“Киви” хамтлагийнхан уран бүтээлдээ эрчимтэй орж бяцхан хүрээнд тоглолтуудаа толиуулан шинэ клипээ хүртэл дэлгээд амжсан. Тэгвэл тус хамтлагийн хар сувд Намуунаа сонгодог урлагийг таашаан саяхан болсон оросын алдарт төгөлдөр хуурчийн тоглолтыг үзэж байхдаа ийнхүү манай гэрэл зурагчны дуранд өртсөн юм. Гэхдээ тэрээр ганцаараа явсан бөгөөд сонгодог урлаг шимтэн сонсоход ганц дайчин ганцаардсангүй ээ. эх сурвалж: paparatsi.mn
Мэдээ мэдээлэл
November, 2015
-
6 November
Сайжруулсан зуухны төсөл зогсчээ
Нийслэлийн агаарын бохирдлыг сааруулахад түлхэц болох ажлуудын нэг бол сайжруулсан зуух хэмээн албаныхан тайлбарлаж байсан. Ингээд 2013 оноос гэр хорооллын өрхийг сайжруулсан зуухаар хангах ажил эхэлсэн билээ. Тэгвэл энэ жил төсөвт сайжруулсан зуух төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг тусгаагүй байна. Улмаар сайжруулсан зуух төслийн хэрэгжилт зогсчээ. Учир нь уг төслийн санхүүжилтийн 50 хувийг Дэлхийн банк, үлдсэн 50 хувийг Монголын Засгийн газар хэрэгжүүлдэг …
-
6 November
Мөрөн хотноо 1000 шатарчдын тэмцээн болж байна
“Хөвсгөл хөгжил”сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатарын санаачилгаар “1000 шатарчдын тэмцээн”11 дүгээр сарын 5-нд Мөрөн хотын Спортын ордонд нээлтээ хийлээ. Хоёр өдөр үргэлжлэх уг тэмцээнд таван настай балчираас 70 гарсан буурай хүртэл оролцож байгаа юм. Тэмцээнийг нээж “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатар “Шатар бол ямарч насны хүний тоглодог спорт. Шатар тоглодоггүй монгол хүн гэж бараг байдаггүй. Тэмээ, морь, тэрэг, хүү, ноён, …
-
6 November
Нэр бүхий сургуулиудын хүүхдүүд үдийн хоолноос хорджээ
Хүрээ, Олонлог, Олон улсын “И-Эс-Эм” /хуучнаар Эрэл/ сургуулийн хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн хоолны хордлого, хордлогот халдварын шалтгаан, эх уурхайг тогтоох, голомтыг таслан зогсоох зорилгоор НМХГ-ын ЭМБСХХ-ээс ХӨСҮТ-тэй хамтран тандалт судалгаа, хяналт шалгалт хийж ажилласан байна. НЭГ. ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ТАЛААР 2015 оны 4 сард “Хүрээ” сургуульд бүртгэгдсэн хоолны хордлогын үед 1-5 ангийн 160 сурагч, 9 багшид тандалт судалгаа явуулахад 72 буюу 69 …
-
6 November
Ясны бэртэнгэ болон ясны сийрэгжилтийг амархан эдгээх монгол арга
Таньд нэгэн хэрэгтэй зөвлөгөөг өгөх гэж байгаадаа баяртая.Ясны бэртэнгэд тарваганы бүтэн элгийг мөн тарваганы долоон соёотой найруулж нунтаглаж уулгахад маш сайн. Ясны хугаралд тарваганы ясныг түлж шатаагаад үнсийг нь нунтаглаж усаар даруулан ууваас яс хурдан боролдог. Гар хөлний яс хугарч бэртсэнийг эвд оруулмагц үхрийн түүхий чөмөг түрхэж чийг барьж бооход сайн. Гэмтсэн ясыг пааланжуулахад тахианы өндөгний цагаан хальсыг сайтар нунтаглаж …
-
6 November
Монгол туургатнууд боксын спортоор өрсөлдөнө
Монгол туургатан спортын дэвжээнээ ширэн бээлийтэй өрсөлдөн шилдгээ тодруулахаар товоо зарлалаа. Энэ бол “World Mongolians Global Association”-аас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны боксын анхдугаар наадам” юм. Тэмцээнийг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохино байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах комиссын даргаар Хөдөлмөрийн баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа аж. Тус наадмыг ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товоо зарлалаа. Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо …
-
6 November
Портер, Истана мөргөлдсний улмаас 17 хүн гэмтэж нэг хүн нас баржээ
Орон нутгийн замд хураа тохируулаагүйн улмаас осол гардаг. Өчигдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн нутаг “Бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс 35 км зайтай/ автозамын зорчих хэсэгт 40-29 ӨВА улсын дугаартай “Портер” загварын автомашин, 25-51УБР улсын дугаартай “Истана” загварын автомашинтай мөргөлдөж олон тооны хүн гэмтсэн байна. Хэргийн газарт “Портер” загварын автомашинд зорчиж явсан иргэн С /34 настай, эрэгтэй/ автомашины эд …
-
6 November
Иргэдийн халааснаас намуудад хэдийг өгдөг вэ?
Улс төрийн намууд улсын төсвөөс буюу иргэдийн халааснаас жил бүр санхүүжилт авдаг. Гэхдээ энэхүү санхүүжилтийг хэрхэн авч, юунд зарцуулдаг нь өнөө хүртэл тодорхойгүй байсаар… Намын санхүүжилт нь гишүүдийн татвар + төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг + хандив гэсэн ерөнхий бүтэцтэй. Сүүлийн жилүүдэд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлого гэх санхүүгийн шинэ эх үүсвэр нэмэгдэж байгаа. Гишүүдийн татвар нам …
-
6 November
Н.Энхбаяр, М.Энхболд нар гар атгах дөхөхөд …
“Москвад найтаадахад Улаанбаатарт ханиад хүрдэг” гэдэг хэлц бий. Үүн шиг л юм сүүлийн өдрүүдэд монголд өрнөж байх шиг.МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын дарга М.Энхболдод захидал дайж, хамтрах хүсэлтэйгээ илэрхийлэв. МАН-ынхан ч “Үсэрсэн цус, тасарсан мах” гэж ирээд л тэвэрч угтах нь тэр.Энэ бүхэн нь хэн нэгний дургүйг хүргэж, арга хэмжээ авахад хүргэсэн бололтой юм. Тавантолгой, Халх голын чөлөөт бүс байгуулах тухай тогтоол …
-
6 November
“Камертон” хамтлаг 18 насаа дурсана
“Камертон” хамтлаг “18 нас” шоу тоглолтынхоо товыг зарлалаа. Энэ сарын 20-нд болох тус тоглолтыг хамтлагийн залуус 1995 онд гаргаж байсан анхны “18 нас” цомгийнхоо нэрээр нэрлэжээ. Рок, попын ертөнцөд өөрийн гэсэн байр суурь, үнэнч фэнүүдтэй болсон хөвгүүдийн ууган хамтлагийн нэг “Камертон” энэ жил 20 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа билээ. “18 нас” шоу тоглолт Crocus Event Hall-д 19:00 цагаас ганцхан удаа …
-
6 November
МАН, МАХН нэгдвэл АН-ын концерт өндөрлөнө
ЭМС-ын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг авлигал авсан хэргээр АТГ-аас гэнэт баривчилсан нь Н.Энхбаяр болон МАХН-ынхан цаашлаад МАН, АН-ыг хөдөлгөөнд оруулжээ. Өчигдөр үдээс өмнө зарлагдсан байнгын хорооны ирц бүрдээгүй болон чуулган хуралдаагүйн шалтгаан нь уг баривчилгаатай л холбоотой. Учир нь хуралд суух ёстой гишүүд нь тарж, алга болцгоожээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН, МАХН-ынхан нэгдэж, эвсэх нь бараг тодорхой …
-
6 November
Нийслэл шилэн дансны хуулийг манлайлан хэрэгжүүлж байна
НИТХ-аас баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, хурдан шуурхай болгох зорилгоор нийслэлээс хэд хэдэн томоохон үйл ажиллагааг хэрэгжүүлж, шинэ систем, цахим хуудсуудыг нэвтрүүлээд байна. Тодруулбал, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг анх удаа цахимаар зохион байгуулсан бол алслагдсан хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбож, Улсын бүртгэлийн газраас …
-
6 November
Сагсан бөмбөгийн залуучуудын аваргууд тодорно
Спортын төрлөөс сүүлийн үед газар авч хөгжиж байгаа төрөл бол Сагсан бөмбөг юм. Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг сагсан бөмбөгийн нэрт тамирчин, алдарын танхимын гишүүн Д.Даваахүүгийн нэрэмжит сагсан бөмбөгийн 19 хүртэлх насны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-16-нд спортын төв ордонд болно. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 8 баг оролцож байгаа бөгөөд хөдөө орон нутгаас …
-
6 November
Ерөнхий сайд шилэн дансын хэрэгжилтийг шалгалаа
УИХ-ын чуулганын нэгдсэн хуралдаан өчигдөр зарлагдсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон юм.Харин өнөөдөрг 14.00 цагт товлогджээ.Чуулганы хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх юм байна. Үүнээс гадна чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны …
-
6 November
14 иргэнд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст өмчлөлийн газар нь орсон Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны иргэд, Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт хүртэлх 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст өмчлөлийн газар нь орсон Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 19 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл