Мэдээ мэдээлэл

February, 2023

  • 3 February

    Дуучин Б.Баяндалайгийн шинэ уран бүтээл “Хүн битгий муулаарай”

    Дуучин Б.Баяндалайгийн шинэ уран бүтээл болох  “Хүн битгий муулаарай” дуу цацагдаж эхэллээ. “Хүн битгий муулаарай” дууны үгийг Д.Дэчинжалба, аялгууг нь С.Бат-Очир хийсэн байна. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баяндалайгийн хувьд “Би өөрийнхөөрөө”, “Жаргаж яваарай хүмүүн, “Жаргалтай гэр бүл”, “Дурлал”  “Хайрыг бүү дутаа”,  “Хайрын зураг” , “Анд минь чамдаа” зэрэг  80 гаруй уран бүтээлийг үзэгчдэд хүргэсэн юм. Мөн 21 аймаг болон нийслэл …

  • 3 February

    Хөгжлийн банк 1 их наяд 91 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа

    Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,091.0 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 736.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна. Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл …

  • 3 February

    295 сая төгрөгөөр нэг буудал биш, эцсийн буудлыг тохижуулах цогц бүтээн байгуулалт хийгдэнэ гэв

    Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Баянзүрх дүүрэг нэг автобусны буудлыг 295 саяар тохижуулна” гэсэн мэдээлэл гарсан. Энэ ажил зөвхөн нэг автобусны буудлыг тохижуулах тухай биш юм. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны автобусны эцсийн буудлыг тохижуулах цогц ажил гэж БЗД-гээс мэдээллээ. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо нь дүүргийн алслагдмал хороодын нэг. Энэ утгаараа хорооны иргэд автобус их хүлээдэг, хүйтэнд даардаг, түгжрэл их …

  • 3 February

    “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын медалийн загвар гаргах уралдаан зарлалаа

     “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын медалийн загвар гаргах уралдаан өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Шалгаруулалт 2023 оны гуравдугаар сарын 8-нд хаагдах бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүссэн хүн бүр оролцох боломжтой. Гэхдээ уралдаанд оролцогчид медалийн зөвхөн нүүрэн хэсгийн загварыг гаргах бөгөөд ар талын загварыг зохион байгуулагчид өөрсдөө гаргах юм. Уралдааны ялагчид залуучуудын өвлийн олимпын уралдаан тэмцээн, нээлтийн ёслолыг үзэх эрх, бусад шагналаас …

  • 3 February

    12 настай Австрали охин Скейтбордын ДАШТ-ийг тэргүүлж эхэллээ

    АНЭУ-ын Шаржа хотноо үргэлжилж буй скейтбордын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн гудамжны төрөлд өрсөлдсөн 81 тамирчнаас хамгийн шилдэг үзүүлэлттэй 27 нь хоёрдугаар шатанд шалгараад байна. Цааш медалийн төлөө өрсөлдөхөөр үлдсэн эдгээр тамирчдыг Австралийн 12 настай Клое Коуэл тэргүүлэн гарч ирсэн нь олны анхаарлыг татлаа.  Тэрбээр эхний шатанд 83.15 оноо авсан бол ард нь жагсаж буй Японы Үэмүра Аои 65.28 оноотой байгаа юм.  “Би …

  • 3 February

    Хог тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулна

    Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа зөвлөгөөнийг удирдан явууллаа. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлууд, мөн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өглөө. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, …

  • 3 February

    “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв” байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлэв

       Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Чан Син Жүн, тус нийгэмлэгийн Ирээдүйн бизнес (инновац) хөгжүүлэх хэлтсийн дарга Чон Хэ Ен тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр (2023.02.02) хүлээн авч уулзлаа.   Уулзалтаар Монгол Улсад сүрьеэ болон халдварт өвчний тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой Олон улсын …

  • 3 February

    ДЭМБ-ын төлөөлөгчид:Тамхины хяналтыг сайжруулах, хэрэглээг хязгаарлах хамгийн сайн арга бол татварыг нэмэх

    Монгол Улсын Засгийн газраас Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Хуулийн төсөлд техникийн туслалцаа үзүүлэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас төлөөлөгчид ирэн ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид болон Эрүүл мэндийн яамны удирдах ажилтнууд өчигдөр (2023.02.02) Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн нартай уулзаж, өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа …

  • 3 February

    Б.Амартүвшин:Ерөнхий боловсролын сургуульд роботын сургалтыг нэвтрүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангана

    Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, Нийслэлийн Боловсролын газрын 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөтэй танилцлаа. Нийслэлийн Боловсролын газар нь цар тахлаас үүдэлтэй хичээлийн хоцрогдлыг нөхөх ажлын хүрээнд танхим болон цахимаар хосолсон нэмэлт сургалт явуулах, хөтөлбөрийн агуулгыг ахиулах ажлыг төлөвлөжээ. Мөн энэ онд багтаан цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийслэлийн зарим хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг ашиглалтад оруулах, шаардлагатай тоног …

  • 3 February

    Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно

    Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:63 буюу “Хан хиллс хотхон-Ривер гарден-Баян монгол хороолол-МУБИС-Ард кино театр” чиглэлийг иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн богино эргэлтээр иргэддээ үйлчлэхээр боллоо. Тухайн чиглэл нь хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Ч:63А “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баян монгол хороолол-Төв номын сан” маршрутаар иргэдэд үйлчилнэ.  Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд …

  • 3 February

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны хоёрдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, тал хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.  Увс нуурын хотгороор 22-27 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, …

  • 2 February

    Гал гарсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, нэг иргэн угаартжээ

    Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 49 минутад “Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нийтийн байранд гал гарч байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус дүүргийн 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжны нийтийн байрны галлагааны өрөөнд гал гарч 50 настай, эмэгтэй “О” нь угаартаж нас баран, 19 настай, …

  • 2 February

    Таксины төлбөрөөс болж маргалдан, зэвсэг ашиглан биед нь халдсан хэргийг шалгаж байна

    Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө “Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 19 настай, эрэгтэй “А” гэгч нь энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 цаг орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс …

  • 2 February

    Мөнгөн ус худалдан борлуулахаар завдсан хэргийг илрүүлжээ

    Энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Химийн хорт аюултай бодис болох “Мөнгөн ус”-ыг улсын хилээр нууцаар нэвтрүүлэн бусдад их хэмжээний мөнгөөр худалдан борлуулах гэж байсан Г, Б нарын үйлдлийг илрүүлэн 2 кг мөнгөн усыг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэг юм. Монгол Улсын Засгийн газрын …

  • 2 February

    С.Батболд: 2023 онд Чойбалсан-Хөөт-Бичигт, Арцсуурь-Шивээхүрэн-Сэхэ боомтуудыг холбох төмөр замын төсөл эхэлнэ

    Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой салбарын өнгөрсөн оны төмөр замын бүтээн байгуулалт, цаашдын хөгжлийн зорилго, төлөвлөлтийн талаар ярилцлаа. –Өнгөрсөн онд шинээр гурван төмөр замыг ашиглалтад орууллаа. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэр хэр хэмжээтэй явагдаж байна вэ? -Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр замд өнгөрсөн оны 12 дугаар сард техникийн комисс ажиллаж, тодорхой үүрэг даалгавар өгсөн байгаа. Зүгшрүүлэх тээвэрлэлтээр …