Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 4 March

    Хонг Конгод 700 жилийн түүхтэй ваарыг дуудлага худалдаанд оруулна

    Хонг Конгод эртний Өмнөд Сүн гүрний үеийн ваарыг дуудлага худалдаанд оруулах гэж байна. Sotheby дуудлага худалдааныхан 700 жилийн түүхтэй уг ваарыг 8 сая ам долларт зарах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэхүү ваар нь найман талтай шаазан ваар бөгөөд тухайн үеийн гайхамшигт бүтээлд тооцогддог эд байсан учраас шинжээчид өндөр үнэд хүрнэ гэж таамаглаж байгаа юм. Тус ваар нь эзэн хааны ордонд зориулагдан …

  • 4 March

    Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүллээ

    Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн хуралдаанаар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 52 дугаар тогтоол, “Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 53 дугаар тогтоолыг тус тус баталсан. Дээрх тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгох 500,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 500,0 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн …

  • 4 March

    Иргэд автобусаар зорчихдоо цахим карт уншуулж үйлчлүүлнэ

    Иргэд автобусаар зорчихдоо тасалбар худалдаж авалгүй, цахим карт уншуулж, үйлчлүүлэх ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хоёр чиглэлд туршиж үзэхээр болжээ. Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Зорчигч, тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам “Энэ үйлчилгээг ирэх сарын 1-нээс турших бол тав, зургаадугаар сард тоног төхөөрөмжүүдийг нийтийн тээвэрт суурилуулах ажлыг зохион байгуулахаар болсон. Наадмын дараагаас энэ үйлчилгээ бүрэн нэвтэрнэ. Иргэдэд карт олгох …

  • 4 March

    Самар түүж, бэлтгэх хугацаанд өөрчлөлт орууллаа

    БОНХАЖ-ын сайдын зөвлөлийн өнгөрсөн сарын 9-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн самар түүх, самар түүх хугацаанд өөрчлөлт оруулсан. Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын 3.7-д заасан хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэсэн байдаг. Энэ жил хур тунадас багатай, хуурайшилт ихтэй байгаа учир хоёрдугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон өөрчиллөө. Тиймээс  2015 оны …

  • 3 March

    Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр /2015.03.04/ хэвлэлийн бага хурал зарлан, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 23 удаа хуралдаж, 73 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар 50 хуулийн төсөл, УИХ-ын 5 тогтоолын төслийг хэлэлцэж, 19 санал, дүгнэлт, 5 танилцуулга, …

  • 3 March

    Археологичид Есүсийн амьдарч байсан байшинг олжээ

    Их Британий археологичид Израйлийн Назаред хотод хийсэн олборлолтын үеэр Христийн Есүсийн амьдарч байсан байшинг олжээ. 19-р зууны сүүлчээр Иосеф, Мариа хоёрын амьдарч байсан газрыг хаанаас хайхаа илрүүлсэн хэдий ч эрдэмтэд энэ асуудалд анхаараагүй байна. Тэрээр олдсон малтмалын зурагнуудыг олонд нийтэд заралсан аж. Тус олдвороос эртний чулуун хана үлдсэнийг харж болно. Байшин ойролцоогор бүтэн зууны турш баригдсан хэмээн эрдэмтэд таамаглаж байна. …

  • 3 March

    Монголд анх удаа “Шатрын багш дасгалжуулагчийн анги” шинээр нээгдлээ

    Монголд, тэр дундаа МУБИС-д шатрын багш, дасгалжуулагчийн анги шинээр нээгдлээ. Энэхүү үйл ажиллагааны нээлт өнөөдөр МУБИС-ийн Б байранд боллоо. МУБИС-ийн захирал, доктор Д. Мөнхжаргал нээлтийн үеэр: “Оюуны спортын хатан хаан” гэж нэрлэгдэх шатрыг Монголд хөгжүүлж, дэлхийн шатрын аварга төрүүлэх зорилготой нээсэн” гэж ярьлаа. Шатрын багш, дасгалжуулагчийн анги нь: – шатар сонирхсон хэн бүхэнд нээлттэй -давхар мэргэжил эзэмших боломжтой. Нэг жилийн …

  • 3 March

    Аймгуудын цахим хурал боллоо

    Цахим хурлын эхэнд Засгийн газраас аймаг, орон нутагтай холбоотой гаргасан шийдвэрүүдийн талаар танилцууллаа. БНХАУ-аас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр эхний ээлжинд 2015 онд нийслэл, орон нутагт 21 сургуулийн барилга шинээр барихаар шийдвэрлэсэн. Мөн концессийн гэрээгээр барих авто замын төслийн хүрээнд Баянхонгор-Алтай, Алтай-Дарви, Сонгино сум-Хяргас нуур чиглэлийн болон Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох хатуу хучилттай авто зам …

  • 3 March

    Дэлхийн циркийн гайхамшигт үзүүлбэрүүд Монголд тоглогдоно

    “Монгол Циркийн Хөгжлийн Төв”-өөс санаачилан Монголын Үндэсний Цирктэй хамтран зохион байгуулж байгаа “Дэлхийн цирк монголд-2015” олон улсын шилдэг циркчдийн хоёр дахь удаагийн хамтарсан тоглолт Улаанбаатар хотноо нээлтээ хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр “АСА” циркт хэвлэлийн бага хурал хийж холбогдох хүмүүс мэдээлэл өглөө. Тоглолтонд АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Ардчилсан Солонгос, Украйн, Вьетнам, Беларусь, Латви, Монгол зэрэг 12 орны …

  • 3 March

    16 тэрбум жилийн нарийвчлалтай цаг бүтээжээ

    Японы эрдэмтэд 16 тэрбум жилийн хугацааг тодорхойлох нарийвчлалтай атомын цаг үйлдвэрлэсэн байна. Уг цагийг Токиогийн Их сургуулийн профессор Хидетоши Каторийгаар ахлуулсан судалгааны баг зохион бүтээжээ. Шинэ технологи гайхалтай үнэн зөв үзүүлэлттэй болохыг туршилтын үеэр баталжээ. “Энэхүү цагийн тусламжтайгаар манай гариг дээр өрнөсөн байгалийн өөрчлөлт, геологийн насжилтыг тогтоох боломжтой. Мөн манай гаригт өдгөө амьдарч буй амьтдын биологийн хувьсал өөрчлөлтийг тодорхойлоход дөхөм …

  • 3 March

    Ховд аймагт баруун бүсийн жүдогийн төв баригдана

    Өнөөдөр Монгол дахь Японы  элчин сайдын яаманд Япон Улсын Засгийн газрын “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих  “Ховд аймагт баруун бүсийн жүдогийн төв барих төсөл”- ийн гэрээнд гарын үсэг үзэглэх ёслол боллоо. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат нар гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд …

  • 3 March

    Бүрэн шаталттай зуухыг 3-р сарын 30-ныг хүртэл худалдана

    Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар Цэвэр агаар төслийн хүрээнд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа. Энэхүү төсөлд гэр хорооллын өрхүүд хамрагдсанаар сайжруулсан 7 төрлийн зуухыг өнгө, загвар, үйлдвэрлэсэн улс зэргээс хамааран зах зээлийн үнээс 66 хувийн хөнгөлөлттэйгээр буюу 17.600-221.300 төгрөгөөр худалдан авч байна. Иргэдэд мэдээ, мэдээллийг ойртуулах, зуух борлуулах үйлчилгээг чирэгдэл багатай, хүртээмжтэй болгох үүднээс дүүргийн 8,12,15,18 …

  • 3 March

    Ногоон байгууламжийн хаврын арчилгааны ажил эхэллээ

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийгэм, эдийн засгийн зорилтын хүрээнд 2015 онд “Ногоон дүүрэг” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, арчлалт хамгаалалтын ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж, эхний ээлжинд зүлэг самналт 178561м2 хийж, 159 мод, 383 ширхэг бут, сөөгийг хэлбэржүүлэх, ургамлан хашлагыг 1756 метрт хийх ажил үргэлжилж байна.  

  • 3 March

    “Цусаа бэлэглэж-амьдрал хайрлая” аян эхэллээ

    Монголын оюутны эрхийн өдрийг тохиолдуулан “Амьдрал бэлэглэе” цус хандивлах аяны нээлт өнөөдөр ЦССҮТөвийн байранд боллоо. Энэ аяныг Монголын Оюутны холбоо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна. 3 сард цусны өвчин эрс ихэсдэг учир үүнтэй холбогдуулан оюутнуудыг байнгын донор болгож, жилд 2 удаа ч болтугай цусаа өгвөл цусан бүтээгдэхүүний хангамж сайжирч, хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг аврах зорилготойгоор …

  • 3 March

    Амь+бий

    Найдангийн ГАНХУЯГ (Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор) Амбий… Амбий… Амь, амин, амины гэсэн утгатай үг юм л даа. Амины хайртай шавь минь! Ард олныхоо амин хайртай жүжигчин минь! Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдлээ дээ. Амбийтай уулзсан хүний дотор сэтгэл гэрэлтэж, Амбийгийн алиа хошин яриаг сонссон хүн баяр жаргалаар бялхдаг юм. Өөрөө …