Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 31 August

    Зөрчлийн 100 оноо нь дуусвал эрхээ хасуулна

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль маргаашнаас хэрэгжиж эхэлнэ. Уг хуульд жолооч нарт зайлшгүй тайлбарлах ёстой шинэ заалтууд нэмэгдэж орсон. Үүний нэг нь жолоочийн зөрчлийн оноо юм. Хуулийн дагуу жолооч бүр “Зөрчлийн 100 оноо”-той болох бөгөөд зам, тээврийн ямар нэгэн зөрчил гаргах үед энэхүү онооноос нь хасагдах аж. Ямар зөрчил гаргаснаас хамаарч 10-50 оноо хасагдах бөгөөд зөрчлийн оноо нь хугацаагүй …

  • 31 August

    Нисэхийн замд овор ихтэй бараа автобус руу уналаа

    Өнөөдөр өглөө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Нисэхийн замд том оврын ачаа ачиж явсан машинаас цахилгааны зориулалттай том эд ангийг автобус руу унагаасан хэрэг гарсан байна. Зорчигчдыг даруйхан буулгасан бөгөөд уг хэрэг том автобусуудын явах чиглэлд өөрчлөлт оруулснаас болж ийм төрлийн жижиг осол цөөнгүй гарах болсныг хэлсэн онцолсон байна. Мөн овор ихтай ачаа авч явах норм стандартыг мөрдүүлж байгаа эсэхийг дээрх ослоос …

  • 31 August

    Дуучин, гитарчин Тулгаагийн ээлжилт шинэ уран бүтээл мэндэлжээ

    Монголын ард түмэнд гитар уйлуулагч хэмээн олны танил болж буй дуучин бол Тулгаа юм. Тэрээр “Universe best songs” наадамд оролцож олон мэргэжлтнүүдийн хараанд өртсөн гэхэд хэлсдэхгүй. Тухайн үед ХСИХ-ын олон нийттэй харилцах албанд ажиллаж байсан офицер залууд олон саналууд ирж байсны нэг бол “Нарны жим” ОАК-нд дүр бүтээх урилга байв. Тэрээр уг киноны гол дүрийн залуусын нэг бөгөөд киноныхоо дууг …

  • 31 August

    УИХ-ын дарга З.Энхболд Японы парламентийн танхимын дарга Тадамори Ошиматай уулзлаа

    Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд оролцохоор АНУ-д айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.08.30/ Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошиматай уулзалт хийв. Уулзалтын эхэнд Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошима хэлэхдээ, Нью-Йорк хотноо маргааш нээлтээ хийх Дэлхийн парламентын Спикерүүдийн IV бага хурлыг тохиолдуулан тантай уулзах завшаан олдсонд туйлын баяртай байна. Таны …

  • 31 August

    Сайхан мэдээ: Таеквондогийн баг ОУ-ын тэмцээнд дөрөвдүгээр байранд орлоо

    Монгол улсын шигшээ багийн тамирчид 2015.08.24-30ны хооронд Болгар улсын Пловдив хотноо зохиогдсон олон улсын таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээнд амжилттай оролцлоо. Тодруулбал Ж.Баттулга алтан медаль, М.Мөнхжаргал мөнгөн медаль, эмэгтэй баг алтан медаль /Г.Уранбилэг, М.Мөнхжаргал, С.Будхүү, Ц.Дэлгэрцэцэг, Т.Ариунзаяа, Б.Отгонцэцэг/, эрэгтэй баг мөнгөн медаль /Б.Мөнх-Оргил, Э.Энхтөр, Ж.Баттулга, Б.Даваажамц, Р.Сайханжаргал, А.Дөлгөөн/, хосын сүүлийн төрөлд мөнгөн медаль /Б.Бишгарав, Х.Жандос, Б.Отгонбаяр, Ц.Галсантогтох/ …

  • 31 August

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ онд хэрэгжүүлж байгаа замын ажлын явцтай танилцана. Утас: 88781218 10:00 цагт: Монгол-Солонгосын засгийн газрын хоорондохь багш солилцооны хөтөлбөр 4 дэхь жилдээ хэрэгжиж, 5-р ээлжийн 9 Солонгос багш нар манай сургуулиудад ажиллахаар ирлээ. Хөтөлбөрийн нээлт нээлт 8/31-ны 10 цагт Багшийн хөгжлийн ордонд зохион байгуулагдана. Утас: 99058414 10:00 цагт:Хууль зүйн үндэсний хүрээлэн, …

  • 31 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Наймдугаар сарын 31-ний Даваа гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянгол  дүүрэг 10.00-18.00 цагт: 10, 11, 23-р хороо. 57-р цэцэрлэг, Зүүн Ард Аюуш. Зүүн нарангийн гудамжууд, тэр орчмын хэрэглэгчид 11.00-18.00 цагт: 7-р хороо 4-р хороолол 1, 2, 3-р гудамж, 27, 29, 30, 31, 71 -р байр …

  • 30 August

    Н.Түвшинбаяр шагналт долдугаар байрт шалгарлаа

    Казахстан улсын нийслэл Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий зургаа дахь өдөр буюу өчигдөр манай хоёр бөх дэвжээнд гарсан. монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдаж шагналт долдугаар байрт шалгарлаа. Н.Түвшинбаяр  ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Жозе Арментерос, Сенегалын Бабоукар Мане, Шведийн Мартин Пасек нарыг хожиж шөвгийн наймд үлдсэн юм. Хэсгийн аваргын төлөө Германы жүдоч …

  • 29 August

    Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн салаа олон улсын хээрийн сургуульд амжилттай оролцов

    Малайз Улсад явагдсан “Capstone Keris Aman 2015” НҮБ-ын энхийг сахиулах олон улсын хээрийн сургууль 14 хоногийн хугацаатай болж өнгөрлөө. Тус сургуульд 29 орны 1000 гаруй цэргийн алба хаагчид оролцсон бөгөөд манай улсаас Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн салааны бүрэлдэхүүн амжилттай оролцлоо. Салааны захирагчаар Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч О.Пүрэвсүрэн ажилласан байна. Энэхүү хээрийн сургуульд манай улс …

  • 29 August

    Мэнэнгийн тал жил ирэх тусам устаж үгүй болж байна

    “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21-р талбай Мэнэнгийн талд газрын тосны олборлолт явуулдаг. Энэхүү компани Мэнэнгийн талыг устгаж үгүй болгож байгаа бөгөөд ийм байдлаар олборлолт явуулбал Монгол орны маань байгаль экологийн чухал газар “Мэнэнгийн тал”-аа үгүй болгох аюул нүүрлэж байгаад Дорнодын залуучууд санаа зовниж байгаагаа өнөөдөр илэрхийлсэн юм. “Мэнэнгийн талаа хамгаалъя ТББ” тэргүүн З.Болд хэлэхдээ:. “Петро чайна дачин тамсаг компанид байгаль …

  • 29 August

    Нүхэнд унаж гэмтсэн хүүг аварчээ

    Хоёр настай хүү нүхэнд унаж гэмтснийг гаргажээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Баян төхөм”-ийн 24 дүгээр гудамжийн .. тоотод ухсан нүхэнд хүн унасан дуудлага онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон албан хаагч, Т /2 настай, эрэгтэй/ нүхэнд унаж гэмтсэн байсныг гаргаж Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

  • 29 August

    Иргэдийн 97 % нь Сүхбаатарын талбайн нэрийг хуучнаар нь үлдээхийг дэмжлээ

    Сүхбаатарын талбайн нэрийг хэвээр нь үлдээх санал асуулгыг их жанжин Д.Сүхбаатарын үр хүүхдүүд өнгөрсөн даваа, мягмар гаригт Чингисийн талбайд явуулсан. Тэгвэл цаасаар авсан санал асуулгад нийтдээ 1315 хүн оролцжээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 1276 буюу 97 хувь нь Д.Сүхбаатарын талбайн нэрийг хуучнаар нь үлдээх хэрэгтэй гэж үзжээ. Үлдсэн 39 хүн буюу гурван хувь нь л Чингисийн талбай болгосныг дэмжиж буйгаа илэрхийлжээ. …

  • 29 August

    Өнөөдөр тэгш тоогоор төгссөн машин замын хөдөлгөөнд оролцоно

    Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргасан. Захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор есдүгээр сарын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон юм. Тодруулбал, наймдугаар сарын 29-н буюу бямба гарагт өглөөний 08-00 цагаас 20-00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор …

  • 28 August

    Үндэсний сурын улсын аварга шалгаруулах тэмцээн Ховд аймагт боллоо

    Үндэсний сурын холимог багийн улсын аварга шалгаруулах тэмцээн Ховд аймагт боллоо. Тэмцээнд 15 багийн 250 орчим харваач оролцсон бөгөөд улс даяар дуурсагдах мэргэн, гоц мэргэн, хошой мэргэн, улсын мэргэн 12 оролцсон нь өрсөлдөөнийг сонирхолтой болголоо. Улсын уралдааны тэргүүн байрыг Монгол улсын гоц мэргэн, спортын мастер Л.Отгонбаяр ахлагчтай Эрдэнэт хотын “Хангарьд” спорт хорооны “Хангарьд” баг, дэд байрыг Б.Өлзийдэлгэр ахлагчтай “Петровис” ХХК-ны …

  • 28 August

    Нэг их наяд 346 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

    Хөдөө аж ахуйн биржийн 440 дэх  удаагийн арилжаагаар 14 402.3 тонн хонины ноос- 25.2 тэрбум, 2 215.6 тонн тэмээний ноос – 11 тэрбум, 18 938 тонн ноолуур 1 их наяд 230 тэрбум, 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 2 460.3 тонн ямааны завод ноос – 54.9 тэрбум, 43 тонн тэмээний завод ноос – 107.5 сая төгрөгөөр, 1 477.4 тонн …