Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 30 March

    Г.Түвшинжаргалыг батлан даалтанд гаргахаар боллоо

    УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг энэ сарын 16-ны өдөр саатуулж, улмаар шүүхээс 14 хоног цагдан хорихоор шийдвэрлээд байсан. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ажлаас их хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр саатуулагдаад буй Г.Түвшинжаргалыг батлан даалтад гаргах саналыг ЦЕГ-аас прокуророор дамжуулан,шүүхэд гаргасан байна. Шүүх хүсэлтийг нь хүлээн авч, батлан даалтад гаргахаар болжээ.Г.Түвшинжаргалын хувийн байдлыг харгалзан цаашид цагдан хорих таслан сэргийлэх …

  • 30 March

    БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа иргэдийг нутаг буцахыг хүслээ

     БНСУ-ын Хууль зүйн яамнаас, тус улсад хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг өршөөлд хамруулах болсон талаар Өмнөд Солонгост ажиллаж амьдарч буй монголчуудад зориулан мэдээлэл түгээдэг mglradio.com сайтад мэдээллэжээ. Тодруулбал, хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдийг ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс есдүгээр сарын нэгэн хүртэлх хугацаанд тус улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд Солонгос улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн …

  • 30 March

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг “өр”-өө тайлагнахыг шаардав

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт өр, зээлийн асуудлаа УИХ-д танилцуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс шаарджээ. Тус асуулгад “Монгол Улсын өрийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлтэй байдалд хүрээд байна. Монгол Улсын нийт гадаад өр 2015 оны жилийн эцсийн байдлаар 21,6 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээгээр дэлхийд хоёрт жагсах боллоо. Засгийн газрын гадаад, дотоод өрийн …

  • 30 March

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газрыг эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулна

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт  зохион байгуулах тухай” А/200 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн   2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8 га газарт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вива сити орон сууцны хорооллын баруун талд 8 га газарт …

  • 30 March

    Давсны хэрэглэгээг бууруулахыг зөвлөв

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ онд дотоодын үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн болон импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгонд, хоолны цэсэнд давс, сахар, илчлэг, хүнсний нэмэлтийн агууламжийг тусгасан байдалд лабораторийн шинжилгээтэй тандалт судалгааг хийж байна. “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратеги, “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд хийгдэж буй тандалт судалгаа нь дотоодын үйлдвэрлэлийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон нийтийн …

  • 29 March

    Мөнхийн өрсөлдөгчид плей-оффын эхний шатанд таарлаа

    Эхний шатанд учраа таараад байгаа СБЛ Хасын Хүлгүүд – Дархан Гарьд багуудын тоглолт үзэгч бидний хувьд ч гэлтгүй сагсанбөмбөг сонирхогч хүүхэд залуусын дунд жинхэнэ гал гарсан өрсөлдөөн болно гэдэгт итгэлтэй байна. Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбоо супер лигийг 2011 оноос зохион байгуулж эхэлсэнээс хойш Гарьд – Хүлгүүд гэсэн цувралыг та бид плей-оффд өмнө нь 2 удаа харж байсан. Цувралд Гарьдууд финалд …

  • 29 March

    Б.Жагар: “Цөөвөр чононууд”-ын захиалгат ажиллагаа үргэлжилсээр байна

    Хан-Уул дүүргийн МАХН-ын дэд дарга Б.Жагартай ярилцлаа. -Саяхан танай намын бага чуулган болсон энэ үеэр ямар асуудал хэлэлцэв? -Өнгөрсөн баасан гаригт манай намын бага чуулган боллоо. Бага чуулганаараа  хэд хэдэн томоохон асуудлуудыг хэлэлцэж батласан. Тухайлбал манай нам  2016 оны сонгуульд “Хөгжлийн хувьсгал” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулан  батласан. Мөрийн хөтөлбөрт мянганы төмөр зам, найман том хот байгуулах тухай тусгаж өгсөн байгаа. …

  • 29 March

    Оросын батлан хамгаалахын сайдын суусан онгоцыг НАТО-ийн сөнөөгч онгоц дагажээ

    Өнөөдөр, 2016 оны 3 дугаар сарын 28-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу албан ажлаар Калининград мужид хүрэлцэн очлоо. Тэрбээр тус мужид байрлаж буй өөрийн цэргийн бүлэглэлийн байлдааны бэлэн байдал, цэргийн зориулалттай баригдаж буй дэд бүтцийн ажлын явцыг шалгахаас гадна, Ушаковын нэрэмжит Балтийн тэнгисийн цэргийн институт, Чкаловск дахь цэргийн нисэх буудалд баригдаж буй барилгын ажилтай биечлэн танилцах ажээ. …

  • 29 March

    Давсны хэрэглээг бууруулья

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ онд дотоодын үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн болон импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгонд, хоолны цэсэнд давс, сахар, илчлэг, хүнсний нэмэлтийн агууламжийг тусгасан байдалд лабораторийн шинжилгээтэй тандалт судалгааг хийж байна. “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратеги, “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд хийгдэж буй тандалт судалгаа нь дотоодын үйлдвэрлэлийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон нийтийн …

  • 29 March

    Шинэ клип: “Алтан хавчаар” – Залуу дуучин Баярлах, Намуун

    “Хонх” хамтлагийн “Алтан хавчаар” дууг залуу дуучин Баярлах, Намуун нар шинэ өнгө аяз оруулан дуулжээ ugluu.mn

  • 29 March

    Тариаланчид мөнгөгүй гэхдээ сэтгүүлчдэд тараах мөнгөтэй

    Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалангийн холбооноос хаврын ургацын асуудлаар мэдээлэл хийлээ. Тариаланчид өнгөрсөн намар их хэмжээний ургац алдсанаас болж, энэ хавар тариалалт эрхлэх мөнгөгүй болсноо мэдэгдсэн юм. Мөн тэд 2015 онд Монгол Улсын нийт тариаланчид 400 орчим тэрбум төгрөгийн бодит хохирол амссан гэдгээ тайлбарлалаа. Тариалалтын салбар нэгэнт ийм хүнд нөхцөлд  орсоныг одоо Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Засгийн …

  • 29 March

    НӨАТ тойрсон асуултуудад Ерөнхий сайдад хариу өглөө

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй албаныхан өнөөдөр Гааль, татварын ерөнхий газарт ажиллалаа. Уулзалтын үеэр хэлэлцэгдсэн иргэдийн анхаарал татах асуудлуудыг багцлан хүргэе. Дөрөвдүгээр сард багтаад НӨАТ-ын буцаан олголтыг хийх чиглэл өглөө Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх дөрөвдүгээр сард багтаан НӨАТ-ын эхний ээлжийн буцаан олголтыг өгөх үүргийг Гааль, татварын ерөнхий газарт өгсөн юм. Ийнхүү буцаан олголт хийхэд эхний ээлжинд зургаа орчим тэрбум …

  • 29 March

    Азийн цомын АШТ өнөөдөр АНЭУ-д эхэлж байна

    Өнөөдөр Азийн цомын шатрын аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо эхлэж байна. Монголоос эрэгтэй багт: Их мастер Б.Гүндаваа, Их мастер Ц.Батчулуун, Олон Улсын Мастер Г.Мөнхгал, ОУШатрын Холбооны Мастер С.Билгүүн, П.Даваадэмбэрэл. Эмэгтэй багт: Их мастер Д.Номин-Эрдэнэ, МУГТ Б.Мөнгөнтуул,  МУГТ Т.Батчимэг, Их мастер А.Энхтуул, залуу шатарчин Б.Амина нар оролцож байна. Энэ тэмцээнд эрэгтэй 22 баг 9 өрөг Швейцарь …

  • 29 March

    Нунтагтай холбогдуулан иргэдийг шүүх гэж байна

    Цөмийн аюулгүй ажиллгааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулийн төслүүдийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон. Тэгвэл үүнийг эсэргүүцэж зарим иргэний хөдөлгөөний байгууллагын төлөөлөл өнөөдөр төрийн ордны баруун жигүүрт жагсаж үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ үеээр шар нунтаг зүйл цацсан гэх үйл явдал болсон бөгөөд үүнийг цагдаагийн байгууллагаас “уран байж болзошгүй” гэж үзэн тухайн бүсийг хамгаалалтад авч, жагсаж байсан …

  • 29 March

    Робот роман бичжээ

    Японы инженерүүдийн зохион бүтээсэн хиймэл оюун ухаант роботын бичсэн роман уралдаанд түрүүлсэн байна. Японы зөгнөлт зохиолч Синити Хошийн нэрэмжит уралдаанд хиймэл оюун ухааны бичсэн роман оролцжээ. Шүүгчид шалгаруулалтын явцад уг зохиолыг робот бичсэнийг мэдээгүй аж. Энэхүү зохиолч роботыг Хокайдогийн “Мирай” их сургуулийн программист Хитоши Мацубара зохион бүтээжээ. Роботын санах ойд япон хэлний толь бичигт багсан үгсийг суулгасан ба зохиолын гол …