Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 15 April

    8-10 хоногтой нярай хүүхдээ хаяж явжээ

    Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8-10 хоногтой нярайг орхиж явсан хэрэг гарсан байна. Орхигдсон нярайг цагдаагийн албан хаагчид олж, асрамжийн төвд хүргэжээ. Одоогоор түүнийг орхиж явсан этгээдийг олоогүй. Хэргийг БГД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж. Хүүхдээ хаясан эхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэн шалгадаг юм.

  • 15 April

    Монголын тал ядаж нүүрсээ тээвэрлэх эрхтэй үлдэх ёстой

    Тавантолгойн гэрээ гэж гурван өөр гэрээ урган гарч ирэв. Нэг нь хоёрдугаар сард байсан гэрээ, нөгөө нь дөрөвдүгээр сарын 3-ны өдөр, тэгээд дөрөвдүгээр сарын 6-нд гэхчлэн гэрээ “ургажээ”. Гэрээг УИХ-ын дарга нэхэж байж авсанаа нэгдсэн чуулган дээр хэлж байсан. Харин яг гарын үсэг зурахаар бэлтгэж байсан гэрээ нь Хууль зүйн яам, Гадаад хэргийн яаманд хүргүүлснээс зөрүүтэй байгаа нь бүр ч …

  • 15 April

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллажээ

    Дорнод аймгийн Прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 оны эхний  улиралд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.   Прокурорын байгууллагаас хийж, хэрэгжүүлж буй ажлаа  иргэд, олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, аймгийн төвийн …

  • 15 April

    Лүнрэг Эш Төмөр: 2061 онд Монголд хувьсгалын шинжтэй төрийн томоохон эргэлт болно

    “Монгол шүтээн” төвийн айлдлын багш, Лүнрэг Эш Төмөрийн санаачлагаар Төв аймгийн Баянцогт сумын төвөөс 8 км зайтай орших элгэн хадны өвөрт Монгол шүтээн цогцолбор баригдаж байна. Тэрбээр өөрийн лекцийг уншиж буй бөгөөд 2061 он хүртэлх онцгой содон үйл явдлыг ч зөгнөн хэлдэг ажээ. Ханш нээх өдрөөр Лүнрэг Эш Төмөр нийслэлийн Хар хорин, Нарантуул зэрэг томоохон захуудад жижиг худалдаа, үйлчилгээ эрхэлдэг …

  • 15 April

    Унгар Улсын Ерөнхийлөгч Я.Адер Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирлээ. Эрхэм зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди, албаны бусад хүмүүс угтан авсан юм. Монгол Улсын …

  • 15 April

    Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд техник хэрэгсэл гардуулах үйл ажиллагаа боллоо

    ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан эрхэм зорилго, “Найдвартай баталгаатай үйлчилгээ-иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэг” хэрэгжүүлэхийн тулд хэргийн газрын үзлэгийг чанартай явуулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны технологийг хөгжүүлэх, техник хэрэгслийн хангамжийг олон улсын жишигт нийцүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбоотой Улаанбаатар хотын дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэдтехник хэрэгсэл гардуулах  үйл ажиллагаа боллоо. Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн мөрдөн байцаагч нар хэргийн …

  • 15 April

    Шинэ клип: “Бид эстрадынхан” /СУИС-ийн Эстрадын дуулаачийн төгсөх ангийн хамт олон/

    СУИС-ийн Эстрадын дуулаачийн төгсөх ангийн оюутнуудын төгсөлтийн ажил болох дуун клипийг хүргэж байна.

  • 15 April

    Алслагдсан 3 дүүргийн онцгой байдлын хэлтсүүдтэй онлайнаар хуралдлаа

    Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд  Багануур, Багахангай, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчидтай цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар онлайнаар хуралдлаа. Нийслэлийн төр захиргааны Хангарьд орны 14 давхарт болсон хуралд нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцож  хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр албаны бэлтгэл бэлэн байдлаа хангаж, харьяа дүүргийн нутаг дэвсгэрт ногоон бүсийн шалгалтыг зохион байгуулж хяналт …

  • 15 April

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд сонгогдсон байршилд инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэнэ

    Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжийн дагуу дараахь байршлуудад инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулна. Үүнд: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2014 оны 73 дугаар тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материал орчмын гэр хороололд барих 4 ширхэг …

  • 15 April

    Алдарт “Ариун хаврын тахилга”-ыг нийслэлийн Улаанбаатар чуулгад тоглоно

    И.Ф.Стравинскийн“Ариун хаврын тахилга” балет нь 1913 онд Парист анх тоглосон үедээ маш их шүүмжлэлийг дагуулж, шуугиан тарьсан ч, хожим нь дэлхийн хөгжмийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн, хөгжмийн цоо шинэ хэллэгтэй, орчин үеийн балетын дэглэлтэд нөлөөлсөн сод бүтээлд тооцогдох болжээ. Улаанбаатар чуулга Монголд анх удаа энэ балетыг үндэсний хөгжимд найруулж, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан тоглох гэж байна.“Ариун хаврын тахилга” …

  • 15 April

    Мэргэжлийнхээ ур чадвараар онц ноцтой гэмт хэргийг илрүүлжээ

    Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ванчигсүрэн овогтой Хосбаяр, Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Дамдинсүрэн овогтой Эрдэнэбат нарын алба хаагчид эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гарган ажиллаж, онц ноцтой хүн амины гэмт хэрэг, онц их хэмжээний хохиролтой хулгайн гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган …

  • 15 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    2015 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. 15/IY Сүхбаатар 10.30-17.00 3-р хороо 5-р хороолол 2Б, 5Б, 13/1,  21, 22, 23, 23Б байрууд, 6-р сургууль, Бест худалдааны төв, НШШГАлба,  Монфарм ХХК, тэр орчмын хэрэглэгчид 11.00-18.00 19-р хороо Хандгайтын богино, Хуурай мухар, Билгүүний энгэр орчмын …

  • 15 April

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Улаанбаатарын Худалдааны танхимтай хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан СТӨ-нд болно. 09:00 цагт Нягтлан бодох бүртгэлийн улсын XVIII олимпиад “Мандах бүртгэл” ДС дээр эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тус олимпиадад нягтлан бодох бүртгэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 20 орчим их, дээд сургууль оролцож байна. 09:00 цагт “Ногоон хөгжлийн байгаль орчин” …

  • 14 April

    Хүний амьдралд тохиолддог олон өнгийг харуулахыг зорьсон “Үндэсний баялаг”

    Албан ёсны нээлтээ хийгээд гуравхан хонож байгаа ч “Үндэсний баялаг” уран сайхны кино үзэгчдийг байлдан дагуулж эхлээд байна. Кинонд өнөөгийн кино урлагийн төлөөлөл болсон олон сайхан залуу жүжигчид тогложээ. Манай нийгэмд байдаг ялангуяа бүсгүйчүүлд тохиолдож байдаг эмзэг, маш нарийн олон асуудлыг уран сайхны аргаар олон нийтэд хүргэсэн нь сонирхол татахгүй байхын аргагүй аж. Томчууд гэх тодотголтой хөрөнгө мөнгөтэй чинээлэг эрчүүд …

  • 14 April

    Дэд сайд Б.Батзориг Булган аймагт ажиллалаа

    ХХАА-н дэд сайд Б.Батзориг, Газар  тариалангийн бодлогын хэрэгжилтийг  зохицуулах  газрын  дарга  Ц.Болорчулуун  тэргүүтэй   албаны хүмүүс  Булган аймагт ажиллаж, газар тариалан эрхлэгчидтэй уулзаж зөвлөлдлөө. Тус  аймаг   газар  тариалан эрхлэлтээрээ улсын хэмжээнд эхний   гуравт ордог. Сэлэнгэ, Эг, Орхон   зэрэг     томоохон голуудын ай сав бүхий газруудын хөрс цаг уурын тохиромжтой байгалийн бүс нутагт оршдог учраас  хүрэн хөрс зонхилсон 119,0 мянга гаруй тариалан бүхий …