Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 13 October

    “Зөвлөгөө, мэдээллийн төв”-өөр 549 иргэн үйлчлүүлжээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв”-өөр өнгөрсөн 14 хоногт 549 иргэн үйлчлүүлжээ. Мөн хугацаанд 502 албан бичиг хүлээн авсны 293 буюу 58,4 хувь хариутай, 209 буюу 41,6 хувь нь хариугүй бичиг байлаа. Иргэд, аж ахуйн нэгжээс 38 өргөдөл, гомдол хүлээн авч 17-г нь шийдвэрлэн, бусдыг нь  хяналтад аваад байна. Мөн МХЕГ-ын 1800-1286 дугаарын утсанд 78 дуудлага ирснээс 16 гомдлыг …

  • 13 October

    Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

    Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл даргалж тур оператор, зочид буудал, зоогийн газар, агаарын тээвэр, төмөр замын салбарын төлөөлөл болсон зөвлөлийн гишүүд оролцлоо. Хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт, 2015 онд зохион байгуулсан соёл, урлаг, спортын арга хэмжээний тайланг хэлэлцэж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод …

  • 13 October

    Баянхошуу, Дамбадаржаа, Салхит, Ар Согоот, Бэлх, Сэлхийн цахилгаан хангамж сайжирна

    Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын захын гэр хороолол өргөжин тэлж, цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом өссөнөөс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн 35 кВ-ын дэд станц, цахилгаан дамжуулах шугам, тоноглолууд хэт ачааллаж тухайн бүсэд суурьшсан хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдал алдагдах болсон. Мөн цахилгаан эрчим хүчний чадлын дутагдалтай байдлаас болж ийм бүсэд шинээр суурьшсан айл өрх, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг түгээх …

  • 13 October

    Хар тамхины дахин нэг бүлэглэлийг илрүүлжээ

    Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хэдхэн хоногийн өмнө хар тамхины бүлэглэлийг илрүүлэн, баривчилсан талаар бид мэдээлсэн.  Тэгвэл уг хэргийн дуулиан намжаагүй байхад алба хаагчид дахин нэг хэрэг илрүүлсэн байна. Тодруулбал, “Шавар” гэж нэрлэгдсэх болсон мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар оруулж ирэн худалдаалдаг байсан гурван залууг саатуулжээ. 18-22 насны М, Н, Г нар каннабисийн давирхайг ялган авч, …

  • 13 October

    Ирэх онд нэгтгэх, татан буулгах яам, агентлагууд

    Засгийн газар 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг зардал хэмнэх бодлого барьжболовсруулан Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2016 оны Төсвийн тухай хуулийг УИХ чуулганаар хэлэлцүүлж байгаа билээ. Тус хуулийн төсөлд одоогийн бүтцээрээ ажилласан нөхцөлд 8.7 их наяд төгрөгийн зардал гаргаж төсөв алдагдах учраас ирэх оны төсвийг 7.8 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Үүнийг дагаад улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг бууруулж …

  • 13 October

    Г.Маралмаа давж заалдана

    Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй төрсөн эцэг Т.Цогт, талийгаач охины хойд эх Г.Маралмаа нарын хэргийг шүүх дэнслэж, тэдэнд чанга дэглэмтэй хорих ангид 24 жил хорих ялыг оноосон билээ. Тэднийг охиныг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж бүлэглэн онц хэрцгий аргаар санаатайгаар амь насанд нь хүрсэн гэж буруутган дээрх ялыг оноосон юм. Шүүхийн шийдвэр гарсан даруйд Т.Цогт, Г.Маралмаа нарыг ШШГЕГ-ын …

  • 13 October

    10 сарын 14-16-ны хугацаанд зарим газруудыг тодорхой хугацаанд хаана

    Монгол Улсад Холбооны бүгд найрамдах Герман улсын ерөнхийлөгч эрхэмсэг ноён ИОАХИМ ГАУК, эрхэмсэг хатагтай ДАНИЕЛА ШАДТ нарын Монгол Улсад хийх төрийн айлчлал 2015 оны 10 дугаар сар 14-нөөс 2015 оны 10 дугаар сар 16-ны хооронд хийгдэх гэж байна. Зочны айлчлалын үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөө гэх мэт замууд тодорхой хугацаанд хаагдах тул жолооч та бүхэн дээрх …

  • 13 October

    ХасБанк шинэ стратегийн хөрөнгө оруулагчтай болж байна

    2015 оны 10 дугаар сарын 12-нд Монголбанк Канадын Үндэсний Банкийг ХасБанкны шинэ хувьцаа эзэмшигчээр бүртгэж зөвшөөрөл олголоо гэж ХасБанкнаас мэдээлэв. Энэ стратегийн хөрөнгө оруулалтыг ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл /ТСН/-ээр дамжуулан хийж байгаа бөгөөд энэ нь гадаадын арилжааны банкнаас Монголын банк санхүүгийн салбарт хийж байгаа анхны хөрөнгө оруулалт юм. Энэ хөрөнгө оруулалтыг Канадын банкны салбарын зохицуулагч өөрийн зүгээс мөн …

  • 13 October

    ЗЦГ-ын “уран зохицуулагч” тэмцээн боллоо

    ЗЦГ-ын Төв, орон нутгийн зөвлөлгөөний үеэр ажил мэргэжлийн аварга шалгаруулах “Уран зохицуулагч 2015” тэмцээн амжиллтай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулан явуулсан бөгөөд нийслэл болон аймгуудийн цагдаагийн газар хэлтсүүдийн замын цагдаагийн тасгуудаас нийт 136 алба хаагч албаны мэдлэг ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 1-р байрт УБХЦГ-ын ЗЦГ-ын д/х С.Жавхлантбаатар даргатай СХД-ийн ЗЦТ-ын хамт олон, -р байрт мөн …

  • 13 October

    Сайн үйлсийн аян

    Монголд жилд дунджаар 7000 хүн түлэгддэг бөгөөд тэдний 80 хувь нь 0-3 насны нялх хүүхдүүд байна. Хүнд түдэгдсэн хүүхдүүдийн 70 гаруй нь амиа алддаг харамсалтай баримт байна. Эцэг эх асран хамгаалагчдын хариуцлагагүй санамсаргүй үйлдлийн золиос болж түлэгдсэн бяцхан үрсийн өөдөсхөн биедээ ахадсан өвчин шаналалыг өрөвдөж хараад зүгээр өнгөрмөөргүй байна.  Тиймээс “25-р суваг” телевиз Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн …

  • 13 October

    Хиймэл нуурын усанд унаж энджээ

    Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Шийртийн-Ам” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Уян хүрд” ХХК-ийн гэрээт ажилтан М /30 настай, эрэгтэй/ хиймэл нуурын усанд унасан тухай дуудлагыг 2015.10.10-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.10.11-ний өдрийн 18:00 цагт цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд …

  • 13 October

    Армийн олимпоос “Алдар”-ын тамирчид 13 медаль хүртлээ

    Дэлхийн цэргийн спортын 6 дугаар Их наадам БНСУ-д 10 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. 117 орны Зэвсэгт хүчний тамирчид хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн цэргийн олимпоос Монгол Улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид 13 медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Бокс, жудо, чөлөөт, сонгомол бөх, буудлага, байт харваа, таэквондо, хөнгөн атлетик, дугуй зэрэг найман төрлөөр өрсөлдөж 3 алт 4 мөнгө …

  • 13 October

    Монгол, Хятадын зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургууль эхэллээ

    Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хамтарсан хээрийн сургууль болох “Анчин бүргэд-2015” манай улсад өнөөдрөөс эхэллээ. Хээрийн сургууль Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд болж буй бөгөөд нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БНХАУ-ын АЧА-ийн Бээжингийн цэргийн тойргийн тусгай ажиллагааны бригадын захирагч, хурандаа Ли Чи Фень нар болон албаны бусад хүндэт зочид оролцлоо. Манай хоёр …

  • 13 October

    Сэрэмжлүүлэг: Хүүхдүүдээ харгалзах хүнгүй гэртээ үлдээхгүй байхыг сэрэмжлүүллээ

    Өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 108 дугаар байрны 4 давхарт айлын тагтан дээр бага насны 3 хүүхэд унах гээд байна, хаалгыг онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг оройн 20:20 цагт ирүүлж дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн албан хаагчид 5 давхраас аврах олс ашиглан тагтаар нь ороход харгалзах хүнгүй өглөөнөөс хойш юм идээгүй, ам …

  • 13 October

    Хүргэнийхээ үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулжээ

    Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар иргэдээс ирүүлсэн нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн захирал С.Оюуны ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэлтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгав. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад С.Оюун нь өөрийн хүргэний үүсгэн байгуулсан 100 хувь эзэмшлийн “Ай консепт” ХХК-тай “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын түрээсийн гэрээ байгуулсан нь тогтоогджээ. Уг гэрээг байгуулахдаа ашиг сонирхлын зөрчил …