Google компани Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд болон Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр Монголын соёлын баялгийн дээжээс Гүүглийн Соёлын Хүрээлэн, Монгол улсын зарим хотууд болон тэдгээрийн ойролцоох нутгийн 360 градусын зураглалыг Google Street View-ийн санд оруулснаа танилцууллаа. Энэхүү ёслолын ажиллагаа өнөөдөр Монголын Үндэсний Музейд зохион байгуулагдсан юм. Одоогоор дэлхийн хамгийн өргөн сүлжээ бүхий Google Street View-д Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр, Сайншандын хотуудын хоорондын үзэсгэлэнт байгаль зам харгуй, хөдөө …
Мэдээ мэдээлэл
July, 2015
-
27 July
Япон автомашины бизнес эрхлэгчид, худалдан авагчдын анхааралд
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Япон Улсаас автомашин импортлож, худалдаа эрхлэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар автомашинуудад цацрагийн бохирдлын хэмжилт хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтаар Япон Улсаас импортлосон 1 автомашинд цацрагийн бохирдол илэрсэн учир ард иргэдийг цацрагийн шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн бохирдлыг тархахаас сэргийлэх зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээрх автомашиныг түр саатуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж …
-
27 July
Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркад хэрэгжүүлэх төслийг баталлаа
Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/622 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгө оруулалтын зардлаас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-т даалгав. Хөрөнгө оруулалтын …
-
27 July
Ардчилсан хувьсгалын түүхийг харуулсан гэрэл зургын цомгийн нээлт болно
Монгол Улсын ардчилалд шилжих үеийг гэрэл зургаар илэрхийлсэн Зориг Сан, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-гийн хамтын бүтээл болох “Монголд ардчилал эхэлсэн түүх” түүхэн гэрэл зургийн цомгийн нээлт өнөөдөр /7 дугаар сарын 27/ болно. Энэхүү цомогт Монгол Улсад тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалын чухал мөчүүдийг англи, монгол хэл дээрх тайлбарын хамт гэрэл зургаар харуулжээ. Ардчилалд шилжсэн үеийн түүхэн дурсамжийг өнөөгийн …
-
27 July
Сэрэмжлүүлэг
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгуудыг иргэдийнх нь оролцоотойгоор дахин төлөвлөн барилгажуулахаар тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дүгээр тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам” батлагдсан. …
-
27 July
Өнөөдөр болох зарим үйл явдалаас
09:00 цагт: Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургалт эхэлж буйтай холбогдуулан БСШУЯ-аас өөрийн байранд мэдээлэл хийнэ. Утас: 98119897 11:00 цагт: Монголын Залуучуудын Холбооны Хүмүүнлэгийн Байнгын Хорооны залуучууд өнгөрсөн наадмын өдрүүдэд Налайх дүүрэгт гэр нь шатах үеэр, шатаж буй гэрээс дүүгээ авраад өөрөө галд 80 хувь түлэгдсэн баатарлаг хүү А.Цэрэнтогтоход туслах “Ахыг аваръя” хандивын аянаар багагүй …
-
26 July
Нийгмийн даатгалын зорилго юунд оршдог вэ?
Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын сан бvрдvvлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, өвчлөх, ажилгvй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад тvvний асрамжинд байсан хvмvvст хууль тогтоомжинд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх, агуулга бvхий нийгэм эдийн засгийн арга хэмжээ мөн. Нийгмийн даатгал нь нэг талаас аж ахуйн …
-
26 July
Дэлгэр мөрөнд живсэн нэг хүнийг хайж байна
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн “Жаргантын- Ам” гэдэг газар Дэлгэр мөрөнд 45 настай, эрэгтэй Ц энэ сарын 21-ний өдөр живсэн тухай дуудлага энэ сарын 22-ны өдрийн 11:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, нэг автомашин, цагдаагийн газрын хоёр албан хаагч, орон нутгийн нэг иргэн нийт есөн хүн, нэг техник …
-
26 July
Хуучин барилгыг буулгах нэрийдлээр залилан хийж байгааг анхааруулж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгуудыг иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөн барилгажуулахаар тусгагдсаны дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дүгээр тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ыг баталсан. Уг журмын дагуу Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн …
-
26 July
Холын зайн дугуйн уралдаан эхэллээ
Монголын дугуйн холбооноос зохион байгуулж буй холын зайн дугуйн уралдаан өнөөдөр эхэллээ. Энэ жил 18 дахь удаагаа зохиогдож буй уралдаанд 11 багийн 42 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. “Монголын олон өдөр” буюу “Tour de Mongolie” тэмцээний нээлт өнөөдөр 10.00 цагаас Баянзүрх дүүрэгт байрлах Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд талбай дээр боллоо. Тамирчид Улаанбаатар – Налайх-Багануур – Зуунмод –Улаанбаатар гэсэн маршрутаар …
-
26 July
“Эрүүл элэг” хөтөлбөр Сайншандад нээлтээ хийлээ
“Эрүүл элэг” хөтөлбөр үндэсний арга хэмжээний УБТЗ ХНН-н төв зөвлөлийн Сайншанд дахь салбар зөвлөлийг албан ёсоор нээлээ. Өнөөдөр болсон нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан Монголын Элэгний эмч нарын нийгэмлэг, Элэгний төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Сайншандад ажиллаж байна. Тэд иргэдэд зөвөлгөө өгч В, С вирүсийн оношлогоог үнэ төлбөргүй хийж байгаа юм. Eagle.mn
-
25 July
Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яамдын зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн яамдын “Ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаар” анхдугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны 7дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Бээжин хотноо болж өнгөрлөө. Монгол Улсын Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Зоригт, БНХАУ-ын Хууль зүйн яамны …
-
25 July
Ядам хуруугаар сэржим өргөдөгийн учир
Архитай холбоотой нэг заншил нь сэржим өргөх ёс юм. Түүнийг ядам хуруугаар 2, 3 удаа өргөнө. 3 удаа өргөдгийн учир нь: -Хөх тэнгэр амгалан байг -Хөрст дэлхий амгалан байг -Хүн амьтан амгалан байг гэсэн утгатай. Ядам хуруугаар өргөдөг ямар учиртай юм гэхлээр тэр нь гарын таван хуруун дотроос болох болохгүй юманд хүрдэггүй хамгийн цэвэр юм. Яагаад ядам гэж нэрлэдэг юм …
-
25 July
“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүулэг Монголын сэтгүүл зүйг гутааж дууслаа
“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг үзэгч түмэнд хүрч эхэлснээр багагүй хугацаа өнгөрөөд байна. Дөрвөн жилийн өмнө байна уу даа, уг нэвтрүүлэг телевизийн олон сувгаар зэрэг цацагдан анхны зочноор “МСS”-ийн Ж.Оджаргал оролцож байсан санагдана. Дараахан нь төрийн шагналт нэрт нийтлэлч Баабар оролцож байв. Үе үеийн Ерөнхийлөгчид (Багабандиас бусад нь)-өөс аваад Монголын төр нийгмийн нэртэй зүтгэлтнүүд, урлаг соёл, шинжлэхухаан, спортын алдартнууд зочны …
-
25 July
Сэтгүүлчийг суллахыг олон улсын байгууллагууд уриалж эхэллээ
Олон улсын “Чөлөөт сэтгүүл зүй” чуулган Европын Холбооны улс орнуудад тогтмол зохион байгуулагддаг бөгөөд өчигдөр ээлжит хурлаа хийлээ. Уг чуулганы үеэр “Чөлөөт сэтгүүл зүй” холбооны төлөөлөгч Дунжа Мижатович үг хэлэхдээ манай улсын сэтгүүлч С.Баттулгын тухай хөндлөө. Тэрбээр “Монголын Info.Mn вэб сайтын сэтгүүлч С.Баттулгыг баривчилсан явдал нь хэт тэнцвэргүй үндэслэлээр эрүүгийн залхаан шийтгэх байдлаар хорьж цагдсан хэрэг. Энэ бол Монгол Улсад хэвлэлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл