Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.12/ “Эх орны төлөө цохилох зүрх” эрдэм шинжилгээ, түүхийн бүтээлийн нээлтийн ёслолд оролцлоо. Монгол Улсын цэргийн эрдэмтэд өргөн бүрэлдэхүүнээр ажиллан баримтад тулгуурлан зэвсэгт хүчний 1946-2014 оны түүхийг эмхэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны тус номыг бүтээх санаачилгыг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гаргажээ. Тэрээр дэлхийн II дайны дараагаас 1990-ээд …
Мэдээ мэдээлэл
June, 2015
-
12 June
НАМЗХ-ны залуус Г.Тэмүүлэнг эрэн сурвалжилж байна
НАМЗХ-ны их хурал энэ сарын 20-ны өдөр болох гэж байгаа билээ. Тус холбооны залуус үзэл бодол, үнэт зүйлийн хувьд зөрчилтэй байгаа нь нэгэнт тодорхой болсон. Харин тэд асуудлыг хэрхэн шийдэх нь сонин байгаа юм. Гэхдээ тус холбооны их хурал эхлэхээс өмнө нэг том асуудал үүсчээ. НАМЗХ-ны зарим удирдлагууд сонгогдох насны доод хязгаарыг 35 байсныг 40 болгох санаачилга гаргаад байгааг бусад …
-
12 June
Дээд албан тушаалтныг авилгын хэргээр яллажээ
Хятадын аюулгүйн албаны дээд удирдлага асан Жоу Ёнканыг авилгын хэрэгт буруутган, бүх насаар нь шоронд хорих ял ногдуулсан байна. Ингэснээр Жоу Ёнкан нь Коммунист намын дэглэмийн дор авилгын хэрэгт холбогдсон Хятадын хамгийн өндөр албан тушаалтнаар нэрлэгдэж байгаа юм. Түүнийг хээл хахууль авч, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын нууц мэдээллийг санаатайгаар задруулсан зэрэг хэрэгт буруутгасныг Хятадын албан ёсны Сынхуа агентлаг дамжууллаа. …
-
12 June
Монгол Улсын Ерөнхийлөгч Европын парламентад айлчлаад эх орондоо ирэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульцийн урилгаар 2015 оны 6 дугаар сарын 8-10-нд Европын Парламентад албан ёсны айлчлал хийгээд өчигдөр эх орондоо ирлээ. Европын Парламент нь Францын Страсбург хотноо байрладаг бөгөөд Европын Холбооны гишүүн 28 орноос сонгогдсон 751 гишүүнтэй хууль тогтоох дээд байгууллага юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хүрээнд Европын Парламентын хүндэтгэлийн нэгдсэн хуралдаанд Монголын ардчиллын сэдвээр үг …
-
12 June
Захиргааны ерөнхий хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Захиргааны ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хийж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Ингээд уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
-
12 June
Мерс өвчин тэмээнээс гаралтай байж болзошгүй
Дөрвөөс доош насны тэмээнээс Мерс өвчин гаралтай байж болзошгүй гэсэн шинэ таамгийг мэргэжилтнүүд дэвшүүлжээ. Олон улсын багийнхан Мерс өвчний гарал үүсэл, шалтгааныг олохоор ажиллаж байгаа бөгөөд 800 гаруй нэг бөхт тэмээнд халдварын шинж илэрснийг судалсан байна. Халдвар тээж байгаа тэмээнүүдийн 90 орчим хувь нь хоёр настай байгаа ба нас бие гүйцсэнээс илүү ботгонуудын дунд тархалт их байгааг мэргэжилтнүүд тогтоожээ. Тэд …
-
12 June
Цэцэг төвийн уулзварыг 12 цагаар хаана
Энхтайвны өргөн чөлөөнд хийгдэж байгаа олон жилийн насжилттай 3А,Б магистраль шугамыг Ф600/500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Цэцэг төвийн 4 замын уулзварын голд байгаа дулааны худагт дулааны шугамын үл хөдлөх тулгуурыг суурилуулахтай холбогдуулан автозамын хөдөлгөөнийг 2015 оны 06 дугаар сарын 12-ны 20:00 цагаас 06 дугаар сарын 13-ны 08:00 цаг хүртэл хааж, 12 цагийн хугацаанд худгийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ гэж нийслэлийн …
-
12 June
МДТОФ ХХК нь иргэдийг хохироосон болохыг шүүх тогтоолоо
МДТОФ ХХК-ийн нэхэмжлэлтэй, тус газрын улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 0000196 дугаартай шийтгэврээр ногдуулсан 10,000,000 төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах, “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 Монгол Улсын стандартад өөрчлөлт оруулахыг Стандарчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээр шийдвэрлэгдлээ. МДТОФ ХХК нь …
-
12 June
Л.Оюун-Эрдэнэ залилаагүй, залилуулжээ
-МАН-ын багачуул НАМЗХ-г биш төрийг булаацалдаж байна- МАН-ын залуус, баян ядуугаараа хуваагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, НАМЗХ-г хэн удирдах вэ гэхээсээ илүү хэн түрүүлж эрх мэдэлд, хоолонд хүрэх вэ гэсэн Ардын намын багачуул зодолдох болсоор удаж байгаа юм. Хэн нэгийгээ залилангийн хэрэгт гүтгэж, араас нь айлгаж ичээдэг шинэ үеийн рекэтчид Ардын намаас төрж байна гээд хэлчихвэл бодит үнэнээс хол …
-
12 June
“Мон-Чех Ураниум” компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээг үзэглэлээ
Монгол Чех 2 улсын хамтын ажиллагааны протоколыг 2012 онд байгуулж, гарын үсэг зурсан байдаг. Энэ хүрээнд геологи, хайгуул, уул уурхай, нэн ялангуяа ураны чиглэлээр хамтран ажиллахаар тусгагдсаны дагуу өнөөдөр Монгол Чехийн хамтарсан “Мон-Чех Ураниум” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээг хоёр тал байгууллаа. Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” ХХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК хооронд “Мон-Чех Ураниум” компани байгуулагдсан бөгөөд …
-
12 June
Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс Т.Мөнгөншагай хүрэл медаль хүртлээ
2015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр энэ зургаадугаар сарын 11-ний өдөр Энэтхэг улсын Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д эхэллээ. Хөвгүүдийн ХҮ дахь удаагийн, охидын ХII дахь удаагийн тэмцээнд Арабын Эмират Улс, БНАСАУ, БНСУ, БНХАУ, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Тайланд, Узбек, Шри-Ланк, Энэтхэг, Япон зэрэг 19 …
-
12 June
Хүүхдэдээ өгч болохгүй есөн төрлийн эм
Хүүхдэд ямар нэгэн эм өгөхөөсөө өмнө эмчийн заавар зөвлөгөө заавал авах шаардлагатай. Ялангуяа анх удаа эм өгөх гэж байгаа бол энэ нь чухал ач холбогдолтой. Бага насны хүүхэд насанд хүрсэн хүмүүсийг бодвол эмийн бодист сөрөг урвал өгөх магадлал илүү өндөр байдаг. Иймд жороор болон жоргүй олгодог эмүүд, ноцтой бизнес болтлоо хөгжсөн ургамалын гаралтай гэх бэлдмэлүүдэд анхааралтай хандаарай. Хэрэв эм уулгасны …
-
12 June
Хүүхдийн амбулаторийг 9 дүгээр сард ашиглалтад оруулна
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Хайлаастад баригдаж буй Хүүхдийн амбулаторийн барилгын ажил эрчимтэй явж байгааг дүүргийн Засаг дарга Д.Ганболд дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр онцолж байсан. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламж болох 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Хүүхдийн амбулаторийн барилгын шавыг 4 дүгээр сарын 14-нд тавьсан. Гүйцэтгэгчээр “Бадрах инженеринг” компани ажиллаж байгаа бөгөөд 9 дүгээр …
-
12 June
Чингэлтэй дүүргийн 350 орчим иргэн ногоо тариалж байна
“40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Ажилтай орлоготой Чингэлтэйчүүд” уриатайгаар иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 100 гаруй өрхийн 350 орчим иргэн хамрагдаж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Тарвагатайн аманд хүнсний ногоо тариалж байна. Тус хөтөлбөр хэрэгжээд хоёр жил болж байгаа ба тус дүүргийн хороо …
-
12 June
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны гэр хорооллын иргэд “Ивээл” төслийн талбарыг байгууллаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөрийн нэг чиглэлд иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг тусгасан байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчинг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл