Мэдээ мэдээлэл

November, 2015

  • 27 November

    Дэлхийн аварга шалгаруулах бодбилдингийн тэмцээнд манай тамирчид оролцож байна

    2015 оны 11 дүгээр сарын 27-29ний өдрүүдэд Тайландын Бангкок хотноо Дэлхийн Бодибилдинг Фитнессийн Холбооны /WBPF/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Энэхүү тэмуээнд манай улсаас  өргөн бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож байгаа юм. Өнөөдөр +55кг бодибилдинг ангилалд оролцох тамирчин  Чулуунбазарын Мянганбилигийг танилцуулж байна.  Perfect body club, “Бигүрү” ХХК, “Намасте” рестораны тамирчин, Бодибилдингийн спортын ОУХМ, Бодибилдингийн анхны Азийн аварга Хүндийг өргөлт …

  • 27 November

    Хуулийн төслүүдийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон бусад хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр /2015.11.27/  өргөн барилаа. 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсонтой холбогдуулан энэ хууль …

  • 27 November

    Э.Бадар-Ууган: Спортод арын хаалга гэж байдаггүй

    “World Mongolians Global Association”-аас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны боксын анхдугаар наадам”-ыг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах комиссын даргаар Хөдөлмөрийн баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа юм. Тиймээс наадмын хүрээнд тэрээр зохион байгуулах комиссын багийнхныхаа хамт ийнхүү Тува, Буриад, Халимагийн боксын холбооны удирдлагуудтай уулзан тэмцээний удирдамжаа гардуулан цаашид хамтран ажиллах албан ёсны гэрээ байгуулжээ. Учир нь энэхүү тэмцээн нь цаашид жил …

  • 27 November

    “Исламын улс” бүлэглэл террорист ажиллагаа явуулах 60-н улсын нэрийг зарлалаа

    Сири, Иран улсад байгуулагдсан “Исламын улс” бүлэглэл дэлхийн 60-н улсад террорист ажиллагаа явуулна хэмээн нэрийг нь зарлалаа. Тэдгээр улсын тоонд Ази тивээс Солонгос, Япон, Хятад, Иордан, Саудын Араб зэрэг орнууд багтсан бол Монгол улсын нэр багтаагүй ажээ. Латин Америкаас ганц Мексик улсыг оруулсан бол Африк, Зүүн Өмнөд Азийн орнуудаас нэг ч орон багтаагүй байна. Харин нэр дурдагдсан орнуудын дийлэнх нь Европ тивийн …

  • 27 November

    “Баялаг бүтээгчдийг дэмжих Баянгол” бизнес форум болно

    Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс,  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газар, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос  санаачилан маргааш буюу 2015 оны 11 сарын 20-ны өдөр МҮЭСТО-д  “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ БАЯНГОЛ” бизнес форумыг зохион байгуулахаар болжээ. Тус форумын хөтөлбөрийг танилцуулья. “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ-БАЯНГОЛ БИЗНЕС ФОРУМ”-ЫН ХӨТӨЛБӨР 1. 11:00-12:00 Форумд оролцогчдын бүртгэл 2. 12:00-12:10 Баянгол бизнес форумд оролцогчдод хандаж мэндчилгээ …

  • 27 November

    Өрсөлдөөний хууль тогтоомж, журамд дүн шинжилгээ хийх хэлэлцүүлэг боллоо

    Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка нь зах зээл дээр шударга өрсөлдөөний таатай нөхцөлийг бүрдүүлэх, хүндрэл бэрхшээлийг арилгах улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үүднээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хууль тогтоомж, журмыг боловсронгүй болгох, чадавхийг бэхжүүлэх гурван жилийн төслийн ажлыг эхлүүлээд байна. “Өрсөлдөөний хууль ба бодлогын хэрэгжилт” хэлэлцүүлгийн нээлтэн дээр тус газрын дарга Т.Аюурсайхан “Японы Олон улсын хамтын …

  • 27 November

    2016 онд “гэнэт баяжих” ордуудад та багтсан уу

    2016 он буюу Улаан мичин жил гарахад ганцхан сарын хугацаа үлдлээ. 97 хувь нь үнэн байдаг Түвд зурхайд дурдсанаар Улаан мичин жилд гэнэт баяждаг гурван орд байдаг байна.Ер нь хүн бүр л баян болохыг мөрөөддөг. Гэхдээ тэнгэрээс алтан зооснууд унаж үлгэрийн юм шиг баяжитлаа аливаа нэгэн хүн цөөнгүй жил зүтгэдэг. Харин ирэх 2016 онд тийм ч их хүчин чармайлт гаргахгүйгээр …

  • 27 November

    Иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газрын зориулалтыг ингэж өөрчиллөө

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/902 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 15 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөн баталгаажуулав. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг …

  • 27 November

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэл гаргалаа

    Монгол ахан дүүс ээ, Манай орны иргэд ээ, Та бүхэн тавтай сайхан өвөлжиж байна уу. Манай Засгийн газар нэг жилийн хугацаанд хийсэн ажил, шийдсэн асуудлаа нэгтгэн дүгнэж, телевизийн 11 цуврал нэвтрүүлэг, сонин хэвлэл, сошиал ертөнцөөр Та бүхний анхааралд толилуулж дэлгэж тайлагнасан учраас энэ удаад зөвхөн чухлыг нь  хөндөж ярих болно. Улс төр, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын амаргүй нөхцөлд Засгийн …

  • 27 November

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүн 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/: “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг …

  • 27 November

    ЗӨАТБ-ын Ерөнхийлөгч нарын 35 дахь хурлыг Н.Золжаргал даргалж байна

    Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал ФилиппинийМанила хотод Зүүн өмнөд Азийн Төв банкуудын Ерөнхийлөгч нарын 35 дахь хурлыг угтан зохион байгуулагдсан дээд түвшний семинарын “Дэлхий дахины болон бүс нутгийн хүндрэлийг даван туулахын тулд олон улсын санхүүгийн тогтолцооны хэлбэрийг өөрчлөх үү” сэдвээр хэлэлцэж байгаа хэсгийг даргалж байна.  Энэ сэдвээр үндсэн илтгэлийг Малайзын төв банкны Ерөнхийлөгч ЗетиАхтарАзиз хэлэлцүүлсэн бол Мексикийн төв банкны Ерөнхийлөгч АвгустинКарстен, Олон …

  • 26 November

    “76” эхнээсээ галзуурч байх шиг байна

    Сүүлийн үед Монгол улсад минь олон ч гайхмаар зүйлс болж өнгөрлөө. Хөхөө өвлийн хүйтний эрч сэрүүсч ард иргэдийн амьдрал ч хэцүүхэн байна. Өөрийгөө шатаасан, өрөөсөн хөхөө ард иргэд, эх орныхоо төлөө өгөхөд ч бэлэн, хувцас бараа бүтээгдэхүүнээ шатаах, УИХ-ын нэр бүхий гишүүдийг огцор үгүй бол цаазаар ав гээд л тэмцлийн хурц хэлбэрээрүүд үргэлжилсэн ширүүхэн долоон хоногууд өнгөрлөө. Хай сайгүй иргэдийн …

  • 26 November

    ”Азийн хүлэг улс” номын нээлт боллоо

    Лувсаннамсрай овогтой Оюун­-Эрдэнэ 10 жилийн өмнө “Алсын хараа” нэртэй хувь хүний хөгжлийн тухай номоо хэвлүүлж байсан бол энэ удаад  “Азийн Хүлэг Улс” номоо хэвлүүлж өнөөдөр шинэ номынхоо нээлтийг хийжээ. Тэрбээр  энэхүү бүтээлдээ улс орны өнгөрсөн 25 жилийн дүгнэлт, өнөөдрийн нөхцөл байдал, ирэх 25 жилийн хөгжлийн төсөөллийг хөнджээ. Энэхүү тэргүүн дэвтэр нь доголон ардчилал, түүчээ шувуу, цогтэрдэнэ гэсэн 3 үндсэн бүлэг …

  • 26 November

    Бие хөнгөрсөн

    Даарснаас ханиад хүрэхэд ханиалгах, хамар битүүрч халуурахын эмчилэхийн тулд шалгарсан арга санал болгоё. Стакан сүүнд хумс сармис жижигхэн хэрчиж хийгээд хөөрүүлнэ. Гал дээрээс аваад сүүнд нэг цайны халбага цөцгийн тос 3-4 халбага архи буюу коньяк хийгээд шууд уудаг. Дараа нь дулаан хөнжлөөр хучиж хэвтэнэ. Маргааш ханиаднаас ор мөр ч үлдэхгүй.

  • 26 November

    С.Амарсайхан: Дүүрэг болгонд төрөх эмнэлгийг барих ажлыг зохион байгуулах хэрэгтэй /видео/

    Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч С.Амарсайхан НИТХ-ын ээлжит хуралдааны үеэр Нийслэлийн эрх баригчидад хандан нийтийн тээвэр автобус зэрэгт гаргаж байгаа санаачлага, зарцуулж байгаа хөрөнгөө дүүрэг бүрт оношлогооны төв, төрөх болон хүүхдийн эмнэлэг барих ажлыг зохион байгуулахыг хүслээ. ugluu.mn