Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 29 July

    Нийслэлийн иргэний төлөх татвар нэгээр нэмэгдэнэ

    Ирэх аравдугаар сарын 1-нээс Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлээд нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр төрлийн бараа худалдан авах, дөрвөн төрлийн үйлчилгээ үзүүлсний төлөө хүн бүр татвар төлнө. Хоёр төрлийн бараанд архи, тамхи орж байгаа. Архи гэдэгт бүх төрлийн согтууруулах ундааг хамруулах бөгөөд, тамхины төрөл ч бүгд орж байгаа. Мөн зочид буудал, ресторан, баар, …

  • 29 July

    Австрали улс марихуаны хэрэглээг дэмжлээ

    Австралийн Сенатын танхим марихуаныг хуулиар хүлээн зөвшөөрч, эмийн зорилгоор хэрэглэхийг дэмжлээ. Ингэснээр Австрали улс марихуаныг хүлээн зөвшөөрсөн дараагийн улс болоход нэг алхам ойртлоо. Австралийн “Ногоон нам”-ын удирдагч Ричард Ди Натале өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Марихуаныг эмийн тунгаар хүлээн зөвшөөрөх хуулийн төсөл”-ийг санаачилсан юм. Ингээд ажлын хэсэг байгуулан өнгөрсөн хоёрдугаар сард хуулийн төслийг эхний байдлаар хэлэлцүүлсэн байна. Ийнхүү түүний санаачилсан хуулийн …

  • 29 July

    Сэрэмжлүүлэг

    Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс багшаар ажиллах эрхийн шалгалтыг 2015.08.08-ны өдөр зохион байгуулахаар болсон билээ. “Багшаар ажиллах эрх олгох шалгалтад бэлтгэх сургалт явуулна” гэсэн зарлал, мэдээлэл нь манай байгууллага зохион байгуулж байгаа мэт ойлгогдож иргэдийг төөрөгдүүлж байгааг үүгээр сэрэмжлүүлж байна. Манай байгууллага “Багшаар ажиллах эрхийн шалгалт”-д бэлтгэх чиглэлээр ямар ч байгууллагатай хамтарч сургалт зохион байгуулаагүй болно. Түүнчлэн зарим сургалт зохион байгуулж …

  • 29 July

    Энхийг сахиулагчид эх орноосоо мордох гэж байна

    Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол улсын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн эх орноосоо мордоход бэлэн болжээ. Цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллага,  Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ ,ТЕГ, ШШГЕГ-ын нийт 850 орчим цэргийн алба хаагч Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллагааны …

  • 29 July

    Ардчилсан сонгуулийн өдрийг уламжлал болгож тэмдэглэнэ

    Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсан долдугаар сарын 29-ний өдрийг Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр болгон тэмдэглэж байхаар Засгийн газрын /2015.07.27/ хуралдаанаар шийдвэрлэж, тогтоол гаргасан байна. Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох 16 дахь удаагийн сонгууль нь Монголын түүхэнд анх …

  • 29 July

    Маргааш Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” рок, поп оддын амьд тоглолт болно

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойг энэ сарын 29,30 – ны өдөр нийслэлд зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд энэ сарын 30-ны өдөр буюу Пүрэв гарагт Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” тоглолт болох гэж байна. Уг арга хэмжээний Ерөнхий найруулагчаар “Нийслэлийн Улаанбаатар чуулга” НӨҮГ – ын дарга Р.Мөнхсайхан, Ерөнхий продюсероор …

  • 29 July

    Төрийн байгууллагууд маргааш 08:30-12:30 цагийн хооронд ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн захирамжаар Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэхээр болсон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу уг өдрийг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулах, баярын арга хэмжээнд уригдан оролцож …

  • 29 July

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Долоодугаар сарын 29-ний Лхагва гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 14.00-17.00 цагт: 23-р хороо УСУГ-ын худагууд, Сүхбаатар дүүрэг 10.30-17.30 цагт: 11-р хороо Рашааны 16-20, Алтайн 12-19-р гудамж орчмоор, Чингэлтэй дүүрэг 11.30-12.30 цагт: 9-р хороо Алтайн 17-19-р гудамж, Буурал сутай, Дэвжих жавхлант, Топцонх, Хөх …

  • 28 July

    Шинэ клип: Аав охины хамтран дуулсан дуу /видео/

    Дуучин  СТА Базарсадын Болдбаатар, өөрийн охин Б.Маралтайгаа хамтран дуулсан “Ухаан цэцэг хоёр” дууг хүргэж байна Ugluu.mn

  • 28 July

    “Ухаалаг” автобусаар үйлчлүүлэхэд та бэлэн үү?

    Бидний барьж буй утас, хэрэглэж буй компьютер хүртэл “ухаалаг” алдартай болчихлоо. Сүүлийн үед засаг төр, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүхий л ажлаа “ухаалаг” гэдэг үгтэй холбох болж. Анх хуучин иргэний үнэмлэхээ “ухаалаг” нэртэй цахим иргэний үнэмлэхээр солих ажил эхэлсэн. Гэвч энэ үнэмлэхнийхээ ухааныг Монголчууд хараахан үзэж эхлээгүй л байна. Чухал уншуулдаг картаа хэзээ бүрэн утгаар нь хэрэглэхийг хэлж мэдэхгүй. Мөн дараахнаас цахимд …

  • 28 July

    Японы төлөөлөгчид Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа

    Япон Улсын Үндэсний архивын газрын ерөнхийлөгч Такэо Като тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах ажлын айлчлалыг хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд өнөөдөр ЦЕГ-ын Төв Архивын газарт зочилж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, онцлогтой танилцахын зэрэгцээ түүхэн үйл явдал, ховор сонин үзмэрүүдийг үзэж сонирхсон юм. Энэ үеэр ЦЕГ-ын Төв архивын газрын дарга бригадын генерал Т.Хүрэлбаатар зочид, төлөөлөгчдийг хүлээн …

  • 28 July

    Ашиг сонирхлын зөрчилтэй байцаагчийг ажлаас чөлөөлөв

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэд тушаал гарган Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Амаржаргалын улсын байцаагчийн эрхийг 2015.07.28-ны өдрөөс цуцаллаа. Ингэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, “Мэргэжлийн хяналтын улсын (ахлах)байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, бууруулах, цуцлах журам”-ын 1.2, 5.5, 5.4, Засгийн газрын 2012 оны 38 дугаар тогтоолыг үндэслэсэн байна. Холбогдох …

  • 28 July

    Парламентын Ассамблейн бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдав

    Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2015 оны 09 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 141 тоот захирамжаар байгуулдагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурлыг зохион байгуулах  …

  • 28 July

    “Ил тод” Улаанбаатар академийг байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгээс өнөөдөр “Ил тод Улаанбаатар” академийг байгуулснаа зарлаж, хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэхүү арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, Бүгд Найрамдлахчуудын Олон улсын хүрээлэн /БНОУХ/-тэй бид 13 жилийн турш Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж ирсэн. Энэ хугацаанд Монголын …

  • 28 July

    Нийслэлд Польш улсаас цахилгаан автобус нийлүүлэх тал дээр хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Польш улсаас  Монгол Улсыг шууд хамааран ажиллах Элчин сайд Михал Лабендаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд Польшийн компаниудтай хамтарч ажиллах, нийслэлд зоопарк байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Улаанбаатар хотод Польш улсын Элчин сайдын …