Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 30 July

    “Авто машингүй гудамж” – нуудын хаяг, байршлыг тогтоолоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай А/626 дугаар захирамж гаргалаа. “Гудамж төсөл”-ийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд хэрэгжүүлэх “Авто машингүй гудамж” төсөлд хамрагдах гудамжнуудын хаяг, байршлыг баталлаа. “Автомашингүй гудамж” төслийг удирдан зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Гудамж төсөлд даалгав. Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 …

  • 30 July

    Ц.Элбэгдорж: Монголын ардчилал бол бүс нутагтаа сүүлийн 25 жилд гарсан түүхэн онцлог үйл явдал юм

    Монгол Улсад 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойд зориулсан Олон улсын хүндэтгэлийн хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудалд боллоо. Уг хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хөтлөн явуулсан юм. Тэрээр Олон улсын хүндэтгэлийн хурлыг нээж хэлэхдээ “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа, Эрхэм хүндэт гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид, Эрхэмсэг …

  • 30 July

    Өнөөдөр Чингис хааны талбайд рок поп оддын тоглолт болно

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойг энэ сарын 29,30 – ны өдөр нийслэлд тэмдэглэхээр болсон. Үүний дагуу “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 30-ны өдөр буюу Пүрэв гарагт Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний Ерөнхий найруулагчаар “Нийслэлийн Улаанбаатар чуулга” НӨҮГ – ын …

  • 30 July

    Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан бэсрэг наадам боллоо

    Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдөрт зориулсан олон улсын хүндэтгэлийн хурал “Шангри Ла” зочид буудалд болсон юм. Хүндэтгэлийн хуралд Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, төлөөлөгчдөөс гадна гадаад улс орон,  олон улсын байгууллага, хавсран суугаа Элчин сайд, Улаанбаатар хот дахь  Дипломат корпусын тэргүүн  зэрэг гадаадын 100 гаруй төлөөлөгч, хүндэт зочид иржээ. “Чингисийн хүрээ” жуулчны баазад болсон тус …

  • 30 July

    Туул голыг залуус цэвэрлэжээ

    2015 оны 07-р сарын 25-ны өдөр ХУД-ийн хэмжээнд зохион байгуулагдсан бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр сайн дурын “Хог challenge” –ын санаачлан зохион байгуулсан Туул голын цэвэрлэгээнд залуус амжилттай оролцож Туул голын ойр орчимын газрыг цэвэрлэж гарсан хог хаягдлыг ХУД-ийн ТҮТ ОНӨААТҮГ ачиж тээвэрлэлээ. Мөн 07-р сарын 26-ны өдөр Монголын Эко Машинуудын Холбооноос зохион байгуулсан Туул голын цэвэрлэгээнд тус холбооны 20 ажилтан, …

  • 30 July

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    11:00 цагт: Зайсангийн уугуул иргэдэд газар ашиглах гэрчилгээг гардуулах арга хэмжээ Хөдөө аж ахуйн их сургуулийн зааланд болно. Арга хэмжээнд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол оролцоно. Утас: 99906083 11:00 цагт: Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийн явцын талаар НЗДТГ-ын байр А зааланд мэдээлэл хийнэ. Утас: 88101030, 89152122 11:00 цагт: Хан-Уул дүүргийн XI хорооны иргэдийн төлөөлөл …

  • 30 July

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Долоодугаар сарын 30-ны Пүрэв гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Чингэлтэй дүүрэг 10.30-17.30 цагт: 1, 3-р хороо, 2-р 40 мянгат 1-10, 17, 19, 22, 23, 40-р байр, Итгэлт бизнес ББСБ, Махаяна уламжлалыг хадгалах төв, Мөнгөн аяга /дархан/, Дельта төв хоршоо, Исүс христийн сүм, Чингэлтэй дүүргийн …

  • 29 July

    Энхийг сахиулах ажиллагаанд хилчид мордоно

    Монгол Улсын Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны тавдугаар ээлжинд 850 орчим цэргийн алба хаагч НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор тун удахгүй Бүгд Найрамдах Өмнөд Судан улсыг зорихоор болсон. Тэгвэл энэ ээлжинд эх орныхоо хил хязгаарыг сахин хамгаалах үүрэгтэй 36 хилчин олон улсад үүрэг гүйцэтгэхээр мордоход бэлэн болоод байна. Эдгээр албан хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газрын Штабын дарга, хурандаа Ц.Гансүх хүлээн …

  • 29 July

    Хайгуулын зөвшөөрөл хүссэн 1094 өргөдлийг шийджээ

    Засгийн газрын өнгөрсөн оны 239 дүгээр тогтоолоор газар нутгийн 19.9 хувь буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ 13.4 хувь буюу 20.9 сая га талбайг өргөдлөөр,  6.5 хувь буюу 10.2 сая га газрыг сонгон шалгаруулалтаар олгох юм. Одоо  уртрагийн 104 градусын баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна. Энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн …

  • 29 July

    Б.Ринчен 20 гаруйхан насны шүлгийн тэмдэглэл

    20 гаруйхан настай цэл залуу Б.Ринченгийн бичсэн шүлэг… Гайхалтай шүлэг юм. Үлээхэд наашаа,өрвийхөд нь цаашаа Тийм тоглоом бүү бол Нохой бурахад Ноцохоос нь бүү ай. Эр зориг гаргаж Эрслэн алдаад бай. Эр хүн бол, эр хүн шиг бай. Хоосон олон үг дэмий Хотол олонд тустай Бүтээлт үйлс эрийн чимэг. Чин зориг барьж Чинээгээрээ зүтгэж, Санаснаа бүтээгээд сагсууран бүү хөөр. Эр хүн …

  • 29 July

    Чингэлтэй дүүргийн “нэг цонхны үйлчилгээ”-гээр 7 дугаар сард 36204 иргэн үйлчлүүлжээ

    07 дугаар сарын байдлаар 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 36204 иргэн үйлчлүүлж 35882 санал, хүсэлт хүлээн авч, 35861асуудлыг шийдвэрлэсэн байна. Нийт өссөн дүнгээр 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 187386 иргэн үйлчлүүлж 183416 асуудлыг шийдвэрлэжээ. . Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээнд ажиллах хэлтэс, албадын хуваарь батлах тухай” А/17 тоот захирамж 1 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан. …

  • 29 July

    Эрүүгийн хэрэг нэг хувиар буурсан үзүүлэлттэй байна

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэл мэдээллийн 34 байгууллагын 60 орчим сэтгүүлч, сурвалжлагч хүрэлцэн ирж сурвалжилсан тус хуралд Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар, ахлах референт Э.Өлзийлхам, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн ахлах референт О.Одгэрэл нар оролцож, Монгол Улсын шүүхийн 2015 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг …

  • 29 July

    Багшлах эрхийн шалгалтын бүртгэл маргааш дуусна

    Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын сургалтын байгууллагад багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл долдугаар сарын 30-нд дуусна. 2015 оны наймдугаар сарын 8-ны өдөр болох уг шалгалтын бүртгэл энэ сарын 1-нээс эхэлсэн бөгөөд бүртгэлийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн цахим хуудас www.itpd.mn хаягаар явуулж байгаа юм. Шалгалтад дараах иргэд хамрагдана. Үүнд: Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй их дээд …

  • 29 July

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг NHK телевизэд ярилцлага өглөө

    Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын хуралд оролцох үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы NHK телевизийн сурвалжлах багийнханд ярилцлага өглөө. Тус телевизийн сэтгүүлч, Ардчилсан сонгуулийн 25 жилийн ой болоод хоёр  орны харилцааны талаар Ерөнхий сайдаас сонирхсон байна. 1989 онд Берлиний хана нуран унасны дараа Зүүн Европын орнуудад эхэлсэн ардчилсан хувьсгалын буухиаг Ази тивд зөвхөн Монгол Улс үргэлжлүүлж чадсан юм.  Тоталитар …

  • 29 July

    Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа

    Өнөөдөр ДЦС-5 төслийн Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд нэг талаас, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Диспетчерийн Үндэсний Төв ХХК, Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ Төрийн Өмчит Хувьцаат Компани, нөгөө талаас, ЭНЖИЕ (хуучнаар Жи-Ди-Эф Суез,30хувийгэзэмшигч), СОЖИЦ КОРПОРАЦИ (30 хувийгэзэмшигч), ПОСКО ЭНЕРЖИ (30хувийгэзэмшигч), НЬЮКОМ ХХК (10 хувийгэзэмшигч) компаниудаас бүрдсэн Концесс эзэмшигчтэй гарын үсэг зурлаа. Консорциум нь 450 МВт цахилгаан, 587 МВт дулаан үйлдвэрлэх …