Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 23 April

    НИТХ-ын тэргүүлэгчид маргааш хуралдана

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу 4 дүгээр сарын 24-ний өдөр болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Журам батлах тухай /Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам / Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг батлах тухай Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, …

  • 23 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. 23/IY Баянзүрх 11.00-17.30 10, 12-р хороо 20-р цэцэрлэг, Жанжны 12-21-р гудамж, 69 айл, Жаргалант, Сайрын харгана, Бодь зул сан, Махаяан Дарь эх сүм, Си Пи Эм Си, Well mart ХХК-ууд, Дүүргийн нийтлэг үйлчилгээний газар, Ботаникийн хүрээлэн, …

  • 23 April

    Өнөөдөр болох үйл явдал

    08:00 цагт Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум уламжлал болгон хамтран зохион байгуулж буй “Хүний эрхийн тухай ярилцъя” Өглөөний уулзалт “Химийн бодис бидний амьдралд” сэдвийн хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын Хурлын танхимд болно. Уулзалтын зочноор “Байгаль орчин, эрүүл мэнд төв” ТББ оролцоно. Утас: 313207 08:30 цагт “Ослын нийгмийн даатгалын тогтолцоо хөгжил: Монгол ба Герман улсын туршлага” сэдэвт форум Корпорэйт зочид …

  • 22 April

    04-р сарын 21-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 04-р сарын 21-ны өдөр 370 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 125 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 245 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 22 April

    Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 4505 хүн байна

    Манай улсад сүүлийн жилүүдэд өндөр барилга ихээр баригдаж, уул уурхай хөгжихийн хэрээр үйлдвэрлэлийн осол гэмтэл буурахгүй байгаа билээ. 2014 онд гэхэд үйлдвэрлэлийн 333 осол бүртгэгдэж, өмнөх оноос 18 хувиар буурсан боловч нас барсан хүний тоо нэмэгдсэн байна. Ослын шалтгааныг авч үзвэл уналт нуралт, аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсан, тээврийн хэрэгслийн болон тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, технологийн процесс зөрчсөн зэрэг …

  • 22 April

    Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо

    ХХАА-н дэд сайд Б.Батзориг БНХАУ-д ажлын айлчлал хийж байна.  Хүнс , Хөдөө аж ахуйн дэд сайдаар  ахлуулсан  ажлын  хэсэг  энэ өдрүүдэд  БНХАУ-ын Бээжин  хотноо   бэлчээрийн  органик  монгол  малын  махыг  урд  хөршийн томоохон зах зээлд эдийн засгийн эргэлтэд оруулах  бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.  БНХАУ-ын дарга Си Зиньпин  Монгол Улсад төрийн айлчлал хийх үедээ  Монгол Улс газарзүйн байршлын давуу талаа  ашиглан …

  • 22 April

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтэрнэ

    Нийслэлийн тээврийн газраас зорчих үнэ тариф, хөлс төлөлтийн одоогийн тогтолцоог өөрчлөх, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх, автобусны паркийг шинэчлэх, нийтийн тээврийн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа ба нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, удирдлагын болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажил нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлын нэг билээ. Уг ажлыг …

  • 22 April

    Мэргэжлийн хяналтынхан түймрийн голомтод ажиллаж байна

    Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан суманд гарсан тал, хээрийн түймрийн голомтод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Байгаль орчны болон мал, амьтан, чанар, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн ахалсан баг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малын сэг зэмийг устгах, ариутгах, халдваргүйжүүлэх ажилд оролцож байгаа юм. Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 128 адуу, хоёр тэмээ, 950 хонь, 1266 …

  • 22 April

    Том оврын автомашинуудыг хилийн застав, хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын албадад хуваарилна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг долоо хоног бүрийн лхагва гаригт “Шийдлийн цаг” уулзалт зохион байгуулж, улс орны хэмжээнд тулгарсан асуудлыг шийдвэрлэдэг.  Анхны “Шийдлийн цаг” уулзалтаар яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож,  зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жийп машин, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин …

  • 22 April

    Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн үргэлжилж байна

    Шатрын улсын аварга шагаруулах эрэгтэйчүүдийн 55 дахь, эмэгтэйчүүдийн 47 дахь удаагийн тэмцээн юм. Тэмцээн Хан-Уул дүүргийн Мал аж ахуйн хүрээлэнгийн байранд болж явагдаж байгаа бөгөөд эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчин тойргийн журмаар өрсөлдөж байгаа юм. Тэмцээнд 13-50 насны шатарчид оюун ухаанаа уралдуулж байгаа юм. Эрэгтэйчүүдийн долоон өргийн байдлаар их мастер Ц.Батчулуун 5.5 оноогоор тургүүлж, олон улсын мастер С.Билгүүн, олон улсын …

  • 22 April

    Янзаганы талаарх зарим сонин хачинаас …

    Говь-Алтай аймгийн Дарив сумын байгаль хамгаалагч Т.Буянбат хэдийгээр математикийн багш мэргэжилтэй нэгэн ч бөхөн гэдэг энэ амьтныг хайрлан хамгаалах, судлан таних ажилд олон жил зүтгэж яваа хүн. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа ажигласан сонин хачин зүйлсийнхээ заримаас уншигч та бүхэнтэй хуваалцаж байна. 1. Бөхөн хэмээх энэ ховор амьтан үр төлөө зуны эхэн сард төрүүлэхдээ аль болох нам дор газар, хүн …

  • 22 April

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна. /2014.04.22/

    2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчин:  4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын 7 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1774 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 291 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.  Одоо ХӨСҮТ-д нийт 286 хүн эмчлэгдэж байгаагаас 69 өвчтөн шинээр хэвтэж, 26 хүн эмнэлгээс гарч, 72өвчтөний …

  • 22 April

    Нийслэлд хүчингийн хэрэг гарчээ

    2015 оны 04-р сарын 21-с 22-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1710 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод хүнийг санаатай алах гэмт хэрэг 1,  золгүй байдлаар нас барсан 3 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, булаах гэмт хэрэг 2, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах …

  • 22 April

    Дэлхийн шилдэг бүтээл монголын тайзнаа

    Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” этно балетыг монголд анх удаа үндэсний хөгжимд найруулан, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан шинээр тавьж байгаа билээ.    Тус балетаар дамжуулан монгол ардын хөгжмийн зэмсгийн уран сайхныг илэрхийлэхийн зэрэгцээ монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг харуулж буй томоохон бүтээл болж байгаа юм.   Уг балетын хэвлэлийн хурал өнөөдөр …

  • 22 April

    “Соёмбо”-той ууланд гарсан галын шалтгааныг тогтоожээ

    Энэ сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн дүүргийн VIII хороо, Богдхан уулын “Соёмботой” хэсэг орчин талбайг хамарсан хөрсний өвс шатаж түймэр гарсныг гал унтраах ангийнхан унтраасан. Галын шалтгааныг цагдаагынхан тодруулахад бага насны гурван хүүхэд гал алдсан болохыг тогтоосон байна. Эдгээр 7-9 насны хүүхдүүд гэрийнхээ гадаа өвс шатааж тоглож байгаад салхинд гал алдсан байжээ. Эрүүгийн хуулиар 14 нас хүрээгүй хүнд хариуцлага хүлээлгэхгүй …