Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 27 April

    Маргааш Майдар эргэнэ

    Маргааш 10.00 цагт Гандантэгчэнлин хийдэд Майдар эргэнэ. Гандантэгчэнлин хийдэд Хаврын адаг сарын шинэдийн өлзий ерөөл бүрдсэн сайн өдөр Майдар эргэдэг уламжлалтай. Энэхүү арга хэмжээ нь хүрээ хийдүүд алтан Майдар бурхныг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг.  Ногоон морин тэргүүнт тэргэнд заслан Майдар бурханы баруун зүүнд …

  • 27 April

    12 настай охинд үр хөндөхийг зөвшөөрчээ

    Австралийн Квинслендийн дээд шүүхээс Рокхемптоны иргэн 12 настай охинд үр хөндөлт хийхийг зөвшөөрсөн байна. Охин өөрийнхөө үеийн хүүгээс жирэмсэн болсноо аав ээждээ хэлж, үр хөндөхийг удаа дараа оролдсон боловч чадаагүй тул хууль хяналтынханд хандаж, зөвшөөрөл хүсчээ. Квинсленд мужид 22 хүртэлх долоо хоногтой ургийг хөндөхийг зөвшөөрдөг юм. Гэхдээ тухайн эмэгтэйн тээж буй ураг эхийнхээ эрүүл мэнд, сэтгэцэд нөлөөлөхүйц бол гэсэн шаардлагыг …

  • 27 April

    Залуу захирлууд “Бяцхан зүрхнүүдээ аврах” аянд нэгдэж байна

    Залуу Захирлуудын Холбооноос зохион байгуулдаг цуврал лекц энэ сарын 28-нд Ramada UB City Center Hotel -ийн 4 дүгээр  давхарын  #Crystal -танхимд  болно. Энэ удаагийн уулзалтын зочин илтгэгчээр “Хера Холдинг” Группын Ерөнхий захирал Хассуурийн Ганхуяг уригдсан байна. Тэрээр “Миний Бизнес Кейс” сэдвээр илтгэл тавьж ирсэн зочидтой  ярилцаж өөрийн мэдлэг туршлагаасаа хуваалцах юм. Энэ сарын 28-ны үдэш болох уг уулзалтанд ирсэн бизнес эрхлэгч залуус маань  Залуу захиралуудын яриаг …

  • 27 April

    Б.Жагар: Туул голоо хамгаалах ажилд хамтрах хүсэлтээ ШӨХТГ-т хүргүүллээ

    Туул голын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор “Хатан Туулаа хамгаалах Үндэсний Хөдөлгөөн”-ийхний тэмцэл үргэлжилсээр байна. Тухайлбал тэд Туул голд учраад буй аюул эрсдлээс хамгаалах тухай албан шаардлага, уриалгыг нэр бүхий албан тушаалтнуудад хүргүүлээд байгаа. Тэгвэл тус хөдөлгөөнөөс ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрд хаягласан албан хүсэлтийг хүргүүлсэн байна. Энэ талаар “Хатан Туулаа хамгаалах Үндэсний Хөдөлгөөн”-ий Ерөнхий зохицуулагч Б.Жагараас тодрууллаа. -Танайхаас ШӨХТГ-т хүргүүлсэн хүсэлт ямар …

  • 27 April

    Монгол Улсад химийн хорт бодис, аюултай хог хаягдлыг устгах асуудал шийдэгдээгүй байна

    АНУ-ын Төрийн департаментаас Монгол Улсын Засгийн газартай хамтран 2011 оноос хойш “Экспортын хяналт, түүнтэй холбоотой хилийн хамгаалалт”/EXBS/ хөтөлбөрийг дэмжин хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хууль эрхзүйн зөвлөх Володимир Сульзински, АНУ Төрийн департаментын Экспортын хяналтын хамтын ажиллагааны албаны гадаад хамтын ажиллагааны ажилтан Карен Чейсон, АНУ–аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны Эдийн засгийн албаны дарга Жон Мак Данел нар өнөөдөр МХЕГ-ын …

  • 27 April

    Зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно

    Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж, хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 29-ний 00:00 цагаас тавдугаар сарын 1-ний 23:00 цагийн хооронд, Замын Цагдаагийн баруун урд уулзварыг 29-ний 22:00 цагаас энэ сарын …

  • 27 April

    Маргааш хавдрын эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ

    Ирэх тавдугаар сард тохиох олон улсын сувилагч нарын өдрийг угтаж “Хавдар судлалын үндэсний төв”-ийн эмч нар маргааш буюу дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Дүнжингарав” худалдааны төвд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ. Уг арга хэмжээ өдрийн 13:00 цагт эхлэх ба иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, зөвлөгөө өгнө. Өнгөрсөн жил тус төвөөс Нарантуул олон улсын худалдааны төвд ажиллаж ирэгдийг үнэгүй үзлэг хамруулж байсан …

  • 27 April

    Гудамжинд наймаа хийж байгаа хөгшчүүд энэ “төрийн нүүр зураг”

    Манай нийгэмд сүүлийн хоёр жилийн дотор “нам” унаж байгаа дүр зургийг өдөр бүр л ярьх юм. Бүх зүйлийг зээлийн, лизингийн аргаар шийдвэрлэдэг энэ төрийн үйл хэрэг эцэстээ ард түмнийг л айх аюулгүй, амар тайван амьдруулах зорилготой баймаар. Гэтэл үнэндээ эсэргээрэй байна. Төрөл бүрийн зээлийн бодлого гарч ирсэн. Хамгийн өндөр шахуу хүүтэй ч тэтгэвэрийн зээл. Ахмадууддаа гэхэд дэндүү үнэтэйд тооцогдоно. Ихэнх …

  • 27 April

    Умард Солонгос гар утсанд хяналт тавьж эхэллээ

    Умард Солонгосын эрх баригчид хилийн болон гар утасны хэрэглээ, ялангуяа гадаад ертөнцтэй холбоо тогтооход  тавих хяналтаа чангатгасан байна. БНАСАУ-ын засаг захиргаа Хамгён-Пукто мужийн Хверён, Мусан гацаануудад голын эргээр хяналтын камер байрлуулжээ. Онсон мужид бүр хилийн дагуу минижүүлсэн гэж зарласан байна. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун үүний өмнө хил орчмын бүсэд гар утас хэрэглэхийг хориглож үүнд хатуу хяналт тавьж байхыг аюулаас …

  • 27 April

    Дархлаажуулалтын талаарх цуу яриа болон бодит баримтууд

    Цуу яриа 1. Хүмүүс эрүүл ахуй, ариун цэврийн дүрмийг сайн сахивал өвчнүүд устдаг, иймээс вакцин хийлгэх шаардлагагүй.  БУРУУ Бодит баримт 1: Хэрвээ дархлаажуулалтын хөтөлбөрийг зогсоовол вакцинжуулж сэргийлдэг халдварт өвчнүүд дахин дэгдэнэ. Эрүүл ахуйн сайн дадлыг хэвшүүлэх, гараа тогтмол угаах, цэвэр усхэрэглэх нь халдварт өвчнөөс хүмүүсийг хамгаалахад туслах боловч бид хичнээн цэвэрхэн байснаас үл хамааран олон халдварт өвчин тархдаг байна. Хэрвээ …

  • 27 April

    Гоо сайхны Салоны ард /бичлэг/

    Гоо сайхны салоноор үйлчлүүлэх хэрэг байна уу. Шүлсэн массажнаас өөрөө гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж аваад гэртээ маск тавьсан нь дээр болжээ.

  • 27 April

    Дүрвэгсэд Грекийн сайд руу довтлов

    Грекийн Лесбос /Lesbos/ арал дээр шилжин суурьшигчид довтолжээ. Тэд Грек шилжин суурьших бодлогын сайд Яннис Музаласыг чулуу болон шилээ шидэж дайрсан тухай РИА Новости мэдээлсэн байна. Шилжин суурьшигчид хуаранд нөхцөл байдал хүнд байгаад түүнчлэн тэднийг Турк руу илгээх болно гэсэнд нь сэтгэл хангалуун бус байгаа аж. Энэ бүхнээ тэд Грекийн сайдад илэрхийлжээ. Харин тэр хурдан ухарч зугтаажээ. Энэ бүс нутагт …

  • 27 April

    Монгол цэргүүд маш аюултай нөхцөлд зэвсэгт халдлагыг зогсоолоо

    Дэлхийн хамгийн залуу улс болох Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийн дэмжих “UNMISS” ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд манай улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид 2012 оны 4 дүгээр сараас уг ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна. Өчигдөр гэхэд ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн 4 иргэнийг анзаарч, нуусан байсан зэвсэглэлүүдийг …

  • 27 April

    Сонгуулийн асуудлаар цахим хурал хийв

    Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй өчигдөр цахим хурал хийлээ. Цахим хурлын үеэр сонгуулийн хуулийн хэрэгжилтийн явц байдал, сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцсан юм. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод ажиллагсад юуны өмнө сонгуулийн хууль тогтоомжийг сайн судлах, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан журам, заавар, загвар, …

  • 27 April

    Ж.Амарсанаа: Эмч нарын алдааг зөрчлийн хуулиар шийдэх ёстой

    Эмч нар ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцэж өчигдөр орон даяар жагсав. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эмч, эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, аминд санаатай хохирол учруулсан тохиолдолд эмчлэх эрхийг нь 1-3 жилээр хасах, 20-80 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилээр хорих ял оногдуулах заалт оруулсан. Энэхүү хуулийн заалт тэдний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж …