Монголын улс төрчид улс орныхоо эрх ашгаас илүүтэй нам, бүлэг, найз нөхөд, хамаатан садан, бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг илүүд үздэг гэдгийг нотлосон үйл явдлууд ойрын өдрүүдэд улам бүр олон нийтэд мэдэгдэх боллоо. Нөхөн сонгосон 6 сайд, Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэж байгаа байдал, Л.Гансүхийн эрүүгийн хэргийн нээлттэй шүүх хурал, улс төр судлаач Д.Ганхуягийн баримттай нийтлэлүүд зэргээс харахад Монгол улс нам …
Мэдээ мэдээлэл
September, 2015
-
18 September
Улиастай, Гурвалжингийн гүүрэнд засвар хийнэ
Гүүр, хоолой, туннелийн урсгал засварын ажлын хүрээнд “Гурвалжингийн гүүр, Улиастайн гүүрийн хэв гажилтын заадасны засварын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэхээр боллоо. Уг ажлыг нийслэлийн замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд Гурвалжингийн гүүрний засварыг 2015 оны 09 дүгээр сарын 18-25-нд, Улиастайн гүүрний засварыг 09 дүгээр сарын 25-30-ны хооронд тус тус хийхээр төлөвлөөд байна. Засварын ажлыг гүйцэтгэх дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн …
-
18 September
Дүрвэгсэд Хорват руу цувж эхэллээ
Дүрвэгсэд Хорват руу цувж эхэллээ. Учир нь Унгарын хил орчимд цагдаа болон цэргийнхэн тэднийг зогсоохын тулд нулимс асгаруулагч, усан буу зэргийг ашиглаж эхэлсэн байна. Хорват руу эхний байдлаар 5650 цагаач дүрвэж ирсэн байгаа бөгөөд эрх баригчид тэднийг нийслэл Загребын дүрвэгсдийн хуаран руу аваачихын тулд галт тэрэг, автобус гаргаж өгсөн байна. Эрх баригчид дүрвэгсдийг оршин суух нөхцөлөөр хангахын тулд тэдэнтэй хамтран …
-
18 September
Монголын арми дэлхийд 82-т жагслаа
“Global Firepower” цахим сэтгүүлийн судлаачид 2015 оны байдлаар дэлхийн хамгийн хүчирхэг цэрэг армитай улс орнуудыг нэрлэжээ. Чансааг гаргахдаа зэвсгийн тоо, агаарын болон тэнгисийн цэргийн хүчин чадал, дэд бүтэц, хүний нөөц, байгалийн баялгийн нөөц, нисэх буудал, усан боомт авто зам зэрэг 50 гаруй үзүүлэлтийг нэгтгэн дүгнэсэн байна. Энэхүү жагсаалтыг батлан хамгаалах салбартаа 577 тэрбум ам доллар зарцуулдаг АНУ тэргүүлсэн бол ОХУ удаалж, …
-
18 September
ГССҮТ-ийн захирал чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ
Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Монгол Улсын гавъяат эмч З.Мэндсайхан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хандаж, ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт тавьсан байна. Тэрбээр “Эрүүл мэндийн бодлого ноцтой алдагдаж байгаа тул цаашид тэвчих аргагүй болж, намайг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлж өгнө үү” гэсэн байна. Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал ажиллаж байхдаа Гэмтэл согог, судлалын үндэсний …
-
18 September
Сургалт зохион байгуулав
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, БНСУ-ын Копиа Монгол төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Хүнс, хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүргийн газар тариалан эрхлэгчид, ШУТИС-ын Үйлдвэрлэл, технологийн сургуулийн эрдэмтэн судлаачид, Монголын хүнсчдийн холбооны төлөөлөл, …
-
18 September
Энхтайвны гүүрний ачаалал ирэх долоо хоногоос 30 хувь буурна
Улаанбаатар хотод ойрын жилүүдэд хийгдээгүй эрс шинэчлэлүүд шил шилээ даран хийгдсээр байна. Хөгжил гэдэг шинэчлэл болохоос хуучинтайгаа зууралдах биш. Энэ удаа нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төв цэгүүдийн нэг болсон Энхтайваны гүүрний ачааллыг бууруулах зорилготойгоор хийж буй хоёр гүүр, нэг нүхэн гарц ирэх долоо хоногоос ашиглалтад орох гэж байгаа тухай сурвалжлагыг бэлдлээ. Б.НАМЖИРМАА: ГҮҮР, НҮХЭН ГАРЦНЫ АЖИЛ ДУУССАН Нийслэлийн Авто …
-
18 September
Завхан аймгаас 351 тарвага агнажээ
Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид энэ сарын 17-нд Эмээлтийн авто тээврийн шалган бүртгэх товчоогоор Завхан аймгийн Отгон сумаас ирсэн жолооч М 136 ширхэг тарваганы тулам, жолооч Г 215 ширхэг тарваганы тулам тээвэрлэн нийслэл рүү оруулахаар завдсаныг илрүүлжээ. Хураагдсан тарваганы тулмыг зохих журмын дагуу Зооноз өвчин судлалын төвд зохих шинжилгээнд хамруулахаар хүлээлгэн өгсөн байна. НМХГ-аасжил бүр 8-10 дугаар сард …
-
18 September
Хөдөө аж ахуйн салбарт евро стандартыг хэрэгжүүлнэ
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Польш Улсын Сэймийн Дэд маршал Ноён Эугэниуш Гжэшчакийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа Монголын хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хөрш орнууд цаашлаад япон, солонгос, Европын зах зээлд гаргаж болно. Ингэхдээ нөөц бололцоогоо ашиглаж, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин, стандартыг сайжруулахаар зорьж байгаагаа мэдэгдсэн юм. Түүнчлэн евро стандарт бүхий …
-
18 September
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний Улсын хоёрдугаар зөвлөгөөн энэ сарын 28-нд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулагдах гэж байна. Тус салбарын анхдугаар зөвлөгөөн 1966 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд 50 жилийн дараа ийнхүү хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ удаагийн зөвлөгөөнөөр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх юм. Тодруулбал тус салбар нь өнөөгийн түвшинд олон улсын хөгжил, аялал …
-
18 September
Чингэлтэй дүүрэг: “Иргэдийн баяр”-ыг тохиолдуулан зарим иргэнд дэмжлэг үзүүлэв
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсан өдөр, Иргэдийн баярыг тохиолдуулан дүүргийнхээ зарим иргэнд дэмжлэг үзүүлэв. Дүүргийн 2 дугаар хорооны иргэн С.Нарантуяа, 9 дүгээр хорооны иргэн Д.Амар, 13 дугаар хорооны иргэн Э.Болормаа, 15 дугаар хорооны иргэн Д.Хоролдулам нарт гэр олгох, 5 дугаар хорооны иргэн Э.Буянзаяа, 7 дугаар хорооны иргэн Б.Галсайхан, 10 дугаар хорооны иргэн Э.Пүрэвжав, 11 дүгээр хорооны …
-
18 September
Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах асуудлаар хэлэлцэж байна
Налайх дүүрэгт энэ сарын 17-18-нд “Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах нь” сэдэвт онол, практикийн ээлжит бага хурал болж байна. Энэ хурлаар уул уурхайн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийнхэн байгаль орчны асуудлыг хөндөн ярилцаж, мэдээлэл солилцдог, цаашид хийх ажлаа төлөвлөж, туршлага судалдаг. Өмнөх жилүүдэд нөхөн сэргээлтийн сайн жишээ, туршлагыг харуулж танилцуулдаг байсан бол энэ удаа уурхайг …
-
18 September
“Хотын ногоон хөгжил” форумаар бүс нутгийн хотууд 20 гаруй илтгэл тавина
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2014 оны 8 дугаар сард “Зүүн хойдАзийнхотын дарганарынфорум”- ыг “Хотынтогтвортой, хүртээмжтэйхөгжил” сэдвээр зохион байгуулж, бүс нутгийн улс, хотуудын удирдлага Улаанбаатар хотод чуулсан. Форумд оролцогчдын саналаар тус үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, тодорхой асуудлаар бүс нутгийн хотууд харилцан санал солилцон, хамтран ажиллаж байхаар тогтсон юм. Үүний дагуу Нийслэлийн ЗДТГ-аас “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-ын хүрээнд …
-
18 September
Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв 90 жилийн ойтойгоо золгожээ
Бидний нэрлэж заншсанаар ахмадын асрамжийн газар буюу Ахмадын асрамж хөгжлийн үндэсний төв 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. 1925 онд Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Улаанбаатар хотод Махан дов гэдэг газар байгуулагдаж үүх түүхээ эхэлж байсан энэ газар өдгөө илүү их бүтээн байгуулалттай ахмадуудыг асардаг, хөгжүүлдэг үндэсний хэмжээний томоохон төв болон хөгжжээ. 1957 оноос Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шилжин байршаад 1967 оноос хойш Төв …
-
18 September
Өнөөдөр болох зарим үйл явдал
09:00 цагт: Монгол, Орос, Хятад улсын гурван талт “Эдийн засгийн коридор” чуулган Монгол-Японы төвд үргэлжилнэ. 10:00 цагт: “Их хотын барилга 2015” үзэсгэлэн МҮЭСТО-нд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнд: Шинэ орон сууц, ББСБ, Барилгын туслах материалын худалдаа үйлчилгээ эрхлэгч байгууллагууд болон холбогдох албаны хүмүүс оролцож тууз хайчлах үйл ажиллагаа болно. 10:00 цагт: Улаанбаатар хотод тоон телевизийн шилжилт хэрэгжихтэй холбоотойгоор МТШХХГ нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл