Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 15 October

    Тайваньд Монголын Соёл амралтын хүрээлэн байгуулна

    Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Тайванийн “Сан Ши” аялал жуулчлалын компанийн ерөнхийлөгч Чэнь Хонг Фу, Тайванийн Төмөрлөгийн үйлдвэрийн бизнесийн газрын дэд захирал Чэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цаашид хамтран ажиллах талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар, Тайванийн хамтын ажиллагаа хөгжиж байгаад таатай байна. Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд “Тайванийн Үндэсний “Хааны ордон” музей …

  • 15 October

    Төгс төгөлдөр эмэгтэйн шинж тэмдгүүд

    Аливаа эмэгтэйн чухал шинж чанарууд бол өөрийгөө арчилдаг, хоббитой, хоол сайн хийх явдал билээ. Эмэгтэйчүүд өөрсдөө ингэж хариулсан байна. Тэдний үзэж байгаагаар бол заавал байх ёсгүй шинж чанарууд гэвэл цаг баримталдаг, эрэгтэй хүний үзэл бодолтой санал нийлэх явдал гэнэ. Дийлэнх эмэгтэйчүүд гол шинж чанараараа өөрийгөө арчлах чадварыг сонгосон аж. Санал асуулгад оролцсон эмэгтэйчүүдийн 98 хувь нь ингэж хариулжээ. 95 хувь …

  • 15 October

    Өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авч эхлээгүй

    Өнгөрсөн сард өрхийн эмнэлгүүдэд хүний хамгийн чухал эд, эсийн өвчлөлийг тогтоодог шээсний дэлгэрэнгүй шинжилгээг хийх боломжтой болсон. Гэвч өнөөдрийг хүртэл иргэд энэ үйлчилгээг авч чадаагүй байгаа аж. Учир нь, өрхийн эмнэлгүүд энэ сарын 01-нээс иргэдийн шинжилгээг авч эхлэх байсан ч өнөөдрийг хүртэл нэг ч эмнэлэг энэ төхөөрөмжийг ашиглаагүй байна. Уг нь нийслэлийн 142 өрхийн эмнэлэгт хүлээлгэн өгөх шээсний шинжилгээний хурдавчилсан …

  • 15 October

    Өвөрмөц гоёл чимэглэлүүд

    Гоёл чимэглэл бүр гоёмсог байх албагүй. Сүүлийн үед өвөрмөц, ямар нэгэн утга санааг илэрхийлсэн, өнгө дизайн нь маш сонин шийдэлтэй олон гоёл чимэглүүдийг дизайнерууд бүтээсэн байна. Эдгээрээс та бүхэндээ сонирхуулъя Авъяаслаг загвар зохион бүтээгч Мэри Лу энэхүү загварыг бүтээсэн байна. “Амьтан бол өөрийн амьдралаа төсөөлж чадахгүй байгаа хүмүүст туслахаар ирсэн юм” Механек зүрх Голландын загвар зохион бүтээгч Тjep – ын …

  • 15 October

    Хараагүй иргэдээ дэмжсэн түүхэн үйл явдал боллоо

    “Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид боловсрол олгохтой холбоотой асуудалд хамтын ажиллагааг эхлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын орчинг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг …

  • 15 October

    Ерөнхий сайд ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгчид бараалхлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай оронд төрийн айлчлал хийж байгаа ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч  Иоахим Гаукт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бараалхлаа. ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч манай оронд төрийн айлчлал хийж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлээд энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. ХБНГУ-ыг бид Европ дахь гол түншээ хэмээн үзэж харилцаа, …

  • 15 October

    Чингэлтэй дүүрэг: Иргэний талархалын өдөрлөг зохион байгуулагдлаа

    Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны “1000 Иргэний талархалын өдөр”-ийн арга хэмжээ зохион байгуулж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Хороодын засаг дарга нар уригдан оролцлоо. Арга хэмжээгээр улс нийгэмдээ удаан жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн иргэдээ шагнан урамшуулж, 39 дүгээр …

  • 15 October

    Эдийн засгийн ирээдүй “шинэ тэнцвэр”-ийг хангахаас шалтгаална

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатараас дараах тодруулгыг авлаа. Төрийн мөнгөний бодлогын хүрээнд макро эдийн засгийн шинэ тэнцвэр гэж яриад байна. Үүнийг юу гэж ойлгох вэ? Хамгийн эхлээд эдийн засгийн орчин эрс өөрчлөгдсөн байна гэдгээ ухамсарлах хэрэгтэй байна гэж ойлгоно. Манай эдийн засаг уул уурхайн …

  • 15 October

    НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу 2015 оны 10 дугаар сарын 16-нд болно. Хуралдаанаар нийслэлийн Орон сууцны корпораци ОНӨААТҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай, Сургуулийн орчинд эргүүл ажиллуулах журам батлах тухай, Иргэний зөвлөлийн гишүүдийг томилох тухай, МУ-ын Гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн дурсгал хүндэтгэлийн самбар байршуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлаж, ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг …

  • 15 October

    Хорвоо ертөнцийн хачирхалтай 10 баримт

    Хорвоо ертөнц итгэхийн аргагүй ер бусын зүйлсээр арвин билээ. Жишээ нь наймаалж гурван зүрхтэй байдаг. Тэгвэл таны амьдралын 1000 секунд 16 минуттай тэнцдэг бол нэг сая секунд 11 өдөртэй тэнцдэг. Хэрвээ нарыг цусан дахь цагаан бөөмтэйгөө ижил хэмжээтэй болгож жижигсгэвэл энэ нь Өмнөд ба Хойд Америк тивтэй тэнцэхүйц хэмжээтэй байх байжээ. 10. Бетти Уайт зүссэн талхнаас ч хөгшин Хүн болгон …

  • 15 October

    Дархлаажуулалт амжилттай явагдаж байна

    Үндэсний дархлаажуулалтын ээлжит арав хоног аравдугаар сарын нэгнээс 10-ны өдрүүдэд улс орон даяар явагдаж байгаа бөгөөд энэ хугацаанд заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 насанд хийх сахуу, татрангийн вакцинжуулалтыг зохион байгуулах, заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалт хийх журмын дагуу нөхөн дархлаажуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа. Энэхүү дархлаажуулалтын өдрүүдээр сахуу, татрангийн эсрэг вакцинжуулалтад 7 настай …

  • 15 October

    “Монгол-Хятадын Экспо” болно

    2014 оны 8 дугаар сард БНХАУ –ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Энэ үеэр талууд хамтарсан үзэсгэлэн, яармаг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу “Монгол-Хятадын Экспо” БНХАУ –ын Хөх Хотноо энэ сарын 23 – 27-ны өдрүүдэд болох гэж байна. Энэхүү …

  • 15 October

    Хүүхдийн найрал дууны төгсгөлийн шатны шалгаруулалт маргааш болно

    Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 23 дахь удаагийн уралдаант наадам”-ын анхан шатны  шалгаруулалтыг 10 дугаар сарын …

  • 15 October

    Шөнөжин сэрүүн байхад таны биед дараах өөрчлөлтүүд гарна

    Шөнөжин сэрүүн байхад таны биед дараах өөрчилөлтүүд гарна Амьдрал болон ажилын шаардлагаар шөнөжин нойргүй байх хэрэг гардаг. Гэхдээ энэ нь таны бодож байгаагаас илүү аюултайг мэдэх үү? Норвегийн мэдрэл судлалын эрдэмтэд эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөлийг судалжээ. 21 эрүүл залуухан эрэгтэйчүүд дээр тензорын тархалтын шинжилгээ хийсэн. Бие дэхь усны тархалт болон мэдрэлийн үйл ажиллагааг ажиглах зорилготой. Оролцогчид 23 цаг унтахгүйгээс гадна …

  • 15 October

    Монгол Улс элэгний хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, А.Тлейхан, Д.Тэрбишдагва нар Хавдар судлалын үндэсний төвийн ажил байдалтай нь танилцаж, тулгамдаад буй асуудлуудын талаар удирдлагуудтай нь ярилцав. Хавдар судлалын үндэсний төв нь хорт хавдрыг хянах бодлогын асуудлыг улсын хэмжээнд хариуцан, орон нутгийн эмнэлгүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг улсдаа тэргүүлэх эмнэлэг юм. Түүнчлэн хавдрын эмчилгээ, оношлогооноос гадна туяа, хими, хөнгөвчлөх …