Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтод тусгагдсан Аюулгүй амгалан Улаанбаатар зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод шинээр барилга байгууламж барьж эхлүүлэхтэй холбогдуулан тухайн барилгын орчинд иргэдийг саадгүй зорчих, аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын 2016 оны А/243 дугаар захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга …
Мэдээ мэдээлэл
March, 2016
-
28 March
ОХУ-ын “МИГ-35” сөнөөгч онгоц
ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт сөнөөгч нисэх онгоц зохион бүтээх, үйлдвэрлэх чилэлээр голлох үйл ажиллагаа явуулдаг “Сухой” болон “Микоян” гэсэн хоёр зохион бүтээх товчоо бий. Сүүлийн үед оросын нисэх хүчинд “Сухой” загварын онгоцнууд түлхүү нийлүүлэгдэж, тэр хэрээр ашиглагдах болсоныг та бүхэн анзаарч байгаа байх. Тэгвэл удахгүй “МиГ” корпорац “МиГ-35” шинэ загварын олон зориулалтын сөнөөгч нисэх онгоцыг бүтээж, зэвсэглэлд нийлүүлэх бололтой байна. …
-
28 March
Осака хотын үзэгчид Хакүхо аваргыг үг хэлүүлсэнгүй, нулимсыг нь үзэв
Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башёгийн тэмцээн Хакүхо аваргын түүхэн амжилтаар өндөрлөсөн билээ. Гэвч өнөөдөр 36 дахь цомоо хүлээн авч хөгжөөн дэмжигч нарынхаа өмнө үг хэлэх гэсэн Хакүхо аваргад багагүй асуудал тулгарав. Түүнийг ярилцлага өгч эхлэх тэр мөчид Осака хотын үзэгчид янз бүрийн үг хэлэн хашгирч эхэлсэн билээ. Хакүхо аварга Харумафүжи аваргыг давахдаа шууд тулаад өөрөө зайлж давсан …
-
28 March
Өнөөдөр болох зарим үйл явдал
11.00 цагт: Ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдлыг хэлэлцүүлэх гэж буйтай холбогдуулан Цөмийн эсрэг хөдөлгөөнүүд мэдээлэл хийнэ. 11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн шинэтгэл орон нутагт” сэдвээр болон цаг үеийн бусад асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж байна. ШЕЗ-ийн дарга, гишүүд оролцох хэвлэлийн бага хурал ШЕЗ-ийн байранд болно. Утас: 98980404, 70008025 11.30 цагт: “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэгт туслах аяны талаар …
-
28 March
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны Даваа гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг: 10:30-17:30 цагт: 19-р хороо Хандгайтын богино, Янзага зуслан болон ойр орчимд, Хан-Уул дүүрэг: 10:30-18:00 цагт: 4, 5-р хороо 41, 34-р сургууль, 12, 145, 71-р цэцэрлэг, 19-р ясли, Хан-Уул УҮГ, АТС-37, Яармаг, Арцатын гудамж. …
-
26 March
14 сая рубльтэй автомашиныг саатуулжээ
Украины хилчид Орос руу нэвтрэх гэж байсан нэг автомашиныг саатуулахад дотроос нь 147 сая рубль (2.1 сая ам.доллар) гарч иржээ. Украины нэг иргэн “Волга” автомашинаар уг мөнгийг Орос руу авч орох гэж байжээ. Мөнгийг гялгар уутаар бүрж түлшний саванд нааж бэхэлсэн байв. Жолооч эр дараа нь хэвлэлд ярихдаа “Нийтдээ 500 сая рубль байсан” гэжээ. Гэвч Украины хилийн албаныхан, нуусан мөнгө …
-
26 March
Улстөрчийг илтгэлийн тайзан дээр нь буудан алахыг завджээ /видео/
Болгар улсад нэгэн улс төрчийг олон нийтийн өмнө үг хэлж байхад нь гар буу барьсан этгээд тайзан дээр гүйн гарч шанаанд нь буу тулган гох дарсан боловч азаар буу нь асалгүй, гацсанаар тухайн улс төрч амьд үлджээ. Улс орон, ард түмнээ үл тоосон манай улс төрчид үүнээс сургамж авч нэгийг бодож хоёрыг тунгаана бизээ.
-
26 March
“Монгол коммент”-ын хөтлөгч Батбилэгт туслах хандивын аян өрнүүлж байна
“TV9” телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийг хөтлөн үзэгч олонд танигдсан сэтгүүлч, редактор М.Батбилэг хэсэг хугацаанд ажлаасаа чөлөө авч эхнэрээ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон билээ. Өнөө цагт тулгамдаж буй олон чухал асуудал, цаг үеийн мэдээллүүдийг үзэгчдэдээ хүргэж, оновчтой дүгнэлт хийж чаддаг эл залуугийн нэвтрүүлэг ч багагүй хүрээг хамардаг. Салбарынхаа удирдлагуудаас “Шилдгийн шилдэг” өргөмжлөл гардаж явсан М.Батбилэг өнгөрсөн аравдугаар сарын билэгт сайн өдөр хурим …
-
26 March
Приус машины татварыг гурав дахин нэмэгдүүлнэ
Бямба гаригийн УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулав. Үдээс өм-нөх хуралдаанаар хуулийн төслийн талаар гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хөрөнгийн албан татварын тухай хуульд орон сууцны татвар, автомашины …
-
26 March
“Монгол туургатны мисс”-ийн шилдгүүд маргааш тодорно
Дэлхийн Монголчуудын Глобал сангаас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны мисс-2016″ наадам энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо эхэлсэн билээ. Тус наадамд Монгол, Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцож байгаа бөгөөд тэд тэмцээний эхний өдрөө “Фото мисс” номинацид өрсөлдсөн юм. Тэмцээн гурав дахь “Мисс авьяас” номинацийн төлөө өрсөлдсөн бол өчигдөр “Мисс модель” номинаци амжилттай болж өндөрлөлөө. Олон улсын миссийн тэмцээний дагуу 7 номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд оролцогч бүсгүйчүүд энэ сарын 23-нд “Мисс гүүдвил” номинацийн хүрээнд “Сүүн дусал” хүмүүнлэгийн аяныг өрнүүлэн үндэсний компаниудаар зочлон хандив …
-
26 March
“Харвони” эмийг хөнгөлөлттэйгөөр олгоно
Элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр иргэдэд олгох асуудлыг шийдвэрлэхээр гурван яам хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж байгаа талаар өнөөдөр мэдээллээ. Учир нь иргэдийн зүгээс 2016 оны төсөвт эрүүл мэндийн даатгалын санд 30 тэрбум төгрөгийг суулгаж, “Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалаас үнийг нь 80 хувийн хөнгөлөлттэй олгох асуудлыг түргэн шийдвэрлэхийг шаардсан юм. Энэ үеэр ХАХНХЯ-ны Төрийн …
-
26 March
УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлалаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 40 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд …
-
26 March
Марко Поло монголчуудын тухай
Марко Поло 1257- 1324 онуудад амьдарч байсан Италийн аялагч байв. Марко Полог идэр залуу үед улс орнуудын харилцаа холбоо өнөөгийнхтэй харьцуулахын аргагүй байлаа. Цай, торго гэх мэт эд зүйлс худалдан авахын тулд Хятад болон Перс (одоогийн Иран улс) рүү аялах хэрэгтэй болдог тийм үе байв. Марко Поло арван тав зургаан нас хүртлээ эцэгтэйгээ уулзаж байгаагүй нэгэн. Учир нь түүний эцэг …
-
26 March
Ах нь ялагдаж, дүү нь ялав
Өчигдөр буюу 3 сарын 25-ны өдөр Токио хотын “Тokyo dome” спорт цогцолборт Японы тулааны урлагийн “Ганрюүжима” холбооны “Starting Over” тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд Монголоос ах дүү хоёр бөх оролцсон юм. Төв аймгийн арслан Б.Дамба Африкийн Сенегал улсын үндэсний бөхийн Их аварга Грис Бүдотой тулалдах байсан нь Африкийн аварга Грис Бүдо үндэснийхээ бөхийн тэмцээнд бэлтгэж байгаа нэрийдлээр тус тэмцээнд оролцоогүй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл