Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 11 January

    Цаасан аяга, таваг үйлдвэрлэхэд бондоос 1-2 тэрбумыг өгчээ

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Монгол Улсад анх удаа олон улсын зах зээл дээр бонд гаргаж эхний ээлжид 1.5 тэрбум ам.долларын бонд амжилттай арилжааллаа Мөнгөө авчихлаа, одоо юу хийх нь бидний асуудал. Ямар ч айдас хүйдэстэй юм байхгүй” хэмээн 2012 оны арванхоёрдугаар сард УИХ­ын чуулган дээр хэлж байсан нь бий. Тэр үед эрх баригчдын хэлж байсан бурам шиг үгийг сонссон иргэд …

  • 11 January

    Калифорнийн их сур­гуу­лийн судлаачид Чингис хааны шарилыг хайж эхэлжээ

    АНУ-ын Калифорнийн их сур­гуу­лийн хэсэг судлаачид “Crowdsourcing the Unknown: The Satellite Search for Genghis Khan” су­далгааны материалаа PLOS ONE платформ дээр нийтэлжээ. PLOS ONE нь нээлттэй, гишүүд нь онлайн хамтран ажилладаг,  нийтлэлийн платформ юм. Энэ төслийн зорилго нь хэт өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын зураг ашиглан Чингис хааны шарилыг эрэх юм байна. Гэхдээ энэ виртуал эрэл хайгуулыг олон мянган сайн дурынхны …

  • 11 January

    УИХ-ын гишүүдийн ирцийн ”шилэн” бүртгэл хэрэгжиж эхэллээ

    2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар батлуулсан “Шилэн дансны тухай” хууль хэрэгжиж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор төрийн зарим байгууллагын үйл ажиллагаа “шилэн” болж эхэллээ. Үүний нэг бол УИХ болон УИХ-ын Тамгын газар юм. Баасан гарагийн чуулганы хуралдаан өндөрлөх үеэр УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд хандан  “Маргааш өглөө 09 цагаас чуулган хуралдана. Өглөө …

  • 11 January

    Цахилгааны төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдэд 0,3 хувийн алданги тооцно

    Төв Чандмань Дулааны эрчим хүчний газрын санхүүгийн программд нэгдүгээр сарын 1-ээс нээс өөрчлөлт орсонтой холбогдуулан төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдэд 0,3 хувийн алданги тооцох болсон байна. Гэрээнд заасны дагуу  аж ахуйн нэгж, байгууллагууд  сар бүрийн 20-25-ны дотор, айл өрхүүд  бичилт хийснээс хойш тухайн сарын 30-ны дотор төлбөрөө бүрэн төлж дуусгах ёстой аж. Хэрвээ дээрх  хугацаанд төлбөрөө барагдуулаагүй бол хэтрүүлсэн хоног тутамд, төлөгдөөгүй …

  • 11 January

    Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөл хуралдлаа

    Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаан 2015 оны нэгдүгээр сарын 10-ний өдөр болж, УЕПГ-ын 2014 оны төлөвлөгөөний биелэлт, 2015 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл, Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Сум дундын прокурорын газрын ажлыг шалгасан тухай дүн зэрэг асуудлыг хэлэлцлээ. Улсын Ерөнхий Прокурорын газраас жил, улиралын төлөвлөгөөнд 138 ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс 121 ажил  бүрэн биелэгдэж, төлөвлөгөөнд тусгасан 17 асуудлыг …

  • 11 January

    Найруулагч Ц.Хүсэлбаатар “Аюултай харилцаа”-г дэлгэхэд 2 хоног үлдлээ

    “Хас энтертаймент”-ийн захирал Ц.Хүсэлбаатарын зохиолыг нь бичиж, найруулсан “Аюултай харилцаа” уран сайхны кино энэ сарын 14 нд нээлтээ хийнэ. Киноны гол дүрд  УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “А-Саppella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, түүний охин, жүжигчин Х.Баярмаа, УДЭТ-ын жүжигчин С.Ариунбямба, жүжигчин П.Шүүдэрцэцэг нар тогложээ. Энэхүү кинонд гэр бүлийн харилцаа, түүний тулгамдсан асуудлын талаар түлхүү харуулах гэнэ “Аюултай харилцаа” МУСК трэйлер

  • 11 January

    “Танхай тээгч” кино нэг долоо хоногийн хугацаанд 140 сая төгрөгийн ашиг олжээ

    Монголын кино урлагийн хөгжил дэвшилийн төлөөх олон чухал шийдвэрүүд өнгөрсөн жилүүдэд гарсаны нэг нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-аас киночдын дунд өрсөлдөөн бий болгох, хэрэглэгчдийн хандалтыг ихэсгэх зорилгоор “Тэнгис”, “Соёмбо”, “Өргөө” кино театруудад гарч байгаа Монгол кинонуудын ашиг орлогыг долоо хоног бүр киночдын орлогыг зарлаж байхаар болсон билээ. Тэгвэл уг жагсаалтаар 2014 оны эхний хагаст хамгийн их орлого олж байсан …

  • 11 January

    МЗХ-ноос нэгдүгээр сарыг “Гарааны сар” уриатайгаар эхлүүллээ

    Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон юм. 2015 онд сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд нэгдүгээр сарыг “Гарааны сар”, хоёрдугаар сарыг “Хайрын сар”, гуравдугаар сарыг “Спортлог сар”, дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар”, тавдугаар сарыг “Ногоон сар”, зургаадугаар сарыг “Хүүхдийн сар”, долдугаар сарыг “Өв соёлын сар”, наймдугаар …

  • 11 January

    Шинэ үндсэн хуулийн уг эхийн төрийн түүхийн музейд зална

    Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2015.01.12/ 11.40 цагаас эхлэх бол Төрийн ордонтой танилцах цахим аяллын нээлт 13.00 цагаас Төрийн ордны Их танхимын II давхарын фойенд болно. Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд …

  • 11 January

    Нийслэлийн 2015 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний ерөнхий төлөвлөгөө

    Нийслэлийн 2015 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний ерөнхий төлөвлөгөөг ЭНД дарж үзнэ үү

  • 11 January

    2015 онд нийслэлд нийтийн тээврийн шинэчлэлт хийнэ

    Нийслэлийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналтын /GPS/ систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем зэрэг дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар тээврийн үйлчилгээг зохицуулах “Цахим тогтолцоог” бий болгоно гэж заасан байдаг. Уг заалтын хүрээнд тээврийн ухаалаг систем нэвтрүүлэхээр НИТХ-ын …

  • 11 January

    Сонсголонгийн гүүрээс Яармагийн замын ажлыг үргэлжлүүлнэ

    Энэ онд Орбитын уулзвараас -Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлт 3,6 км, Шаргаморьтын амны 6.3 км авто замын  шинэчлэлт, Халдвартын автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш үерийн далан хүртэлх 1,8 км хэсэгчилсэн хатуу хучилттай авто зам /БЗД, 14-р хороо/ , Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлх гэр хорооллын арын 4,9 км авто замуудыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн Зүүн Алтан-Өлгийн авто …

  • 11 January

    Энэ онд Нарны замыг 19-р хороололтой холбоно

    Энэ 2015 онд Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам, Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх, Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км шинэ зам, замын байгууламжийн 58 у/м гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22м туннелийн хамт, …

  • 11 January

    Шатар сонирхогчдын УАШТ-ий шилдгүүд тодорлоо

    Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга З.Энхболдын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр /2015.01.11/ өндөрлөлөө. Эрэгтэй шатарчдыг тэргүүлж, алтан медаль хүртсэн С.Алтангэрэл Нийт 94 эрэгтэй шатар сонирхогч өрсөлдсөнөөс тэмцээний эцсийн дүнгээр нийслэлийн оролцогч С.Алтангэрэл 7.5 оноогоор нэгдүгээр байрт шалгарлаа. Хоёрдугаар …

  • 11 January

    Дүүргүүдэд 9,843,4 сая төгрөгийн зам засварын ажил хийгдэнэ

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг тус бүрт 1,500,0 сая төгрөг, Багануур дүүрэгт 367,2 сая төгрөг, Багахангай дүүрэгт 108,6 сая төгрөг , Налайх дүүрэгт 367,6 сая төгрөгийн санхүүжилтээр төв замын засвар болон хороолол доторхи зам засвар шинэчлэлтийн ажил хийхээр шийдвэрлэсэн байна.