Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 23 June

    Улаанбурханы өвчлөл буурчээ

    Улаанбурхан өвчний сүүлийн хоёр долоо хоногийн харьцуулалтаар бага зэрэг буурах хандлагатай байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Өөрөөр хэлбэл өчигдрийн байдлаар 435 өвчтөн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаагийн 91 нь хүнд, 22 нь эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 58 өвчтөнөөр буурсан үзүүлэлт бөгөөд хүлээн авахаар үзүүлсэн, халууралт, тууралт хамшинж илэрсэн тохиолдол гээд бүгд буурсан …

  • 23 June

    Байнгын хорооны дарга С:Батболд Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд өнөөдөр /2015.06.23/ Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч ноён Роберт Шоэлхаммер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ноён Роберт Шоэлхаммер Байнгын хорооны дарга С.Батболдыгцаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, Азийн хөгжлийн банкны зүгээс Монгол Улсад “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн” болон “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслүүдийн …

  • 23 June

    БНАСАУ эмчилгээгүй өвчинг эдгээх вакцин гаргажээ

    БНАСАУ-ын төв телевиз KCNA тус улсын эрдэмтнүүд эдүгээ БНСУ-д өргөн тархаад буй Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу МЕРС-ын коронавирус, Эбола цусархаг халууралт өвчин, ДОХ зэрэг эмчилгээгүй  өвчний үед хэрэглэхэд үр дүнтэй вакциныг гарган авсан тухай мэдээлжээ. Тэдний мэдээлж байгаагаар орчин үеийн анагаах ухаанд эмчилгээг нь хараахан нээж чадаагүй бүх л төрлийн өвчнүүдэд хэрэглэхэд эерэг үр дүнг авчрах аж. …

  • 23 June

    Жолооч өөрөө хэргээ хүлээгээд ирсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болдог

    2015 оны 06 сарын 21-ний шөнө Хан-Уул дүүргийн нутаг Морингийн давааны орчимд 57 настай эрэгтэй марк дугаар нь тодорхойгүй автомашинд мөргүүлэн нас барсан хэрэг гаргасан. Хэргийн газрын үзлэгээр мөргөсөн автомашины эд анги үлдсэн, камерийн бичлэгтэй тул олдох нь тодорхой. Зам тээврийн хэрэг, осол нь санамсар болгоомжгүйгээр үйлдэгдэг тул хэрэв осол гаргасан жолооч өөрөө хэргээ хүлээгээд ирсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж …

  • 23 June

    “Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан “Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдааныг мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчдын дунд зохион байгуулж байна. “Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдааны зорилго нь Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалт, өөрчлөн шинэчлэлтийн бодит дүр, …

  • 23 June

    АНУ-ын Муж Улсуудын Шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд АНУ-ын Муж Улсуудын Шүүхийн үндэсний төвийн Дэд ерөнхийлөгч ноён Ж. Апперсоныг өнөөдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Б.Сарантуяа, Д.Эрдэнэчулуун, Ж.Эрдэнэчимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга С.Санчир, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Л.Өлзийсайхан болон Шүүхийн гадаад …

  • 23 June

    Сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд төв, зүүн, говийн аймгийн нутгаар халж, хуурайшилт ихтэй, ялангуяа орхон, сэлэнгийн сав, зүүн аймгуудын нутгаар 30-35 градус хүрч халах төлөвтэй байна. Иймд: өндөр настан болон бага насны хүүхдийг наршихаас болгоомжилж, задгай газар байлгах, нарны шил малгайг тогтмол өмсүүлэх шаардлагатайг нийт ард иргэдэд сэрэмжлүүлж байна. Мөн хуурайшилт ихтэй байгаагаас ой, хээрийн түймэр их гарч …

  • 23 June

    Хачгаар дамжин халдварлах өвчнөөс сэргийлэх зөвлөмж

    Амралт зугаалгын цаг ирж буй эдгээр өдрүүдэд иргэд гэр бүл найз нөхдөөрөө ой хээр аялах нь элбэг байдаг. Тэгвэл танд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Улсын хэмжээнд 20 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт хачгаар дамжих халдварын сэжигтэй 362 тохиолдол бүртгэгдсэний 31% (112) нь батлагдсан байна. -Эдгээрийн 95 (85.7%) нь хачигт риккетсиоз, 7 (6.25%) нь хачигт боррелиоз, 11 (8.05%) нь хачигт энцефалитын …

  • 23 June

    С.Жавхлан Ц.Мөнхбаярыг хорих ангид эргэн очжээ

    МУГЖ С.Жавхлан  энэ сарын эхээр БНСУ-ыг зорьж МАХН-ын дарга Н.Энхбаярыг эргэсэн. Тэгвэл энэ удаа Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулснаас үүдэн долоон жилийн хорих ял авсан  “Гал үндэстэн” холбооны  тэргүүн Ц.Мөнхбаярыг  хорих ангид очин эргэж, өөрийн дууны цомог болон цагаан идээний дээжийг бэлэг болгон барьжээ. Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ …

  • 23 June

    Монгол эмч нарын баг элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийжээ

    Манай улсад хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны гуравдугаарт хоол боловсруулах замын эмгэг орж , хоолд боловсруулах замын эмгэгийн эхний байрыг элэгний эмгэг эзэлж байна. Манай орон 2009 оноос амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслаараа дэлхийд тэргүүлдэг БНСУ-ын АСАН АУ-ны Төвтэй хамтран ажиллаж эхэлсэн ба АСАН сангийн тэтгэлгээр элэг шилжүүлэн суулгах өндөр технологид суралцаж, 2011 онд Эрүүл мэндийн сайдын …

  • 23 June

    Мөнгөнд дургүй Х.Тэмүүжингийн “тендергүй ялагч”-дад мөнгө тараасан хэрэг илчлэгдэв

    “Шуналтай хүнээс бүү ай. Би шуналгүй гэж хашгирдаг хүнээс ай” гэж онч үг бий. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой хууль бусаар хөрөнгө зарцуулсан тухай баримт дуулиан тариад байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед, Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны 77 дугаар тушаал гарч Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2014-2015 онд баригдах барилга, байгууламжийн зураг төсөв, …

  • 23 June

    “Сэтгэлийн жигүүр” хандивын тоглолт болно

    Монгол улсад анх удаа “Тэргэнцэртэй Сайхан Бүсгүй” “Хувцас Загварын Шоу” 2014 гоо сайхны наадмыг Бид Чадна Эм Эн Нэгдэл ТББ, ИЗОУИС-ийн “Дүрслэх Урлаг Дизайн Технилогийн Сургууль”, “Бриллиант Эмэгтэйчүүдийн Клуб” хамтран зохион байгуулсан юм. Дамбийбалжирын Цолмон нь ТЭРГҮҮН БАЙР буюу гран-при шагнал авсан. 2015 оны 7-р сарын 09 нөөс – 28 нд Итали улсын “LEO CAMP” Олон улсын хүүхэд залуучуудын төвд …

  • 23 June

    О.Баасанхүү: “Чалко” компанитай байгуулсан зээлийн гэрээ маш муу хийгджээ

    Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд /2015.06.20-21/ Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдад ажиллалаа. О.Баасанхүү: “Чалко” компанитай байгуулсан зээлийн гэрээ маш муу хийгджээ Өргөдлийн байнгын хорооны дарга, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад …

  • 23 June

    “Монгол, Японы хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форум” болно

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгаар тус улсад айлчлах үеэрээ Монгол, Японы Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулан гарын үсэг зурсан.  Үүний хүрээнд энэ сарын 25-ны өдөр “Монгол, Японы хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форум”- ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү форумд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон Хүнс, хөдөө …

  • 23 June

    Бондын мөнгөөр бойжсон “хүүхдүүд”

    Төрөөс төрсөн “төрбумтан”-уудын идэж, уух нь дуусаагүй бололтой. Ардчилсан намын нөхдүүд 2012 оны УИХ сонгуульд арай чүү гэж олонхи болсныхоо дараа Монгол Улсыг хувааж идэх, хямдхан арга сэдсэн нь бонд. “Чингис”, “Самурай” бонд гаргаж овоо хэдэн төгрөг олж ирснийг нь тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргэн хүүтэйгээ, зөвлөхтэйгөө, тойрон хүрээлэгчидтэйгээ нийлж юм үзээгүй хүний зангаар “тоншчихсон”. Ерөнхий сайд асны “хүчит” …