Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 18 January

    Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга лхагва, пүрэв гарагт болно

    УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах  шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах …

  • 18 January

    Хөдөлмөрийн гэрээг ямар шалтгаанаар цуцалдаг вэ?

    Дараах үндэслэлүүдийн аль нэг нь байгаа тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Үүнд:     -Хөдөлмөрийн хуулинд аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;    – Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон; – Ажилтан 60 нас …

  • 18 January

    Эрүүл мэндийн шилдэг 7 зөвлөгөө

    Залуу бүсгүйчүүдийн эрүүл мэндэд зайлшгүй чухал асуудлууд. 1. Үргэлж аюулгүй бэлгийн харьцаанд орж бай. Найз залуу чинь БЗХӨ тусахгүй гэдэгт маш итгэлтэй (бүр 100% итгэлтэй байгаа бол шүү дээ) л биш байгаа бол үргэлж хамгаалалттай секс хийх хэрэгтэй. Бэлгэвч чамайг 100% хамгаалж чадахгүй ч төрөл бүрийн БЗХӨ (хламиди, загхүйтэн), мөн арьсаар дамжин халдварладаг өвчин (яр, умайн хүзүүний халдвар) тусах магадлалыг …

  • 18 January

    МЗХ-ны ерөнхий зөвлөлийн хурал боллоо

    Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа хийхээр төлөвлөөд байгаа. Сар бүрийг өөрийн нэршилтэй болгож, залуусын дунд уриалга өрнүүлэх бөгөөд нэгдүгээр сарыг “Гарааны сар” болгон зарлаж энэ сард бүх залуулуучууд 2015 оныхоо ажлыг төлөвлөхийг уриалсан юм. Тэгвэл өнөөдөр МЗХ Ерөнхий зөвлөлийн хурлаа хийлээ. Хуралд 21 аймаг, 9 дүүрэг, салбар хороо холбоодын бүхий л тэргүүнүүд …

  • 18 January

    Бөөс ихсээд байгаа нь ямар учиртай вэ?

    Угаалгын нутаг, шампунь гэгч соёлын бараа монголд орж ирсэнээс хойш бөөс гэдэг амьтан устаж үгүй болсон гэдэг. Ямар сайндаа зарим нэгэнд нь бөөс хэрэг болоод олдохгүй бөөс үнэд хүрч байсан цаг саяхан. Гэтэл сүүлийн үед цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөж эцэг эхчүүд нь сандралдах болсон. Хөдөө орон нутгаар л бөөс илэрсэн юм шиг яриа гараад байгаа. Угтаа бол хотод ч бас бөөс …

  • 18 January

    2014 он хамгийн дулаан жил байсан гэв

    2014 он бол анх 1880 онд агаарын дулааныг тэмдэглэж эхэлснээс хойшхи хамгийн дулаан жил болжээ. Америкийн Үндэсний далай тэнгис, цаг уурын асуудал хариуцсан газрын судалгаанаас үзвэл, 2014 оны дундаж дулаан 14.6 хэм байсан бөгеөд энэ нь XX зууны дунджаас 0.69 хэмээр илүү байгаа аж. Дулаарч буй газруудад Оросын Алс Дорнодын бүс, Америкийн баруун бүс нутаг, Өмнөд Америкийн эх газрын хэсэг, …

  • 18 January

    Монгол иргэд Францад осолджээ

    Францын Монтре хотын ойролцоо, Аржентан-Сийс чиглэлийн зам дээр өнгөрсөн мягмар гаригт зам тээврийн ноцтой осол болж, дөрвөн монгол хүн нас баржээ. Тэдний сууж явсан “Мерседес” маркийн суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдсөн байна. Хохирогчид 27-42 насныхан байснаас гурав нь газар дээрээ амиа алдаж, 27 настай залуу Каннын эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа буюу пүрэв гаригийн өглөө нас барсан аж. Осолдсон ачааны автомашины жолоочийг …

  • 18 January

    “Болор цом” Төв аймагт болно

    Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадам ирэх сарын 14-нд Төв аймгийн Зуунмод суманд болох гэж байна. Наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийг Монголын зохиолчдын эвлэл дээр авч эхэлжээ. 32 дахь жилдээ зохион байгуулагдаж буй наадамд “Болор цом”-ын эзэд тааллаараа оролцох бөгөөд бусад яруу найрагчийн хувьд шилдэг 32 найрагчийг шигшин Зуунмод сумын тайзнаа шүлгийг нь уншуулах юм байна. Өмнө нь …

  • 18 January

    И.Штраус “Оргилуун дарс” шинэ балет УДБЭТ-ын тайзнаа

    УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 24-ны өдөр вальс хөгжмийг үндэслэгч Австрийн хөгжмийн зохиолч И.Штраусын бүтээлүүдээр “Оргилуун дарс” шинэ балет тавихаар болжээ. Шинэ жилийг санагдуулам 15 хөгжмийн бүтээлийг нэгтгэсэн уг балетийг бүжигчид орчин үеийн сонгодог бүжгийн хэлбэрээр хүргэхийн зэрэгцээ тайзан дээр хормын дотор хувцсаа солих зэргээр илбийн үзүүлбэр ч толилуулах гэнэ. Цомнолыг нь тус театрын ерөнхий балетмейстр Д.Дашлхагва бичиж, нэгэн бүсгүйн сэтгэлд …

  • 18 January

    Монгол улсын шилдэг сэтгүүлээр БАРИЛГА.МН тодорчээ

    “Монголын хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбоо”, Chinggis.mn сайт хамтран гурав дахь жилдээ “Best of Mongolia 2014” оны шилдгүүдийг тодруулах олон нийтийн санал асуулгыг орон даяар амжилттай зохион байгууллаа. Шилдгүүдийг 2014 оны 12 дугаар сарын 1-нээс 31-нийг хүртэл www.chinggis.mn мэдээллийн сайтаар явуулж 68 номинацид 1300 байгууллага өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая орчим хэрэглэгч 500 мянга гаруй саналыг өгсөн байна. “Best of …

  • 18 January

    Ноён уулын тухай миний байр суурь

    Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн болон төсвийн тэнцлийн алин боловч ямар нэг хямрал нүүрлэсэн тухай улстөрчид, эдийн засаг санхүүгийн мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргаж, 2014, 2015 оны төсвийг тодотгож хэлэлцэж төсвийн бүх үзүүлэлт цалин, тэтгэвэр, халамж, хөрөнгө оруулалт зэргийг бууруулах, царцаах, хасах, танах асуудлуудыг улс төрчид марган хэлэлцэж байна. Гадаад валютын ханш тасралтгүй өсч, гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалдорждотоодынхувийнхэвшлийнхэн үйлдвэрлэгчид маань …

  • 18 January

    Эмнэлгүүдийн ачаалал 5.5 хувиар нэмэгджээ

    Нийслэлийн харьяа эмнэлгүүд дэх 669 хүүхдийн орон дээр өнөөдрийн байдлаар 706 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, орны ачаалал дунджаар 5.5 хувиар хэтэрчээ. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 52.3, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 42.8, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 29.4, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 13.7 хувиар тус тус хэтэрсэн байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

  • 18 January

    Намын бүлгүүд хуралдана

    УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ. УИХ дахь АН-ын бүлэг 10.00 цагт Төрийн ордны А танхимд хуралдах бол МАН-ын бүлэг Б танхимд энэ цагт хуралдана. Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан  В танхимд болно. Бүлгүүд өнөөдрийн хуралдаанаараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Түүнчлэн 11.00 цагт Бие даагчдын зөвлөлөөс хэвлэлийн хурал зарлаад байна.

  • 18 January

    Засаг хуралдана

    Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог.  Үүний дагуу өнөөдөр үдээс хойш 16.00 цаг Засгийн газар хуралдахаар болжээ.  Өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн Засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна.  Үүний дараа УИХ-д өргөн мэдүүлэх аж.

  • 18 January

    Өндөр давхарт амьдрах тусам эрүүл мэндэд ашигтай

    ӨБернийн их сургуулийн эрдэмтэд их хотын иргэдийг аль болох дээд давхрын байранд амьдрахыг зөвлөж байна. Энэ нь хүний насыг уртасгадаг гэнэ. Швейцарийн эрдэмтэд дөрөв ба түүнээс дээш давхруудад амьдардаг 1.5 сая ор¬чим хүнд нарийн судалгаа явуулжээ. Уг судал¬гааны явцад 2001-2008 онд 150 мянга гаруй нь нас барсан байна. Ингээд дүн шинжилгээ хийж үзтэл найм болон түүнээс дээш давхарт амьдрагсад аливаа …