Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2015.07.17/ 11.00 цагт Төрийн ордны Г танхимд хэвлэлийн бага хурал хийнэ. 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо Захиргааны ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Хууль тогтоомжийн тухай хууль зэрэг хууль, …
Мэдээ мэдээлэл
July, 2015
-
17 July
Сэтгүүлчийг сулла
Яг одоо Сэтгүүлч С.Баттулгыг хорих шийдвэр гаргасан дүүргийн анхан шатны шүүхийн гадаа сэтгүүлчид тайван жагсаал хийж “Сэтгүүлчийг сулла” хэмээн шаардаж байна.
-
17 July
Дархан аварга А.Сүхбатын хүү С.Хангай сумын заан цол хүртжээ
Дархан аварга А.Сүхбатын ууган хүү С.Хангай Төв аймгийн Сэргэлэн сумын наадамд түрүүлж, сумын заан цол хүртжээ. Их аварга Хорлоогийн Баянмөнхийн зээ хүү, дархан аварга А.Сүхбатын том хүү С.Хангай энэ жил 19 настай. Хоёр талын бөхийн удамтай, жинхэнэ төрмөл бөх гэж С.Хангайг хэлнэ хэмээн бөх сонирхогчид ярьж байна. Дархан аваргын хувьд энэ жилийн наадамд зодоглоогүй билээ. эх сурвалж:medee.mn
-
17 July
Худаг гаргахаар ухсан нүхэнд талийгаачдын цогцсыг нуусан байжээ
-Гэр бүлийн гурван хүнийг хөнөөсөн этгээд авга дүү нь байжээ- Нэг гэр бүлийн гурван хүнийг хүйс тэмтэрч, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг энэ сарын эхээр Төв аймгийн Сэргэлэн суманд гарсан талаар манай сайт мэдээлсэн. Манай сурвалжлах групп өчигдөр эл хэргийг нэхэн сурвалжлахаар Сэргэлэн сумыг зорьсон юм. Улаанбаатараас Төв аймгийн Сэргэлэн сум хүртэл 50 орчим км зайтай аж. Биднийг өчигдөр 11:00 цагийн …
-
17 July
Оюутнуудын цогцсыг авчиржээ
Хил хамгаалах Ерөнхий газраас ОХУ-ын Кургон хотын Хилийн албаны дээд сургуульд сургахаар явуулсан хоёр курсант усанд осолдож амиа алдсан. Тэд энэ сарын 13-ны өдөр голын эрэгт амарч байхдаа ийнхүү осолдсон юм. Осолдсон курсантуудын хувьд дэд түрүүч, түрүүч цолтой сонсогчид байсан аж. Дэд түрүүч нь хоёр хүүхэдтэй, түрүүч нь нэг хүүхэдтэй байжээ. Тэдний нэгнийх нь цогцсыг осолдсон даруйд нь олсон бол …
-
17 July
Согтуугаар хил зөрчсөн иргэдийг саатуулав
Дорнод аймгийн Халхгол сумын нэгдүгээр багийн харьяат иргэн Э, Б нар архидан согуурсны улмаас автомашинтайгаар хилийн зурваст зөвшөөрөлгүйгээр баяр наадмын өдрөөр нэвтэрсэн байна. Эдгээр иргэдийг Халхгол сум дахь Хилийн 0198 дугаар ангийн хилчин ахлагч Н.Баярсүрэн, сонсогч П.Уугантамир нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа илрүүлэн, саатуулав.
-
17 July
Хөдөө орон нутгийг зорьж амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд (2015.07.10-2015.07.13 ны) Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 (2014 онд 1235) дуудлага иржээ. Үүнээс 822 нь зам тээврийн осол дуудлага байжээ. Өнгөрсөн жил энэ тоо 959 байсан юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан 13 (2014 онд 12), хүүхэд өртсөн осол 16 (2014 онд 22) тохиолдол бүртгэгджээ. Гудамж, замд хийсэн хяналт …
-
17 July
Улаанбаатар хотын гудамж зам талбайн гэрэлтүүлэгтэй хотын удирдлагууд танилцжээ
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар Хотын Ерөнхий менежер Б.Бадрал нар наадмын өмнөх шөнө Улаанбаатар хотын гудамж зам талбайн гэрэлтүүлэгтэй танилцлаа. Энэ үеэр хотын удирдлагууд гудамж зам талбайн гэрэлтүүлгийг хяналт удирдлагын автоматжуулсан “Тулга” системд хэрхэн холбогдсонтой танилцсан юм. Тус системд бүрэн холбогдсон 4 дүүргийн гэрэлтүүлгийг гар утсаар удирдаж асалтыг шалгасны дараа Хотын дарга Э.Бат-Үүл ““Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй томоохон …
-
17 July
Аналог системийг унтрааж эхэллээ
Засгийн Газрын тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдаж Засгийн газраас санхүүжилтийг нь шийдвэрлэснээр 2012-2014 онд Улаанбаатар хот болон орон нутагт нийт 371 ширхэг Тоон телевизийн дахин дамжуулах станцууд суурилагдаж 2014 оны долдугаар сарын 31-нээс орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги болон тоон системийн станцууд зэрэгцэн ажиллаж эхэлсэн. Уг ажлын хүрээнд Монгол орон даяар телевизийн өргөн …
-
17 July
Дүүргийн прокурор гэмт хэргийн холбогдогч нартай “хуйвалдсан уу”
Хууль шүүхийн байгууллагын шинэчлэлийн “ачаар” энэ салбарынхан гадны нөлөө, авлигад ил тод өртөх нь илэрхий багассан боловч зарим нэгэн “ухамсаргүй” ажилчдын хууль бус үйл ажиллагаанаас болж иргэд олон нийт энэ салбарынханыг шударга үнэний төлөө ажилладаг гэдэгт эргэлзсэн хэвээр байна. Ялангуяа прокурорын байгууллагын ажилтнуудын хууль бус гэмээр үйл ажиллагаа олны анхаарлыг ихээр татах боллоо. Мөрдөн байцаалтаар тогтоогдсон эрүүгийн хэргийг прокурорын хяналтын …
-
17 July
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
Тарваган тахал нь Yersinia pestis савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь бүүрэгний ходоод, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай. Халдвар хэрхэн …
-
17 July
Мөрөн хот мөнгөгүй, бензингүй болоогүй гэв
Наадмын өдрүүдэд Хөвсгөл далайг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо ихэсч колонкуудын шатахуун дуусч, АТМ нь мөнгөгүй болж, аялагчид байрлах зочид буудалгүй болсон талаар сүүлийн хэдэн өдрүүдэд цахим ертөнцөөр шуугисан. Тэгвэл Мөрөн хотод дээрх шиг бэлэн мөнгөгүй, шатахуунгүй, зочид буудалгүй болоогүй юм байна. Энэ талаар тус аймгийн засаг даргын орлогч М.Очирхуяг “Баяр наадам, олон хоногийн амралтын өдрүүд давхцаж, далай ээжийг зорих …
-
17 July
Орон сууцны дундаж үнэ огцом буурчээ
Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани 2015 оны 06-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа. Тус судалгаагаар ОСҮИ 06-р сард 14.0 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 2.37 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -4.15 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -8.4 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс …
-
17 July
Улсын харцага Н.Батзаяаг нэг өрөө байраар мялаалаа
Энэ жилийн улсын наадам сонин содон барилдаан ихтэй сайхан болж өнгөрлөө. Бөх сонирхогчдын наадмын тааврыг эрс өөрчилсөн барилдаанууд ч гарсан. Эдгээр барилдаанаас онцлон тавын давааны барилдаан болох дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын начин Н.Батзаяа нарын барилдаан өнөөдөр ч гэсэн Монголчуудын дунд амнаас ам дамжин яригдсаар байна. Дархан аваргыг “нэг барилдаанд 3 удаа давсан” Батзаяа начин, унасан атлаа унаагүй гэж зөрүүдлэн …
-
17 July
Шүүгчийн хууль зөрчиж байгаа үйлдэл буюу С.Баттулгын шүүх хурлын бичлэг
INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг цагдан хорьсон. Түүнийг цагдан хорьж байгаа нь хууль зөрчиж байгааг бид удаа дараа мэдээлсэн. Үүнийг УИХ-ын дэд хороо баталгаажуулсан байна. Тодруулбал шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагаагүй үндэслэлээр цагдан хорьсон. Энэ нь Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтыг зөрчиж, хүний эрхэнд халдсан шинжтэй үйлдэл хийгдсэн байж болзошгүй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл