэдийг эх орны хөрсөнд ургуулсан эрүүл баталгаатай хүнсээр хангах, тариаланчдын хүнсний ногооны борлуулалтыг дэмжих зорилгоор “Алтан намар үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны хүрээнд нийслэлийн 25 байршилд 190 иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоогоо зарж борлуулж байгаа юм. Цаашид төмс хүнсний ногоог дундын зуучлагчгүйгээр шууд худалдан борлуулах талбайг худалдааны төв, хүн ам олноор суурьшсан хороолол дүүргүүдэд …

  • 6 September

    Нутаг нэгт найз бүсгүйнхээ толгой дээр дэвссэн Монгол залууг баривчилжээ

    Өмнөд Солонгос Улсын Кимхэ хотын цагдаагийн газраас тус хотод ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэн, эрэгтэй А-г саатуулжээ.     Тэрбээр өнгөрсөн даваа гаригт өмнө нь үерхэж байсан нутаг нэгт найз бүсгүй Б-г “Хэлэх чухал юм байна” хэмээн гэрээс нь дуудаж уулзсан байна.     Тэд хамтдаа нэгэн зоогийн газраар үйлчлүүлэн согтууруулах ундаа хэрэглэсэн ба уулзалт дуусах үед А нь Б-д хандаж …

  • 6 September

    Хотын номын сан “ӨНГӨ” засчээ

    Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 2016-2017 оны хичээлийн шинэ жилд уншигчдаа тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс гадаах ногоон байгууламж болон уншлагын танхимуудаа засаж тохижууллаа. Тухайлбал гадаах нийтийн эзэмшлийн талбайгаа орчин үеийн шийдлээр усан толио, чулуун зам, зүлэгжүүлсэн талбай, мод бутаар чимэглэн Эко уншлагын цэцэрлэг болгон тохижуулсан байна. Энд бага насны хүүхдүүдэд зориулсан Зуны уншлага, Чанга уншлага, …

  • 6 September

    Тусгай дуут дохиог хязгаарлахыг хүсчээ

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод хандаж тусгай дуут дохио ашигладаг автомашинуудыг цэгцлэхийг хүсчээ. Учир нь замын хөдөлгөөнд тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэсэн авто тээврийн хэрэгсэл олширч Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох дүрэм журмыг ноцтой зөрчиж, ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн бухимдлыг төрүүлж байгааг дурджээ. Тиймээс Хууль зүйн сайдын …

  • 6 September

    Украйн бүсгүйчүүд /фото/

    Дэлхийн 200 гаруй улс орнуудаас үзэсгэлэнт эмэгтэйчүүдээрээ Казакстан, Украйн, Венесуэл улс орнууд тэргүүлдэг гэнэ. Тэгвэл манай сайт энэ удаад үзэсгэлэн гоо бүсгүйчүүдээрээ тэргүүлдэг Украйн улсын бүсгүйчүүдийн фото зургийг уншигчиддаа хүргэж байна.