Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 24 March

    Мүүний талаар тайлбарлах гэсэн Ерөнхийлөгчийн урилгад Э.Цэрэн “үгүй” гэж хариулжээ

    Мүүний гаж урсгалын эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлээд буй иргэн Э.Цэрэндолгор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ асуудлаар шууд нээлттэй мэтгэлцээнд урьсан. Энэ тухайгаа тэрбээр өөрийнх нь тэмцлийн талбар болоод цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж таныг иргэн Э.Цэрэндолгор миний бие шууд эфирээр ” Монгол дахь Мүүний ажиллагааны” талаар шууд мэтгэлцээ, асуулт хариултанд урьж байна.  Мэтгэлцээ баримтууд …

  • 24 March

    Таван хувийн зээл цөөнхийг хамарна

    Удтал хүлээлт үүсгээд байсан таван хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжиж эхэллээ. Эрх баригчид хэлсэн амандаа хүрч, бага хүүтэй зээлийг хэрэгжүүллээ хэмээн додигор суугаа. Харамсалтай нь уг зээл олон хүнийг баярлуулахгүй юм байна. Өөрөөр хэлбэл таван хувийн зээл олонхид биш цөөнхөд зориулагджээ. Энэ зээлд орон сууцны ипотекийн зээлтэй 78 мянга орчим иргэн, цаашид байршил харгалзахгүй /ялангуяа нийслэлд/ орон сууц худалдан …

  • 24 March

    Сэтгүүлч мэргэжлээ өмөөрөхүй

    Ямар ч мэдээллийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээс авдаг олон нийт ерөнхийдөө л “сэтгүүлчид гэж нээрээ” гэсэн өнцгөөс “өөнтөгчлөх” юм. Мэдээж энэ салбарт хэдэн мянган хүн ажиллаж, зэрэг зэрэг бичиж мэдээллэж байгаа. Олны дотор сайнтай муутай л байдаг биз. Сайн муугийн тухайд гэрийн суурь хүмүүжлээс эхлэн ярих тул энд цэглэе. Мэргэжил олгох сургуулиуд харин ч ёс зүйтэй байхыг “ой …

  • 24 March

    Г.Баярсайхан: Аз жаргалыг бүтээх боломж нь ажил, мэргэжлийн зөв сонголт

    Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2016 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн нэг “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих” хөтөлбөрийн нээлт өнөөдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд боллоо.  Цоо шинээр эхэлж буй энэ хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын иргэн бүрээ ажилтай, орлоготой болгох бодлогын нэг хэсэг болох ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхэд, залууст мэргэжлээ оновчтой сонгох, ажил хөдөлмөр эрхлэхэд нь …

  • 24 March

    Төсвийн орлого бүрдүүлэхийн төлөө бус хуулиа мөрдөж ажиллах ёстой

    Энэ үгийг МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уулын мэргэжлийн хяналтын хэлтсийн ажил байдалтай танилцах үеэр онцгойлон анхааруулж байлаа. Учир нь МХЕГ төсөв бүрдүүлэгч байгууллага биш учраас нийт ажлын 30 хувь нь шалгалт, 70 хувь нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахад түлхүү анхаарч ажиллах болно” гэдгийг нь дахин дахин сануулсан нь энэ. Түүний …

  • 24 March

    Багш нар улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудын дарга нарт санал хүргүүллээ

    Улсын‬ дээд шүүхэд бүртгэлтэй намуудын дарга нарт саналаа хүргүүллээ. ‪Өнгөрсөн‬ хугацаанд нийслэлийн Залуу багш нарын зөвлөгөөнөөс багш нарын тулгамдаж буй асуудлуудыг тусгайлан авч, нэгтгэн боловсруулж “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д тусгуулахаар төслийн саналыг хүргүүлсэн. Тус саналыг “Багш нараа сонсоё” хэлэлцүүлэгтэй нэгтгэж, энэ оны 3 дугаар сарын 16-ны өдөр болсон 1000 багшийн уулзалтаар дахин хэлэлцүүлж, түүнээс гарсан саналыг нэмж тусгасан төслийг улс төрийн …

  • 24 March

    З.Энхболд дарга малчдыг “басав” уу, Оюу толгой юу эсвэл Таван хошуу мал уу?

    Малаа дагаад мал бол гэв. Тийм л юм бол тавантолгойгоо бүр больчих. Бүгдээрээ малаа маллаад хөгжицгөөе. Эрх баригчид таван толгой зэрэг хэдэн “уурхайн” толгойгоо маллаад ашиг шимийг нь хүртэе гэнэ. Та нар зүгээр л малаа дага бид таван толгойгоо дагая гэж үү. Малчин хүнд газар шороо, элс нэг бүр нь үнэтэй зүйл байдаг юм. Байгаль дэлхийгээ хөндсөн хойно хичнээн малтай …

  • 24 March

    Тоон мэдээ: Банкны салбарт аюул нүүрлэхэд ойрхон байна

    Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэдэг. Гэвч өнөөгийн нийгэмд зээлгүй, зээл авч үзээгүй хүнийг олоход бэрх. Судалгаагаар манай улсын насанд хүрсэн хүн амын 70 орчим хувь нь ямар нэг зээл авсан байдаг аж. Бид энэ удаагийн “Тоон мэдээ” буландаа чанаргүй зээлийн асуудлыг хамгийн сүүлийн үеийн тоон баримттай хүргэж байна. Чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нийт зээлийн өрийн үлдэгдлийн …

  • 24 March

    Л.Гансүхэд оногдуулсан ялыг 3 жил 6 сар хорих болгон өөрчиллөө

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Гансүх нарт холбогдох хэргийг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд Б.Мөнгөнтуяад холбогдох Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ. Мөн Л.Гансүх нарт холбогдох хэргээс нүүрсний жингийн зөрүү, нүүрс шигшиж ангилах тоног төхөөрөмжийн түлшний зардал, …

  • 24 March

    Монголын “Википедиа”-г Хятадууд хөтөлдөг үү?

    “Википедиа” хэмээх танин мэдэхүйн сайтад дэлхийн улс үндэстэн бүрийн түүх, онцлог үйл явдын мэдээ, мэдээлэл байдаг. Тэгвэл тус сайтад байрших Монгол улсын тухай мэдээ, мэдээллийг Хятадууд хөтөлж оруулдаг талаар өнгөрсөн долоо хоногт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монголын гадаад бодлогын асуудлын талаар илтгэл тавьж байхдаа дурдсан юм. Тэрбээр “Википедиа”-д дахь Монголын түүхийг бид биш, Хятадууд оруулдаг. Энэ асуудалд ШУА-тай хамтран ажиллахаар …

  • 24 March

    Нийслэлийн 14 байршилд дуудлага худалдаагаар газар эзэмшүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг тогтоох тухай” А/229 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн ИТХ-ын тогтоолоор баталсан нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан дор дурдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааг зохион байгуулна. Үүнд: ·  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар-Налайхын …

  • 24 March

    Гамшгийн үед хэрэглэх 15 төрлийн эд зүйлийг бүрдүүлээрэй

    Газар хөдлөлтийн гамшгийн үед ус, цахилгаан, дулаан зэрэг бидний үндсэн хэрэглээ болсон үйлчилгээ тасарсан тохиолдолд та болон таны гэр бүл хэний ч туслалцааг авч чадахгүй 3 хоног болон түүнээс ч удаан хугацаагаар бие даан амьдрах шаардлага гарч болзошгүй юм. Тиймээс нэр бүхий 15 хэрэглэлийг  бэлтгээрэй. № Нэр, төрөл Тайлбар /зориулалт, хэмжээ Цэвэр ус Уух болон шингэн нөхөх, хордлого тайлах, шарх …

  • 24 March

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09.00 цагт: Элэгний С вирусын эсрэг Харвони эмийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулж өгөхийг хүссэн иргэд Сангийн яамны үүдэнд цугларч, холбогдох сайд болон албаны хүмүүст шаардлага хүргүүлнэ. Утас: 99997737 09.00 цагт: “Монголын геологи хайгуул-2016” чуулга уулзалт Корпорейт Конвеншн төвд болно. 09.00 цагт:  БОНХАЖЯ-наас Орон нутгийн Хэвлэл мэдээллийн холбооны гишүүн 60 сэтгүүлчид Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого, авч хэрэгжүүлж буй арга …

  • 24 March

    “Илгээлтийн эзэд”-ийн хандивыг хүлээн авлаа

    Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар хаваржилт хүндрэлтэй байгаа аймаг, орон нутгийн малчдад туслах зорилгоор хандивын аян өрнүүлж, тоглолт зохион байгуулсан орлогоороо малчдад 300 орчим тонн өвс, тэжээл, 40,000 гаруй нэмнээ хандивласныг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар оролцож хэлсэн үгэндээ “Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангаж, …

  • 24 March

    Дуут дохио дуугарахад цугларах талбайд очихыг анхааруулж байна

    Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмаар  жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх 7 хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулдаг. Энэ жил нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах 150 гаруй төр захиргааны …