Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 11 September

    Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын нээлт боллоо

    Өнөөдөр ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн А зааланд өнөөдөр өглөө 10 цагаас Олон улсын мастеруудын спортын анхдугаар наадмын нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, ОУМХ-ны Ерөнхийлөгч Кай Холм, МССХМ-ны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МССХМ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Бат, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Мавган нарын зочид төлөөлөгчид оролцлоо. Нээлтийн ажиллагааг МССХМ-ны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар нээж үг хэлсэн бол …

  • 11 September

    Халдварт бус өвчний талаар НҮБ-ын хамтарсан баг мэдээлэл өглөө

    Халдварт бус өвчин, тамхины хяналтын суурь конвенцийн чиглэлээр Монгол улсад Нэгдсэн Үндэсний Байгууллагуудын /НҮБ-ын/ хамтарсан баг өнгөрсөн өдрүүдэд ажиллаж тайлангаа Эрүүл мэнд спортын сайд болон яамны удирдлагуудад танилцууллаа. Одоогийн байдлаар халдварт бус өвчлөл нийгэм, эдийн засагт асар их сөрөг нөлөөг үзүүлсээр байгаа учраас Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Монгол улс дахь багтай халдварт бус өвчнөөс урдьчилан сэргийлэх, тархалтыг бууруулах чиглэлээр …

  • 11 September

    Hyundai Motors-ийн ажилтнууд дахин ажил хаялт хийнэ

    Цалин хөлсний хэлэлцээрт тохиролцолд хүрч чадаагүйн улмаас Hyundai Motors пүүсийн үйлдвэрчний эвлэл дахин ажил хаялт зарлахаар болжээ. Үйлдвэрчний эвлэл болон удирдлагууд цалингийн системд шинэчлэл хийх хэлэлцээрийг хүлээн зөвшөөрсөн ч, ажилчид 9-р сарын 14-ний өглөө ажил хаялт хийж магадгүй байгаа аж. Hyundai нь ажилласан жил дээр үндэслэсэн цалингийн системийг хэрэгжүүлэх шатандаа яваа пүүс юм. Бараг жил орчмын өмнө ажил хаялт зарлаж …

  • 11 September

    Монголыг Оюутолгой биш “Оюунлиг” толгой “авч явна”

    Монголчууд улс боловсролын түвшингээр дэлхийд дээгүүрт давхидаг. Нэн ялангуяа хүн бүр суурь боловсрол эзэмшсэн гэж “цээжээ дэлддэг”. Гэвч 09 сарын 01-нд хичээлийн шинэ жил эхэлсэн өдөр гудамжинд самар зараад, гэр бүлээ тэжээлцэх гээд сууж байсан Зулаа охиноор жишээ татан бодоход ийм дүр зурагт бид хэдийнэ дасаж орхиж. “http://www.ugluu.mn/150740.html “ Сургуулийн насны хүүхэд багачууд хичээл сургуульдаа яарах биш, харин гудамжинд гуйлга гуйгаад, …

  • 11 September

    С.Батцэцэг Дэлхийн хошой аварга боллоо

    АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд болж байгаа ДАШТ-ний эмэгтэй чөлөөт бөхийн 55, 58, 63, 76 кг, эрэгтэй 65 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан өчигдөр эхэлж үргэлжилж байна. Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63кг-д дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, Лондонгийн олимпийн хүрэл медальт Соронзонболдын Батцэцэг нэгдүгээр тойрогт унгарын бөх Габриэлла Слейцийг 12:1, хоёрдугаар тойрогт туркийн Бусе Тосунийг 10:0, гуравдугаар тойрогт …

  • 11 September

    Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө барилдана

    АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд болж байгаа ДАШТ-ний эмэгтэй чөлөөт бөхийн 55, 58, 63, 76 кг, эрэгтэй 65 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан өчигдөр эхэлж үргэлжилж байна. Эрэгтэй 65 кг-ын жинд 47 бөх өрсөлдсөнөөс Гавьяат тамирчин Г.Мандахнаран нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт камеруны бөх Бебето Еваныг 4:2, 5:5, гуравдугаар тойрогт вэнэсуэлийн бөх Вильфредо Фернандес 10:0, дөрөвдүгээр тойрогт узбекийн …

  • 11 September

    Тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр зогсооно

    ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ХИЙХ, ИМПОРТЛОХ, ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ, ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ТҮР ЗОГСООХ ТУХАЙ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн намрын хурал 2015 оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбогдуулан үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт 2015 …

  • 11 September

    “Ардчилсан Монгол Улс ийм хууль баталсан нь гайхшрал төрүүлж байна”

    Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо болсон “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын чуулганыг “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч С.Насанжаргал сурвалжилжээ. Тэрээр уг хурлын үеэр “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын Азийн бүсийн захирал Срирак Плипаттай уулзаж ярилцсан байна. “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын Азийн бүсийн захирал Срирак Плипат нь авлигатай тэмцэх чиглэлээр арав гаруй жил ажиллаж байгаа юм байна. Тэрээр “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын энэ удаагийн хурлаар дэлхийн 115 орны …

  • 11 September

    Европын холбоо шинээр 160 мянган цагаачийг хүлээн зөвшөөрчээ

    Европын холбооны орнууд далайд хаягдсан 160 мянган цагаачийг шинээр хүлээн авах болсныг Германы дэд ерөнхийлөгч мэдэгдлээ. Зигмар Габриэлийн мэдэгдсэнээр Герман улс энэ онд 450 мянга гаруй дүрвэгсдийг хүлээн авчээ. Үүнээс 37 мянга нь ердөө энэ 9-р сарын эхний 8 хоногийн дотор ирсэн байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш олон арван мянган цагаач, тэр дундаа Сири иргэд умард зүгт дүрвэх нь …

  • 11 September

    Өнөөдөр нийслэлийн хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Нийслэлийн хэмжээнд энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарийг танилцуулж байна. Хан-Уул 10:00-18:00 109-р Цэргийн анги, МИАТ ШТС, Агаарын тээврийн бааз, 11-р хороо Богдын Өндөр СӨХ, Оргил Хотхон ЦТП, Сэргээн засах клиник эмнэлэг, Цегххт-Барилга-3-р Байр, Ноблесс СӨХ, Юмсүрэн, Туул ривер кондо ХХК, Ганцэцэг-АОС, Энхтуяа-Барилга, Билиг ХХК, Арвин сантех  ХХК, иргэн Энхбаяр, Эрдэнэ-Очир, Ганбаатар, …

  • 11 September

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан Даваа гарагт болно

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр буюу Даваа гарагт 09 цагаас Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч …

  • 11 September

    Японд үер болж оршин суугчид байшингийнхаа дээвэр дээр гацсан байдалтай байна

    Даваа гаригаас хойш Японд маш хүчтэй аадар бороо орж үер болж эхэлжээ. Цаг уурчдын үзэж байгаагаар бороо нь Халуун орны шуурганаас үүдэлтэй гэж байгаа бөгөөд зарим хэсэгтээ үерийн усны түвшин 60см хүртэл нэмэгдсэн байна. Байр, байшин бүхэлдээ усанд автаж оршин суугчид байшингийнхаа дээвэр дээр гарч тэндээсээ хаашаа ч хөдлөх боломжгүй болсныг аврагчид нисдэг тэрэг ашиглан оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа юм. …

  • 11 September

    “Танай шүүх надад хамаагүй”

    Нийгэмд дуулиан дэгдээхийн хэрээр шүүх хэрхэн шийдэх нь олон түмэнд хүлээлт үүсгэж буй Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр товлосон ёсоор эхэлсэн ч хойшиллоо. Өмнө нь дөрвөн удаа хойшилж байсан шүүх хурлыг цагдан хорих 461 дүгээр ангид хийх байсныг өмгөөлөгчид нь чадлаараа эсэргүүцсээр шүүхийн танхимд хийлгэх болсон …

  • 11 September

    Өмгөөлөгч нар шүүхийг үл хүндэтгэлээ

    Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд  2015 оны 09 сарын 10-ны өдрийн 10,00 цагаас эхэлсэн боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баасандорж, Л. Цэндсүрэн, Ч.Шаравнямбуу нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна, хүсэлтээ бичгээр гаргана гэснээр шүүх хуралдааныг орхин гарсан байна. Тэд хүсэлтээ бичгээр ч гаргаагүй байна.  Өмгөөлөгч нар  шүүх …

  • 11 September

    Гэр цэцэрлэгт халаалтын систем суурилууллаа

    “Улаанбаатар дулааны сүлжээ” НӨҮГ Солонгосын Котга компанитай хамтран инженер хангамжийн байгууллагуудын дарга, мэргэжилтнүүдийг оролцуулсан 3 өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр Котга компаниУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албандСолонгосын Ундул халаалтын системийг гардууллаа. Энэхүү хандивын халаалтын  системийг Баянзүрх дүүргийн 61-р гэр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 33-р цэцэрлэгт суурилуулах юм. Ундул халаалтын системийг Солонгосчууд өргөн хэрэглэдэг бөгөөд халуун дамжуулалт, цацралт, агаарын урсгалыг нэгэн зэрэг …