Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 12 July

    Өвөрхангайн наадамд 17 настай хүү түрүүллээ

    Аймгийн наадамд 256 бөх зодоглосноос Нарийнтээл сумын харьяат улсын шонхор, сумын заан Батжаргалын Лхагвадорж найм даван түрүүлж “Аймгийн арслан” цолд хүрсэн бол Хархорин сумын харьяат аймгийн харцага Оюунгэрэлийн Бундхорол долоо даван үзүүрлэж “Аймгийн заан” болжээ. Их шөвөгт Богд сумын харьяат, сумын заан Хэвэлхүүгийн Энхчулуун, Уянга сумын харьяат, сумын заан Оюунцэцэгийн Бат-Эрдэнэ нар шалгарч “Аймгийн харцага” болсон байна. Мөн Нарийнтээл сумын …

  • 12 July

    Хуурамч зөвшөөрөл худалдан авахаас сэрэмжлүүлж байна

    Замын цагдаагийн төв штабаас “Хуурамч А, Г” нэвтрэх үнэмлэх борлуулж, ард иргэдийг хохироосон гэх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн газарт ирүүлжээ. Үүний дагуу холбогдох шалгалт явуулахад иргэн, У, Н, Б нар бүлэглэн хуурамч зөвшөөрөл зарж борлуулж байсныг Эрүүгийн Цагдаагийн Газрын ажилтнууд илрүүлэн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.  Одоогийн байдлаар 21 ширхэг хуурамч зөвшөөрөл хураан аваад байгаа бөгөөд өмнө нь хэнд …

  • 12 July

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үндэсний баяр наадмаа дээдлэн сайхан наадахыг хүсэн ерөөлөө

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхоод, сурын талбай болон шагайн асарт зочлон наадамчин олонтой мэндчиллээ. Ерөнхий сайд Монголын Үндэсний олон нийтийн телевиз болон Монголын телевизүүдийн холбооны гишүүн телевизүүдэд ярилцлага өгч, дэлхийд гайхуулсан соёлын арвин өв …

  • 12 July

    Тав даваагүй бөх /өгүүллэг/

    -Наадам тарчихсан байхад танай өлгөр хар ирээгүй л байна уу? Түрүү бөх дагаад, өөрөө түрүүлчихсэн юм шиг л баясаж яваа даа. Хоёрын даваанд л өвдөг шорооддог байж ингэж их бэлтгэл хийж яадаг байна аа хэмээн хажуу айлынх нь хүүхэн доогтой хэлснээ хаалгаа хаалгаа. Сумъяад хэлэх ч үг олдсонгүй. Нээрээ л наадам тарчихаад байхад эртхэн ирээд хүүтэйгээ жаахан ч гэсэн хамт …

  • 12 July

    Мэнгэний нууц

    Хүний биеийн хаа сайгүй тавигдсан тэмдэглэгээ бол мэнгэ юм. Энэтхэг болон Хятадуудын хувьд мэнгийг Хувь тавилангийн тайлбар гэж ойлгож хүлээн авч ирсэн. Эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас эхлэн гараг эрхэс өөрийн нөлөөгөө хүнд үзүүлж эхэлдэг. Зарим гариг хүчтэй, зарим нь сулаар нөлөөлдөг. Энэхүү гарагуудын нөлөөллийн үр дүнд хүний биеийн арьсан дээгүүр мэнгийг бий болдог гэж үздэг. Ордууд болон,  6 дахь бүл …

  • 12 July

    Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2015.07.12/

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр  дараах арга хэмжээнүүд болно. Үүнд, Их Чингисийн талбайд: 21:00 цагт: “Талын бүжиг” Монгол үндэсний  бүжгийн  наадам Төв Цэнгэлдэх хүрээлэнд: 09:30 цагт: Хүчит бөхийн барилдааны гурвын даваа 10:00 цагт: Хүүхдийн барилдааны гурвын даваа 11:20 цагт: Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа 11:20 цагт: …

  • 11 July

    Цэвэр наадахыг гадаадууд уриалж хогыг “инээмсэглэл”-ээр сольж байна

    Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд  хоггүй цэвэрхэн  наадах санал санаачлага их гардаг. Тэгвэл энэ удаад  гадаадууд санаачилжээ.  Тодруулбал ОХУ, Украйн,  Өвөрмонголоос наадам үзэхээр ирсэн жуулчид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн  гадна хоггүй наадахыг  уриалж байна.  Тэд хог өгсөн хүнд инээмс эглэсэн тэмдэг өгч байгаа бөгөөд  их хэмжээний хог цуглуулсан ажээ. Эх сурвалж: www.dorgio.mn

  • 11 July

    “Ахыг аваръя” хандивын аян өрнөж байна

    Найлайх дүүрэгт өнгөрсөн зургаадугаар сарын 10-нд айлын гэр шатаж 16 настай Г.Цэрэнтогтох, 8 сартай А.Амарболд дүүгээ дүрэлзсэн галаас аварч, өөрөө 80 хувийн III зэргийн түлэгдэлт авсан юм. Эрэлхэг зоригтой ах Г.Цэрэнболд хүүд яаралтай гадаад руу явуулж мэс ажилбар хийх шаардлагатай байсан учраас гэр бүлийнхэн нь нутагт нэгт монголчууддаа хандан хүүгийн эмчилгээний зардлыг цуглуулах хандивын аяныг өрнүүлээд байгаа билээ. Хүү одоогоор …

  • 11 July

    Баяр наадмын өдрүүдэд ажиллах авто зогсоолууд

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдрүүдэд наадамчдад үйлчлэх авто зогсоолуудын талаарх мэдээллийг хүргэж байна. ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН – “А” зогсоол нь хоёр талбайтай. Эхний зогсоол нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун …

  • 11 July

    Баяр наадмын өдрүүдэд эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2015 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 09 цаг хүртэлх баяр наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллуулж, 320981 дугаарын утсанд 24 цагаар 1, 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авна. 2015 оны долоодугаар сарын 11, 12, 13, …

  • 11 July

    Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн их тугандаа хүндэтгэл үзүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их наадмыг нээн үг хэлснийхээ дараа Төрийн есөн хөлт их цагаан туганд хүндэтгэл үзүүлэв. Төрийн тэргүүн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээний төвд залсан Төрийн есөн хөлт их цагаан тугийг нар зөв тойрсны дараа туганд мэхийн ёсолж хүндэтгэв. Энэ нь Монгол …

  • 11 July

    Ц.Элбэгдорж: Монгол наадам бол Монголын бахархал бүхний цогцлол юм

    Үндэсний их баяр наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төв цэнгэлдэхээс шууд дамжуулж буй МҮОНТВ-ийн нэвтрүүлэгт оролцов. Урлагийн гавъяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Батбаярын хөтөлсөн уг нэвтрүүлгийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Монгол наадмын өөрийн онцлог гэж байдаг. Монгол наадам монгол газар нутгийн энгээр нэг болдог. Бүх хүн наадмаа хүлээдэг. Морио уядаг. Сайхан дээл хувцсаа бэлтгэдэг. Монгол наадам бол Монголын бахархал бүхний цогцлол …

  • 11 July

    Хүчит бөхийн хоёрын даваа үргэлжилж байна

    Хүчит бөхийн барилдааны хоёр даваа эхлээд бөхчүүд барилдсаар байна. Хоёрын давааны зүүн талын тэргүүн магнайг дархан аварга Г.Өсөхбаяр, баруун талын тэргүүн магнайг улсын аварга О.Балжинням тэргүүлэн барилдаж байна. Хоёрын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр залуу бөх Билэгжаргалтай, аварга О.Балжиннямтай Хантайшир дэвжээний залуу бөх Гаждамба, улсын аварга С.Мөнхбаттай, Увс нуур дэмжээний бөх Тамир, улсын аварга Г.Эрхэмбаяртай Увс нуур дэвжээний бөх Жамъяансүрэн, улсын …

  • 11 July

    Их насны морьдын уралдаанд МУАУ Буднямын Буяннэмэхийн хээр халзан түрүүллээ

    Хүй долоон худагт Их насны хурдан морьны уралдаан гарааны зурхайгаас эргэн барианы зурхайд орлоо.  Их насны морьдод нийт 321 морь бүртгүүлснээс 2 морийг морины комиссынхоны  хэмжилтээр хасч нийт  320  их  моьд шандасаа сорьж уралджээ. Их насны морьд барианы зурхайд ороход: Ховд аймгийн Мөст сумын Монгол Улсын Алдарт уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд …