Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Шаргаморьтын уулзвараас Хандгайт чиглэлийн 6.75 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2015 оны 08 дугаар сарын 06-ны 22.00 цагаас 2015 оны 08 дугаар 13 –ны 06.00 цагийн хооронд замыг бүрэн хааж хучилтын ажил хийх болсныг мэдэгдье. Зам хаах үед тээврийн хэрэгслүүд зурагт заасан түр замаар зорчино уу гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
Мэдээ мэдээлэл
August, 2015
-
6 August
Японы Шизүока мужтай хамтран ажиллана
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хот хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болоо. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Японы Шизүока мужийн захирагч Кавакацү Хэйта болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Санамж бичигт Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Японы Шизүока мужийн Изүнокүни …
-
6 August
Өнөөдөр болох зарим үйл явдал
09:00 цагт: Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тасгийн барилгын шав тавих ёслол болно. Шав тавих ёслол Баянгол дүүргийн 20 дугаар хорооны байрны урд талбайд болно. Утас: 70000210, 88739625 10:00 цагт: НИТХ-ын дарга Д.Баттулга болон албаны бусад хүмүүс хойд зуслангийн чиглэлийн зам, Улиастай-Гачууртын 11 км зам, Нарны замыг XIX хорооллын арын замтай холбосон 1,5 км зам, туннелийн ажлын явцтай танилцана. Утас: …
-
6 August
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Наймдугаар сарын 6-ны Пүрэв гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: Буянт-Эрдэнэ ХХК, Хуандайн амны зарим хэсгээр 11.00-17.00 цагт: 20-р хороо Баянгол тохижилт ХХК, Тоосгоны үйлдвэр, Иргэн Баянмөнх, Наранцэцэг, Цагаанбүрд, Рэндэр, УБ, Бодь-Буян дэд станцууд, Гачууртын төв, Хуандай, Шар хоолойн ам, Сүхбаатар …
-
5 August
Б.Болор: Аж ахуйн нэгжүүдийг хохиролгүй болгох тал дээр ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор өнөөдөр /2015.08.05/ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд тусгагдсан гол заалтууд болон аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх хөнгөлөлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Төсвийн байнгын хорооны Мягмар гарагийн /2015.08.04/ хуралдаанаар Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусган бүрэн хэрэгжүүлж дууссан, гэрээний үлдэгдэл санхүүжилт бүхий векселиэр санхүүжүүлэх төсөл арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн …
-
5 August
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.08.05/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. 2012 оноос Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж байгаа нь хурдацтай асаж байгаа барилга, уул уурхайн салбарын өсөлтийг сааруулж, эдийн засгийн өсөлтийг удаашруулах сөрөг хүчин зүйл болж байгаа талаар Эрчим …
-
5 August
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр /2015.08.05/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн барив. Өнөөгийн байдлаар манай улсад зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектууд болон тэдний эрх, үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон салбар тус бүрийн хуулиар зохицуулдаг. Эдгээр нь хуулийн давхардал, …
-
5 August
Хандгайтын замыг маргааш 22 цагаас түр хаана
Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Шаргаморьтын уулзвараас Хандгайт чиглэлийн 6.75 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2015 оны 08 дугаар сарын 06-ны 22.00 цагаас 2015 оны 08 дугаар 13 –ны 06.00 цагийн хооронд замыг бүрэн хааж хучилтын ажил хийх болсныг мэдэгдье. Зам хаах үед тээврийн хэрэгслүүд зурагт заасан түр замаар зорчино уу гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
-
5 August
Завь хөмөрч гурван хүн амиа алджээ
Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Сөрт” гэдэг газар “Тэрхийн цагаан” нууранд өчигдөр гэр бүлээрээ завьтай зугаалж явсан долоон хүний завь хөмөрчээ. Улмаар аврах хантааз өмссөн дөрвөн иргэн эсэн мэнд гарч, аврах хантааз өмсөөгүй иргэн 21 настай эрэгтэй Б, 43 настай эрэгтэй Д, 45 настай эрэгтэй М нар усанд живж осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Дуудлагыг өчигдөр 19:47 цагт хүлээн авч тус аймгийн …
-
5 August
Д.Дорлигжав сайд охиныхоо нэрээр сан байгуулжээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжийг сайжруулах, зам талбайн орчин тойрон, гадуурхи явган хүний замыг тохижуулах, автомашины зогсоол нэмж гаргах, бичил цэцэрлэгт хүрээлэнгийн иж бүрэн гэрэлтүүлэг хийх ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 46 га талбайд “Сарангэрэл сан” өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр болжээ. Энэхүү сан нь Хуульзүйн сайд Д.Дорлигжав охины нэрээр нэрлэгдсэн сан аж. Түүний охин өнгөрсөн хоёрдугаар сард Туркийн Истанбул хотноо усанд …
-
5 August
Х.Тэмүүжин: О.Баасанхүү та ой санамжаа сэргээх хэрэгтэй
Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүдийн илэрхийлж буй байр суурийг хүргэе. Ц.Даваасүрэн: Хотондоо буу тавьчихаар спорт гэх үү, сургалт гэх үү. Хангай газар чоно хотны хажууд ирээд хонины сүүл аваад явчихдаг амьтан шүү дээ. Тиймээс ангийн бууг аваад хотондоо …
-
5 August
Б.Амархүү, О.Ариунзул нар нуган үрээ өлгийдөн авчээ
Дуучин Б.Амархүү болон загвар өмсөгч О.Ариунзул нар анхны үрээ буюу удам залгаж, ураг гагнах нуган хүүгээ өчигдөр өлгийдөн авчээ. Тэд болон ар гэрийнхэн нь хөл нь газар хүрэхгүй баярлаж, хөөрцөглөж яваа сурагтай. Хөл хүнд болсноосоо хойш элдэв зургаа цахим хуудсандаа тавихаа больсон загвар өмсөгч, мисс бүсгүйн хувьд бие давхар гэдгээ төрөн төртлөө тас нууцлаж чадсан юм. Нэг хэсэг тэднийг салсан, …
-
5 August
Шизүока мужтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
ХХААЯам Япон улсын Шизүока мужтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарын нөөц баялаг, Японы өндөр технологи, хөрөнгө санхүү, менежментийг хослуулан дэлхийд өрсөлдөхүйц органик, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн тус улсын зах зээлд нийлүүлэх, улмаар хоёр орны эдийн засагт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой олон чухал ажлуудыг хийх юм. Энэ …
-
5 August
Хөвсгөл аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумыг харьяат Д.Лхагваа хэмээх эмэгтэй өнгөрөгч баасан гарагт буюу долоодугаар сарын 31-ний өдөр гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Ихэрүүд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Д.Доржнямбуугийн анхны хүүхдүүд болон мэндэлсэн байна. Хүүхдүүдийн хамгийн том нь охин бөгөөд 2300 кг төрсөн бол дараагийн хөвгүүд 2200, 2100 кг жинтэй төржээ. Ихрүүдийн бие эрүүл сайн бойжиж байгаа бөгөөд өчигдөр эмнэлгээс гарчээ. Эх сурвалж: …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл