СЕХ-ноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг Өршөөлийн хуульд хамрагдсан ч ялтай байдал арилаагүй байна гэсэн үндэслэлээр УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахаас татгалзсан билээ. Тэгвэл энэ асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцэв. Шүүх хуралд Н.Энхбаяр өөрөө оролцсон бол ажиглагчаар түүний эхнэр О.Цолмон, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян МАХН-ын гишүүд дэмжигчид оролцов. Мөн Сонгуулийн явцыг ажиглахаар Монгол Улсад …
Мэдээ мэдээлэл
June, 2016
-
14 June
“Хүүхэд бүр цэцэрлэгт”
МАН хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгохоор зорьж байгаа ажээ. Үүний тулд тэд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийнхөө тэргүүн эгнээнд уг асуудлыг багтаасан байна. Өнөөдрийн байдлаар нийгэмд тулгамдаж буй чухал асуудлын нэг нь яах аргагүй цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ. Тиймээс ч МАН сонгуульд ялбал хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгох зорилтыг нэг номерт тусгасан байна. Харин АН-ынхан хүүхэд харах үйлчилгээ, гэр цэцэрлэг, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн үйлчилгээгээр …
-
14 June
Орон нутгийн иргэд орчин үеийн оношилгооны явуулын төхөөрөмжөөр үйлчлүүлэх боломж бүрдлээ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЭМС-ын сайд С.Ламбаа энэ сарын 09-12-ны өдрүүдэд Архангай, Завхан аймгуудын алслагдсан сумдад ажиллалаа. Энэ үеэр 06 дугаар сарын 09 -10-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулах аргачлал, Эрүүл мэндийн анхан шатны түвшинд халдварт бус өвчний эрт илрүүлтэд ашиглагдах зөөврийн тоног төхөөрөмж ашиглалт” сэдэвт сургалтанд ЭМС-ын сайд С.Ламбаа, ДЭМБ-ын Монгол …
-
14 June
Хачигт халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
Хачигт халдвар нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин. Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхитэй үетэй давхцан 4-10 сарын турш бүртгэгддэг. Дамжуулагч хачгийн төрөл зүйлээс хамааран ой мод ихтэй бүс нутагт хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчнийг дамжуулагч хачиг, харин риккетсиоз өвчнийг дамжуулагч хачиг ихэнх нутгуудаар тархсан байдаг. Хачгийн эзэн амьтдад нохой, хулгана, зарим мэрэгчид, үхэр, хонь, …
-
14 June
МХЗ-той “600 саяын гэрээ байгуулсан” Я.Санжмятав Цагаан жагсаалтад “өнгөлж байна”
Монголын Залуучуудын холбооноос санаачлан хэрэгжүүлж буй гэх “хар цагаан” жагсаалтыг дагасан олон хардлага таамгууд биеллээ олж, баталгаажсаар байна. Жишээлбэл, “хар жагсаалт”-д МХЗ-той хамтран ажиллах боломжгүйгээ мэдэгдсэн нэр дэвшигчид багтаж байгаа. Түүнээс тэр хүн хар, цагаан үйл явдлын гэрч байх нь эсэх нь огтхон ч хамаагүй. Харин эдийн засгийн хувьд МЗХ-той хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн л бол “хар жагсаалт” руу гулсаж …
-
14 June
Өнөөдөр дэлхийн цусны донорын өдөр
Дэлхий дахинд жил бүрийн 6 сарын 14-ныг “Цусны Донорын Дэлхийн Өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэхүү өдрийн гол зорилго нь сайн дураараа авлагагүйгээр цусаа бэлэглэж байгаа доноруудын ач холбогдлыг олон нийтэд таниулах, алдаршуулах, урамшуулах, талархал илэрхийлэхэд чиглэгдэж байна. Ингэснээрээ цусны аюулгүй байдлыг хангаж, цус цусан бүтээгдэхүүн шаардлагатай өвчтөнүүдэд хангалттай хэмжээний нөөц бүрдүүлэх юм. Энэ жилийн аяны хүрээнд донорын цус …
-
14 June
Сонгууль Монгол улсын иргэдийг “голж, ялгаж” эхлэв үү
Сонгуулийн сурталчилгааны ард үлдсэн иргэд болох хүүхдийн хүмүүжил сургалт, ЭЕШ, донтох өвчтэй иргэд гээд энэ бүх нийгмийн “хүнд” давхаргынхантай яагаад нэр дэвшигчид уулзаж болдоггүй юм бэ, тэд яагаад улс нийгмийн чанартай асуудлын хойно үлддэг юм бэ. Тэд энэ нийгмийн золиос уу. Монгол улсад нийт 498 нэр дэвшигч өдөр шөнөгүй шахуу л сурталчилгаагаа хийж байгаа энэ үед нийгэмд орхигдсон хэсгийг “үлдээж”, …
-
14 June
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: 2016 оны ээлжит сонгуультай холбогдуулан хэлсэн үг
Эрхэм хүндэт ард иргэдээ! Хүндэт сонгогчид оо! Манай ард иргэд, сонгогчид төрд төлөөллөө сонгох хариуцлагатай цаг мөч ойртон ирлээ. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн бэлтгэл жигдэрч, нэр дэвшигчид тодорлоо. 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс энэ сонгуульд оролцох нэр дэвшигчдийн сунгаа албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь Улсын Их Хуралд болон нийслэл, аймгийн иргэдийн хуралд зөвхөн …
-
14 June
Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийхээр мордлоо
Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр мордлоо. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийж, Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү …
-
14 June
АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах тухай” А/480 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотод Ази-Европын хамтын ажиллагааны чуулга уулзалт зохион байгуулахтай холбогдуулан гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий албад, аж ахуй нэгж байгууллага, сайн дурын хүн хүчийг татан оролцуулж, тэдгээрийн үүрэг гүйцэтгэхэд шаардагдах тусгай зориулалтын хувцас хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллах юм. Нийслэлийн …
-
14 June
Дархан-Уул аймагт тариалалт 96,4 хувьтай байна
Аймгийн хэмжээнд нийт 15,4 мян га-д тариалалт хийхээс өнөөдрийн байдлаар 15,7 мян.га талбайд тариалалт хийж ажлын явц 96,4 хувьтай байна. Үүнээс үр тариа 9159,4 га буюу 83,7 хувь, төмс 424 га буюу 129 хувь, хүнсний ногоо 758,1 га буюу 95,4 хувь, тосны ургамал 5400 га буюу 17,3 хувийн тариалалтыг хийгээд байна.
-
14 June
Ulaanbaatar dance festival энэ сарын 19-нд Чингисийн талбайд болно
Орчин үеийн бүжгийн хэмнэлийг мэдрүүлэх”UВ Dance” festival энэ сарын 19-нд Чингисийн талбайд болох гэж байна. Энэхүү наадмыг Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд уг наадамд чөлөөт бүжгийн 50-60 хамтлаг оролцох гэнэ. UB Dance festival-д Өвөрмонголын Хөх хот Шинжаан, ОХУ-ын Буриад, Тува улсаас бүжгийн хамтлагууд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Энэ жилийн тэмцээнд рэп, хип хоп, брейк, электро …
-
14 June
Дүнжингарав худалдааны төвийн урд замыг түр хаана
Дүнжингарав худалдааны төвийн урд талын 0.7 км авто замын урд урсгалыг 2016.06.14-ний 23:00 цагаас 06.15-ны өдрийн 23:00 цаг хүртэл, хойд урсгалыг 2016.06.15-ны өдрийн 23:00 цагаас 06.17-ны өдрийн 23:00 цаг хүртэл хаан зам засах юм байна. Тиймээс энэ өдрүүдэд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно. Тодруулбал Дүнжингарав худалдааны төвд ирдэг хот орчмын чиглэлүүд Халдвартын эмнэлэг зогсоолоор буцаж …
-
14 June
ЭЕШ-д бэлэн үү?
Улсын хэмжээнд 37 200 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтанд орохоор бүртгүүлжээ. Харин шалгалтын байрны хувьд улсын хэмжээнд орон нутагт 21, Нийслэл хотод 49 шалгалтын байрыг бэлдсэн ажээ. ЭЕШ-ыг өмнөх жилүүдэд их, дээд сургуулийн байруудад авдаг байсан бол энэ жилээс дунд сургуулиудын байранд зохион байгуулахаар болсон байна. Улаанбаатар хот дахь шалгалтын байрууд 2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд монгол хэл ,англи хэл, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл