Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 15 April

    Дөрөвдүгээр сарын 21, 22-нд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлана

    Ирэх долоо хоногийн пүрэв, баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 21, 22-нд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. 4 сарын 21-нд ТЭГШ тоогоор төгссөн, 4 сарын 22-нд СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн засаг даргын 2016.04.15-ний өдрийн А/286-р захирамж гарсан байна. Энэ өдрүүдэд Ази Европын парламентийн түншлэлийн уулзалт болох тул тээврийн хэрэгслийн улсын дугаарын …

  • 15 April

    Трамодол авч явсан Монгол хүнийг буриадын хил дээр саатуулжээ

    Энэ сарын 12-13-ны өдрүүдэд Монгол-Оросын хилийн Хиагт боомт дээр монгол улсын дөрвөн ч иргэн хил, гаалийн зөрчил гаргаж захиргааны хэрэг үүсгэсний нэг нь хүчтэй үйлчилгээ бүхий трамодол гэдэг эм авч явсан нь илэрчээ. Гаалийн шалгалтын үеэр үнэрч нохой энэ эмийг тухайн иргэний тээврийн хэрэгсэл дотроос олсон байна. Монгол Улсын иргэн энэ эмээ өөрөө ууж хэрэглэдэг, гэж тайлбарласан ч гаалийн бичиг …

  • 15 April

    Японд газар хөдлөлөө /бичлэг/

    Японы Кумамото хотын ойролцоо арван км зайд  урд шөнө, 6.2 –аас дээш магнитудын газар хөдлөлт 20 сукенд орчим болжээ. Газар хөдлөлтийн аюулаар нэг хүн нас барж, 800 хүн гэмтэж, 44.449 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

  • 15 April

    Хамрын хэлбэр засах хагалгаа / бичлэг/

    Та гоо сайхны хагалгаанд орох гэж байгаа бол үүнийг хараарай.

  • 15 April

    10.2 сая эх мал төллөж 10.0 сая төл хүлээн аваад байгаа

    Өнөөдөр ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлт, хорогдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар  нийт эх малын 42.9 хувь буюу 10.2 сая эх мал төллөж 10.0 сая төл хүлээн аваад байгаа нь өмнөх 7 хоногоос 12.4 саяар нэмэгдлээ. Үүнээс 28.9 мянган ботго, 69.9 мянган унага, 239.3 мянган тугал, 5.3 сая хурга, …

  • 15 April

    Хүүхэддээ Нурофен эмийг өгөхгүй байхыг анхааруулж байна

    “Салхин цэцэг туссан хүүдээ эмчийн заавраар нурофен эм өгсөн ч бие нь улам муудсан. Хэзээ ч битгий хүүхдэдээ нурофен өгөөрэй” хэмээн Английн иргэн Хэйли өөрийн фэйсбүүк хуудаснаа анхааруулжээ. Хүүгийн ээж дөрвөн эмчээс асуусан ч дөрвүүлээ ибуфрофен агуулсан нурофен эм өгөхийг санал болгожээ. Тиймээс Хэйли эмчийн заавраар тус эмийг хүүдээ өгч эхэлсэн аж. Эм өгч эхэлснээс хэд хоногийн дараа хүүгийн бие сайжрах …

  • 15 April

    Гүүрэн гарцын “хөгжилгүй лифт”

    Монгол улсад хийсэн бүтээсэн сайхан зүйл зөндөө бий. Мэдээж улс орон Дэлхий нийтээ дагаад муу ч гэсэн урагшилж л байгаа хойно. Бүх зүйлийг барууны хэв маягаар хийхийг хүсэх эрхэм төрийн түшээд шийдвэр гаргагч нар заримдаа их л ойлгомжгүй зүйл хийх юм. Иргэдийг гарцгүй газраар зам хөндлөн гарвал торгоно гэсэн. Гэхдээ учир утгагүй торгоогүй л байна. Гарцаар гаргаж сургах ажлын нэг …

  • 15 April

    Хууль бусаар мөнгө зээлдэгчдийг шалгана

    Иргэд мөнгө хүүлэгчдийн гар дээрээс сарын 5-10 хувийн хүүтэй гэх нэрийн дор мөнгө зээлээд, эргүүлээд 50-60 хувийн хүү төлдөг талаар албаны эх сурвалж мэдээллэж байсан. Ингэхдээ зээл хүсэгчид мөнгө хүүлэгчээс авсан мөнгөө өдөр бүр тогтмол төлөх  замаар барагдуулах аман тохироо хийдэг байна. Мөнхүү мөнгөө өдөр бүр бэлнээр нь  төлдөг бөгөөд уг зээлийг ихэвчлэн  жижиг худалдаа эрхлэгчид авдаг аж. Ийм төрлийн зээлийг …

  • 15 April

    ОБЕГ-аас Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаалаа

    Цас их орсны улмаас орон нутгийн чанартай зам, давааг хаажээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө цас их орж, цасаар шуурсан тул ОБЕГ-аас Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаажээ. Мөн нутгийн урд хэсгээр цас их орж зарим даваа хаагдсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа аж. Тиймээс жолооч нарыг Өмнөговь, Дундговь, Төв аймгийг зорихгүй байхыг анхааруулж байна. Мөн Баруун болон Өмнөд, Хойд чиглэлд цаг …

  • 15 April

    200 ‎гаруй‬ ‪‎тээврийн‬ ‪‎хэрэгсэл‬ ‪цасанд‬ ‪‎боогджээ‬

    Ойрын өдрүүдэд ‪‎ихэнх‬ нутгаар хур тунадас орж, цасан болон шороон шуурга шуурахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсан билээ. Тодруулбал, яг одоо Тахилтын даваанд 200 гаруй тээврийн хэрэгсэл цасанд боогджээ. Түүнчлэн Дархан-Уул, Орхон, Булган аймгийн хөдөлгөөнийг түр зогсоох чиглэлийг Онцгой байдлын ерөнхий газраас зогсоогоод байна.

  • 15 April

    “Зика” вирус микроцефаль хэмээх тархины гажиг үүсгэдэг нь нотлогдлоо

    ВАШИНГТОН. /Cbc/. “Зика” вирусын халдвар нь микроцефаль хэмээх тархины гажиг болон бусад ноцтой төрөлхийн гажгийг үүсгэдэг болох нь АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн /АӨХУСТ/ судалгаагаар нотлогдлоо. АӨХУСТ-ын уг судалгааны дүнг анагаах ухааны “New England” сэтгүүлийн лхагва гарагийн тусгай дугаарт нийтэлсэн байна. “Энэ судалгаа нь “Зика” вирусын тархалтыг зогсоож, энэ асуудлыг шийдвэрлэхэд эргэлтийн үе ирснийг харуулж байна. Энэ вирус микроцефаль хэмээх тархины …

  • 15 April

    Улаанбаатар хотоос Сэлэнгэ чиглэлийн замыг түр хаалаа

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ихэнх нутгаар, 16-ний өдөр зүүн болон говийн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. Мөн цас их орсны улмаас Улаанбаатар хотоос Сэлэнгэ чиглэлийн зам даваанууд хаагдаж, замын нөхцөл байдал хүндэрсэн учир замыг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна. …

  • 15 April

    Хүүхдүүд улс төрийн “золиос” болох учиргүй

    Хүүхдийн эндэгдэл хэрээс хэтэрлээ. Өдөр бүр шахуу л энэ тухай хэвлэл мэдээллээр гардаг ч эрхэм төрийн түшээд ам нээхгүй юм. Эрүүл мэндийн салбар угаас онцгой. Нэг сар бүү хэл нэг минутыг алдаж болохгүй гэдгийг энэ их өвчлөл, эндэгдэл, гансрал, хагацал харуулаад байна. Олууллаа болно гэсэн уриатайгаар Ерөнхийлөгч хэдхэн жилийн өмнөөс л ярьж байгаа ч хүн болох гээд ирсэн бяцхан үрсээ …

  • 15 April

    Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна

    Энэ сарын 14-ний  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 288 дуудлага мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  184  дуудлага бүртгэгдэв.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  14 бүртгэгдэж,  16 хүн хүнд хөнгөн гэмтсэн бөгөөд сургуулийн насны таван хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол гарчээ.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс …

  • 15 April

    “Дэмбэрлизм” байгуулъя

    УИХ-ын чуулгандаа хоцрохгүй ирчихэж ч чаддаггүй түүний алдарт “би хоцордийш дээ угаасаа” гэсэн үгээр бол маш буруу үлгэр дуйраалал авахаар сонсогдсон. Зарим албан хаагч, сургуулийн сурагч, мэргэжилтнүүд хоцорсноосоо болж “хоолныхоо мөнгөнөөс” салж байхад төрийн өндөрлөг сандал дээр заларсан эрхэм угаасаа л хоцордог гэх юм яриад сууж байдаг. За хоцрох ч дүүрч одоо бүүр чуулган дээрээ “дуг” хийгээд авдаг болж. Үнэхээр …