Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 3 July

    “Best of classics: Open air” тоглолт маргааш тоглоно

    УДБЭТ-ын хамт олон 2015 оны 07 дугаар сарын 04-ны өдөр “Best of Classics-Оpen air” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг “Саунд оф Монголиа” компанитай хамтран НСУГазар, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болох гэж байна. “Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөр нь дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн, өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий тоглолт юм. Нийслэл хотын зүрхэнд …

  • 3 July

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-Д өргөн мэдүүлнэ УИХ-ын тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд “Иргэн , аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх”-ийг Засгийн …

  • 3 July

    Тэднийг буцааж томилох уу, та төрхөмдөө буцах уу?

    Улс төрд өрнөж буй үйл явдал дундаас яг өнөөдөр ийм асуулт хариулт нэхэж байна. Энэ нь ажлаас чөлөөлөгдсөн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг хуучин албан тушаалд нь буцаан томилох уу, эсвэл тэднийг үндэслэлгүйгээр халсан Засгийн газрын тэргүүн огцрох уу гэсэн туйлын эмзэг асуулт юм. Ерөнхий сайдыг Дубайд байгуулсан гэрээтэй холбогдуулан огцруулах саналыг УИХ-ын зарим гишүүн гаргаад байгаа ч түүнээс …

  • 3 July

    Налайхын Захирагчаар сонгогдсон Ш.Хаан даваа гарагт тангараг өргөнө

    Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах  шийдвэр гаргасан.  Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам,  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/437 дугаар захирамжийн …

  • 3 July

    Хараагүй иргэдийн үйлдвэрлэсэн цаасан уутыг наадмын хуушууртай хэрэглэнэ

    Жил бүрийн 7-р сарын 3-ны өдрийг “Олон улсын нийлэг уутнаас татгалзах өдөр” болгон зохион байгуулж тэмдэглэсээр ирсэн. Нийлэг уут нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой нь судалгаагаар нэгэнт тогтоогдсон бөгөөд ялангуяа хүнсний сав баглаа боодолд хэрэглэхээс олон улсад эрс татгалзаж байна. Манай улс сүүлийн жилүүдэд нийлэг уутнаас татгалзах чиглэлээр зарим арга хэмжээ авч байгаагийн нэг нь жил бүрийн үндэсний …

  • 3 July

    Их Британийн “Эйшиа хаус” байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд хийсэн чухал уулзалтуудын нэг нь Их Британийн “Эйшиа хаус” байгууллагатай хамтран зохион байгуулсан Хөрөнгө оруулалт, бизнесийн уулзалт байлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британийн Парламентын гишүүн, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хьюго Свайэрыг хүлээн авч уулзан хоёр улсын эдийн засаг бизнесийн харилцааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гээд …

  • 3 July

    Хөлөг онгоц осолдож, 34 хүн амиа алдлаа

    Филиппиний Ормок хотноо 173 хүнийг тээвэрлэж явсан “BANKA” хөлөг осолдож, 34 хүн амиа алдаж, 21 хүн сураггүй алга болсон тухай  Улаан загалмай нийгэмлэгийн дарга Ричард Гордон мэдэгдсэн байна. Филиппиний эргийн хамгаалалтынхан ойролцоогоор 70 гаруй хүнийг аварч, эмнэлэгт хүргэжээ. Тус хөлөг онгоц салхины улмаас жолоогоо алдаж, осолдсон байх магадлалтай хэмээн гэрчүүд мэдээлсэн байна. Хөлгийн ачих хэсэгт их хэмжээний бараа, бүтээгдэхүүн тээвэрлэсэн …

  • 3 July

    Ахмадууд 100 мянган төгрөгөөр сувилалд амрах боломжтой

    Засгийн газрын 185 дугаар тогтоолын дагуу ахмадын зориулалттай амралт сувилалын газрыг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар жил болгон сонгон шалгаруулдаг билээ. Энэ жилийн сонгон шалгаруулалт болон ахмадуудын амралт сувилал, хөнгөлөлтийн талаар Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын Хүн амын хөгжил, нийгмийн халамж үйлчилгээний газрын дарга М. Лхагвасүрэнгээс тодрууллаа. -Сонгон шалгаруулалт явагдаж дууссан уу. Хэзээнээс эхэлсэн бэ? -2015 оны сонгон шалгаруулалт нэгдүгээр …

  • 3 July

    “Дагнасан шүүх” уулзалт амжилттай болж өндөрлөлөө

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан “Даганасан шүүх” уулзалт өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан дагнасан шүүхийн ач холбогдол сэдвийн хүрээнд зохион байгуулсан энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Санчир, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Шүүхийн …

  • 3 July

    Нэн ховор эмийн ургамлуудыг тарималжуулжээ

    ХХААЯ-ны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн гишүүд салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хэрэгжиж буй болон хэрэгжиж дууссан шинжлэх ухаан, технологийн төслийн явц, үр дүнтэй танилцах ажлын хүрээнд Эм судлалын хүрээлэнд зочиллоо. Тус хүрээлэнд 2012-2014 онд ХХААЯ-ны захиалгаар “Усалгаатай нөхцөлд нэн ховор, ховор ургамлын цуглуулга, генийн санг шинэчлэх” төслийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү төслийн хүрээнд Монгол хунчир ургамлыг Дорнод аймгийн Гурван загал сум …

  • 3 July

    МУГЖ Э.Амартүвшин “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртжээ

    BBC-ээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуулаачдын Cardiff Singer of the World наадмын шилдгүүд шалгарлаа. Беларусийн дуучин Надина Коучер тус наадмын тэргүүн байрт шалгарчээ. Сүүлийн шатанд таван шилдэг  дуучин үлдсэнээс тэр ийнхүү ялалт байгууллаа. Ялагч Коучер наадмын цом, 15 мянган паунд, BBC Proms 2016-д тоглолт хийх эрхийг авсан байна. Харин манай улсаас оролцсон дуучин, МУГЖ Э.Амартүвшин тус наадмын шилдэг тавд шалгарсан төдийгүй “Үзэгчдийн нэрэмжит …

  • 3 July

    Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравданд илэрсэн зөрчил арилгуулах албан бичиг хүргүүлэв

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймгийн төв болон зарим сумдад ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах зорилгоор ажилласан юм. Ийнхүү ажиллах явцад аймаг, сумдын Засаг дарга хууль тогтоомжоор олгогдоогүй эрх эдэлсэн зөрчил дутагдал …

  • 3 July

    Р.Болд: Хүүхэд харах үйлчилгээний хуулийг баталсан нь нийгмийн захиалга байсан

    -Ерөнхийлөгч бяцхан иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэлээ- УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг  өчигдөр орой цаг сунган хуралдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталлаа. Хүүхэд харах үйлчилгээ нь Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртөө багтаасан нийгмийн чухал асуудлын нэг юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болдоос зарим зүйлийг асууж тодруулав. -Энэ хууль батлагдсанаар нийгмийн чухал асуудлын нэгийг шийдвэрлэлээ …

  • 3 July

    Баяр наадмын өдрүүдэд 725 нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ

    Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 615 , туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус үйлчилгээнд ажиллана. 7 сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох “Наадамчид”-аа зориулж Мишээл экспо төв …

  • 3 July

    Зимбабвегийн Ерөнхийлөгч Мугабе гэрлэх санал Обамад тавьжээ

    Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе гэрлэхээр шийджээ. Хэнтэй гээч? АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай. 91 настай алиа Ерөнхийлөгч Мугабе “Америк нэгэнт гомочуудын гэрлэлтийг зөвшөөрсөн юм чинь би яг ийм хуримыг Обаматай хийхийг хүсч байна. Обама ижил хүйстнүүдийн хуримыг дэмжиж, гомочуудыг хамгаалдаг хүн. Иймээс би одоо Вашингтон орж өвдөг сөхрөн түүнд гэрлэх санал тавихад бэлэн” гэж мэдэгдлээ. Ижил хүйстнүүдийг эрс эсэргүүцэгч Мугабе …