1. Хамгийн анхны гэрэл дохио хуучнаар НАХЯамны уулзварт Орос ах нарын тусламжтайгаар 1962онд суурилуулж байжээ. 2. 1969 онд МУИС-ийн уулзвар, Төв шуудангийн уулзвар, Сансарын түнелийн баруун уулзварт гэрэл дохио суурилуулж байжээ. 3. 1971 онд улаанбаатар хот гэрэл дохионы үйлдвэртэй болсон байна. /одоо байхгүй/ 4. Гэрэл дохионы ажиллах горим тээврийн хэрэгслийн тооллого судалгаан дээр үндэслэн хоорондоо уялдаа холбоотой ажилладаг байна. Ногоон гэрлийн долгион үзэх 5. 2010 оны 07-р сарын 01-нд …
Мэдээ мэдээлэл
May, 2015
-
5 May
Ерөнхий боловсролын 213 сургуулийн 97504 сурагчдад “хүнсээ зөв сонгоё” сургалт зохион байгууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нийслэлийн 9 дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэстэй хамтран “Хүнсээ зөв сонгоё” сэдэвт сургалтыг ЕБС-уудын дунд зохион байгууллаа. Сурагчдын хоол, хүнсний талаархи мэдлэгийг дээшлүүлэх, зөв хооллохын ач холбогдлыг таниулах, дадал олгох зорилготой энэхүү сургалтад ерөнхий боловсролын төрийн 119, хувийн 94, нийт 213 сургуулийн дунд, ахлах ангийн 97504 сурагчид хамрагдав. Сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан …
-
5 May
Хүүхдийн сайн сайхан амьдрах нөхцлийг хангахад хамтран ажиллана
БСШУЯ, Дэлхийн зөн монгол олон улсын байгууллага хооронд харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийг БСШУ-ны дэд сайд Б.Тулга, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын суурин төлөөлөгч Винсент Эдвардс нар үзэглэсэн юм. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт дэвшүүлсэн бодлого, баримтлах чиглэл болон ДЗМОУБ-ын стратегийн зорилгыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа харилцан зохицуулах замаар хүүхдийн сайн …
-
5 May
Эмчлүүлэгчдэд эко орчин чухал
Хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдэд эмнэлгийн орчинд ая тухтай байж эмчилгээ үйлчилгээ авч бүрэн эдгэрэх нөхцөл нь ногоон байгууламж бүхий талбайг бий болгох явдал хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийнхөн үзэж өнөөдөр 2000 гаруй мод тарьлаа. ХӨСҮТ-д тэр дундаа сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчид нь нэгээс хоёр жилийн хугацаатай хэвтэн эмчлүүлдэг байна. Эдгээр өвчтөнүүдийн хувьд эмнэлэг нь хоёр дахь …
-
5 May
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулах ялаар шийтгүүлсэн хүмүүсийг оролцуулан зөвлөгөөн хийжээ
Хэнтий аймгийн прокурорын газраас тээвриин хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шалгаад, шалгалтын дүнг хэлэлцээд гарсан шийдвэрийн дагуу эрх хасах ял бүхий хяналтанд байгаа хүмүүсийг цуглуулан 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэх тасагтай хамтран зөвлөгөөн ярилцлагыг зохион байгуулжээ. Зөвлөгөөнд тээврийн хэрэгсэл жолоодох …
-
5 May
Өнөөдөр болох үйл явдал
07:30 цагт ОХУ-ын Ангарска хотын төв талбайд парад алхах “Тэмүжин-Өрлөг”-ийн сурагчид БХИС-ийн сургуулиас ОХУ-ыг зорино. Утас: 99795099 10:00 цагт “Олон улсын эх баригчдын өдөр”-ийг Эрүүл мэнд, спортын яамнаас “Хүйн ээж бид-Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэхээр болсон талаар болон ДЭМБ-ын “Анхны тэврэлт” санаачилгыг танилцуулах арга хэмжээг ЭМСЯ-ны хурлын “Б” танхимд зохион байгуулж мэдээлэл хийнэ. Утас: 264923 10:00 цагт …
-
4 May
Ууланд алхагчдын Оргил өөд клуб гал түймрээс урьдчилан сэргийлэх сарын аян зарлалаа
Төрийн бус байгууллага, клуб, нэгдлүүд, иргэдийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгал орчноо хайрлан хамгаалах үйлсэд татан оролцуулах, нэгдмэл зорилготойгоор хамтран ажиллахаар Онцгой байдлын ерөнхий газар, “Оргил өөд” клуб хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ОБЕГ-ын дарга, Бригадын Генерал Т.Бадрал, “Оргил өөд” ТББ-н тэргүүн Х.Алтанхуяг нар үзэглэлээ. Ой хээрийн түймэр ихээр гарч байгаагийн гол шалтгаан нь иргэд, хувь хүмүүсийн …
-
4 May
Нэг дүүрэг, 17 суманд малын халдварт өвчин гараад байна
2015.05.03-ны байдлаар нийслэлийн ХУД-т “Гахайн мялзан” өвчин, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн дөрвөн суманд “Хонины цэцэг өвчний” гурав, Булган, Хөвсгөл аймгийн хоёр суманд “Боом” өвчний хоёр, Булган аймгийн нэг суманд “Цусан халдвар” өвчний нэг, Говь-Алтай, Дорнод, Төв, Булган, Хөвсгөл аймгийн 10 суманд “Галзуу” өвчний 11, нийт нэг дүүрэг, найман аймгийн 17 суманд малын халдварт өвчний 18 тохиолдол гараад байна. Дээрх нутаг …
-
4 May
Шилдэг залуу эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр шилдэг залуу эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шагналын эздээр Хавдар судлалын үндэсний төвийн Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч Эрдэнэбилэгийн Тайванбаатар, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын клиникийн эмч Бадарчийн Бат-Ирээдүй, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч Энхбаатарын Төрмөнх нар тодорлоо. Тэдэнд …
-
4 May
Галт зэвсэг хил нэвтрүүлэхийг завджээ
Дорнод аймгийн Эрээнцав боомтын орох чиглэлээр 5 дугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын иргэн С.И гар буу, 43 ширхэг сумыг автомашиныхаа голын хайрцганд нууж хил нэвтрүүлэхийг завджээ. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлэн, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар …
-
4 May
Хөтлөгчөөс яруу найрагч руу “урвасан” П.Одгэрэлийн шинэ дуу хитийг тэргүүллээ
“UBS” телевизийн сэтгүүлч, редактор П.Одгэрэлийг ихэнх үзэгчид “Universe best songs” наадмын хөтлөгч гэдгээр нь андахгүй мэдэх биз ээ. Өнөө цагийн чадварлаг хөтлөгч нарын тоонд зүй ёсоор тооцогддог сэтгүүлч бүсгүй маань шаггүй найрагч төдийгүй сүүлийн үед охид залуусын сонсох дуртай олон сайхан дууны шүлгийг бичсэн гэдэг. “Universe best songs” наадмын ач холбогдол, цар хүрээг нэмэгдүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэсэн хөтлөгч П.Одгэрэл өдгөө …
-
4 May
“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг тоглогдоно
Б.Лхагвасүрэн “Үгүйлэгдсэн хайр” жүжиг нь цаг мөч элэгдэх тусам хүний тухай, хүн хүнээ үгүйлэх, хайрлах , энэрэх сэтгэл хомсдож байгаа тухай өгүүлсэн, үзэгчид оюун ухаандаа хүний сэтгэл, энэрэл хайрын тухай эргэцүүлэн бодохуйц ухаарал хайрлаж, сургамж хайрлахаар онцгой ач холбогдолтой бүтээл юм. Энэхүү жүжгийг найруулагч Э.Санчигдан, зураач Б.Төмөрхуяг/СТА/,хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг/УГЗ/ нар театрын тайзнаа анх 1988 онд тавьж байсан түүхтэй. Залуу …
-
4 May
БНСУ-ын визний материал бүрдүүлэх журамд өөрчлөлт оржээ
Манай улсын иргэдийн ихээр зорчдог БНСУ-ын визний материал бүрдүүлэх журамд өөрчлөлт орсон байна. Тиймээс виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалтыг хүргэж байна. 1. 3,5х4,5 хэмжээтэй 1% өнгөт зураг 2. Гадаад пасспорт /пасспортын хугацаа аялах өдрөөс хойш 6 сараас дээш хүчинтэй хугацаатай байх/ 3. Гэр бүлийн лавлагаа орчуулгын хамт /гэрлэсэн эсэх, гэр бүлийн хүн нас барсан бол нас барсны гэрчилгээг хавсаргана/ 4. …
-
4 May
Ц.Оюундарь: Надад мэдэгдэхгүйгээр програм эвдэж захиалгат нэвтрүүлэг гаргахыг үзэв
Өчигдөр МҮОНТ-ийн телевизийн эфирийн программыг өөрчилж, захиалгат нэвтрүүлэг гаргасан хэмээн МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдээлэв. Тэрбээр энэхүү үйлдэлд УИХ-ын дарга З.Энхболдыг буруутгасан байна. Тодруулбал, тэрбээр “ОНРТ тэнцвэртэй мэдээлэл гарга гэдгийг З.Энхболд та дандаа тавьдаг. Хянах нэг арга нь хөтөлбөр батлах явдал! Дураар эвдээд байвал хянах аргагүй!”, “Батлагдсан хөтөлбөрийг эвдэнэ гэдэг эфирийн хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үг! Ийм …
-
4 May
“Хэрэглэгч тантай хамт” өдөрлөгт ирсэн иргэдийн өргөдөлийг хүлээж авлаа
Бараа бүтээгдэхүүн худалдагч, аж ахуй нэгжүүдийг хэрэглэгчдийн эрх ашгийг хохироохгүй байх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, стандартын чанар, шаардлага хангасан хүнсний бараа бүтээгдэхүүнээр хангагдаж буй эсэхэд анхаарал хандуулах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ШӨХТГ төрийн бус байгууллагууд, аж ахуй эрхлэгчидтэй хамтарч хууль, эрх зүйн зөвлөмж зөвлөгөө өгөх “ХЭРЭГЛЭГЧ ТАНТАЙ ХАМТ” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбай дээр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл