Мэдээ мэдээлэл

January, 2016

  • 14 January

    Эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох цэрэг эрсийг сургаж эхэллээ

    Үеийн үед цэрэг эрчүүд бүтээн байгуулалтын эзэд байсан тухай ярих хүн олон бий. Дархан хот, Эрдэнэт хотоос эхлээд нийслэл дэх бүтээн байгуулалтын ажлуудад цэрэг эрчүүд идэвхтэй оролцож байсныг уншигч та мэдэх биз ээ. Тэгвэл Засгийн газраас баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтын нээлтийн ёслол өнөөдөр Налайх дүүрэг дэх МСҮТ-д боллоо. Цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх …

  • 14 January

    Түрээсийн орон сууцны мкв-ыг 6500 төгрөгөөр тооцохоор болжээ

    “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол энэ сарын 12-нд батлагдсан. Тус тогтоолоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар Хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэхээр болсон. Улаанбаатар хотод баригдсан 350 орон сууц, Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий …

  • 14 January

    ӨНӨӨДӨР УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ

    Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2016 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай: 2. Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай: 3. Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн …

  • 14 January

    Автотээврийн Үндэсний Төвөөс сэрэмжлүүлж байна

    Увс, Завханы нутаг, Дархадын хотгор, Яармаг, Сонгино, гол нуурын ай сав газраар -45 хүртэл, Улаанбаатар хот дотор -35 хэм хүртэл цаашлаад -40 хүртэл хүйтэрч болзошгүй байна!!!! Иймд ‪#‎Тээвэрчид‬ шатах тослох материалын нөөцтэй, тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангуулж замд гарах, мал аж ахуй эрхэлдэг иргэд, ‪#‎малчид‬ малын өвс тэжээл, түлээ, нүүрсээ сайн базаах, малаа дагаж явж осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлэх, …

  • 14 January

    Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ 15-ны дотор өгөх хэрэгтэй

    ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Засгийн газрын 113 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ. Ингэснээр, хүүхдийн мөнгө ялгаваргүй, хуучин хэвээр олгогдох нөхцөл бүрдэнэ. Гэхдээ дээрх тогтоолын төслөөс үл хамааран өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд заавал хамрагдах ёстой ажээ. Хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбарыг мөнгө авах хүсэлтийн хамт энэ сарын 15-ны дотор харьяа хороондоо өгөх шаардлагатай юм.  Өөрөөр хэлбэл, судалгаанд …

  • 14 January

    Б.Батзаяа эмнэлэгт хэвтэж байна

    Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг 2015 оны аравдугаар сарын 31-ны шөнө баривчилсан. Түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих ангид саатуулсан юм. Ингээд цагдан хорих хугацаа дуусч батлан даалтад гаргасан ч хэрэгт хяналт тавьж буй прокурор эсэргүүцэл бичсэнээр дахин хоёр сар …

  • 14 January

    Орцонд хаягдсан охин таалал төгсчээ

    Сүхбаатар дүүргийн 7-р хорооны 10-р байрны орцонд 2015 оны 12 сарын 21-22 нд охин үрээ орхиж явсан хэрэг гарсан. Охиныг нэгэн бүсгүй олж ЭХЭМҮТ-д өгч асарч тойлж, хүмүүсийг туслахыг уриалсанаар монголын нийт ард түмэн энэ охин дээр анхаарлаа хандуулаад байсан билээ. Охины биеийн байдал маш хүнд, хоёр уушги нь битүү хатгалгаатай байсан. Хэдий ээж нь олдож өөрий биеэрээ асарч байгаа …

  • 14 January

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 15-16-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч,  хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна. 2016 оны нэгдүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун, Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, …

  • 14 January

    Хууль бусаар чоно агнасан этгээдэд нөхөн төлбөр ногдууллаа

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь хууль бус ангийн урьдчилан сэргийлэх хяналтыг байнга гүйцэтгэдэг. Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ш овогтой Б нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн үед зохих эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан борлуулах зорилгоор Нийслэлд оруулж ирсэн 3 ширхэг эр, 3 ширхэг эм чоныг тус дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 6-18 тоот …

  • 13 January

    Хуульзүйн сайд Д.Дорлигжавыг шүүхэд өгчээ

    Ирвэс хамгаалах сангийн ажилтан талийгаач Л-ийн аав Ж.Төмөрсүх Хуульзүйн сайд Д.Дорлигжавыг шүүхэд өгчээ. Хуульзүйн сайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон нийтэд мэдээлэл хийхдээ ирвэс хамгаалагч амиа алдсан хэргийн талаар ийн ярьсан юм. Тодруулбал, “Байгаль хамгаалагчийн асуудал бол бидний анхааралд орсон. УИХ-ын дарга хүртэл үүрэг өгсөн. Надад өгсөн цагдаагийн мэдээллээр байгаль хамгаалагч эзгүй хээр очоод гэнэт амиа алдчихсан. Яг тухайн үед …

  • 13 January

    “Нийслэлийн Онцгой Байдлын Газар”- аас анхааруулж байна

    01 дүгээр сарын 16-аас 23-нд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө – 40 хэм, өдөртөө 30 хэм гарч хүйтрэхийг ус, цаг агаар орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Иймд аж ахуй нэгж албан байгууллага, дулааны шугам сүлжээний газар, иргэд ялангуяа эмнэлэг үйлчилгээний болон нийтлэг үйлчилгээний газрууд, СӨХ хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, нөөц цахилгааны үүсгүүр , сэлбэг хэрэгсэлийг бэлтгэх …

  • 13 January

    “Элит” цэцэрлэгийн хариуцлаггүй байдлаас болж хүү хэлгүй болох магадлал өндөр байна

    Баянгол дүүргийн 8-р хороонд байрлах балетын сургалттай “Элит” гэх хувийн цэцэрлэг хүүхдийн хэл түлжээ. Тухайн үед хүүгийн ээж хүүгээ Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хэлний уг нь голоороо цоорсон байжээ. Харин эмч нар гайхан “Ийм аймар гэмтчихээд хүүхэд огтхон ч уйлаагүй нь сонин юм аа? Ямар нэгэн өвчин намдаах лаа, тариа хэрэглэсэн үү” хэмээн асууж байсан бөгөөд тухайн үед хүүгийн хэлэнд …

  • 13 January

    Нууц бичлэгээр П.Анужингийн үнэн төрх, мөн чанар ил гарлаа

    Хулгайд алдагдсан гэх нууц бичлэгээс болж “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, продюсер П.Анужингийн нэр хүнд олон нийтийн дунд унаад байгаа билээ. Тэгвэл тэрбээр уг бичлэгт гарч байгаагаар буюу бусдын шарыг малтах хор найруулан худал, үнэн ярьж, хулгайгаар бичлэг хийн сэтгүүлзүйд байж боломгүй ёсзүйн алдаа гаргадаг байж болзошгүй юм байна. Тодруулбал П.Анужин өмнө нь С.Баяртай уулзаад “Н.Энхбаяр таныг ингэж хэлсэн. …

  • 13 January

    Х.Бээжин: Наадуулаа дайрч ал гэсэн, тэгээд машинаараа хөөсөн…

    “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-аас  өнгөрсөн оны сүүлээр Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд хийсэн гурав хоногийн суултын талаараа мэдээлэл  сэтгүүлчэд мэдээлэл хийлээ.   Тус ТББ-аас тайлбарлаж буйгаар бол уг суулт нь хууль ёсны хүрээнд үргэлжлэх хугацаандаа Уул уурхайн сайд  Р.Жигжидийн хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулах зорилготой байсан аж. Тэд албан шаардлагаа ерөнхий сайд болон Р.Жигжид сайдад хүргүүлсэн ч суултын хугацаанд хариу ирээгүй байна. …

  • 13 January

    Хөлбөмбөгийн #Илүү Их Үнэ цэнэтэй 10 тоглогч

    Испаний ЛаЛигийн Барселона багийн тоглогч Лионель Месси Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдээд байна. Football-Observatory.com –оос гаргасан тайланд Мессигийн үнэ цэнэ 287.6-315.5 сая доллараар хэмжигдэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн жагсаалтыг тэргүүлжээ. Энэхүү жагсаалт тоглогчийн нас, үзүүлэлт, байрлал, гэрээний байдал болон туршлага, түүнчлэн түүний одоогийн тоглож буй багийн амжилт,өрсөлдөөний түвшин зэрэг олон үзүүлэлт дээр үндэслэн томьёолж, тодорхойлогддог байна. Эхсурвалж: http://www.businessinsider.com 1.     …