Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Тохижилтын ажлыг зохион байгуулах тухай” А/636 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжийг сайжруулах, зам талбайн орчин тойрон, гадуурх явган хүний замыг тохижуулах, авто машины зогсоол нэмж гаргах, бичил цэцэрлэгт хүрээлэнгийн иж бүрэн гэрэлтүүлэг хийх ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тодорхой нэг хэсэг 46 га талбайд “Сарангэрэл сан” өөрийн хөрөнгөөр хийж …
Мэдээ мэдээлэл
August, 2015
-
3 August
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болно
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаа өнөөдөр буюу 2015 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 09:30 цагт УИХ-ын Чуулганы танхимд болно. НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: Наймдугаар сарын 03-ны Даваа гарагт: 10.00 цагаас: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их …
-
3 August
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд /VIII.3/
Наймдугаар сарын 3-ны Даваа гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 18-р хороо 13-р хороолол 37, 36А, Б байр, Дархан минж, Эй Жи энд Би ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор, 11.00-13.00 цагт: 10, 23-р хороо Улиастайн 1, 3, 3А, Б, В, 15, …
-
2 August
ТАНЫ ҮНЭ ЦЭНЭ /Сургамжит өгүүллэг/
1000 төгрөгөөр юу авч болох вэ? Гэж нэгэн илтгэгч танхимд сууж байсан хүмүүсээс асуулаа. Гэтэл нэг нь талх гэж хариулав. Өөр нэг нь тамхи , жимс ногоо гээд л авч болох зүйлийг нэрлэж байна. Гэтэл илтгэгч 1000 төгрөгийг базаж орхив. Тэгээд базсан мөнгөө тэнийлгээд харин одоо юу авч болох вэ? Хэмээн дахин асуув. Хүмүүс дахиад л тус мөнгөөр авч болох бүгдийг …
-
1 August
Тархины судсан доторх мэс заслыг анх удаа хийлээ
Шастины нэрэмжит улсын төв гуравдугаар эмнэлгийн зөвлөх эмч н.Батчулуун, ММЗТ-ийн эмч З.Ганбаатар, АОЭТ-ийн эмч Н.Баатаржан нар Солонгос Улсын Данкүүк их сургуулийн профессор Ким Ён Жунтай хамтран Монгол улсад анх удаа тархины судсан доторх мэс засал хийлээ. Энэ удаа тархины судасны цүлхэн битүүлэх, тархины судасны гажиг сүлжээг бөглөх, тархины хавдрын тэжээгч судсыг бөглөх хагалгааг гурван хүнд амжилттай хийсэн байна. Эдгээр хагалгаа нь гүн …
-
1 August
Хүүхнүүдэд зориулсан зогсоол
ХБНГУ-ын Франкфурт хотын нисэх буудал “зөвхөн” бүсгүйчүүдэд зориулсан автозогсоол байгуулжээ. Уг зогсоолын ханан дээрхи болон зам дээрхи тэмдэг, тэмдэглэгээг ягаан өнгөөр хийсэн агаад нэг автомашинд зориулсан талбай нь ердийнхөөс арай том гэнэ шүү. Интернэтээр урьдчилан захиалга өгвөл хөнгөлөлт эдлэх аж. Харин зарим хүүхнүүдэд энэхүү зогсоол огт таалагдахгүй байгаа гэнэ. “Wheels for women” сэтгүүлийн редактор Жеральдин Херберт, эмэгтэйчүүдийг хүйсээр нь ялгаварласан, …
-
1 August
БНСУ-д гэрээгээр ажиллахаар шалгалт өгсөн иргэд хариугаа ингэж харна
Монгол Солонгосын Хөдөлмөрийн Яамд хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх Санамж бичгийн дагуу БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан билээ. Ингээд өнгөрсөн зургадугаар сард шалгалт өгсөн иргэдийн хариу тухайн сарын 23-ны өдөр зарлагдсан бөгөөд шалгалт өгсөн иргэд …
-
1 August
Хиймэл нууранд нэг хүн живж амь насаа алджээ
Төв аймгийн Борнуур сумын 2 дугаар баг, /сумаас баруун урагш 2-3 км-т/ хиймэл нууранд завьтай хөвж явсан иргэн И /30 орчим настай, эрэгтэй/ нь эрэг дээр байгаа хүүхэд рүүгээ очихоор ус руу үсэрч ороод алга болчихсон тухай дуудлагыг 2015.07.31-ны өдрийн 18:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, ажиллагааг зохион …
-
1 August
Үе хөлтөн, шавжаас сэргийлэх зөвлөмж
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 2015 оны 07 дугаар сард төрөл зүйл нь тодорхойгүй шавжинд хатгуулсан гэх өгүүлэмжтэй дөрвөн хүн эмнэлэгт хандсанаас нэг нь нас барсан байна. Уг үйл явдалтай холбогдуулан ЭМСЯ болон мэргэжлийн байгууллагаас дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд: 21 аймгийн ЭМГ-ын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдтэй цахим хурал зохион байгуулж, амьтанд хазуулж эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүний мэдээллийг цуглуулж, …
-
1 August
Машин чирэхдээ явган зорчигч гэмтээхээс сэргийлээрэй
Та чирч эсвэл чирэгдэж байгаа аль ч тохиолдолд замын хөдөлгөөнд оролцохдоо татлаган дундуураа тод харагдах уут эсвэл лааз, ундааны сав зэргийг хийж явган зорчигч болон бусад хөдөлгөөнд оролцогч нарт чирүүлж байгаа гэдгээ мэдэгдээрэй. Явган хүнд харагдахгүй, анхааруулгагүй татлага гэнэт чангарч хүний хөлийг гэмтээх аюултай байдаг. Харин замын хөдөлгөөнд оролцогч бусад жолооч нар голоор дайрах үйлдэл гаргах магадлалтай тул заавал хэрэгжүүлж …
-
1 August
Зарлан мэдээллийн дохиогоор сэрэмжлүүлэг хүргэлээ
Онцгой байдлын Ерөнхий газраас Зарлан мэдээллийн дохиогоор нийт иргэд, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргэлээ. Өнөөдөр буюу 2015 оны наймдугаар сарын 1-ны өдөр усархаг бороо үргэлжлэн орох тул иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа. Жил бүр улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн …
-
1 August
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэлнэ
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл наймдугаар сарын 5-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт эхэлж гурав хоног үргэлжилнэ. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд болох энэхүү бүртгэлд хамрагдах иргэд 18-39 насны буюу 1975 оны наймдугаар сарын 6-ноос 1997 оны наймдугаар сарын 5-ний хооронд төрсөн, хорих ял эдэлж байгаагүй байх ёстой. Мөн БНСУ-аас албадан гараагүй буюу албадан гаргах …
-
1 August
Хятадын цэргийн парадад 20 гаруй улс оролцоно
БЭЭЖИН. /NHK/. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойд зориулан зохион байгуулах гэж буй цэргийн парадад оролцохыг хүссэн БНХАУ-ын урилгыг 20 гаруй улсын удирдагчид хүлээн авчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, есдүгээр сарын 30-нд болох парадын урилгыг БНХАУ-ын Засгийн газар 50 гаруй улсад явуулсан байна. Долдугаар сарын дунд үеийн байдлаар, 20 гаруй улсын удирдагчид, тэдний дотор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Кубын Ерөнхийлөгч …
-
1 August
УИХ-ын гишүүн С.Одонтуяа АШУҮИС-д эмчилгээний тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа өнөөдөр /2015.07.31/ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль /АШУҮИС/-д ажиллаж, сэргээн засах эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тасаг хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаанд оролцлоо. Бүгд Найрамдах Солонгос Улсын Хараагүйчүүдийн Силоам Төв, Солонгосын тусламжийн нийгэмлэг, Солонгосын олон улсын эрүүл мэндийн тусламжийн сан хамтран АШУҮИС-д сэргээн засах тусламж үйлчилгээний орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тасаг байгуулах төсөл …
-
1 August
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ардчилсан намын дарга З.Энхболдод шаардлага хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Ардчилсан намын дарга З.Энхболдод шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос Улсын Их Хуралд суудалтай бусад намуудтай зөвшилцөн хамтарсан Засгийн газар байгуулан ажиллахыг даалгасны дагуу Ардчилсан намын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг миний бие Улсын Их Хуралд суудалтай АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хамтарсан Засгийн газрыг байгуулан эх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл