Долоодугаар сарын 31-ны Баасан гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг 10.30-17.30 цагт: 18-р хороо Сэлбийн зуслан, Цолмонгийн ам, Хадатын ам, ДЦС-3 ТӨХК-ийн зуслан, Хан-Уул дүүрэг 11.00-18.00 цагт: 14, 15-р хороо Барилгын 0-5, Бурхантын 1-10, Дэнж задгайн гудамж орчмоор, Төв аймаг 09.00-18.00 цагт: Лүн …
Мэдээ мэдээлэл
July, 2015
-
31 July
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
10:00 цагт: Гадаад хэргийн яамны “Мутрын түшээ” зааланд Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Энх тайвны корпус хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсаны 25 жилийн ойн хэвлэлийн бага хурал болно. 11:00 цагт: БОНХАЖ-ын яам, Ашигтмалын газар, МХЕГ-ын нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчсөн тогтоол шийдвэр гаргасаны улмаас үүсээд байгаа асуудлын талаар МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 12:00 цагт: …
-
30 July
Хамгийн анхны “Алдрын од” шагналыг “Соёл-эрдэнэ” хамтлагт гардууллаа
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн долдугаар сарын 29, 30-ны өдрийг бүрэн эрхт байдал, чөлөөт сонгуулийн тэмдэглэлт өдөр болгохоор шийдвэрлэсэн. Энэ жилээс эхлэн жил бүрийн долдугаар сарын 30-ны өдөр рок, попын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хамтлаг, дуучдыг “Алдрын од” шагналаар өргөмжлөхөөр болсон юм. Хамгийн анхны шагналыг “Соёл – Эрдэнэ” хамтлагт гардуулж, “Соёлын төв өргөө”-ний урд тус хамтлагийн …
-
30 July
Даншиг наадмын хөтөлбөр гарчээ
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 7-9-нд болно. Ингээд наадмын нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна. “Даншиг наадам-Хүрээ цам”-ын хөтөлбөр Наймдугаар сарын 7-ны өдөр 09.00-15.00 Хүрээ жахар цамын хурал хурна. Дотоод цам харайна Гандантэгчинлэн хийдэд Наймдугаар сарын 8-ны өдөр 06.00-08.00 “Даншиг наадам-Хүрээ цам”-д оролцох лам нар нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж ном айлдана /Итгэл, Ганданлхавжаа, …
-
30 July
Балбад хүүхдээр тахил өргөжээ
Балбын нэгэн тосгонд 10 настай Живан Кохар гэдэг хүүгээр тахил өргөсөн байна гэж Reuters агентлаг мэдээлэв. Цагдаагийнхан хүүгийн цогцсыг олоход толгойг нь тасадсан байжээ. Уг аллагыг Кодай Харижан гэдэг хүн захиалжээ. Хэд хоногийн өмнө өвчтэй хүүгээ эмчлэх гээд тэр хүүд 50 рупий өгнө гэж амлан хуурч тосгоны захын сүмд авчирсан гэнэ. Тэнд хүлээж байсан төлөгч гэх этгээд хүүгээр тахил өргөх ёслолыг хийжээ. …
-
30 July
Галзуугийн 11 тохиолдол бүртгэгджээ
Энэ сарын байдлаар Баянхонгор аймагт малын галзуу өвчнөөр нийт 11 мал амьтан өвчилжээ. Үхэр хамгийн олон буюу 5 галзуугийн тохиолдол гарсан бол 2 үнэг, 2 чоно, 3 нохой галзуурчээ. Галзуу өвчнөөс гадна гадна Баянцагаан сумд цусан халдварт өвчний 2 тохиолдол илэрсэн байна. Мөн Баян-Овоо, Бөмбөгөр, Баянхонгор сумдад Коли иж балнадын тус бүр нэг тохиолдол, Галуут сумд Боом өвчний нэг тохиолдол …
-
30 July
Хүүхдийн амбулаторийн барилгын ханыг үлгэрийн баатруудаар чимж байна
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар Хүүхдийн амбулаторийн барилга барьж байгаа. Барилгын ажил хурдацтай явагдаж, дотоод засал чимэглэл хийгдэж байна. Хүүхдийн амбулаторийн дотор хана, өрөө, тасалгааны ханануудыг Хүүхэлдэйн кино болон Монгол ардын үлгэрийн баатруудын зургаар чимж буй нь өнгө үзэмжийг улам нэмэгдүүлжээ.
-
30 July
Залуу эмэгтэйн үхэлд худалдааны төв буруутай
БЭЭЖИН. /ВВС/. Залуу эмэгтэйн үхэлд Хятадын худалдааны төв буруутай гэж мөрдөн байцаагчид мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Хятад улсын “AZG” худалдааны төвийн урсдаг шатны тавцан унаж, шатны завсарт нэгэн эмэгтэй гацаж амиа алдсан юм. Эмэгтэй хүүтэйгээ явж байсан бөгөөд хүүгээ түлхэж дээшээ гаргаж аварсан билээ. Мөрдөн байцаагчид, “Энэ худалдааны төв ажилчдаа сургалтад сайн хамруулаагүй байсан бөгөөд урсдаг шатыг тэр …
-
30 July
Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна./2015.07.30/
2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд 21029 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1191 хүн лабораторийн шинжилгээгээр, 8416 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -ХӨСҮТ-д нийт 94 хүн хандаж, 3 хүн шинээр хэвтэж, 11 хүн эмчлэгдэн гарч, 46 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 20 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 9 …
-
30 July
Хан-уул дүүргийн XI хорооны иргэд хэвлэлийн бага хурал хийлээ
Хан-Уул дүүргийн XI хорооны гэр хороололд нийт 706 өрх айл амьдардаг. Гэвч БОНХАЖЯ-наас тэдгээрийн 182-т нь газрын гэрчилгээ олгохоор болсон аж. Тодруулбал, 305 өрх айл давхцалтай гэдэг шалтгаанаар үлдэж, ямар ч шалтгаангүйгээр 219 өрх айл хоосон үлдэх болоод байгаа гэнэ. Мөн БОНХАЖЯам тус хорооны нутаг дэвсгэрт байгаа 130 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн гэрчилгээг цуцална гэсэн боловч өнөөдрийг хүртэл цуцлаагүй, …
-
30 July
Арслантай гүүр орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанд Арслантай гүүрэнд хийсэн усан байгууламжийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал албан ёсны тайлбар хийлээ. Сүүлийн өдрүүдэд уг усан байгууламжтай холбоотой янз бүрийн сөрөг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээгээр гарч байгаа учраас бодит байдал ямар байгааг албан ёсоор мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн тэрээр онцлов. Тус усан байгууламж …
-
30 July
Г.Бошигтод МУ-ын Ерөнхийлөгч уучлал үзүүлжээ
Ардчиллын анхдагчдын нэг гэгддэг, МоАХ-ны дарга асан Г.Бошигт өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүсч өргөдөл гаргаж байсан билээ. Тэрбээр 2013 оны хоёрдугаар сард 3-4-нд шилжих шөнө өөрийн төрсөн хүү Х-г хөнөөсөн хэрэг үйлдсэн. Тэрээр хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсгийг үндэслэн түүнд 10 жил, нэг сарын хорих …
-
30 July
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амьтанд хазуулж нэг хүн нас баржээ
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс бидэнд ирүүлсэн мэдээллээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд амьтанд хазуулж, загатнах, хавдах зэргээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрч 3 хүн эмнэлэгт хандсан байна. 2 хүн сумын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас барсан байна. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дараах зөвлөмжийг нийт ард иргэддээ хүргэж, сэрэмжлүүлж байна. Араатан амьтан, чоно, нохойд хазуулснаас үүсэх халдварт өвчнөөс хамгийн аюултай нь галзуу …
-
30 July
Залуучууд орон сууцны хөтөлбөртэй болно
МЗХ-ны Орон Сууцны Байнгын хороо Барилга, Хот Байгуулалтын Яамтай хамтарч ажиллах санамж бичигт 2015 оны 7-р сарын 29-ны өдөр хамтарч ажиллахаар санал солилцлоо. Барилга Хот Байгуулалтын Яамыг төлөөлж Стратеги, Бодлого төлөвлөлтийн газрын дарга У.Отгонбаяр, Монголын Залуучуудын Холбоог төлөөлж Орон Сууцны байнгын Хорооны дарга Т.Анхбаяр нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын үндсэн хууль , холбогдох хууль тогтоомжийн дагуу …
-
30 July
Ашигт малтмалын 404 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байна
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор газар нутгийн 19.9% буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Үүнд: Өргөдлөөр 13.4 % буюу 20.9 сая га Сонгон шалгаруулалтаар 6.5 % буюу 10.2 сая га Өргөдлөөр: Эхний ээлжинд уртрагийн 104 градусын баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна. 2015 оны 1-р сарын 26-ны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл