Мэдээ мэдээлэл

January, 2015

  • 12 January

    Нарангийн-Энгэрийн оршуулгын газарт гурван шарил ухагджээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Нарангийн-Энгэр оршуулгын газарт энэ сарын 8-9нд шилжих шөнө гурван булш тоносон байна.  Булшнуудийн цээжин хэсгийг ухаж сэндийчсэн байсан бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээд байгаа ажээ. “Нарангийн энгэр”-ийн оршуулгын газарт 2008 онд 26, 2009 онд 29, 2010 онд 15 гэх мэт жилдээ л 20 орчим шарил ухагдсан тоо байна. Голчлон 7-10 хонож байгаа шинэ булшуудыг ухдаг …

  • 12 January

    Г.Ариунбуянг ОБЕГ-ын дэд даргаар томилов

    Онцгой байдлын Ерөнхий газрын дэд даргаар Г.Ариунбуянг томилжээ. У.Хүрэлсүхийн тушаалаар томилогдсон тэрбээр түүний найз бөгөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн, 1989-1999 онд зэвсэгт хүчний ангид алба, тасгийн дарга, төлөвлөлтийн офицероор ажиллаж байсан юм. 2005-2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, дүүргийн Засаг даргын зөвлөх, орлогчийн албан тушаалыг хашсан хурандаа цолтой нэгэн юм. Түүний хувьд …

  • 12 January

    Жолооч, эцэг эхийн хариуцлагагүй байдлаас үүдэн ой таван сартай хүүхэд амиа алдлаа

    Өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрийнхээ хашаанд тоглож байсан хүүхэд портер маркийн автомашинд дайруулж амиа алджээ. Хэргийн талаар тодруулбал, хорооны айлууд нийлж хогоо ачуулахаар портер машин хөлсөлсөн ба жолооч хариуцлага алдсанаас ийнхүү бага насны хүүхэд амиа алджээ. 2015 он гараад 12 хонож байна. Энэ хугацаанд зам тээврийн ослоор 2 хүүхэд амь насаа алдаж 19 хүүхэд гэмтэж бэртсэнийг цагдаагийн байгууллагаас онцолж …

  • 12 January

    Чингис хааны онгоныг олох магадлал өндөр болжээ

    Хиймэл дагуулын 85 мянга орчим зургаас олон улсын сайн дурын археологичид Чингис хааныг оршуулсан байх магадлалтай 55 газрыг онцлон тодорхойлсон тухай “Public Library of Sciense one” сэтгүүлд бичсэн байна. АНУ-ын Калифорнийн их сургуулийн Харилцаа холбоо, технологийн хүрээлэнгийн төслийн тэргүүн, доктор Альберт Ю-Мин Ли-гийн мэдэгдсэнээр, Чингис хааны бунхныг олох ажилд хиймэл дагуулаас авсан олон мянган зураг болон сайн дурын археологичид ихээхэн тус …

  • 12 January

    Хорват эмэгтэй төрийн тэргүүнтэй боллоо

    Хорват улсын төрийн тэргүүнээр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо. Хорватын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч Колинда Грабарь-Китарович ялалт байгуулжээ. Өдгөө 46 настай Колинда Грабарь-Китарович өрсөлдөгчөөсөө нэг хувийн саналаар илүүрхэн ялалт байгуулсан аж. Харин Ерөнхийлөгч Иво Ёсипович нэгхэн хувийн саналаар ялагдал хүлээснээр улиран сонгогдож чадаагүй байна. Өдгөө 57 настай Ивао Ёсипович 2010 онд Хорватын Ерөнхийлөгчөөр сонгогдсон аж. Хорватын ерөнхийлөгчийн сонгуулийн …

  • 12 January

    Эрдэмтэд хямралыг даван туулах зөвлөмж боловсруулан гарган засгийн газарт хүргүүллээ

    МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН  ХҮНДРЭЛИЙГ  ДАВАН ТУУЛАХ  АХИЦ  ДЭВШИЛ ГАРГАХ БОЛОМЖ Монгол оронд эдийн засгийн хямралт байдал давтагдсаар  байгаа нь анхнаасаа 1990-ээд оны эхэнд эдийн засгийн шинэтгэл явуулах, зах зээлийн тогтолцоонд шилжих  талаар иж бүрэн хөтөлбөр боловсруулаагүй, улмаар сүүлийн жилүүдэд бодит эдийн засгийн хөгжлийн хүчтэй хэтийн чиг баримтлал бодлогогүй,  үндсэндээ урсгалаар  явж ирснээс болж, улс орны үйлдвэржилт , бүтээн байгуулалтын …

  • 12 January

    “Хүүхдийн мөнгийг хасвал Ерөнхий сайдыг огцруулахыг шаардана”

    УИХ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа.  Ингэхдээ төсвийг 905 тэрбум төгрөгөөр танаж, өрийн таазыг 70 хувьд хүргэнэ гэж байгаа. Зардлыг бууруулах хүрээнд хүрээнд оюутны 70 мянга, хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай олгох, одонтой эхчүүдийн мөнгийг хасах, Төрийн албан хаагчдыг цомхтгох, малчдаас малын хөлийн татвар авахаар болж байгаа.  Үүнийг УИХ-ын зарим гишүүд төдийгүй иргэд олон нийт …

  • 12 January

    Автомашины ослоор 57 хүн амь үрэгдлээ

    Пакистаны Карачи хотноо зорчигч тээвэрлэж явсан автобус шатахуун тээвэрлэгч автомашинтай мөргөлдсөнөөс 57 хүн амь үрэгджээ. Амь насаа алдсан иргэдийн дунд нэг гэр бүлийн есөн хүн байсан гэнэ. Шатахуун тээвэрлэгч автомашин эсрэг урсгалд хурд хэтрүүлэн явснаас автобустай мөргөлдөж, аль аль нь шатсаныг тус улсын эрх баригчид мэдээлсэн байна. Осолд өртсөн автобус дүүрэн хүнтэй байснаас гадна дээвэр дээр нь хүмүүс зорчиж байж. …

  • 11 January

    Дакар ралли: Хоан Барреда Борт, Нассер Аль-Аттия нар тэргүүлсээр байна

    Өмнөд Америкт явагдаж байгаа Дакар ралли өнгөрсөн бямба гарагт Болив улсын хилийг даваад байсан. Харин өчигдөр уралдаан эргээд Чилийн хилийг нэвтэрсэн бөгөөд 805 км зайд уралдсан байна. Дакар раллигийн 7 болон 8 дахь гараа эхлээд Боливийн хилийг давж эргээд Боливийн Уюни хотоос эргээд Чилийн Экикүе хүртэл уралдсан байна. 7 дах гараанд Мотоцикл, машины төрлийн оролцогчид уралдсан бол өчигдөр болсон 8 дахь …

  • 11 January

    Монгол сумочдын үзэсгэлэнт эхнэрүүд…

    Монгол сумочид маань эр хав, бяр чадлаараа арлын Япон улсад аргагүй л гайхагдаж яваа.  Олон мянган иргэдийнхээ омог бахархал нь болсон эрхмүүдийн ард мэдээж үзэсгэлэнт эхнэрүүдийн үйл гавъяа их. Эдгээр аваргуудын үзэсгэлэнт гэргий нарыг уншигчиддаа танилцуулж байна. 1.    Мэргэжлийн сумогийн 68 дэх ёкурзона, Монгол улсын анхны их аварга Асашёрюү Д.Дагвадоржийн эхнэрийг Г.Тамир гэдэг. Түүний эхнэр Г.Тамир нь ХБНГУ-д оюутан байхдаа …

  • 11 January

    Б.Номин-Эрдэнэ, Б.Нямдорж, Э.Цэвэгмид нар анх удаа улсын аварга боллоо

    Чөлөөт бөхийн УАШТ-ний сүүлийн өдөр эмэгтэй 55, 63, 75, эрэгтэй 65, 86 кг-ын жингийн барилдаан болж тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар залуучуудын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр “Алтан гадас” одонгоор шагнагдсаныг МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж гардуулж баяр хүргэлээ. Тэрбээр ерөнхийлөгчийн нэрэмжит тусгай шагналыг эрэгтэй 86 жинд хүрэл медаль хүртсэн, “Ганьт” клубын бөх Л.Төртогтох, эмэгтэй 55 кг-ын …

  • 11 January

    Майкл Жорданы тухай та бидний мэдэхгүй 5 зүйл

    1. Майкл Жордан өөрийн мэдэлгүй хэлээ гаргадаг ч харин түүний аав нь би энэ тал дээр нээх санаа зовохгүй байна. Түүний сайн тоглодог учир нь энэ шүү дээ. 2. Жорданы хамгийн сайн найз болсон хүн нь бол тэрээр Чикаго хотод анх удаа ирэхэд нь түүнийг лимузинээр авч байсан жолооч юм   Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү

  • 11 January

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.12/

    2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагийн байдлаар МОНГОЛ УЛСАД:  Улсын хэмжээнд халдварт өвчний дэгдэлт, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, олныг хамарсан гамшиг осол, химийн болон цацраг идэвхт бодисын хордлогын талаарх мэдээ албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. ДЭЛХИЙ ДАХИНД Эбола вируст халдварын талаарх мэдээлэл Нэгтгэсэн мэдээллээр 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар дэлхийн 10 …

  • 11 January

    Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төв 24 цагаар ажиллаж байна

    Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв нь нийслэлийн хэмжээнд ус, дулаан, цахилгаан хангамж, нийтийн тээвэр, хог хаягдал, зам талбайн цэвэрлэгээ, тохижилт үйлчилгээ буюу хотын аж ахуйтай холбоотой бүх асуудлыг нэг төв дээр зангидаж 24 цагийн турш хяналт, зохицуулалт хийн ажиллаж байна. Тухайлбал, Дулааны шугам сүлжээ, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар нэгтгэл, ОСНААУГ болон Зүүн, Төв, Баруун …

  • 11 January

    Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Дорноговь аймгийн сумдад ажиллав

    Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сум болон Олон овоот багийн төвд ажиллав. Байнгын хорооны дарга улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар иргэдэд мэдээлэл өгөөд иргэдийн санал хүсэлтийг сонсч, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх нь УИХ-аар хэлэлцэж буй төсвийн тодотголын талаар, хүүхдийн мөнгө, одонгийн мөнгийг …